Тайваны цөмийн хаягдлыг Оросууд Монголд булна
Posted: 2011/04/14 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Ноцтой Leave a commentЭнэ мэдээ 2004 оны 6 сарын 1нд Цахим Өртөөн дээр ийм тайлбартайгаар нийтлэгджээ.
Амарлин
Монгол орны өнөөгийн төр засгийн удирдлага мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон талаар даян дэлхийгээр мэдэх болж, энэ талаар хятадууд хүртэл шогшрон бичиж байна. Эл байдлыг халаглан харсан элэг нэгт монгол хүн дараах нийтлэлийг өртөөнд орчуулж ирүүлснийг ямар ч засваргүйгээр нийтэлж байна
2004 оны 5 сарын 28 Дэлхийн Мэдээ сонин
Хятад хэлнээс тоймлон орчуулсан Олоннарс
http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm
Тайваны АЛИМ сонины мэдээлснээр Оросын Холбооны Улсын Төрийн Дээд Зөвлөлийн (ДУМ) дэд тушаалын нэгэн дарга Рафаэл Гималов тус улсад айлчлахдаа Ерөнхий сайдын зөвлөх Линг Фүшинтэй уулзаж, Тайваны цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах асуудлыг эрчимтэй болгох талаар Ерөнхий сайд Ченг Шьюбианд хүсэлт тавилаа.
Тус агентлагийн мэдээлснээр 1997 онд Орос, Америк, Япон, Ємнөд Солонгос зэрэг улсуудыг хамаарсан СИБИРЬ төслийг хэлэлцэн баталж, түүний дагуу Курилийн арлууд болон Байгаль нуурын ойролцоох газар нутагт цөмийн хаягдлыг газар дор булан хадгалахаар тохирсон байна. Гэвч байгаль орчныг хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч эл асуудал хойшлогджээ.
Тайваны парламентын 520 гишүүдийн саналаар 5 сарын 19-нд Ерөнхий сайд болсон Ченг Шьюбианд баяр хүргэх үйл ажиллагаанд оролцох өөр зорилгоор xvрэлцэн ирсний дараа Тайваны Засгийн газaртай дээд хэмжээнд хэлэлцэж, цөмийн хаягдлын асуудлыг шийдэхийг Ерөнхий сайдад дамжуулан өгөхийг Гималов эрчимтэй шаардав.
Гималов мөн цөмийн хаягдлын асуудалд Америкчууд хэт хутгалдан оролцож байгааг буруушаан үзэж, Путины даалгавраар эл асуудлыг Оросууд тэргүүлэх хүсэлтэй байгаагаа ярилцахаар ирснээ мэдэгдэв.
Тус агентлаг тайлбар хийхдээ, Гималов эл асуудлыг Ерөнхий сайд Ченг Шьюбианд хүчтэй шаардахаар зөвлөх Линг Фүшинтэй 5 сарын 23-ны оройн 10 цагт Жин Хуа зочид буудалд маш нууц уулзалт хийж, мөн Монгол Улсын төрийн дээд албан тушаалтан тэнд оролцсон байна.
Тухайн албаны хүний мэдээлснээр Оросууд анх тохирохдоо нэгж хаягдлыг 1700 америк доллараар худалдан авахаар бодож байсан бол одоо ханш өсч, нэг хаягдлыг 3000 америк долларaaс дээш бодно гэжээ. Учир нь энэ мөнгөний 70 хувийг оросууд 30 хувийг монголчууд авахаар хоорондоо тохирсон байна.
Монгол Улс анх удаагаа оролцож байгаа энэ төлөвлөгөө нь Лан Ю усан онгоцоор Хаваровск далайн боомт хүртэл цөмийн хаягдлыг тээвэрлээд Сибирийн төмөр замаар дамжуулан Монголын нутагт оруулах ажээ.
Гималов АЛИМ сонины сурвалжчлагчийг хүлээн авахыг зөвшөөрсөн боловч цөмийн хаягдлын талаар сурвалжлага өгөхийг хүссэнгүй. Ерөнхий сайдын зөвлөх Линг Фүшин эл асуудлаар ямарч шийдвэр гаргахад хүчин мөхөс, зөвхөн дээш дамжуулахаа Гималовт мэдэгдэж, цөмийн хаягдлын асуудлыг шийдэх нь удаашрах төлөвтэй.
Зөвлөх Линг Фүшиний эл асуудлын талаар Цөмийн энергийн газрын дарга Линг Мэншианг “Цөмийн хаягдлыг өөртөө хадаглах арга замыг эхлээд бид хайх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.