Сэтгүүлч У. Оргилмаа хулгайч уу?


Сэтгүүлч У. Оргилмаа хулгайч уу буюу Оргилмаа эгч ээ, ичиж амьдраач…

(Сэтгүүлчдийн ёс суртахууны тухай эрэгцүүлэхүй) Read the rest of this entry »


ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛТАЙ НЭР ХОЛБОГДСОН ЭЛЧИН САЙД А.УНДРАА АЖЛАА ӨГЧЭЭ


2011-09-20

Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа өөрийн хүсэлтээр  өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Read the rest of this entry »


Лос Анжелесийн Монголчуудын Жагсаал –2


Бичсэн Л. Мөнхтөр

 2011-08-30

2011 оны 8 сарын 18 ны өдөр, Цөмийн аюулын Эсрэг Монголын Хөдөлгөөн (Anti Nuclear Movement Mongolia)-ий идэвхитэн залуус Монгол Улсад цөмийн хаягдал булахыг эсэргүүцэн Лос Анжелес хотноо 2 дахь удаагаа жагслаа. Жагсаалд уг хөдөлгөөний гишүүн, дэмжигч нийлсэн 12 хүн оролцсон. Бидний тайван жагсаал өглөөний 10:00 цагт Koreatown дахь TV Кorea 24-ийн байрны гаднаас энэ бяцхан жаалын дэмжлэгтэйгээр 8-уулаа эхлэв.

Дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү?


Уран олборлолтын хор хөнөөл


Орчуулсан Мигаа Могод
2011-09

Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг 

  Read the rest of this entry »

Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?


Оршил үг

Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ. Read the rest of this entry »


Цөмийн хаягдлыг булшлах аюулгүй гэдэг үнэн үү?


Маш чухал мэдээллийг орчуулсан Мигаадаа баярлалаа.
Амарлин

 Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж

.

Орчуулсан Мигаа Могод
Эх сурвалж : http://www.netzwerk-regenbogen.de/akwi12050102.html
.

2004 онд АНУ-ын Невада мужийн Якка ууланд цөмийн хаягдал хадгалах агуулах барих ажлыг зогсоожээ. Учир нь АНУ-ын засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламж барихад 10 мянган жилийн аюулгүйн баталгаа хангалтгүй гэж Нэгдсэн Улсын шүүх үзсэн байна. Read the rest of this entry »


ЦӨМИЙН ХАЯГДЛЫН БИЗНЕС


ЦӨМИЙН ХАЯГДЛЫН БИЗНЕС буюу 

ХӨГЖСӨН УЛС vs ХӨГЖИЖ БУЙ УЛС

Б.Нямбаяр

Цөмийн хаягдал булшлах гэрээний утгыг гадаад хэвлэлүүдэд бичигдсэний дагуу ганцхан өгүүлбэрээр илэрхийлбэл: Японд цугларсан байгаа цөмийн шаарыг Монголд өгч, үүнийхээ төлөөсөнд Монгол улс Японоос 10 тэрбум ам.доллар авах асуудал юм. Read the rest of this entry »


МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХАД БЭЛЭН ҮҮ?


МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХАД БЭЛЭН ҮҮ?

Бичсэн: Б.Нямбаяр

Сүүлийн хэдэн сарын туршид Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Дийлэнх хүмүүс цөмийн хаягдал хаяхыг тууштай эсэргүүцэж байгаа ч цөмийн хаягдал аюулгүй, говьд булчихаад хэдэн доллар авчихад гэмгүй гэж үздэг хүн ч бас мэр сэр байх. Чухам ямар учраас энэ асуудал ингэж их анхаарал татаад байгааг дэнсэлж үзье. Read the rest of this entry »


Цөмийн Энергийн “цоорхой” хуулийг баталсан түүх 2009-07-16


Та бүхний анхааралд

Дотоодын ураны хаягдал нэрээр харийнхны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд авчирч булшлах цоорхойтой Цөмийн Энергийн хуулийг баталсан УИХ-ын хуралдааны протоколыг эндээс үзнэ үү. MUIH_PR_09.07.16_batg.

www.parliament.mn/new/download/content/save/file/3413

Хуулийг батлуулахаар xэн хэн хэрхэн яаж хүчин зүтгэснийг үзээрэй. Улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудлыг яагаад мэдлэг мэдээлэл тааруухан, цөмийн хаягдал гэдэг хүний ялгадснаас хор багатай гэж итгэдэг хэдхэн хүн шийдэх болов? Тэд хэний гарт өлгөсөн хүүхэлдэй вэ?

Хэмжээлшгүй их эрх мэдлийг тэдний гарт олгосон та бидний буруу юу? Ардчилсан улс гэхээр ард түмний эрх мэдэл, аpд түмний хараа хяналт байх ёстой бус уу?

Амарлин


Цөмийн үлгэр буюу Монгол улсын мөхөл


Yхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жарганa

            

            

             Монгол улс мандан бадрахад ганцхан зүйл дутагдаж байгаа нь атомын цахилгаан станц (АЦС) гэдэг үлгэрийг эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталчлах болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. АЦС гэгчийг байгуулаад авбал Монголчууд эрчим хүчний гачаалаа үүрд мартаж, улс орон маань үсрэнгүй хөгжих боломжтой гэнэ. Цөмийн эрчим хүч гэгч  үйдвэрлэлийн өртөг үнэ гэж үгүй шахуу, хүнд аюулгүй, байгальд ээлтэй, баталгаатай бас тэргүүний технологийг ашиглах боломжийг Монголчууд бидэнд “бурхнаас заяaсан” гэх. Цөмийн эрчим хүчний ачаар Улаанбаатар хот утаа униараасаа салж, дэд бүтэц, уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд Монголчууд хотол олноороо баян тансаг амьдарч цэнгэлийн манлайд хүрэх ажгуу (1, 2, 3).

Read the rest of this entry »


НОГООН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИД МЭДЭГДЭЛ ХҮРГЭЛЭЭ


М.Мөнхзориг 

http://www.montsame.mn/index.php?com=news&id=2011072737

           

      Монголын Ногоон нам өчигдөр ойрын  хэдэн сард яригдаад байгаа «Монгол Улсад цөмийн хог  хаягдлыг булах тухай» асуудлын эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж хэвлэлийн хурал зарлав.Гурван сарын өмнөөс эхлэн «Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булахаар болжээ» гэсэн мэдээлэл тарах болсон. Ялангуяа уг мэдээлэл дэлхийн нэр хүнд бүхий сонин хэвлэл, вэб сайтуудад, тухайлбал «Глобал Секюрити Ньюсвайр», Японы «Кёодо Ньюс», АНУ-ын «Си Эн Эн», «Ройтерс», Их Британийн «Би Би Си», «Известия» зэрэг хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Read the rest of this entry »


“Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд”


Францын АRTE ТV бүтээл “Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” (“Waste–The Nuclear Nightmare”) баримтат киног Anti Nuclear Movement Facebook-ийн гишүүн Германд суугаа Монголчууд орчуулж 2011 оны 8 сард ТМ сувгаар гаргасан. Тус киног dawalgaa.com болон youtube -c үзэж болно.

Киног орчуулсан Мигаа Могод болон Франкфуртын Монголчуудын “Ирээдүй” холбооныхонд баярлалаа!

Амарлин


“Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” баримтат кинонд өгсөн ярилцлагуудаас…


Францын АRTE ТV бүтээл “Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” (“Waste–The Nuclear Nightmare”) баримтат киног Германд суугаа Монголчууд орчуулж 2011 оны 8 сард ТМ сувгаар гаргасан. Тус киног dawalgaa.com болон youtube -c үзэж болох бөгөөд киноны зарим нэг ярианаас дор хүргэж байна.

http://www.youtube.com/watch?v=KMlbIgIaFUk&feature=related

http://www.youtube.com/watch?v=M5S-wUMBbuQ&feature=related

http://www.youtube.com/watch?v=Sbb3T9wYb_o&feature=related

http://mngtv.com/news/c_mijn_khajagdal_khar_darsan_z_d_barimtat_kinot_mongol_khehlehehr/2011-08-14-1063

XXXXX

Corinne Lepage -Францын байгаль хамгаалахын сайд асан:

Бид атомын технологийг ашиглаж эхлэхдээ цөмийн хаягдлын асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх болно гэсэн мөрий тавиад л эхэлчихсэн. Read the rest of this entry »


МОНГОЛ ‘”булшны”‘ ОРОН БОЛОХ УУ?


МОНГОЛ ‘”булшны”‘ ОРОН БОЛОХ УУ?

Гомбосүрэнгийн Галбадрах

…Сүүлийн үед гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон Mонголдоо байгаа монголчуудын санааг зовоож, өөр хоорондоо хэлэлцүүлэг үүсгэж байгаа асуудлын нэг нь АНУ, Япон, Монгол улсуудын хооронд нууцаар хэлэлцэгдэн өдгөө батлагдах шатандаа орж байгаа “Цөмийн түлшний цогц хангамж” гэсэн гоё нэртэй төслийн тухай юм. Нилээд эртнээс монголын улстөрчдийн санаачлагаар яригдаж эхэлсэн байж болзошгүй энэ асуудал өдгөө дэлхий нийтийн хэмжээнд “шүдний өвчин” болж хувирсан, цөмийн хаягдлыг хаана булж “булшлах” тухай асуудалтай нягт холбогдож байгаад хамаг учир оршиж байгаа юм. Read the rest of this entry »