“Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” баримтат кинонд өгсөн ярилцлагуудаас…

Францын АRTE ТV бүтээл “Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” (“Waste–The Nuclear Nightmare”) баримтат киног Германд суугаа Монголчууд орчуулж 2011 оны 8 сард ТМ сувгаар гаргасан. Тус киног dawalgaa.com болон youtube -c үзэж болох бөгөөд киноны зарим нэг ярианаас дор хүргэж байна.

http://www.youtube.com/watch?v=KMlbIgIaFUk&feature=related

http://www.youtube.com/watch?v=M5S-wUMBbuQ&feature=related

http://www.youtube.com/watch?v=Sbb3T9wYb_o&feature=related

http://mngtv.com/news/c_mijn_khajagdal_khar_darsan_z_d_barimtat_kinot_mongol_khehlehehr/2011-08-14-1063

XXXXX

Corinne Lepage -Францын байгаль хамгаалахын сайд асан:

Бид атомын технологийг ашиглаж эхлэхдээ цөмийн хаягдлын асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх болно гэсэн мөрий тавиад л эхэлчихсэн. 70-аад оны үеээс эхэлсэн одоо бид 2010 он гарлаа 40 гаруй жил болоход мөрийтэй тоглоомын хожил гараагүй л байна. Бид энэ хугацаанд ямар ч шийдэл олж чадсангүй. Дахин боловсруулах технологоор хаягдлын ихэнхийг буцааж ашиглаж чадахгүй байгаа.  Эсвэл атомын хаягдлыг устгадаг юмуу шатаадаг техник хэрэгтэй байна. Гэвч тийм технологи өнөөдөр байхгүй байна. Ийм л дээсэн дөрөөн дээр байна.  Энэ бол ерөнхийдөө удаан хугацаагаар төлөвлөхөөр тууштай технологи бол биш. Өнөөдөр Францад Атомын эрчим хүчин бол нэг шашинтай зүйрлэхээр ойлголт болсон. Зүүний ч бай, барууны үзэлттэй ч бай олонхоор  хүлээн зөвшөөрөгдсөн, дээрээс нь байгаль орчинд ээлтэй технологи гэж ойлгогддог. Энэ нь асуудлыг бүр хүндрүүлж байгаа юм. Тодруулж хэлэхэд би бол атомын эрчим хүчийг шууд эсэргүүцдэг хүн биш, гэхдээ энэ техник их төвөгтэй асуудал бий болгож байна. Эцэст нь хэлэхэд эдийн засгийн хувьд ч ашигтай эсэх нь тодорхой биш. Тодорхой байгаа зүйл гэвэл нэгдүгээрт олон нийтээс нууцлаг ил тод биш, бүдүүлэг систем францын нийгэмд бий болгосон, хоёрдугаарт бид атомын эрчим хүч руу хэтэрхий орсон тул бид нөхөн сэргээгддэг эрчим хүчийг орхигдуулсан. Үүний гайгаар францын үйлдвэрлэл атомын эрчим хүчний хамааралд орчихсон.

 Robert Alvarez – Вашингтонд Ceнатад болон  мөн ерөнхийлөгч Б. Клинтоны эрчим хүчний зөвлөхөөр ажиллаж байхдаа  атомын станцуудын аюулгүй байдлыг шалгуулж байсан хүн.

–АНУ-д бол шатсан савханцаруудыг станцынхаа хажууд каск саванд эсвэл  ямар нэгэн арга олдтол усан басайн дотор нь байлгаж байгаа. 2003 онд би шатсан савханцаруудтай харьцах арга барил гэсэн өгүүлэл нийтлэсэн.  Хэрвээ терорист халдлагын уршгаар буюу ямар нэгэн үйл явдлаас болж басайнд байгаа ус гадагш урсвал  савханцарууд халж гал түймэр гарна. Ийм гал түймэр гарвал маш их хэмжээний цацраг идэвхит бодис орчинд тарна.  Чернобилээс хавьгүй том газар нутаг , магадгүй  4 дахин том нутагт хүн амьдрах боломжгүй болно. Намайг энэ өгүүллэгийг бичлээ гэж  атомын үйлдвэрлэлийнхэн болон засгийн газраас их шүүмжилсэн.  Тэгээд Конгреcс энэ талаар судалж дүгнэлт гаргахыг Шинжлэх Ухааны акедемид даалгасан. 2005 онд Шинжлэх Ухааны Акедэми бидний  үнэнийг зөвшөөрч энэ аюул гарч болзошгүй бөгөөд энэ асуудлыг чухалчлан авч үзэхийг сануулсан.

Герман болон Швецарьт онгоц унах аюулыг тооцож шатсан савханцаруудыг хуурай газарт хадгалсан байгаа. Тэнд савханцаруудыг гадуур нь бөх бат цемeнтэн бүрхүүлээр хучиж онгоц осолдсон үед цацраг идэвхит бодис орчинд ил гаргахгүй байлгах хамгаалалт хийж байна. Манай засгийн газар хөрөнгө мөнгөний боломжгүйгээс болж иймэрхүү юм хийгээгүй л байна.

Мөн Франц улс атомын аваарын эрсдэлийг багасгахын тулд Атомын цахилгаан станц руу онгоц ойртож ирсэн тохиолдолд онгоцыг агаарт буудаж устгахыг хуулиар зохицуулсан байгаа.

 Renaud Abord de Chatillon-Францын цөмийн инженер

 Ер нь хэн нийгэмд нийгмийн баялагийг бүрдүүлдэг вэ гэж асуувал хариулт нь шинэ санаа, шинэ бүтээл буюу Инноваци. Жишээ нь 20 жилийн өмнө Гоогл эсвэл Интeрнэт гарч ирнэ гэж хэн ч бодоогүй. Ийм л юм  нийгмийн баялаг бүрдүүлдэг.

Энэ шинэ санаа бүтээл ардчилалтай нягт холбоотой байж, тодорхой нэг хэсгийн сонирхолыг төлөөлсөн биш,  нийт ард түмэнд үйлчилдэг  байх ёстой. Тэр  шинэ санаа, шинэ бүтээл  нь ард түмний зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.

Францын aтомын эрчим хүчний салбар ерөнхийдөө бол заавал ил тод байдал, ардчилалтай  зууралдах хэрэг байхгүй, тэртээ тэргүй улс төрчдийг лоббидоно гэсэн хандлагатай байдаг. Ийм боловч ерөнхийд нь аваад үзэхэд цаашаа явах зам хэцүү болж байгаа нь харагдаж байна.

 Hubert Reeves -Францын эрдэмтэн астрофизикч

 Атомын эрчим хүчний онцлог бол ирээдүйдээ ачаа үүрүүлж байгаад оршино. Нэг атомын реакторыг  ажиллуулж эхэлсэн өдрөөс эхлэн түүнийг унтраагаад байшин барилгыг нь нурааж дуустал 100 гаруй жил шаардагдана. Энэ хугацаанд ямар ч улс төрийн хүчин ийм удаан хугацаагаар эрх барихгүй. Жишээ нэгэн цагт их баян байсан Аргентин одоо их ядуу болсон, Зөвлөлт холбоот улс байхгүй болсон гэх мэт… Ямар ч байсан 1000 жил үргэлжлэх улс төрийн хүчин гэж байхгүй. Та жишээ нь Египт хөгжингүй байсан үедээ цөмийн хаягдал хураасан байж гэж төсөөлдөө. Тийм байсан бол хэн өнөөдөр тэр цөмийн цөмийн хаягдлыг хариуцах билээ?

Хүн  төрөлхтөн цөмийн хог хаягдалын асуудлаар ийм урт удаан хугацаагаар төлөвлөхийг миний хувьд үлэмжийн солиорол гэж үзэж байна. Энэ бол үлэмжийн солиорол.



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s