ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛТАЙ НЭР ХОЛБОГДСОН ЭЛЧИН САЙД А.УНДРАА АЖЛАА ӨГЧЭЭ
Posted: 2011/09/20 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хуйвалдаан | Tags: Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс Leave a comment
|
|
Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа өөрийн хүсэлтээр өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрбээр үүрэгт ажлаа өгсний дараа 14 хоногийн ээлжийн амралттай байгаа аж. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд асан А.Ундраа нь цөмийн хог хаягдлыг Монголд булшлахтай холбоотой мэдээлэлд нэр холбогдоод байсан юм. Тэрбээр АНУ-д цөмийн физикээр докторын зэрэг хамгаалж, Стэнфордын их сургуульд зочин профессороор ажиллаж байсан бөгөөд 2008 онд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан аж. Улмаар 2009-2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаaр ажилласан гэж намтартаа бичжээ. Харин 2010 оноос эхлэн Гадаад Хэргийн сайд Г.Занданшатарын зөвлөхөөр, долдугаар сараас нь тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллах болсноор ураны асуудалд илүү идэвхтэй оролцох болж, уранаа олборлож, шар нунтаг боловсруулаад гадагш худалдаад, хаягдал түлшийг эргүүлэн авах асуудлыг тууштай дэмжиж ирсэн гэж зарим эх сурвалж мэдээлж байсан юм. Н.Түвшин Мэдээллийн эх сурвалж: Shuud.mn |