НОГООН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИД МЭДЭГДЭЛ ХҮРГЭЛЭЭ
Posted: 2011/08/03 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй, Ногоон нам, хөдөлгөөн 14 CommentsМ.Мөнхзориг
http://www.montsame.mn/index.php?com=news&id=2011072737
Монголын Ногоон нам өчигдөр ойрын хэдэн сард яригдаад байгаа «Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булах тухай» асуудлын эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж хэвлэлийн хурал зарлав.Гурван сарын өмнөөс эхлэн «Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булахаар болжээ» гэсэн мэдээлэл тарах болсон. Ялангуяа уг мэдээлэл дэлхийн нэр хүнд бүхий сонин хэвлэл, вэб сайтуудад, тухайлбал «Глобал Секюрити Ньюсвайр», Японы «Кёодо Ньюс», АНУ-ын «Си Эн Эн», «Ройтерс», Их Британийн «Би Би Си», «Известия» зэрэг хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Тэд энэ асуудлын үнэн худлын талаар ард түмэндээ дорвитой үнэн бодит мэдээлэл хийхийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсч, мэдэгдэл хүргүүлж байгаагаагаа өчигдөр илэрхийлж байв.Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Японы өдөр тутмын хэвлэл болох «Майничи» сонин энэ сарын 19-ний дугаартаа Япон, АНУ, Монгол Улсын хооронд цөмийн хаягдлын гэрээ батлагдах шатандаа орж байгаа тухай мэдээлжээ. Уг мэдээнд «Монгол Улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн» гээд ураны түлшээ бусад орнуудад экспортлоод тэндээс гарах хаягдлыг буцаан авч нутагтаа булдаг «манай гарагийн анхны тогтолцоог Монголд байгуулна» гэсэн байна. Энэ бүх мэдээллүүд ямар учраас шил шилээ даган гараад байгаад төрийн засгийн зүгээс зайлшгүй хариулт өгөх ёстой гэж тэд үзжээ.
Захидлыг энд дарж үзнэ үү ?
.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байгаа ҮНЭН мэдээлэл ард түмэнд чухал байх нь мэдээж юм. Луйврын бүлэглэлд элсчихээгүй л бол Ерөнхийлөгч “Үнэнийг ард түмэндээ хэлэх үүрэг”-ээ биелүүлнэ гэж найдаж байна.
Хоосон үгэнд хууртагдаж болохгуй. Гэрээ хэлэлцээр хийхээр явсан тэр үеийн уйл явдлуудыг шалгаж нягтлах хэрэгтэй. Элбэгдоржид Монголын хувь заяaг даатгах хэрэггүй.
Иргэний нийгмийн үүднээс төрийн гол институциудийг хяналтандаа авсан гэрээ хэлцэл, амлалтыг авах хэрэгтэй. Ирээдүйд тухайн албан тушаалд хэн ч очсон зөв зүгт ажилладаг байх тэр нөхцөл бол энэ алхамаас л эхлэнэ дээ.
ногоон нам шинэ даргатай болжээ? одоо ч учир нь олдохоо байла.
энэ сарын 16-ны өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч айлчлахтай холбогдуулан Цөмийн хаягдал Монголд булшлахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаал хийцгээ Монголчуудаа, дэлхийн сонорт хүргэх сайхан боломж шүү!
Хэрвээ цөмийн хог хаягдлыг монголд булшлах юм бол 7 сарын нэгнээс илүү юм болох болно.16 нд жагсаал хийх хэрэгтэй монголчуудаа монгол нутагт сайхан аюулгүй амьдрал хэрэгтэй биздээ
1. Ногоон намын мэдэгдэлд зөвхөн намын дарга нэрээ бичсэн байх юм. Удирдах зөвлөл энээ тэрээ нь бичдэггүй юм уу?
2. Энэ мэдэгдэл гарснаас хойш хэд хонолоо. Ерөнхийлөгч гуай хариу өгсөн үү? Хэзээ хуртэл хулээлгэх юм болоо?
3. Энэ асуудлыг аль болох яаралтай өргөн олонд хургэх талаар шаргуу ажилламаар
ер нь юу болж байна, ахиц гэж байна уу? фб-д юу ч ойлгохоо байлаа, хаана юу байгааг.
иргэний зориг ногоон намуу? эсвэл ногоон нам уу? ногоон намууд нь ядаж байхад ногооноо булаацалдаад алингаа алдах юм аа
удахгуй, МАрдчилсанНогоонН МАардийнНогоонН уусэх байхаа, кк,
ногоонуудыг хорлож бхку юy
яагаад дуугүй болчвоо.
2017 онд барина гжийшдээ бүр