Цөмийн Энергийн “цоорхой” хуулийг баталсан түүх 2009-07-16
Posted: 2011/08/15 Filed under: "Цоорхой" хууль, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 3 CommentsТа бүхний анхааралд
Дотоодын ураны хаягдал нэрээр харийнхны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд авчирч булшлах цоорхойтой Цөмийн Энергийн хуулийг баталсан УИХ-ын хуралдааны протоколыг эндээс үзнэ үү. MUIH_PR_09.07.16_batg.
www.parliament.mn/new/download/content/save/file/3413
Хуулийг батлуулахаар xэн хэн хэрхэн яаж хүчин зүтгэснийг үзээрэй. Улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудлыг яагаад мэдлэг мэдээлэл тааруухан, цөмийн хаягдал гэдэг хүний ялгадснаас хор багатай гэж итгэдэг хэдхэн хүн шийдэх болов? Тэд хэний гарт өлгөсөн хүүхэлдэй вэ?
Хэмжээлшгүй их эрх мэдлийг тэдний гарт олгосон та бидний буруу юу? Ардчилсан улс гэхээр ард түмний эрх мэдэл, аpд түмний хараа хяналт байх ёстой бус уу?
Амарлин
“Үйлдвэрлэл, Ашиглалт” гэдэг бол үндсэндээ “Технологийн хэрэгжүүлэлт” юм. Хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн” технологиудыг “Стандартчилалын систем”-ээр тогтоодог. Орост жишээлвэл энэ асуудлыг Техникийн зохицуулалтын тухай хууль, Стандартчилалын тухай хууль гэдгээр зохицуулдаг. Эдгээр хуулийн дагуу Үйл ажиллагааны болон Бүтээгдхүүний стандарт, регламент, технологийн дүрэм, норм, аргачлал, заавар … гэх мэт баримт бичгүүдийг гаргасан байдаг. Үүнээс зөвхөн Эрчим хүчний /атом орно/ салбарт гэхэд л 3400 гаруй байдаг. Эдгээрээс монгол хэлээр орчуулагдсан нь 1% хүрдэггүй. Иймээс л эрчим хүний доголдол их байдаг. Монголд стандартчилалын систем хангалтгүй байгаа нь аль ч үйлдвэрлэлийн технологи нутагшихгүй байгаагийн шалтгаан юм.
“Яагаад ЯГ ОДОО атомын цахилгаан станц, цацраг идэвхит хаягдалтай харьцаж болохгүй вэ ?” гэвэл бидний, эрдэмтдийн маань толгойд эдгээр ТЕХНОЛОГИ алга. Сургалтын системд маань Онол яригдах боловч Технологи гэдэг төсөөлөл алга.
ХӨГЖИЛТЭЙ орнуудад маань Атомын цахилгаан станцийн ХАЯГДЛАА АЮУЛГҮЙ, ХОРГҮЙ БОЛГОХ ТЕХНОЛОГИ найдвартай болоогүй байна. Иймд Атомын цахилгаан станц, цацраг идэвхит хаягдал бидэндээ одоогоор “НЯЛХ хүүхдэд бариулсан ЦЭНЭГТЭЙ БУУ” шиг байна. Энэ бүхний өмнө бидэнд “Стандарчилалын систем” гэдэг ЦАГААН ТОЛГОЙ шаардлагатай байна.
Технологийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хуваарийг тогтоох, хэрэгжилтийг хянаж технологийн зөрчлийг эрт илрүүлж арилгах ажиллагаа нь МЕНЕЖМЕНТ юм. Менежментийн заавал хэрэгжүүлэх хэсгүүдийг хуульчилдаг. Сайн технологи байсан ч МУУ менежменттэй бол аюулд хүргэнэ. МУУ технологитой бол сайн менежмент байсан ч ослоос аварч чадахгүй.
Одоогоор дэлхийд цацраг идэвхит хаягдлыг найдвартай аюулгүй болгох технологи алга. Монголын хуулиудад менежментийн хяналтын хэсгүүд нь тодорхой бус байгаа нь илэрсээр байна. Ийм нөхцөлд байгаа Монголд АЦС, радио идэвхит хаягдлыг оруувал “Тэсрэх бөмбөгний цагийн механизмыг нь ажилд оруулсан”-тай адил үйлдэл болно.
Дараахи хаягаар АЦС-тай холбогдолтой ОХУ-ын стандартчилалын системийн зарим баримт бичгүүд, судалгааны баримт бичгүүдийг “Documents on Nuclear power plants -Rus.rar” нэртэйгээр 2011-08-24 хүртэл тавьсаныг татаж авч болно. Хэмжээ 84МВ. http://share.gogo.mn/5nK8LkPv1V62271313314160/Documents%20on%20Nuclear%20power%20plants%20-Rus.rar
Инженерлэг мэргэжлийн хүмүүс л хуулийн төсөлд Нухацтай, Ойлголттой, Мэдлэгтэй хандаж байна шүү дээ. Тэдэнд л Онол,Технологи, Менежментийн тухай зөв мэдээлэл, төсөөлөл байдаг юм байна. . Иймд дараагийн УИХ-д инженерлэг мэргэжлийн хүмүүсийг олноор сонгоцгооё !!! … Ингэж чадвал ХУВЬСГАЛ хийсэнтэй дүйцнэ. Ард түмэнд өргөнөөр сурталчилъя.