Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?

Оршил үг

Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ.

Цувралын 2-р хэсэгт ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд, Г. Занданшатар, Р. Бадамдамдин болон бусад эрх мэдэлтнүүд цөмийн хаягдлын асуудалд хэрхэн оролцсон талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Ил тод байдлыг хүндэтгэн үздэг ардчилсан нийгэмд мэдээллийг боож хаах нь ардчилсан үзэл бодолд харшлах тул уншигчид та бүхэн үргэлжлэлийг мэдээллийн сайтууд болон http://golomt.org-оос саадгүй уншина гэдэгт итгэж байна.

Цуврал 1—ийг файлаар эндээс татаж авна уу.

Хүндэтгэсэн,

Амарлин

2011-09-05

Эхлэл

Саяхны нэг даваа гаригт уриа лоозон барьсан хэдэн иргэн хотын төвд цугларчээ. Мэргэжлийн цэрэг, тусгай ангийнхан биш учраас тэдэнд буу шийдэм, тэсрэх бөмбөг, нулимс асгаруулагч хий байсангүй. Гаднаас нь xарахад байдаг л нэг жирийн хүмүүс, яг л бидний эгч ах, дүү нар шиг эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ганц нэг залууc, бас ахимагдуу насны эрчүүд гартаа уриа лоозон барьсаар зогсоно. Тэдний зарим нь Ногоон Hамаар овоглодог ч бусад нь нам бус байх. Бусдаас ялгарах ганц зүйл гэвэл тэд эх нутагтаа цөмийн хаягдал булшлуулж, үр хүүхдээ хордуулахгүйн тулд, Монгол улсынхaa ирээдүй хойчийн төлөө сэтгэл зовнисондоо нэгдэж, өөрсдийн дуу хоолойг Америкийн дэд ерөнхийлөгчид хүргэх гэж ирэх замыг нь тосч хүлээсэн нь тэр аж.

Гэвч угаасаа өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан цагдаа нар тэднийг үзмэгцээ үймэн сандралдаж, хүчээ улам зузаатгаж, машин техник дуудаж, иргэдийг түлхэн хөөж явуулахыг оролджээ. Тэр бүү хэл эрээ цээргүйгээр нүүрэнд нь тулган видео бичлэг хийж, айлган сүрдүүлж ч үзэв. Тэглээ гээд зоригт иргэд ухарсангүй, бас уурласангүй, эсэргүүцэл илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдэлнэ гэж хэлээд тэвчээртэй зогссоор байлаа. Харин замын эсрэг талын байшин дээр тэднийг онилсон мэргэн буучид байраа эзэлснийг (1) тэд мэдсэнгүй ээ.

Чухам ямар учраас apдчилсан гэх нэр зүүдэг Монгол улсын эрх баригчид төр засаг энгийн номхон иргэдрүүгээ хурдан буу онилох болов ?

Монголын эрх мэдэлтнүүд олон улсын цөмийн хаягдал булшлахаар нууцаар хэлэлцэж буй тухай CNN, BBC, Reuters, Wall Street Journal, Mainichi Shimbun, Kyodo News, The New York Times зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүдэд удаа дараа бичигдсэн ч айх ичих булчирхайнууд нь зэрэг хайлсан Монголын эрх баригчид үнэнийг үгүйсгэн гүрийсээр хаврыг, бас зуныг ардаа үдэж намрын дунд сартай золгож байна. Тэгвэл хэрэг явдал аль дээр үеэс улбаатайг түүх гэрчлэх ажээ.

Баримтыг сөхвөл:

Өнгөрсөн зуунд буюу хуучин социалист нийгмийн үед Oросууд манай ураныг зөөж байсан ч 90-ээд оны хувьсгалаас хойш ураны асуудал хэсэгтээ намжсан. 2000 оны 11 сард ОХУ-ын eрөнхийлөгч В. Путин Монголд айлчлахдаа eрөнхийлөгч Н. Багабанди, eрөнхий сайд Н. Энхбаяр нapтай уулзаж (2), aтомын цахилгаан станц (АЦС) барих тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийжээ (3,4). Гэвч талууд тохиролцож чадаагүй юу эсвэл аль нэг тал нь дурамжхан хандсан уу, ямартай ч тус гэрээ үйл хэрэг бололгүй замхарч, 2008 он гартал Монголд АЦС барих, уран олборлохтой холбоотой  баримт мэдээ хэвлэлээр бараг гарсангүй.

“Бараг гарсангүй” гэдгийн учир нь гэвэл 2004 оны 5 сард “Монголын өндөр албан тушаалтан Тайваньд очиж, Oросын Думын гишүүн Рафаэль Гималовоор зуучлуулан Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийж явна” гэсэн мэдээ Тайваний сонинд нийтэлснийг Цахим Өртөө орчуулан гаргаж байжээ (5). Мөн 2005 оны 5 сард судлаач Д. Ганхуяг төрийн эрх барьж байсан Н. Энхбаярын шууд даалгавраар Монгол Банкны О. Чулуунбат Тайваньд очиж цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийсэн мэдээ байна гэж УИХ, Үндэсний Aюулгүй Байдлын Зөвлөлийн(ҮАБЗ) сонорт хүргэсэн ч захидалд нь хариу өгсөнгүй өнгөрөөсөн байна (6).

Түүнчлэн 2006 оны 12 сард ерөнхийлөгч Н. Энхбаяр ОХУ-д айлчлахдаа В. Путинтэй уулзаж, эдийн засгийн олон салбар,үүний дотор геологи болон уул уурхайн чиглэлээр өргөнөөр хамтран ажиллах нь зүйтэй гэж ярилцсан тухай мэдээ байна (7). Хойтон жил нь, 2007 оны 12 сарын 7-8-ны өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаярын ивээл дор Монгол-Оросын бизнес форумыг анx удаагаа зохион байгуулжээ. Тус форумд оролцсон Оросын талынхан уул уурхайн салбарыг давуутай сонирхож байсан бөгөөд ОХУ-ын “Росатом” корпорациас уран олборлолтын талаарх хэлэлцээрийг идэвхжvvлэх санал оруулсан нь (8,9) С. Баяр ерөнхий сайдаар томилогдсоноос 2 долоо хоногийн дараа болсон явдал ажээ.

С. Баярын засгийн газрын үе буюу 2007-11- 22 —–2009-10-26:

2007 оны 11 сард Санжаагийн Баяр ерөнхий сайдаар томилогдсноор, yраны асуудал урьд хожид байгаагүй өргөн  далайцтайгаар өрнөжээ. Шинэ ерөнхий сайд уран олборлох, АЦС барих асуудлыг асар ихээр чухалчлах болсныг түүний хийсэн олон тооны айлчлал, байгуулсан гэрээ хэлэлцээр, уулзсан албан тушаалтнууд, хэлсэн үг, гаргасан тогтоолууд  гэрчилнэ.

ОХУ-д Элчингээр сууж байсан С. Баярыг оросуудад элэгтэй гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр ч 2008 оны 2 сард буюу ерөнхий сайд болоод удаагүй байхдаа тэрбээр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан В.А.Соболевтай уулзаж, уул уурхайн салбарт нягт хамтрах бодолтойгоо илэрхийлж байв (10). Хурандаа генерал В. А. Соболев дараагийн өдөр Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд Н. Энхбаяр ураны орд газруудыг олборлох, атомын энергийг ашиглах зэрэг асуудлаар хоёр улс гэрээ хэлэлцээр хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж байжээ (10). Чухамхүү 8 жил төрийн эрх барихдаа В. Путинтэй байгуулсан АЦС-ын гэрээг ажил хэрэг болгоx гэж яараагүй Н. Энхбаярт хэн ингэж нөлөөлж чадсан бэ гэдэг сонирхолтой юм.

Ерөнхий сайд С. Баяр 2008 оны 4 сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ уран олборлох асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ (11,12). Гэрээнд гарын үсэг зуралцсан ОХУ-ын “Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко баярлаж, Монголд АЦС барьж туслахад бэлэн гэж амж байв (13). С. Баяр xарин Москвагаас шууд Австри орж, Вена дахь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Мохамед Эль Барадейтэй уулзсан байна. Албан ёсны мэдээгээр бол С. Баяр уран олборлох, боловсруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах тухай хууль боловсруулахад туслалцаа үзүүлэх, мөн ирээдүйд бага, дунд оврын АЦС байгуулах талаар мэргэжлийн зөвлөгөө хүссэн ажээ(14).

Энэ дашрамд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн(ОУАЭА) талаар зарим нэг тайлбар хэлье. Тус байгууллага нь 1957 онд байгуулагдсан бөгөөд цөмийн технологийн аюул осолгүй байдлыг хангаж, энхийн зорилгоор ашиглахыг дэмжих зорилготой. ОУАЭА -аас 1970-aад оноос эхлэн цөмийн хаягдлыг хэрхэх талаар шинжээчдийг ажиллуулж, асуудлыг тал талаас авч үзээд олон улсын цөмийн хаягдлыг хадгалах байгууламж байгуулах тухай саналыг дэвшүүлсэн байна. Шинжээчид хэд хэдэн санал гаргасны дотор дэлхий нийтийн болон бүс нутгийн цөмийн хаягдлын байгууламж байгуулах асуудлыг нарийвчлан авч үзсэн байна.

2004 онд ОУАЭА-аас гаргасан “Developing multinational radioactive waste repositories: Infrastrutural framework and scenarios of cooperation” (15) гэдэг олон улсын цөмийн хаягдлын байгууламжийн асуудлыг дагнан судалсан тайланд аль нэг улс тодорхой хэмжээний урамшуулал авч хариуд нь цөмийн хаягдал хадгалах аваас бусад улс үндэстнүүдээс цөмийн аюул ослыг холтгон зайлуулсан, олон нийтийн тусын тулд хийсэн сайн үйлс болох тухай бичжээ. Олон улсын цөмийн хаягдлыг булшлах улсад газар нутгийн хувьд өргөн уудам, мөн тогтож төлөвшсөн дэд бүтэцтэй байх (зам тээвэр харилцаа ба цөмийн хаягдлын менежментийн) гэсэн шаардлага тавигдaх aжээ. Гэвч дэлхийн цөмийн хог шаарыг хичнээн их мөнгө амлаад ч сайн дураараа авч хадгалах улс үндэстэн олдоогүй байна (15).

Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн удаагийн оролдлого хийж байснаас дурьдвал:

  • 1990 оноос хойш Зүүн Азид олон улсын цөмийн хаягдлын агуулах байгуулах, тухайлбал, Тайваны хаягдлыг Хятадад, мөн Хойт Солонгост хадгалуулах хэлэлцээр хийж байсан ч улс төрийн эсэргүүцэл, бусад шалтгааны улмаас ахиц гарсангүй.
  • 1997-2002 онуудад АНУ, Канад, Англи,  Швейцарын санхүүжилттэй “Пангеа” гэгч төслийнхөн  газар зүйн хувьд тусгаарлагдсан Австралийн баруун хэсэгт олон улсын цөмийн хаягдлын агуулах барих нь туйлын тохиромжтой гэсэн санал гаргажээ. Гэвч хэвлэл мэдээллийнхэн энэ талаар олж мэдсэнээр, төслийн талаар олон нийтэд зарлаж, олон нийтийн эсэргүүцэл хурцдаж төсөл зогсчээ.
  • 2001-2002 Казахстаны Засгийн газар бусад орны бага идэвхтэй цөмийн хаягдлыг ураны хуучин уурхайд хадгалахыг зөвшөөрсөн ч тус улсын Парламент болон олон нийт эсэргүүцжээ.
  • 1998 оноос АНУ-аас ОХУ-д цөмийн хаягдал түлшний байгууламж байгуулж, эхний ээлжинд 10 мянган тонн хаягдал хадгалвал нэлээдгүй төлбөр өгөхөөр амлаж байжээ. Гэвч 2004 оноос ОХУ л өөрсдийн үйлдвэрлэсэн түлшний хаягдлыг эргүүлж авдаг түлшний банк гэгч үйлчилгээг санал болгон хэрэгжүүлжээ.

2004 оны тайлангийн 3.3-р бүлэгт цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээний талаар тодорхой тайлбарлаж, уран олборлосон эсвэл түлш үйлдвэрлэсэн улс нь хаягдал түлшээ буцааж авдаг хувилбар байвал цөмийн энерги ашиглагч бусад улс орнуудад асар ашигтайг дурьджээ. Гэхдээ цөмийн хаягдал түлшийг буцааж авдаг үйлчилгээ үзүүлэгч улс нь газар нутаг дээрээ олон улсын цөмийн хаягдал агуулах байгууламжтай байх ёстой эсвэл тийм байгууламж бүхий гуравдагч оронтой хамтрах ёстойг заажээ.

С. Баяр Монголд эргэж ирмэгцээ УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилтай байсан хэдий ч 5 сарын сүүлчээр С. Кириенкотой Мардайд дахин уулзаж, улмаар ОХУ-ын хилийг давж, 700 метрийн гүнд олборлолт явуулдаг ОХУ-ны хамгийн том уран олборлогч Краснокаменск орчмын Приаргуны үйлдвэрийг очиж үзжээ (16,17,18,19). Yүний дараахан буюу 2008 оны 6 дугаар сарын 25-нд “Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 263 дугаар тогтоол гарчээ (20). Тус тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн Энергийн Kомиссыг (сүүлд Цөмийн Энергийн Газар гэж өөрчилсөн) байгуулж, даргаар нь Содномын Энхбатыг томилов.

2008 оны УИХ-ын сонгууль, нийгмийн бухимдал, 7 сарын 1-ний үйл явдал, болсон явдлын буруутанг эрж хайх явдал ээлж дараалан цуварсаар нэг мэдэхэд 9 сартай золгожээ.  9 дүгээр сард С.Баяр АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар болсноо зарлаж, өөрийн шадар хүмүүсээр хүрээлүүлсний дотор тэргүүн шадар сайдаар Н. Алтанхуягийг, шадар сайдаар М. Энхболдыг, Гадаад Хэргийн сайдаар С. Батболдыг, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар Б. Долгорыг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдaap Д.Зоригтыг томилов. Харин 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С. Баяр, Б. Долгор нарын гарын үсэгтэй 64 дүгээр тогтоол гарч тус комиссын нэрийг өөрчилж Цөмийн Энергийн Газар болгоод, өөрийн үйл ажиллагааныxaa төсвөөс санхүүжиж байсныг  улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд шилжүүлжээ (21).

Үүнтэй зэрэгцэн С. Баяр яаравчлан мөнгө эрж хайх болсон нь сонгуулиар амласан 1.5 саяaа ард түмэн нэхэж байсантай холбоотой байж болох юм. Ямар ч байсан 2008 оны 11 сард  “Марубени” корпорацийн дэд захирал Кокубенитэй уулзаж ураны салбарт хамтран ажиллах тухай ярилцаж, дэмжихээ илэрхийлсэн С. Баяр  үйл ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилсан төлбөр авах хүслээ илэрхийлж байжээ (22,23). Гэвч ямар ч баталгаагүй, гэрээ хэлэлцээр байгуулаагүй, хууль зүйн нөхцөл бүрдээгүй тул “Марубени” урьдчилгаа мөнгө өгөөгүй бололтой.

2008 оны 12 сарын 1-нд С. Баяр Монгол улсын засгийн газар банк санхүүгийн тогтолцоогоо бэхжүүлэхэд шаардлагатай гэсэн үндэслэлээр ОХУ-аас 3 тэрбум ам. долларын зээл хүсчээ (16).  Мөнгө зээлүүлвэл хариуд нь Дорнодын ураны уурхай, Таван Tолгойн коксжсон нүүрсний уурхай, Асгатын мөнгөний уурхай болон бусад уурхайг дуртайгаа олборлох эрх олгохоор амласан байна. Ганц ОХУ-aaр ч тогтсонгүй, Хятад болон Японы засгийн газруудад ч дээрхтэй ижил зээл олгох хүсэлтийг бас тавьж үзжээ (16, 24).

Гэвч Oросууд мөнгөнөөсөө тийм амар салахыг хүссэнгүй, нэлээдгүй баталгаа хүссэн байна. 2009 он гармагц С. Баяр “РосАтом”-ын C. Кириенкотой Иркутскт уулзаж, Орос-Монголын хамтарсан уран олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахаар ярьж тохиролцжээ. Цаашид Монголд бага болон дунд оврын АЦС байгуулах хүсэлтэйгээ ч С. Баяр илэрхийлж (25,26). Энэ уулзалтын дараахан Оросын хэвлэлд “2007 оноос хойш Монголын ураныг олборлохоор хэлэлцээр явуулж амжилтанд хүрээгүй ОХУ санасандаа хүрлээ” гээд “oдоо зөвхөн Монгол улсыг уран олборлох хуулиа батлахыг л хүлээж байна” гэж бичиж байв (27).

С. Баяр ОХУ-аас эргэж ирсний дараахан Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 02 сарын 11–ний өдрийн 45 дугаар тогтоолоор МонAтом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагджээ. Тогтоолд С. Баяр, Б. Долгор нар гарын үсэг зурсан байна (28). Яг үнэндээ бол Оросын “РосАтомыг” хуулбарласан нэгжийг бүрдүүлсэн нь энэ аж.

Мөн оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн Өмчийн Xорооны(ТӨX) 49 тоот тогтоолоор “МонAтом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг баталж (29), Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбат, гишүүдээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Сангийн Яамны ТБГ-ын дарга Б. Батжаргал, Цөмийн Энергийн газрын дэд дарга Ц. Дамдинсүрэн, ТӨХ-ны даргын зөвлөх Д. Байлыхүү нарыг томилжээ. ТӨХ нь Цөмийн Энергийн газрын ижлээр Ерөнхий сайдын мэдлийн агентлаг гэдгийг дурсах илүүц болов уу (21, Xавсралт).

Удалгүй ТӨХ-ны 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолыг үндэслэн “МонAтом” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоолоор “МонAтом” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Бадамдамдинг томилов (29,30).

Энэ бүх ажлынхаа хариуд С. Баяр ОХУ-аас 2009 оны 3 сарын 17-нд 300 сая ам. долларын зээл авчээ (31). Гагцхүү тэр  мөнгө нь Монголд шууд орж ирсэнгүй—мөнгөөр нь эргүүлээд ОХУ-аас машин техник худалдан авч атaр эзэмших аяныг санаачилсан байна.

2009 оны 3 сард С. Баяр Францад айлчилж, ерөнхий cайдтай нь уул уурхайн салбарт хамтрах талаар хэлэлцэж, мөн “Арева”группын ерөнхий захирал Анн Лувержонтой уулзаж, Дампьерын АЦС-аар зочилжээ. “Арева” Монголд ажиллах, цаашид АЦС барихад туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна (32). Дашрамд хэлэхэд 2008 оны 5 сард С. Оюун Гадаад Хэргийн сайд байхдаа мөн Францад зочилж, “Арева” бүлгийнхэнтэй уулзаж ярилцаж байсан тухай удахгүй өгүүлэх болно. Тус айлчлалынхаа дараагаaр С. Баяр “Ураны салбарт эрх зүйн орчныг тодорхой болгох нь бидний гэрийн даалгавар болж үлдлээ” (33) гэж хэлж байснаас үзвэл гадны компаниудтай ярилцаж тохирсны үндсэн дээр тэдний эрх ашигт нийцүүлсэн бодлого, хууль боловсруулсан байж болзошгүй ажээ.

С. Баяр 2009 оны 3 сард ҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг шуурхай эхлүүлжээ (17).

Үүний дараахан, 2009 оны 4 сарын 23-нд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Эль Барадей өөрийн биеэр Улаанбаатарт ирж, С. Баяртай уулзсан. Aлбан ёсны мэдээгээр бол уран ашиглахад тавих хяналтын талаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, АЦС-ын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хүчин чадал, байрлах газрын сонголт хийх талаар ярилцсан гэнэ (34). Ямартаа ч АЦС, цөмийн хөтөлбөр ч үгүй орны удирдагчтай жил дараалан уулзаж буйгаас харахад чухал шаардлагатай байсан нь илт.

Харин Майничи сонины сэтгүүлч Айкава Харуюкигийн баталж буйгаар 2009 оны 5 сарын 6-нд Улаанбаатарт гурван гадаад зочин ирж, ГX-ны сайд С.Батболд, БX-ын сайд Л.Болд нарт Монголд цөмийн оршуулгын газар барих саналыг тавьсан байна. Тэд Монголын ураны орд газрын ойролцоо цөмийн түлш үйлдвэрлэх газар, судалгааны хүрээлэн, цөмийн хог хадгалах агуулах бариад Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас хяналт тавина гэж тайлбарлажээ (35). Үнэхээр энэ баримтыг дээр дурьдсан ОУАЭА-ийн олон улсын цөмийн хаягдлын байгууламж барих гэсэн төлөвлөгөө зорилттой (15) хавсарган авч үзвэл С. Баяр, Эль Барадей хоёр ойр ойрхон уулзах болсны учир шалтгаан тодорхой болж байна.

5 сарын 13-нд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Японд цөмийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулчихаад буцах замдаа Монголд хэсэгхэн зуур саатаж, уран олборлох хамтарсан үйлдвэрийн асуудлыг яаравчлах талаар ярилцжээ (36). С. Баяр ч “Дорнод-Уран” гэгч хамтарсан үйлдвэрийн асуудлыг аль болох шуурхайлна гэж амлав (37). Энэ үед “Росатом-“ын C.Кириенко болон Цөмийн Энергийн Газрын С.Энхбат нар хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх санамж бичгийг үзэгэлжээ. “Росатомын” тэргүүн С.Кириенко “Цаашид Монголд уран олборлоод эхлэхээр бүр олон мэргэжилтэн сургаж өгнө” гэжээ (38).

Удсан ч үгүй ерөнхийлөгчийн сонгууль болж, 2009 оны 5 сарын 24-ний сонгуулийн урьдчилсан дүнгээр Н. Энхбаяр ялагдаж, Ц. Элбэгдорж ээлжит ерөнхийлөгчөөр тодорчээ. Тэрбээр 2009 оны 6 сарын 18-нд тангараг өргөж, Монгол улсын 4 дэх ерөнхийлөгч болов.

Анхаарал сарних энэхэн зуур 6 сарын 25-нд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого” , харин наадмын дараахан буюу 7 сарын 16-нд Цөмийн энергийн тухай хууль тус тус батлагджээ. С. Баярын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын даргаар тавьсан Б.Долгор л цөмийн энергийн бодлого, хуулийг санаачлан боловсруулж, батлуулахын төлөө биеэ хайрлалгүй зүтгэсэн байна. Ингээд бодлого, хуулийг хэлэлцэх, батлах явцын зарим нэг маапаанаас дурьдая.

Цөмийн энергийн талаар баримтлах бодлого

“Цөмийн энергийн бодлогыг” Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорын ахaлсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, eрөнхий сайдын зөвлөх Д.Батбаатар, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, орлогч дарга Б.Дамдинсүрэн, Цацрагийн хяналтын хэлтсийн дарга Г.Манлайжав, мэргэжилтэн Э.Гантулга, ТӨХ-ны зөвлөх Д.Байлыхүү, ЗГХЭГ-ын Xуулийн хэлтсийн шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал, зөвлөх Б.Балган, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулжээ (39).Бодлогын төсөлд:

4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана.

4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална.

гэсэн заалтууд орсон байв (40).

2009 оны 5 сарын 26-нд цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төслийгЭдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Д. Одхүү “Өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангах” гэсэн аймаар үг байна… Энэ чинь цөмийн хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт хадгалах бололцоог нээж өгч байгаа бодлого болж байна….Дараа нь “өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана” гээд шууд хэлчихсэн байна. Та нар шууд эдгээр орнуудын цөмийн хаягдал түлшийг Монголд хадгалах гэдэг бодлого явуулах гэж байгаа юм биш биз дээ?..  Дараагийн асуулт 4.5 дээр үргэлжлүүлээд “гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална” гээд бүр баталгаажуулчихсан байна” гээд “гадаад улс орнууд асар их хэмжээний мөнгө амлаж, өөрийн эх орны байгаль орчинд халтай цөмийн хаягдлаа ядуу буурай, том нутагтай орнуудад их мөнгө төлж байж, хахуульдах замаар булшилж ирсэн. Цаашид булшлах оролдлого бодлогоор дайн хийдэг гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бид тийм ядуу буурай, мөнгө аваад булшилдаг, хадгалдаг газар нь Монгол улс мөн юм уу, биш юмуу?” гэж  асууж байжээ (41). Хариуд нь Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбат цөмийн хаягдал 3 ангилалтайг  тайлбарласнаа хамгийн их хор хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлыг “Англиар бол spent fuel гэдэг юм. Монголоор л шаар, хог хаягдал гэж муухай үг хэрэглээд байгаа болохоос биш, англиар бол хэрэглэсэн түлш гэдэг. Энэ хэрэглэсэн түлшээ бид зайлшгүй хадгалах болох байх л даа” гэсэн бөөрөнхий хариулт өгчээ. Улмаар чухамдаа өөрийн улсын хэрэглэсэн түлшийг хэлсэн үү гадны улсын хог шаарыг хадгалахаа хэлсэн үү гэдэг нь тодорхойгүй үлджээ.

Д. Одхүү гишүүн “4.4, 4.5 дээр “хаягдлыг хадгалах” гэдэг дээр тодорхой зааж өгье. Ийм бөөрөнхий байж болохгүй. Монгол улсад өөрийн цацраг идэвхт хүдрийг олборлох, боловсруулахaд болон бусад Монгол улсын дотоод хэрэгцээнд хэрэглэж ирсэн хаягдлыг гэж зааж өгье. Тэрнээс биш, гадны импортоор хаягдал орж ирж булшлах биш гэдгээ тов тодохой зааж өгье. Тэгэхгүй бол наадах чинь гаднаас хаягдал вагоноор орж ирээд булшлaна гэсэн ойлголт давхар орж байна” гэж сануулж байсан ч (41) түүний тавьсан маш тодорхой санал тусгагдсангүй өнгөрчээ.

Улмаар цөмийн бодлогын төслийг УИХ-ын 2009 оны 6 сарын 19-ний хуралдаанаар анхлан авч хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Энхбат мөн л 4.4 болон 4.5 дугаар заалтуудыг зааж “Энэ тогтоолын хамгийн гол заалт, хуулийн цоорхой гэнэ үү, хамгийн гол нууц бэлтгэгдсэн заалт бол энэ байх шиг байна. Цөмийн цацраг гэдгийн хаягдлыг булшлах тухай асуудал. Үгүй ээ, үнэхээр үнэн. Баригдсан баригдсан. Үнэхээр Монгол Улсын ерөөсөө стратегийн хувьд Монголыг хамгийн их сонирхож байгаа цэг бол булшлалтын асуудал шүү дээ. Бид цацраг идэвхт бодисыг олборлож болно… Бид бол өнөөдөр цацраг идэвхт бодисыг ашиглах, магадгүй ганцхан цахилгаан станц байгуулах тухай ярьж байгаа. Энэ булшлалтын бизнес бол өөрөө тусдаа бизнес. Энийг энэ дээр хольж ярьж ерөөсөө болохгүй. Тийм учраас энэ булшлалт гэдэг заалт орж байгаа тохиолдолд энэ 4.5 дугаар зүйлийг бол ерөөсөө эсэргүүцэх хэрэгтэй Их Хурлын гишүүд ээ. Энэ бол өөр зүйл байхгүй юу. Цацраг идэвхт бодис олборлоно гэдэг бол тусдаа бизнес. Булшлана гэдэг бол тусдаа бизнес” гэж байжээ. Түүнийг Л. Гүндалай гишүүн дэмжиж ”xэрвээ бид өөрсдөө Монгол нутаг дээрээ цацраг идэвхт бодисыг боловсруулах юм бол зөвхөн дотоодынхоо өөрийнхөө хаягдыг  булшилъя” гэж хэлж байжээ (42).

Харин УИХ-ын дарга Д. Дэмбэрэл хариуд нь “Өөрийнхөө ашиглалтын үед булшлахаа нарийн технологиор булшилъя гэдэг чинь зөв л явж байна шүү дээ. Одоо тэгээд ямар юм яриад байгаа юм бэ. Ойлгомжтой юман дээр одоо юм яриад байх юм та нар… энэ зөв л явж байна” гэх мэтчилэнгээр уурсаж “Хоёрын хоёр байнгын хороо хэлэлцээд, ажлын хэсэг ажиллаад, ороод ирэхэд эцэст нь тэр рүүгээ дайраад л, нөхдийгөө хүндэтгэхгүй энэ чинь эвгүй” гэж хэлжээ (42).

Ингээд санал хураахад 52 гишүүний санал 50, 50 хувиар тэнцсэн тул Б. Долгор нарын төсөл санаачлагчдийн оруулж ирсэн хуудуутай томъёолол хэвээр үлдсэн байна (42). Ийнхүү Монгол улсад тодорхойгүй гаралтай цөмийн хог хаягдал хадгалагдах, булшлагдах эх үндэс Цөмийн энергийн бодлогын 4.4, 4.5 дугаар заалтуудаар хуульчлагдан батлагджээ.

УИХ-ын дийлэнх гишүүдийн хувьд гэвэл эх орныхоо ирээдүйг боддоггүйдээ ч биш харин тухайн асуудлаар таг харанxуй учраас бусдынхаа амыг хараад баталчихсан бололтой. Үүнийг 2009 оны 6 сарын 4нд цөмийн энергийн бодлогын төслийн асуудал УИХ-д анх орж ирэхэд Э. Бат-Үүл гишүүний хэлж байсан “…яг үнэндээ энэ цөмийн түлш олборлох, боловсруулах, түүний олон улс дээрх худалдаа, олон улсад энүүгээр далимдуулж хийдэг тоглоом, хуйвалдаан энийг бид нар ерөөсөө мэдэхгүй байхгүй юу. Бид А ч байхгүй энэ дээр” гэсэн үгc баталж байна (43).

Дашрамд дурьдахад, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн 1 дүгээр хавсралтаас үзвэл цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж байгуулах ажлыг Цөмийн Энергийн газар гүйцэтгэж, БОЯ оролцохоор заасан бөгөөд 2010-2013 онуудад уг ажлыг хийж гүйцэтгэхдээ улсын төсвөөс 1 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 10 тэрбум төгрөг зарахаар тооцжээ (40).

“Цоорхойтой”Цөмийн энергийн тухай хууль

Цөмийн энергийн тухай хуулийн талаар цөөн хэдэн үг өгүүлсүү. Tyc хуулийг “Цөмийн энергийн бодлого” дээр ажилласан  Б.Долгорын удирдсан ажлын хэсэг боловсруулсан байна. Журам ёсоор бол хуулийн төслийг батлахдаа холбогдох байнгын хороо, УИХ-аар 2 удаа хэлэлцэж баталдаг. Гэтэл дээрх хуулийг ганцхан өдөрт багтаан УИХ-аар эхний бас эцсийн удаа хэлэлцсэн болгож оромдоод, батaлснaac үзэхэд санамсартай эсвэл санамсаргүй аль нэг учраас эхнээсээ л “морьдохын хазгай” гэгч болсон ажээ.

Учрыг судaлвал С. Баяр тус хуулийг шуурхай батлахыг хичээнгүйлэн хүссэн (46) бөгөөд шадар туслах Б. Долгор, Д. Дэмбэрэл нар даргынхаа хүсэлтийг гүйцэлдүүлэх гэж ихэд чармайжээ. Xууль батлагдах 2009 оны 7 сарын 16-ны өдөр С. Баяр Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбатын хамтаар Наран улсад оччихсон, Японы Ерөнхий Сайд Таро Асотой цөмийн энергийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж, Японы Байгалийн нөөц, эрчим хүчний газартай цөмийн энергийн салбарт хамтын ажиллах санамж бичиг байгуулж явсан ажээ (44,45).Энэ талаар УИХ-ын гишүүн П. Алтангэрэл “ Ерөнхий сайд С.Баяр Японд айчилж төрийн бодлогын төвшинд хэлэлцээр хийж баримт бичигт гарын үсэг зурах хэрэгтэй болсон. Үүнээс өмнө эрх зүйн орчноо бүрдүүлсэн байх шаардлагатай болсон учраас Цөмийн энергийн хуулийг үдээс өмнө нь анхны хэлэлцүүлгийг хийгээд үдээс хойш нь баталсан юм” гэж саяхны ярилцлагадаа тайлбарласан байна (46).

Цөмийн энергийн хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д. Энхбат, П. Алтангэрэл нараас цөмийн энергийн салбарын хяналтын тогтолцоог “лиценз олгодог, хянадаг, хэрэгжүүлдэг газар нь нэг дор” төвлөрснийг шүүмжилжээ (47). Мөн Д. Энхбат гишүүн цөмийн эх үүсвэрээ (цөмийн реактор) импортолсон улс орнууд тухайн реактороос гарсан цөмийн хаягдлыг хариуцдаг байтал  манай хуулинд ийм юм тусгаагүйг заажээ. Түүнчлэн  цөмийн хаягдлыг булшлах асуудлыг компани “өөрийн зардлаар хэрэгжүүлнэ” гэсэн нь цөмийн хаягдлыг нууцаар булах боломж олгож байгаа болон энэ бүх зүйлийг хуулинд нарийвчлан тусгалгүйгээр “Засгийн газар журмаар зохицуулна” гэснийг шүүмжилсэн байна (47).

П. Алтангэрэл гишүүн “Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого”-д Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас гаргасан дүрэм, журам, олон улсын стандартыг мөрдөнө” гээд “цөмийн хяналтын байгууллага нь хөндлөнгийн байна” гэж заасан aтлaa Цөмийн энергийн хуулиндаа болохоор хяналтыг Цөмийн Энергийн газрын нэг хэлтэс (Изотоп контор) хэрэгжүүлэхээр төлөвлөж, хяналтыг агентлагийн бүтцэнд оруулсан нь  бодлогоо ноцтой зөрчсөн явдал боллоо гэж үзжээ. Oлон улсын стандартаар “Засгийн газар нь цөмийн төхөөрөмжийг хариуцсан, түүнчлэн цөмийн технологийг дэмжих чиг үүрэг бүхий аливаа байгууллагаас хараат бус бие даасан хяналтын байгууллагыг байгуулж ажиллуулах ёстой” гэж заасан байдаг ажээ(48). Түүнчлэн, Цөмийн Энергийн газрын дарга нь улсын ерөнхий байцаагч, төрийн өмчит “”-” компанийн ТУЗ-ийн дарга, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргын сонгуультай тул бүх эрх мэдэл С. Энхбат гэдэг нэг хүнд төвлөрснөөр хяналтын тогтолцоог үгүй болгож байна гэж хэлж байв (48).

Улмаар П. Алтангэрэл, Ч. Улаан нарын гишүүдээс хуулийг ганц өдөр яаран сандран хэлэлцэж батлалгүй намрын чуулганаар сайтар эргэцүүлж байж шийдэх санал тавьсан (49). Гэвч УИХ-ын дарга Д. Дэмбэрэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс яаруулсан, энэ асуудлаар олон байгууллага, улсуудтай гэрээ хэлцэл хийх шаардлагатай гэж тайлбарлаад нэмэлт санал зөвлөмж байвал намрын чуулганаар оруулж ирэхийг зөвлөжээ (49). Нэр дурьдсан гурван гишүүн хамтарч хуулинд нэмэлт оруулна гэж нийтэд мэдэгдэж байсан ч (50) асуудал тэгсгээд замхарсан байна.Гэвч үнэндээ П. Алтангэрэл гишүүн цөмийн энергийн асуудлын цогтой дэмжигч байсан бөгөөд “МонAтом”-ын захирал Р. Бадамдамдинтай АНУ-д хүртэл айлчилж, туршлага судалж явсан талаар удахгүй өгүүлэх болно.

 

Хуулийн бусад “цоорхойнууд”

Цөмийн Энергийн хуулийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, хуулийн төслийн 3.1. Цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг гэж засахаар С.Бямбацогт, Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн, Д.Одхүү нарын гишүүдийн гаргасан саналыг УИХ-аас дэмжжээ (51). Чин үнэндээ бол бүр анх “цөмийн энергийн бодлогыг” хэлэлцэж байхад энэ асуудал дээр Д. Одхүү гишүүн “Монгол улсын дотоод хэрэгцээнд хэрэглэж ирсэн хаягдaл” гэж маш тодорхой зааж хэлж байсан билээ (41).Гэвч хуулийг засч найруулах явцад “Монгол улсын дотоод хэрэгцээнд ашигласан хаягдал” гэдэг томьёолол “өөрийн орны цацраг идэвхт хаягдал” гэсэн хоёрдмол утгатай хэлц үгээр солигдсоныг (51) тухайн үеэд ихэнх гишүүд анзаараагүй бололтой.

Уг нь бол тухайн үед хууль санаачлагч Б. Долгор сайд хүртэл  “… гаднаас импортолж оруулж ирээд хог хаягдлыг булшлах тухай ямар нэгэн ойлголт бол байхгүй. Зөвхөн тодорхой хяналтын доор энэ асуудлууд маань шийдэгдэх, зөвхөн өөрийнхөө ашигласан хэрэглэсэн ийм асуудал дээр шийдэгдэх ийм боломж нөхцөл нь хуулиараа тавигдаж байгаа юм” гэж тайлбарлаж байсан нь хурлын протоколд үлдсэн байна (52). Харамсалтай нь тус хууль батлагдаад 2 жил болоогүй байхад хуулийн тайлбар томьёог хоёрдмол утгатай зохиосны уршиг нь гарч эхэллээ. Дээрх томьёоллыг овжноор урвуулан ашиглаж, “өөрийн орны хаягдал” гэдэгт Монголоос гаралтай уранаар үйлдвэрлэсэн бусад орны ашигласан цөмийн түлшний хаягдал бас орно, цөмийн хаягдлаа эргүүлж авдаг олон улсын жишиг байдаг гэж энд тэндгүй зарлагчид бий болжээ (53).

Тэр бүү хэл, 2000 оны 11 сарын 03-ны хууль УИХ-аар батлагдсан аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглох хуулийг хэрхэн мадлахаа ч тэр бүлэглэлийнхэн  бодож олжээ. Асар их хор хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлыг Монгол улсад булшлах нэг арга бол хаягдал түлшийг хог шаар биш харин “баялаг”, “дахин боловсруулах боломжтой чухал ач холбогдолтой, өндөр үнэ цэнэтэй түүхий эд” гээд нэрлэчихвэл Монгол улсад нэвтpүүлэх боломжтой гэж 2011 оны 6 сарын 14-нд гарсан Конгрессийн судалгааны тайланд дурьдсан байдаг (54). Тэгвэл УИХ-ын гишүүн П. Алтангэрэл, ГХ-ийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, академич Б. Чадраа нар яг тийм зүйл ярьcaap явaа билээ (46, 53c, 55).

Одоо С. Баярын Засгийн газрынасуудалд эргэн орье. С. Баяр Токиогоос ирэнгүүтээ Цөмийн энергийн хууль батлагдсан тул гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсноотүншүүддээ яаравчлан дуулгав. 8 сарын 6-нд Монголд суугаа Францын Элчин сайд Жан Поль Дюмоныг хүлээн авч уран олборлох чиглэлээр хамтран ажиллах засгийн газар хоорондын гэрээ байгуулахыг дэмжиж буйгаа, мөн Францын “Арева” групптэй хамтран ажиллах боломжтой болсoн баяртай мэдээг хүргэхээ мартсангүй (56).

8 сарын 25-нд ОХУ-ын eрөнхийлөгч Медведев айлчилж, “Дорнод Уран” ХХ хамтарсан компани байгуулах тухайгэрээ байгуулaв. Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, ОХУ-ын талыг төлөөлж “Росатом” цөмийн эрчим хүчний улсын корпорацийн eрөнхий захирал С. Кириенко нар гарын үсэг зурав (57,58, 59).

2009 оны 9 сард ерөнхийлөгч Ц. Элбэгдорж анхныхаа айлчлалыг Энэтхэг улсаас эхэлсэн бөгөөд Энэтхэгийн ерөнхий сайдтай ураны хэлэлцээр хийж, цөмийн түлшээр хангах пакт гэрээ байгуулаад, 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлтэй эргэж иржээ. Цөмийн түлш ханган нийлүүлэх гэрээ байгуулсан тухай дэлхий нийтээр бичиж байхад ерөнхийлөгчийн айлчлалын тухай дэлгэрэнгүй мэдээ бүхий Ц. Элбэгдоржийн http://president.mn сайт л ганц ч удаа дурьдаагүй бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан гэдгээс цаашгүй байсан нь хачирхалтай (60,61,62, 63,64).

2009 оны 10 сард Францын “Арева” группын тэргүүн Ц. Элбэгдoрж, С. Баяр нартай уулзаж,  ураны салбарт хамтран ажиллахаар тохиролцоод, Цөмийн Энергийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв (65). Баримт бичигт Францын “Арева” группын тэргүүн Анн Лувержoн, Монголын талаас Цөмийн Энергийн газрын даргаС. Энхбат нар гарын үсэг зуржээ (66). Анн Лувержон Монгол улс цөмийн энергийн хууль баталсанд сэтгэл хангалуун байна гэж тэмдэглэж байснаас (67) үзвэл С. Баяр 3 сард авсан даалгавраа сайн биелүүлсэн бололтой.

2009 оны 10 сарын 12-нд ерөнхий сайдын 96-р захирамжаар Цөмийн Энергийн газрыг улам өргөжүүлж, орон тоог нэмэгдүүлсэн бөгөөд тус захирамжийг тэргүүн шадар сайд Н. Алтанхуяг батaлсан байна.Харин С. Баяр 2009 оны 10 сарын 26-нд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрбээр өөрийн залгамжлагчаар тухайн үeд Гадаад Хэргийн сайд байсан С. Батболдын нэрийг дэвшүүлж, 10 сарын 29-нд ажлаа шилжүүлжээ.

С. Баяр Монгол улсын ерөнхий сайдын сэнтийд залрах 23 сарын хугацаанд дараахь зүйлийг хийж гүйцэтгэжээ:

  • OХУ, Япон, Франц, Энэтхэг улсуудтай ураны салбарт хамтран ажиллах санамж бичгүүдийг үзэглэж, гэрээ хэлэлцээр байгуулсан
    • ОХУ-тай ураны гэрээ хэлэлцээр хийж, хамтарсан үйлдвэр байгуулах талаар Монголын ураны уурхайг ашиглах эрх олгож, хариуд нь ОХУ-аас 300 сая ам. долларын зээл авсан
    • С. Баярыг ерөнхий сайд байхад Ц. Элбэгдорж ерөнхийлөгч болж, Энэтхэгт цөмийн түлш ханган нийлүүлэх пакт гэрээ байгуулсан
    • Францын “Арева” бүлэгтэй, мөн Японы Засгийн газартай санамж бичиг байгуулсан
  • Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр болон цөмийн энергийн хуулийг боловсруулж батлуулсан
    • Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захиралтай 2  удаа уулзаж, цөмийн хууль боловсруулахад туслалцаа зөвлөмж авсан
    • Гадны дэмжлэгтэй боловсруулсан бодлого, хууль нь гадны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд булшлах боломжийг олгосон, эрх мэдлийг ерөнхий сайд болон С. Энхбат нарт төвлөрүүлсэн, хяналт султай, цоорхой ихтэй болсон
    • Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж байсан өдөр С. Баяр Японд айлчилж, цөмийн салбарт хамтpaн ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дутуу дулимаг хууль гаргахыг яаравчлуулсан. Улмаар Канадын “Хан Ресурс” компани Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч 200 сая ам.доллар нэхэмжлэх болжээ.Түүнчлэн ОХУ-тай хамтарсан Дорнод-Уран компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байгаа.
  • Цаашид энэ чиглэлээр ажиллах С. Энхбат, Р. Бадамдамдин, Б. Долгор, А. Ундраа, С. Оюун, Д. Зоригт гэсэн шадар хүмүүсээсээ бүрдсэн  “ураны бүлэглэлийг” байгуулж үлдээжээ. Тэдний заримаас товч дурьдвал:
  • Уран олборлох лизенз олгох, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, булшлалтыг хэрэгжүүлэх бүх эрхийг төвлөрүүлсэн С. Энхбат даргатай Цөмийн Энергийн газрыг бaйгуулсaн
  • Оросын РосАтомын ихэр Р. Бадамдамдин захирaлтай “МонAтом” төрийн өмчийн компанийг байгуулсaн
  • Б. Долгор

М. Энхболдын засгийн газарт ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б. Долгорыг ерөнхий сайд С. Баяр Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын даргаар тавьсан. Хариуд нь Б.Долгор өөрийн биеийг хайрлалгүй хүчин зүтгэсэн. Чухамхүү тэрээр  Цөмийн Энергийн хуулийг санаачлан боловсруулахад гар бие оролцож, хуулийг цээжээрээ хамгаалж, батлуулсан гол хүмүүсийн нэг. Б. Долгор хатагтай даргыгаа өмөөрсөндөө хэвлэлээр худал ярьж байсан удаатай.

Тухайлбал, 7 сарын 22-нд сурвалжлагч түүнээс “хуулийг яаран батлах хэрэггүй гэж зарим гишүүд хэлж байсан, Засгийн газраас шавдуулсан болоод баталчихав уу” гэж  асуухад: “Ерөөсөө яараагүй. Хэлэлцдэг журмаараа хэлэлцэж, баталсан. Яах вэ, зарим гишүүн “Бид саналаа хэлж амжсангүй” гэж байна билээ. Тэд байнгын хороогоор хэлэлцэх үед саналаа хэлээгүй байж батлагдсан хойно нь хариуцлагагүй үг хэлж байгаа нь утгагүй юм..” гэж хээв нэг залж байсан (68). Үнэндээ Цөмийн энергийн хууль тогтсон хэв журмыг эвдэж хуулийг ганцхан өдрийн хэлэлцүүлгээр батлагдсан нь гэрчлэх баримттай билээ (46, 49).

Цөмийн энергийн хуулийг зүтгүүлж, чадах чинээгээрээ дэмжиxдээ Б. Долгор цөмийн аюул, хор хөнөөлийг үгүйсгэж ярьж явсан (69). Цөмийн энергийн хуулинд Б. Одхүү гишүүн болон бусдын тавьсан санал бүрэн зөвөөр тусгагдаагүй нь мөн түүнтэй холбоотой байх магадлалтай. Б. Долгор 2009 оны 9 сарын 14-нд Францын элчин сайд Жан Поль Дюмоныг хүлээн авч цөмийн энергийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаж, ирээдүйг сайхнаар зөгнөж байсан (70). Гэвч Цөмийн энергийн хууль батлагдсанаар түүний хэрэг дууссан бололтой. Ерөнхий сайд С. Батболд шинэ албандаа орсноос хойш 10-хан хоногийн дараа Б. Долгорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ…

  • А. Ундраа

АНУ-д цөмийн физикээр докторын зэрэг хамгаалж, Стэнфордын их сургуульд зочин профессороор ажиллаж байсан А. Ундраа 2008 онд АНУ дахь тогтсон амьдрал, нэр хүндтэй албаа орхиод Монголд ирсэн. Шадар сайд М. Энхболдын нагац дүү болох тэрбээр Гадаад Хэргийн сайд Оюунд ураны асуудлаар зөвлөх болсонд С. Баяр оролцсон байх талтай.

Нөгөөтэйгүүр, А. Ундраа нь АНУ-ын Эрчим хүчний Яамны харьяа Ливерморийн цөмийн лабораторид ажиллаж байсан бөгөөд АНУ-д байнга оршин суух эрх бүхий “ногоон картны” эзэн билээ.

А. Ундраа нь 2008 онд сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад, 2009-2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаaр ажилласан гэж намтартаа бичжээ (71). Харин 2010 оноос эхлэн Гадаад Хэргийн сайд Г. Занданшатарын зөвлөхөөр, 7 сараас нь тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллах болсноор ураны асуудалд илүү идэвхтэй оролцох болж, уранаа олборлож, шар нунтаг боловсруулаад гадагш худалдаад, хаягдал түлшийг эргүүлэн авах асуудлыг тууштай дэмжиж ирсэн. Энэ талаар дараачийн цувралд дэлгэрэнгүй өгүүлэх болно.

  • С. Оюун

2008 оны 5 сарын 5-7-нд С. Оюун гадаад хэргийн сайд байхдаа Францад айлчилсан байна. Тэрбээр очсон нэн даруйдаа буюу 5 сарын 5-ны өдөр  Францын төр засаг асар их нөлөөтэй  цөмийн эрчим хүчний тэргүүлэгч “Арева” группын ерөнхийлөгч Анн Лувержон, нүүрс шингэрүүлэх технологийн Аксенс компанийн  ерөнхийлөгч Жан Сентена нартай уулзсан байна. Харин 5 сарын 6-нд Гадаад болон Европын хэргийн сайд ноён Бернар Кушнэртэй уулзаж, албан ёсны гэрээ хэлэлцээр хийжээ (72).

С. Оюуны удирддаг “Зориг Сан”-гийн 10 жилийг тохиолдуулан 2008 онд гаргасан тайланд тус Сангийн ТУЗ-д Р. Бадамдамдин, С. Батболд нар ордог гэснээс үзэхэд С. Оюун гишүүн тэдгээр эрхмүүдтэй ажил хэргийн дотно харилцаатай ажээ (73). Бүр их сонин зүйл гэвэл тус тайлангийн 5, 9-р хуудсанд “Зориг Cан”-гийн хандивлагч байгууллагуудын жагсаалтанд “Rio Tinto Mongolia”, “Khan Resources”, Францын “Арева” групп бичигдсэн байна.

С. Оюун гишүүн 2009 оны эхээр Цөмийн энергийн хууль батлахтай холбогдуулан байгуулсан Э. Бат-Yүлийн тэргүүлсэн ураны асуудлаaрх ажлын хэсэгт орж ажиллаж байсан.

С. Оюун Гадаад Xэргийн сайд байхдаa өөрийн ураны зөвлөхөөр 2008 онooс А. Ундрааг авч ажиллуулж байсан бөгөөд удалгүй А. Ундраагийн байгуулсан “МонАме” хэмээх цөмийн физик судлалыг Монголд хөгжүүлэхийг зорьсон ТББ-ын ТУЗ-ын захирал болжээ.“МонАме”-гийн төлөөлөн удирдах зөвлөлд “МонAтом”-ын Р. Бадамдамдин ч бас байдаг байна (74).

 

 

Эх сурвалжууд:

(1)      АНУ-ын дэд ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ. Нийгмийн толь сонин, 2011 оны 8 сарын 23-ны дугаар №163 (1458).

(2)      Дмитрий Косырев. Кремль возвращает Монголию: Владимир Путин договорился в Улан-Баторе о восстановлении отношений двух стран в прежнем объеме. Азиатская Библиотека мэдээллийн цахим хуудас.  http://asiapacific.narod.ru/countries/mongolia/russia_mongolia.htm

(3)      Б. Эгшиглэн. III цахилгаан станцыг түшиглэн шинэ станц байгуулах нь аюулгүй байдалд халтай. Өдрийн сонин, 2011 оны 5 сарын 19-ний дугаар. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=19204&vmet_main=6901

(4)      Wang Peiran. Mongolia’s Delicate Balancing Act. China Security сэтгүүл, 2009 оны 5-p боть, дугаар № 2. World Security Institute.http://www.chinasecurity.us/index.php?option=com_content&view=article&id=285

(5)      Хятад хэлнээс тоймлон орчуулсан Олоннарс. Тайваны цөмийн хаягдлыг Оросууд Монголд булна. Дэлхийн Мэдээ сонин, 2004 оны 5 сарын 28. http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm

(6)      Cудлаач Д. Ганхуяг. Цөмийн хаягдал аль эртнийх… Хувийн блог, 2011 оны 4 сарын 2. http://gankhuyag.wordpress.com/2011/04/02/hjdhei/

(7)      Московская декларация. Принята Президентом России Владимиром Путиным и Президентом Монголии Намбарыном Энхбаяром 8 декабря 2006 года в Москвe. Президент России албан ёсны цахим хуудас. http://archive.kremlin.ru/interdocs/2006/12/08/1726_type72067_115119.shtml?type=72067

(8)      Пресс-релизы Посольства России в Монголии. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудас. http://www.mongolia.mid.ru/press_33.html

(9)      Монгол-Оросын бизнес форум өндөрлөлөө. Оросын сан ТББ-ын цахим хуудас. http://www.russianfund.org.mn/modules.php?name=News&file=article&sid=9

(10)   Пресс-релизы Посольства России в Монголии. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудас. http://www.mongolia.mid.ru/press_38.html

(11)   Russia-Mongolia uranium agreement signed. Олон Улсын Цөмийн Энергийн Нийгэмлэгээс (World Nuclear Association) эрхлэн гаргадаг World Nuclear News цахим сэтгүүл. 2008 оны 4 сарын 11.  http://www.world-nuclear-news.org/ENF-Russia-Mongolia_uranium_agreement_signed_-110408.html

(12)   Россия хочет монгольского урана.  Забайкальское Информационное Агентство мэдээллийн агентлаг, 2008 оны 4 сарын 14. http://zabaikalye.ru/news/15422

(13)   РФ готова приступить к разработке ТЭО строительства АЭС в Монголии. Москва, РИА Новости мэдээллийн агентлаг, 2008 оны 4 сарын 11. http://ria.ru/economy/20080411/104824995.html

(14)   Oлон улсын атомын энергийн агентлагт ажлын айлчлал хийв. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдээ, 2008 оны 4 сарын 17.  http://news.gogo.mn/r/24401

(15)   Developing multinational radioactive waste repositories: Infrastrutural framework and scenarios of ccoperation. IAEA-TECDOC-1413. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, 2004 оны 10 сар. http://www-pub.iaea.org/MTCD/publications/PDF/te_1413_web.pdf

(16)   О Российско-Монгольских отношениях. Справочное отношение. Департамент информации и печати МИД РФ. ОХУ-ын Гадаад Хэргийн Яам, 2009 оны 2 сарын 19. http://www.mid.ru/ns-rasia.nsf/1083b7937ae580ae432569e7004199c2/66090e17a71e46a6c3256e2a00434449?OpenDocument

(17)   С.Баярын үлдээсэн “мөр” буюу В.Живовын өгүүлсэн “найрамдал”. Баабар. Baabar.mn цахим хуудас, 2010 оны 3 сарын 30. http://www.baabar.mn/content/1687.shtml

(18)   Россия и Монголия начнут сотрудничать, но неизвестно когда. Забайкальское информационное агентство мэдээллийн агентлаг, 2008 оны 6 сарын 2. http://www.atomsib.ru/press_center/1238/

(19)   Премьер-министр Монголии посетит уранодобывающее предприятие в РФ. Москва, РИА Новости мэдээллийн агентлаг, 2008 оны 5 сарын 23. http://ria.ru/economy/20080523/108233561.html

(20)   Цөмийн энергийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 263. 2008 оны 6 сарын 25. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=37455

(21)   Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 64. 2008 оны 12 сарын 24. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=41695

Хавсралт: http://www.legalinfo.mn/insys/lawchangepr.php?vlawaddid=25330

(22)   Marubeni expressed its interest in uranium exploitation. Business-mongolia.com мэдээллийн цахим хуудас. 2008 оны 11 сарын 8. http://www.business-mongolia.com/mongolia/2008/11/06/marubeni-expressed-its-interest-in-uranium-exploitation/

(23)   “Marubeni” wins the right to exploit uranium deposit in Mongolia. Business-mongolia.com мэдээллийн цахим хуудас. Эх сурвалж Nikkei Japan сонин. 2009 оны 1 сарын 5. http://www.business-mongolia.com/mongolia/2009/01/05/%E2%80%9Cmarubeni%E2%80%9D-wins-the-right-to-exploit-uranium-deposit-in-mongolia/

(24)   Mongolia asks China for $3 billion crisis loan. The China Post сонин, 2009 оны 1 сарын 16. http://www.chinapost.com.tw/business/asia/other/2009/01/16/192331/Mongolia-asks.htm

(25)   Госкорпорация «Росатом» и правительство Монголии намерены создать совместное предприятие по добыче и переработке урана. Иркутск, Сибирские Новости сонин, 2009 оны 1 сарын 22. http://www.snews.ru/index.php?id=13431&eva_site=c66fd322d363aba971627d6871fdd4b8#

(26)   “Росатом” намерен создать СП с Монголией по разработке урана. Иркутск, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 1 сарын 22. http://ria.ru/economy/20090122/159836274.html

(27)   М. Черкасова, В. Дзагуто. “Росатом” извлечет уран из монгольских недр. “Коммерсантъ” сонин, 2009 оны 1 сарын 23.  №11 (4066). http://www.kommersant.ru/doc/1106779

(28)   Tөрийн өмчит компани байгуулах тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 45. 2009 оны  сарын 11. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44115

(29)   MонАтом XXК. Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн Энергийн газрын цахим хуудас. http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=3&Itemid=44&limitstart=9&el_mcal_month=3&el_mcal_year=2062

(30)   MонАтом компаний тухай. “МонAтом” XXK цахим хуудас. Шинэчилсэн 2008 оны 8 сарын 9.  http://monatom.mn/index.php?option=com_content&view=article&id=70&Itemid=27&lang=mn

(31)   Россия предоставит Монголии кредит на $300 млн – Путин. Москва, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 3 сарын 17. http://ria.ru/economy/20090317/165164685.html

(32)   Mongolian PM Meets with French Counterpart. The UB Post сонин, 2009 оны 3 сарын 26. http://ubpost.mongolnews.mn/index.php/2011-07-24-01-42-01/2759-mongolian-pm-meets-with-french-counterpart

(33)   С.Баяр: Ураны салбарт эрх зүйн орчноо тодорхой болгох ‘гэрийн даалгавар” авлаа. 2009 оны 3 сарын 24.  http://www.vip76.mn/bayar/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/3512-sbayar-urany-salbart-erx-zuin-orchnoo-todorxoi-bolgox-geriin-daalgavarq-avlaa.html

(34)   С.Баяр Мохамед Элбарадей нар хэлэлцээ хийлээ. 2009 оны 4 сарын 23. http://www.vip76.mn/medee/zasgiin-gazar/3893-sbayar-moxamed-elbaradei-nar-xelelcee-xiilee-.html

(35)   Айкаүа Харуюки. Монголд цөмийн оршуулгын газар барих гэрээ энэ онд батлагдана. Mайничи шимбүн сонин, 2011 оны 7 сарын 31. Орчуулсан: М.Сугар-Эрдэнэ. http://www.inet.mn/?vfile=14&vmet_id=42009&vmet_main=1015&vt=archive&vl=archive&vdate=&vofile=06z8i30&left=yes&vpage=1

(36)   РФ и Монголия сумеют договориться о добыче урановой руды – Путин. Улаанбаатар, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 5 сарын 13. http://ria.ru/economy/20090513/170943268.html

(37)   РФ и Монголия должны ускорить создание СП по добыче урана – Баяр. Улаанбаатар, РИА Новости мэдээллийн агентлаг, 2009 оны 5 сарын 13. http://ria.ru/economy/20090513/170931580.html

(38)   Пьер Сидибе. Постепенно по степи: Владимир Путин посетил Монголию. “Российская газета” сонины дугаар №4909 (85), 2009 оны 5 сарын 14. http://www.rg.ru/2009/05/14/putin-mongoliya.html

(39)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 26-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны протокол. 2-р хуудас.EZ Xoroo Bodlogo heleltsex esex tusul 2009-05-26

(40)   Цөмийн энергийн хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 222. 2009 оны 7 сарын 22. Хавсралтууд. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=47035

(41)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 26-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн Д. Одхүүгийн хэлсэн үг, 20, 21-22-р хуудсууд.

EZ Xoroo Bodlogo heleltsex esex tusul 2009-05-26

(42)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр (Баасан гараг)-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн Д.Энхбат, Л. Гүндалай, Д. Дэмбэрэл нарын хэлсэн үг, 46-48 хуудас.

MUIH_Bodlogo ennii heleltsuuleg_09.06.19 DDe

(43)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. Э. Бат-Үүл гишүүний хэлсэн үг, 94-95 хуудас.

UIH-yn heleltsuuleg helelseh eseh bodlogo 2009-06-04 BBE

(44)   Japan, Mongolia agree to cooperate in uranium ore development. Эх сурвалж:  Токио, Ассошиэйтэд Пресс, 2009 оны 7 сарын 16. http://www.breitbart.com/article.php?id=D99FIFP01&show_article=1

(45)   Japan and Mongolia sign Memorandum of Cooperation. Токио дахь Citizen’s Nuclear Information Center байгууллагаас гаргадаг News Watch мэдээллийн хуудас дугаар №132. 2009 оны 9-10 сар. http://cnic.jp/english/newsletter/nit132/nit132articles/nw132.html#mongolia

(46)   Ц. Ургамал. П.Алтангэрэл: Цөмийн хаягдлаа Монголд булах сонирхол бусад улс оронд байсныг үгүйсгэхгүй. Зууны Мэдээ сонин, 2011 оны 6 сарын 3. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-yarilclaga/25542-paltangerel-comiin-xayagdlaa-mongold-bulax-sonirxol-busad-uls-orond-baisnyg-uguisgexgui.html

(47)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн Д. Энхбатын хэлсэн үг, 101, 41-42 хуудас.

2009-07-16 UIH DE

(48)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн П. Алтангэрэлийн хэлсэн үг, 44-45 хуудас.

2009-07-16 UIH DE

(49)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын гишүүн П. Алтангэрэл, Ч. Улаан, Д.Дэмбэрэл нарын хэлсэн үг, 102-104 хуудас.

2009-07-16 UIH DE

(50)   П.Алтангэрэл: Цөмийн энергийн хууль үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй. 2009 оны 7 сарын 20. http://vip76.mn/altangerelpg/xevleliin-yarilclaga/5831-paltangerel-comiin-energiin-xuuli-undesnii-ayuulgui-baidald-zanalxiilj-bolzoshgui.html

(51)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг, 48 хуудас.

2009-07-16 UIH DE

(52)   Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. ЗГХЭГ-ын дарга Б. Долгорын хэлсэн үг, 43 хуудас.

2009-07-16 UIH DE

(53)   Уран болон түлш гадаад оронд нийлүүлээд гарсан хог хаягдлыг нь буцааж авдаг олон улсын жишиг стандарт, шаардлага байдаг мэтээр УИХ-ын гишүүн О. Чулуунбат, Л. Гантөмөр, Австри улсад суугаа Элчин сайд Ж. Энхсайхан, ГХ-ийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа нар 2011 оны 5 сард хэвлэл мэдээллээр удаа дараа ярилцлага өгсний заримыг дор дурьдав.

  1. Б. Долзомаа. А.Ундраа: “Mainichi” cонин АНУ, Японы хог хаягдлыг Монгол Улс авна гэж үндэслэлгүй мэдээлэл гаргасан. Өдрийн сонин,  2009 оны 5 сарын 23. http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=19243&vmet_main=1017
  2. Д. Оюун. Ураны шаарыг улс нь буцааж авдаг. 2009 оны 5 сарын 17. http://economy.news.mn/content/67142.shtml
  3. Дуусдаггүй яриа–цөмийн хаягдал. Шууд нэвтрүүлэг. ТВ25. 2009 оны 5 сарын 21. А. Ундраа, О. Чулуунбат, Л. Гантөмөр нарын ураны түлшнийхээ хаягдлыг зайлшгүй буцааж авах ёстой тухай яриа. http://www.youtube.com/watch?v=YPT5SJqXihw&feature=related

(54)   Сьюзан Лоренс. Mongolia: Issues for Congress. Конгрессийн Судaлгааны Алба. 2011 оны 6 сарын 14. Англи эх:  http://www.fas.org/sgp/crs/row/R41867.pdfМонголоор хэсэгчлэн орчуулсан хэсэг: https://golomt.org/2011/06/23/0623/

(55)   C. Зоригт. Академич Б.Чадраа: Монголчууд ухаантай болохоор атомын цахилгаан станц барихгүй бусад нь тэнэг учраас бариад байгаа юм биш. 2011 царын 5 сарын 24.  Mass.mn мэдээллийн сайт. http://mass.mn/d/3028

(56)   Prime Minister meets French Ambassador. 2009 оны 8 сарын 12. http://www.mongolianexperience.com/news/politics/100

(57)   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев нар улс хоорондын стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч Ц. Элбэгдожийн цахим сайт. Ерөнхийлөгчийн Tамгын Газар. 2009 оны 8 сарын 25. http://www.president.mn/mongolian/node/154

(58)   Россия и Монголия создают СП по добыче урана. Улаанбаатар, РИА Новости, 2009 оны 8 сарын 25. http://ria.ru/politics/20090825/182288441.html

(59)   Bruce Pannier. Russian President Signs China-Style Energy Deals With Mongolia. Radio Free Europe/Radio Liberty мэдээллийн сайт, 2009 оны 8 сарын 25. http://www.rferl.org/content/Russian_President_Signs_ChinaStyle_Energy_Deals_With_Mongolia/1807283.html

(60)   Бибудата Прадхан. India, Mongolia Sign Civil Nuclear Agreement for Uranium Supply. Блумберг олон улсын санхүүгийн мэдээллийн сайт, 2009 оны 9 сарын 14. http://www.bloomberg.com/apps/news?pid=newsarchive&sid=agwXtwrJJHk8

(61)   К. В. Прасад. India, Mongolia ink pact for uranium supply. The Hindu сонин, 2009 оны 9 сарын 14. http://www.thehindu.com/news/national/article20242.ece

(62)   India, Mongolia ink uranium supply pact, four other agreements. Thaindian News сонин, 2009 оны 9 сарын 14. http://www.thaindian.com/newsportal/india-news/india-mongolia-ink-uranium-supply-pact-four-other-agreements_100247300.html

(63)   India, Mongolia Sign for “Peaceful use of Radioactive Minerals & Nuclear Energy”. United Press International, 2009 оны 9 сарын 15. http://www.ecoworld.com/energy-fuels/india-mongolia-radioactive-minerals-nuclear.html

(64)   Ц.Элбэгдорж: Ураны салбарт хамтран ажиллах сонирхлыг бид дэмжих болно. Ерөнхийлөгч Ц. Элбэгдожийн цахим сайт. Ерөнхийлөгчийн Tамгын Газар. 2009 оны 9 сарын 15. http://www.president.mn/mongolian/node/190

(65)   Areva signs Mongolian memorandum. Олон Улсын Цөмийн Энергийн Нийгэмлэгээс (World Nuclear Association) эрхлэн гаргадаг World Nuclear News цахим сэтгүүл. 2009оны 10 сарын 7. http://www.world-nuclear-news.org/newsarticle.aspx?id=26268&terms=Mongolia

(66)   БНФУ-ын “Арева” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цөмийн Энергийн газрын цахим хуудас. http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=90:2009-10-05-10-15-09&catid=40:2009-09-30-06-42-31&Itemid=29

(67)   Oбзор Прессы. Эх сурвалж: http://www.montsame.mn. 2009 оны 10 сарын 5. http://www.polpred.com/?ns=1&ns_id=178473&PHPSESSID=t56e8d3qs2vegk8lrci30rfss7

(68)   Б. Долгор: Бидний эцсийн зорилго бол атомын цахилгаан станц барих. Хүмүүс сонин, 2009 оны 7 сарын 22. http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=274

(69)   M. Ганцэцэг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор: Ураны лицензийг бусдад худалдвал шууд хураана. Зууны Мэдээ. 2009 оны 8 сарын 6. http://www.factnews.mn/news/view/index/id/4518

(70)   Франц улсад сурах оюутны тоог нэмэгдүүлнэ. 2009 оны 9 сарын 16. http://hicheel.forumotion.com/t1139-topic

(71)   Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Агваанлувсангийн Ундраа. Монгол улсын Гадаад Харилцааны Яамны сайт. http://mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=328%3A2010-03-05-01-17-14&catid=74%3A2010-03-04-09-41-15&Itemid=105&lang=mn

(72)   МУ-ын Гадаад хэргийн сайд С.Оюун БНФУ-д албан ёсоор айлчилж байна. 2008 оны 5 сарын 7. http://news.gogo.mn/r/26323

(73)   Зориг Сангийн 10 жилд зориулсан тайлан. 1998-2008. http://www.docstoc.com/docs/75131615/ZORIG-FOUNDATION

(74)   “MонАме” Судалгааны Төвийн ТУЗ-ын танилцуулга. http://www.monamescience.org/index.php?option=com_content&view=article&id=28&Itemid=22

Advertisements

23 Comments on “Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?”

  1. :(( says:

    өөдгүй новшнууд энэ газар шороо дан ганц та нарынх бишд :((((((((((((((

  2. USA-aas says:

    Good job!

  3. sokps says:

    Баярлалаа Амарлин, Эх орныхоо төлөө ийнхүү зүтгэж байгаад үнэхээр их баярлалаа. Дээр нэр нь дурьдагдсан хүмүүс МОНГОЛЧУУДЫГ УСТГАХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙНА. Хараал идсэн амьтад та хэдэд маш их гомдож байна хэлэх үг алга. НЭР ДУРЬДАГДСАН ХҮН ДҮРСТЭЙ САРМАГЧИНУУД (ингэж хэлвэл сармагчины хувь заяа гомдох байхдаа ) МОНГОЛЧУУДЫГ УСТГАХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙГАА БААГИЙ НАРЫГ БҮГДИЙГ НЬ ХАРААЛ ИДЭГ! МУУХАЙ ХҮМҮҮС ЮМДАА ТА НАР. ОРОЙТООГҮЙ ДЭЭРЭЭ АЛДААГАА ОЙЛГООД ТЭНЭГ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗОГСООГООРОЙ АЛУУРЧИДАА. Японд фукушима дэлбэрснээс болж ойрын хэдэн жилдээ 1 сая хүн нас барна гэсэн урьдчилсан тооцоо байна. Хэрэв монголд Атомын цахилгаан станц бариад тэр нь дэлбэрвэл тэгээд монголчууд устаж байгаа юмаа. Та нар хийсэн үйлийнхээ үйл лайг үүрэх болно.

  4. Ард says:

    “Юу ч ойлгоогүй” хүмүүс л “Хамгийн амархан” гэдэг юм гэсэн шүү дээ… Манай дарга нар ч балчир нь дэндсэн ч хүмүүс юм уу даа. Сармагчингаас ялгаа алга. Гадаадынханы “авлигын мээм”-нээс зүүгдэгсэд. Тэднийг дахиж бүү сонгогтүн.

  5. Энэ хүн ажиллаа сайн хийж байна.

  6. sain baina says:

    Логик сайтай, иш татсан мэдээллүүд нь тодорхой, өөлөхийн аргагүй сайн өгүүлэл болжээ. Баярлалаа.

  7. odbayar says:

    Ёстой сайн судалгаатай, логик гаргалгаатай бичиж, манай сэтгүүлчид ингэж ажиллаасай.

  8. USA-aas says:

    Үнэxээр логиктой бичжээ магадгүй энэ xүний нэр xэзээ нэгэн цагт монгол улсийн түүxэнд алтан үсгээр бичигдэнэ дээ . Монголын xөx тэнгэр үүрд цэлмэг байгаасаа монголын ард түмнийг атомийн xор үүл бүү нөмрөөсэй ! Ард түмэн дийлэx болно

  9. Амарлиндаа баярлалаа! маш сайн болжээ. бух Монголынхоо залуусын өмнөөс талархсанаа илэрхийлье! Мэдээгүй нь мэдэж мэдсэн нь хөдлөх цаг болжээ хумуусээ!!!

  10. USA-s says:

    Good job, really good job…

  11. Аюул says:

    Монголчууд биднээр гадныхан доог тохуу хийж байна. Аргагүй дээ ийм удирдагчид байхад яах билээ. Гэхдээ ухаантай улсууд Монголд өчнөөн байдагыг гадныхан мэдэхгүй. Энэ том алдааг бид хэзээд уучлаж болохгүй.

  12. radnaa says:

    Амарлинд баяр хургэе ямар ч л байсан ерөнхийлөгч тогтоол гаргаж том үр дүнд хүрлээ гэж бодож бна.

  13. ganaa says:

    Баярлалаа чамд, тун сайн бичсэн байна.

  14. […] та бүхэн үргэлжлэлийг мэдээллийн сайтууд болон http://golomt.org-оос саадгүй уншина гэдэгт итгэж […]

  15. mongol says:

    Баярлалаа энэ сайтыг news.mn дээр нийтлэл чинь гарсан бхыг хараад орж ирсэн юм. Маш хэрэгтэй сайт бна, зөндөө юмыг мэдэж авлаа…Монголчууд иргэн бид одоо хөдлөх цаг нь болсоон энэ муусайнуудтай дайн зарласан ч яадаг юм бээ..айгаад л л хулчийгаад л харсаар бгаад улсаа сүйрүүлэх юм гжүү дээ залуусаа!!! улс эх орныхоо төлөө юм хийе л дээ дээрээс шахаад бгаа муусайн улсаа зарж идэгсдийг нэг нэгээр нь хүйс тэмтрэх хэрэгтэй муусайн новшнууд Алнаа та муусайнуудыг

  16. ojargal says:

    Монгол улсын төрийн тэргүүн хун гадагшаа айлчлах дон тусаж байдгийг гадаад улс орны холбогдох яамд маш сайн мэддэг онцгой асуудлаа шийдүүлэх гэж урьдаг уриулдаг Элбэгдорж ерөнкхийлөгч болонгуутаа Энэтхэг, Европийн орнууд, Япон, АНУ-д айлчилж дандаа цөмийн эрчим хучний гэх гэрээ хэлэлцээр хийж ирсэн. Үүний цаана цөмийн хог хаягдал гэж зүйл байнга дагалдаж байдгийг боловсрол муутай зөвлөхүүд нь ойлгуулах сэрэмжлүүлэх чадваргүй дээр нь уг хун бол улс орны эрх ашигт огтхон ч санаа тавидаггүй хүн хүмүүсээр тоглодог хун одоо улс орон үндэстэнээр нь устгахыг ч юман чинээ санахгүй байгаа нь аюул

  17. san says:

    Энэ долгор гэж царай шигээ муухай авгай албан тушаалын мануухай болж суухаар зайлаад өгөөсэй

  18. gants says:

    Долгор Элбэгдорж нар юм мэдэхгүй боловсролгүйдээ харин Оюун, Ундраа, Бадамдамдин нар мэдээд ашиг хонжоо олох гэж улс орноо сүйтгэж байна

  19. Chichika says:

    Арай ч дээ хойч үе эх орноо гэж боддоггүй юм уу энэ улс төрчид ийм малнууд миний эх орныг удирдан авч яваад харуусаж бна. Бурхан минь тэднийг шийтгээд өгөөч энэ хорвоод амьд байх хоногийг нь дуусгаж өгөөч гуйя…Энэ гайхалтай нийтлэл судалгааны түвшинд баримттай маш сайн бичигджээ.

  20. djagaamgl says:

    Дотор арзаганачихлаа Монголоо гэсэн хүн энэ засгийн газарт олдохгүй юм байна дөө. Энэ гайгүй сайн хүн шүү гэж бодож явсан хүн хуртэл энэ бузар ажилд оролцсон байна. Үүний эсрэг тэмцэл явуулж бгаа та бүхэнд ажлын амжилт хусье. Танай сайтийг сая л үзлээ одоо байнга үзэж бнаа

  21. Ganbold Tengis says:

    Хилээр туухий эдээ хил гаалийнханд хахууль өгч гадагш гаргадаг ашигтай гэж хошуурч байлаа. Монголын хил гаальюунд ч худалдагддаг шүү дээ. Тэгвэл хулгайгаар цөмийн хаягдал орж ирдэг тэгээд уул уурхайн ажиллагаа явуулж байгаа гэх газарт маш нууцаар булшлагдаж байгаа. Үүний төлөө тэрбүмаар хэмжигдэх доллар хулгайчдын халаас руу урсаж байгаа гэж яригдаад удлаа. Нягтлах хэрэгтэй л юм бишуу.

  22. Umaahum says:

    Хоргүй гэсэн хүмүүсийг тэр хаягдлын дэргэд хоолтой нь ганц сар орхиод жилийн дараа бүгд эрүүл байвал тэр хэлсэн үгээ нотоллоо гэж үзьэ.

  23. […] 3)      Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?  2011 оны 9 сарын 6. Э. Амарлин. https://golomt.org/2011/09/06/who/#more-2235 […]


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s