ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”


О. Лхагвадорж гуайн ирүүлсэн нийтлэлийг энд тавилаа. Баярлалаа.

Амарлин

ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”

“Шоу”-г хэрхэн бэлтгэв

 

2011 оны 6 дугаар сарын эхээр “Монголын мэдээ” сонинд Б.Даваа гэдэг хүний бичсэн “Хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэв үү! гарчигтай нийтлэл нийтлэгдсэнийг цахим хуудсуудад ч тавьж байлаа.  Read the rest of this entry »


ЦЭГ-ынхан Монголд цөмийн хаягдал булшлах хуулийн төслийг боловсруулжээ


Засгийн Газар тарахынхаа өмнө баталсан “Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэгчид олон тэрбyмын хөрөнгөөр цөмийн хаягдал булшлах байгууламж барих тухай тусгагдсан нь илэрч, хэвлэлээр шуугиж байсан нь саяхан. Булхай нь илчилэгдмэгц тайлбар хийж, эмнэлэг, хөдөө аж ахуйд ашигласан жижиг сажиг цацрагийн хаягдлаа хадгалах, бас судалж хэмжих радиохимийн лаборатори байгуулах гэсэн юм гэж аргацааж байсан.

Тэгвэл Цөмийн Энергийн Газрын дарга Г. Манлайжав Цөмийн Хаягдлын хууль гаргахаар бэлдэж байгаа тухай ийм мэдээлэл иржээ.Энэ мэдээллийг gogo.mn-ний mail серверээс илгээсэн хүн нэрээ нууцалсан бөгөөд цааш нь дамжуулаарай хэмээн хүссэн байсныг дор нийтлэв. Read the rest of this entry »


Сэрэмжлүүлэг № 5: Цацрагийн аюул хаалга тогшихуй…


Импортын бараа бүтээгдэхүүнээр урд хөршөөсөө хараат Монголчууд бид хувь заяагаа хятадын гаалийнхан даатгаж суух нь зөв үү? Хаягдал төмрөөр унаа машин, багаж төхөөрөмж, цахилгаан бараа, тавилга, компьютер, хүүхдийн тоглоом, хутга сэрээ гээд юу эсийг хийх билээ. Цацрагтай бараа бүтээгдэхүүн хэрэглэсний үр дагавар нь тэр даруйдаа биш юмаа гэхэд он жилийн дараагаар өвчин зовлон, хорт хавдар, үе дамжин удамших гажиг болж илэрч таарна … Цацрагийн аюул хаалга тогшиход ТА  бэлэн үү?

Орчуулсан Амарлин  

http://golomt.org

 

Хятадын гаалийнхан Японоос орж ирсэн цацраг идэвхтэй хаягдал төмөр хураажээ
Read the rest of this entry »


О. Чулуунбат:”Цөмийн хаягдал Монголчуудад хортой биш”


Хэний захиасаар, юуны төлөө энэ хүн ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг уландаа гишгэчиж, амьд байгаль, ард иргэдийг сая сая жилийн турш хорлох булай санаагаа гүйцэлдүүлэхээр улайран зүтгэж байна?

Ямар даалгавар авсан болохоор эрүүл саруул хүн итгэмээргүй, шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл ярьж, ичих нүүргүйгээр та биднийг тархийг угааж явнаа???

Ичиг! Ичиг! Ичиг!

Үр хүүхэд, гэр бүл нь ичиг! Урвагчийг төрүүлж өсгөсөн эцэг эх нь ичиг! Хамжиж дэмжээд байгаа хамсаатнууд нь ичиг!


Цөмийн магтyy дууч: О. Чулуунбат


Бичсэн: А. Булган, Амарлин

 Арваад жилийн өмнө Намбар Ваны зарлигаар Тайваньд очиж цөмийн хаягдлын гэрээ хийж явсан гэгддэг О. Чулуунбат өнгөрсөн хавраас хойш цөмийн хаягдлыг магтан дуулсаар ирсэн. Харин долоо хоногийн өмнө нөхөр гэнэтхэн ухаан орж, “би цөмийн хаягдал Монголд булшлах гээгүй, буруу орчуулсан байна“ гэх маягийн мэдээг нийтлүүлжээ (http://www.inet.mn/?vfile=36&vmet_id=53253&vmet_main=71)

Түүнд таарсан хариуг бичгээр болоод бичлэгээр барьсаныг үзэж сонирхоно уу?

http://www.youtube.com/watch?v=EvydnnudgkY

 

 

Таны хүссэний дагуу ярилцлагын ахин сайн харлаа… сонслоо. Орчуулга буруу байна гэж та хэлжээ. Гэтэл үнэндээ та монгол хэлээр ярьж байгаа болохоор орчуулгын хэрэг алга.

Read the rest of this entry »


Японы Засгийн Газар цацрагийн хэмжээг худал мэдээлж байна



Японы эрх баригчид Фукушимагийн ослын хор хөнөөлийн далайц, хэр хэмжээг ард иргэдээсээ нуун далдалсаар ирсэн. Үүний улмаас олон мянган жирийн ард иргэд болон тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч байна.

Сахилга бат сайтай, хариуцлагатай гэж бидний биширдэг Япончууд хүртэл аминдаа тулахад ард иргэдээ хууран мэхэлж, ашиг хонжоог илүүд үздэг aж. Эрчим хүчний ганц корпорацийн нэг хоногийн цөмийн энергийн борлуулалтын орлого 1,5 тэрбум евро хүрдэг байна..

Тэгвэл хүн чанар, ёс жудгаа хэдийнээ гээсэн Монголын эрх баригчид тэр их мөнгөнөөс хувь хүртээнэ хэмээн амлавал 2.7 сая хүний амь насыг  золиослохгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?

Саяхны нэгэн сонинд гарсан нийтлэлийн Японоос Жоо Минохара орчуулан илгээснийг энд тавилаа. Мөн доорхтой төстэй мэдээллийг дараахь линкээр орж үзнэ үү.
http://fukushima-diary.com/2012/03/a-fukushima-citizen-proved-monitoring-post-was-manipulated/


Баярлалаа, Жоо!

Амарлин

Цацрагийн бохирдлыг хэн цэвэрлэв?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Фүкүшима мужийн Ийдатэ тосгоны агаар дахь цацраг идэвхт бодисын эзлэх хувь он гарсаар огцом буурсан гэж мэдээлж байгаа. Тэгтлээ буурсан шалтгааныг би энэ жил цас их орсонтой холбон ойлгож байлаа. Read the rest of this entry »


Монголыг Фүкүшима болгох гэж үү?


Цөмийн эсрэг үзэлтэй нэгэн Япон хүнээс ирүүлсэн нийтлэлийг хэл найруулгын бага зэрэг  засвартайгаар та бүхэнд толилуулж байна.  Минохара Жоо танд баярлалаа.

Амарлин

Бичсэн Минохара Жоо

Хянан тохиолдуулсан Амарлин

1. Монголд ЦЦС (Цөмийн цахилгаан станц) барих нь

Япончууд Монголд цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Өнөөг хүртэл цөмийн ослын хорт үр дагаврыг ч бүрэн дүүрэн арилгаж амжаагүй, Фүкүшимагийн дэлбэрсэн ЦЦС-ын цацраг идэвхт бодис дэлхий даяар тархсан хэвээр атал Тошиба, Мицубишигийн аль нэг нь алдаа дутагдалтай цөмийн технологиоо ашиглан Монголд ЦЦС барьж магадгүй болжээ.

Өнгөрөгч 3-р сард Монгол улсын ерөнхий сайд С.Батболд 3-р сарын 11-ний гамшиг тохиолдсон өдрийг тааруулан Япон улсад албан ёсны аялчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа өмнө хэвлэл мэдээлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Японы засгийн газартай цөмийн эрчим хүч хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ” гэж ярьсан. Read the rest of this entry »


Анти Нуклеар Мүвмент цөмийн эсрэг тэмцэгчийг дэмжиж байна


Фэйсбүкийн Анти Нуклеар Мүвмент бүлгийнхэн УИХ-д нэр дэвшиж буй “Ногоон Загалмай” ТББ-ын тэргүүн, доктор Ш. Пүрэвсүрэнг дэмжиж байна

Төрсөн он: 1957 он

Төгссөн сургууль:
Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль

1982 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн  аспирантур, биологийн ухааны доктор

2006 онд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дээд курсыг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн.

Мэргэжил: Хөрс судлагч-агрохимич, сэтгүүлч

*  *  *

Анти Нуклеар  Мүвмент бүлэг бол Монгол улсад цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, Монгол үндэстний ариун голомтыг, Монголын жинхэнэ баялаг болох эрүүл хүнийг, эрч хүчтэй хойч үеээ цөмийн осол заналын доор сөхрүүлэхгүй авч үлдэхэд сэтгэл түгшсэн Фэйсбүкээр нэгдсэн эх орончдын хөдөлгөөн.

Бид цөмийн салбарынхны жинхэнэ нүүр царайг илчилж, уран олборлолт, АЦС-ын олон зуун мянган жил үргэлжлэх хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулaх үйл ажиллагаа явуулдаг.  Бид аль нэгэн нам, улс төрч, улс төрийн хүчнээс хараат бус, бас аль ч улс төрийн нам хөдөлгөөнийг дэмждэггүй.

Харин Пүрэвсүрэн гуай бол байгаль орчны асуудлаар олон жилийн туршид цуцалтгүй тэмцэж, уул уурхай, алт олборлолт, мөнгөн ус, Хонгорын хордлого, АЦС болон уран олборлолт зэрэг асуудлаар саяхнаас ч биш харин арваад жил тасралтгүй ярьж бичсээр, олон нийтийг сэрэмжлүүлсээр ирсэн  эрдэмтэн, эгэл жирийн иргэн . Үүнийг нь ч бид сайн мэддэг  тул манай Анти Нуклеар Хөдөлгөөнийхөн Ш. Пүрэвсүрэн гуайг хүндэлж, бахархсаар ирсэн.

Өнөөдөр Монголчууд бидэнд алт, уранаас илүү мөнгөн ус, цацрагийн аюулгүй эрүүл орчин, цэвэр ус, агаар, хөрс гэдэг чухал болоод байна. Бид уурхай бүр, зам гүүр болгон хөгжил цэцэглэлт рүү биднийг гулдачин чирч, хүн нэг бүрд оногдох компьютер, ДНБ-ээр хөгжил ирдэг гэсэн итгэл үнэмшилд ард нь асуултын тэмдэг тавимаар байна. Алтай хангайн уулсад шивээлсэн ан гөрөө, говь хээрийн толгодоор сүрэглэсэн зээр гөрөөснүүд явдал гүйдэл нь тасарч халх нөмрөгийн улаан номонд орсон эмийн ургамал нефтийн цооногоор бохирдож, хятад тийш зурайх олон замаар огтлогдож, Солонгос газраас ирсэн анжисан доор тахлагдаж байхад, ямар ч хор хөнөөлгүй алт нүүрсийг хүртэл авахдаа бид талыг там болгож тосон Заамарыг тоосон Заамар болгож, их говийг бид шороон туйран болгож байгааг бэлхнээ харж сууна.

Монголчууд бидэнд үй олноор нь сүйрүүлэх, үр удамгүй болгох гамшигт хор хөнөөлөөс хамгаалахын тулд,  өөрсдийн болоод үр хүүхдийнхээ төлөө, эрүүл орчинд амьдрахын тулд зөвхөн үнэн сэтгэлээсээ байгаль орчноо хайрладаг, Монголоо гэсэн эх оронч сэтгэлтэй  төрийн түшээд хэрэгтэй. Тэднийг Ш. Пүрэвсүрэн гуай манлайлах, итгэл хүлээж чадах хүн гэдэгт Анти Нуклеар бүлгийнхэн огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол эх орон, байгаль орчноо хамгаалахад оруулсан Ш. Пүрэвсүрэн гуайн хичээл зүтгэл, цуцашгүй хөдөлмөрөөр бид бахархдаг тул түүнд Анти Нуклеар Мүвментийн хамгийн анхны
хүндэт Өргөмжлөлийг гардуулсан юм.

Пүүжээ ахдаа амжилт хүсье!

P.S. Ш. Пүрэвсүрэн гуайн уран олборлолт, цөмийн аюулын талаар эртнээс бичиж байсан зарим нэг нийтлэлээс энд тавилаа.

Ураны сургамж      2010 оны 11 сарын 22

Чимээгүй хот       2011 оны 4 сарын 20

Академич Чадраа гуай та андуурав уу эсвэл эндүүрээд байна уу?   2011 оны 9 сарын 20

Сийхгүй худалчдын балаг болон Фукушимагийн гашуун сургамж   2012 оны 3 сарын 12


4-26: “Бүү Март! Бүү Давт!” жагсаал боллоо


2012-04-26     

Гэрэл зургийг Ч. Мөнхбаяр, Т.Минжүүр

Зохиомжилсон: Л.Мөнхтөр

Чернобылийн ослын 26 жилийн ойн өдөр буюу 2012 оны 4 сарын 26-нд Анти Нуклеар Мүвмент (Anti Nuclear Movement Mongolia) хөдөлгөөнөөс Монгол улсад  цөмийн аюул заналхийлэл ойрхон буйг хүн бүрт сануулан сэрэмжлүүлэх  зорилготой “Бүү Март! Бүү Давт!” нэртэй жагсаал зохион байгууллаа.

 

Read the rest of this entry »


Цацрагийн аюул


Орчуулж бэлтгэсэн Анти Нуклеар Бүлгийн гишүүн Мигаа Могод, Т. Минжүүр нартaa баярлалаа !


АЦС эх дэлхийг сүйрүүлэх анхны дохио нь Чернобыль болсон


Ш.ПҮРЭВСҮРЭН

Ураны хагас задралын үргэлжлэх хугацаа  4.5 тэрбум жил тул эх дэлхий маань сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.
 
Одоогоос яг 26 жилийн өмнөх энэ өдөр Украин Белорусын хи­лийн зааг дээр орших Припять хэмээх жижиг хотод атомын ца­хилгаан станц дэлбэрч онц аюул­тай цац­рагт идэвхт бодисууд  тэр орчмын газар нутгийг нэлэнхүйд нь хор­дуул­­сан юм. Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан энэ гамш­гийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис хүрээлэн буй ор­чинд тархжээ. Read the rest of this entry »

Бүү Март! Бүү Давт! 426 жагсаал


Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгээс Чернобылийн АЦС-ын ослын 26 жилийн ойг тохиолдуулан “Бүү Март! Бүү Давт!” жагсаалыг 2012 оны 4 сарын 26-ны 14:00 цагаас зохион байгуулна.

Тус жагсаал нь уран олборлох, АЦС барих, цөмийн циклийг Монголд хэрэгжүүлэхээр төр засгаас шамдаж буй өнөө үед ард иргэдэд цацрагийн аюул, хор хөнөөлийн талаар таниулан сэрэмжлүүлэх, өмнө тохиолдсон эмгэнэлт ослын талаар сануулах зорилготой юм.

Жагсаал УИД-ийн урдах Beatles-ийн хөшөөн дээрээс гараагаа эхэлж   Сүхбаатарын талбай хүртэл алхах болно.

Бид жагсаалаа өвөрмөц, шинэлэг байдлаар зохион байгуулахыг хичээсэн бөгөөд оролцогчдод цөмийн аюулыг сурталчилсан бугуйвч,V for Vendetta маск, стикер тараах болно.

Цөмийн эсрэг тайван жагсаалд идэвхтэй оролцохыг та бүхэнд уриалж байна.

https://www.facebook.com/#!/events/213271018780958/

 
АНМ бүлэг


Аревагийн Нигерт үйлдсэн гэмт хэргийн мөрөөр…


Баруун Африкийн Нигери улсад уран олборлож буй AREVA корпораци нь орон нутгийн байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт нөхөгдөшгүй хохирол учруулж байна. AREVA корпораци нь Монголд ч бас уран олборлож эхэлсэн. 

Та бүгдийг Anti-Nuclear Mongolia бүлэгт (http://www.facebook.com/groups/antinuclearmongolia) нэгдэхийг уриалж байна!

Орчуулсан Ц. Xүслэн

Шороон дунд үлдэгсэд: Нигери улс дахь уран олборлолт

 (богино хэмжээний видео, 06:48 минут)

 Яг энд, Хойт Нигерийн элсэн цөлд цөмийн салбарынхны мартагдсан тулалдааны талбар оршдог. Эндэхийн тоос, ус, хөрс, хаа сайгүй хэвтэх хаягдал төмрөнд хүртэл үл үзэгдэх үхлийн аюул шингэжээ. Read the rest of this entry »


26 жилийн дараа буюу Чернобылийн шарх анисан уу?


Орчуулсан: Мигаа Могод

Чернобылийн цөмийн ослын нийгэм, эдийн засгийн үр дагавар

Гейгерийн хэмжигч цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс 37 дахин өндөр байгааг заасаар атал энэ залуу эмэгтэй Чернобылийн АЦС-ын осолдсон 4-р реакторын бүрхэвчний зургийг авахаар зогсоно. 2010 оны 9 сарын 16. Зургийг: Геня Савилов.

Чернобылийн осол нь Украины нийгэм, эдийн засагт хүчтэй цохилт үзүүлсэн. Нэн ялангуяа xөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, ойн аж ахуй, усны аж ахуй зэрэг эдийн засгийн чухал салбаруудад хүнд туссан. Тухайлбал, ослын дараа цацрагт хордсон бүс нутгуудад хөдөө аж ахуйн олон хамтралын үйл ажиллагаа зогсчээ. Read the rest of this entry »