ЦЭГ-ынхан Монголд цөмийн хаягдал булшлах хуулийн төслийг боловсруулжээ
Posted: 2012/08/08 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: Ноцтой 7 CommentsЗасгийн Газар тарахынхаа өмнө баталсан “Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэгчид олон тэрбyмын хөрөнгөөр цөмийн хаягдал булшлах байгууламж барих тухай тусгагдсан нь илэрч, хэвлэлээр шуугиж байсан нь саяхан. Булхай нь илчилэгдмэгц тайлбар хийж, эмнэлэг, хөдөө аж ахуйд ашигласан жижиг сажиг цацрагийн хаягдлаа хадгалах, бас судалж хэмжих радиохимийн лаборатори байгуулах гэсэн юм гэж аргацааж байсан.
Тэгвэл Цөмийн Энергийн Газрын дарга Г. Манлайжав Цөмийн Хаягдлын хууль гаргахаар бэлдэж байгаа тухай ийм мэдээлэл иржээ.Энэ мэдээллийг gogo.mn-ний mail серверээс илгээсэн хүн нэрээ нууцалсан бөгөөд цааш нь дамжуулаарай хэмээн хүссэн байсныг дор нийтлэв. Тус хуулийн төсөлтэй танилцахдаа дараахь зүйлийг анхаарна уу?
1) Урт наст цөмийн хаягдал, цөмийн хаягдал дахин боловсруулах, урт хугацааны цөмийн хаягдал булах, хадгалах, оршуулах, газрын гүнд хадгалах, дахин боловсруулалтанд орохгүй ашиглагдсан түлш гэх зэрэг үг хэллэг орсон тул энд хэдэн тариур, рентгений аппаратны асуудал яригдаагүй.
2) Тус хуулийн төслийн 25 ба 26 зүйлээс харвал Украин улсын хуулийг хам хум орчуулаад батлах гэж буй нь ил байна. Мэдээж бусдын туршлагаас суралцах нь зүйтэй хэдий ч Украин улс цацрагийн аюулаас ард иргэдээ хамгаалах, хаягдлаа хадгалах асуудал дээр хошуучлагч мөн үү гэдэг эргэлзээтэй.
3) Ерөнхийлөгч Ц. Элбэгдoрж 2012 оны 2 сард Говьcүмбэрийн хөдөлмөрчидтэй уулзахдаа “Монгол улсад АЦС бариулахгүй“ гэж чанга дуугаар мэдэгдэж байсан. Харин энэ хуулийн төсөлд ашиглагдсан түлш зэрэг үг цохиж явааг харвал эсвэл ерөнхийлөгч биднийгээ дахин хошгируулсан (Монгол улс АЦС барих бодлоо орхиогүй) эсвэл Монгол улс бусад орнуудын ашигласан цөмийн түлшийг авч булшилдаг оршуулга болох нь тодорхой байна.
Монголчууд биднийг өнгөрсөн жилээс хойш цөмийн хаягдал булшлах хууль эрх зүйн үндэслэл байхгүй хэмээн хуурсаар өдийг хүрсэн. Өнөөдөр тэр хууль эрх зүйн үндэслэлүүд бүгд бэлэн болж байна.
Хэдий хүртэл тахилын ирэг шиг хүлцэнгүй номой суух вэ? Амь нас, үр хүүхдийнхээ төлөө цөмийн аюулыг зогсооцгооё!
Амарлин
Хуулийн төслийг хавсралтаас үзнэ үү.
Хуулийн төслийн зарим нэг заалтууд:
3.2. Урт наст цөмийн болон цацраг идэвхт хог хаягдал гэдэг нь цөм, цацрагийн аюулгүй байдлын төрийн зохицуулалтын байгууллагын хяналтаас 300 жилээс их хугацааны дараа чөлөөлөгдөх цөмийн болон цацраг идэвхт хог хаягдлууд юм.
6.4. Цөмийн болон цацраг идэвхт хог хаягдалтай дахин боловсруулах үйлдвэрийн газруудын эргэн тойронд, нутаг дэвсгэрт эрх зүйн журам, оршин суугч иргэдийнх нь статусыг тогтоох
6.5. Урт хугацааны цөмийн болон цацраг идэвхт хог хаягдлыг булах, хадгалалтын байршил, төсөл, барилга байгууламжын шийдвэр гаргах
7.9. цөмийн болон цацраг идэвхт хог хаягдалтай харьцах хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх
10.16. Цөмийн болон цацраг идэвхт хог хаягдлын хамгаалалтын тогтолцооны тасралтгүй,ажиллагааг тодорхойлж бий болгон дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах түүнчлэн цуглуулах, дахин боловсруулах,тээвэрлэх, хадгалах оршуулалтын ……………хяналт тавих
11.8 Цөмийн болон цацраг идэвхт хог хаягдлыг хадгалах эсвэл оршуулалтын газарт цацрагын үнэлгээ шинжилгээгээр хангах:
12.1. Цөмийн болон цацраг идэвхт хог хаягдал ыг оршуулах ажиллагааг тогтоосон хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрөл эзэмшисэн цөмийн болон цацраг идэвхт хог хаягдал тай харицах тусгай төрөлжсөн үйдлвэрүүдэд явуулна.
17.5. Удаан хугацаанд булах цөмийн болон цацраг идэвхт хог хаягдал ыг геологийн тогтвортой формацид газрын гүнд зөвхөн хатуу хэлбэрээр цацрагийн аюулгүй байдлыг хангаж хадгалах шаардлагатай.
17.8. Дахин боловсруулалтад орохгүй ашиглагдсан цөмийн түлшийг зохих хугацаанд байлгасаны дараа ашиглагдсан цөмийн түлшийг хадгалах техник тоног төхөөрөмжөөр хангагдсан олон давхар саадтай хамгаалалтын болон тусгаарлалтын систем бүхий тусгай байгууламжид хадгална.
25.1. Дээрх бүсэд аж төрдөг ба ажилладаг иргэдэд эдгээр үйлдвэр хадгалалтаас учруулсан хор уршгийг нөхөн арилгуулах эрхээр баталгаа өгнө.
Ийм нөхөж төлбөрийн хэлбэр, хэмжээ, журмыг тодорхой тохиолдол бүрт украины сайд нарын танхим шийдвэрлэнэ.
энэ нөхөр харах царайны хулгайч байна
Хулгайчаас доор. Араас нуруу руу хутгалах хүн. Монголчуудыг бүгдийг нь
Элбэгдоржийн байр суурь маш тодорхой. Амин хувийн ашгаа бодож монголд цөмийн хаягдал булуулах гэсэн далд үйл ажилгаанд гар бие оролцож байгаа. Аман дээрээ монголчуудыг хуурах төдий сайхан үг хэлэх ч цаад талдаа монголын ирээдүйг худалдаж суугаа байх. 2013 оны сонгуулийг ард тумэн цөмийн хаягдалын эсрэг үйл ажилгаа явуулаагүй нэр дэвшигчийг сонгохгүй байх нь маш сайн.
бид мэдсээр байж ийм хийлгэж байгаа нь бидний буруу одоо болий тэмцэх цаг ирж
Би ийм төсөл хаанаас гараад ирснийг мэдэхгүй байна. Цөмийн энергийн газар дотор ажиллаж байгаа хүмүүсээс ийм санал үзэж харсан хүн байна уу? Ямар зорилготойгоор хэн гэдэг хүн ийм зүйл гаргаж байгааг гадарлаж л байна. Г.Манлайжав
1) Монгол улсын Засгийн газраас 2013-2017 оны Хөрөнгө Оруулалтын хөтөлбөр батлахдаа хэлэлцэх явцад болон өмнөх бичиг баримтуудад цөмийн хаягдлын булш гэсэн атлаа олон нийтэд ил болгосон баримтандаа хэмжүүрийн лаборатори мэтчилэн ард түмнийг хууран мэхэлж ирсэн түүхтэй тул төрийн эрх баригчид, тэдний гар хөлийнхэнд эргэлзэх бүрэн үндэслэлтэй.
2) Цөмийн станц, цөмийн түлш гэсэн олон санаарxалтай байгаа өнөөгийн нөхцөлд цөмийн энергийн хуулиас өөр хууль байхгүй тул Хаягдлын хууль боловсруулах нь ойлгомжтой.
3) Дээрх хуулийг чөлөөт цагаараа сонирхогч нар орчуулж суудаг гэхэд итгэхэд бэрх.
4) Өөрөө G.Manlaijav (g.manlaijav@nea.gov.mn) гэдэг нэрээр орж ирээд, 203.194.113.106гээн IP-ээс дээрх комментыг бичсэн байсан. Харин өнөөдөр дээрх гээс Ундраа гэдэг нэрээр орж ирж спамдахыг оролдлоо. Манлайжав ч бай, Ундраа ч бай, энэ -ийн цаана цөмийн асуудлыг асар их сонирхогч, цөмийн гэсэн тодотголтой нийтлэлүүдийн дор коммент үлдээж явдаг мөн ёс суртахуун тааруухан нэг нөхөр нуугдаж буйг тус IP-г google-дэж үзээрэй. Алиа салбадайнуудын зугаагаа гаргадаг газар голомт.орг биш гэдгийг сануулчихъя.
Ундраа Занданшатар Маналжав гээд наад амиа бодсон новшнуудыг алах юмсан аманд нь хүсээд байгаа хогын чихээд хаямарууд 9 үеээрээ аль муугаа үзээсэй түй…түй…түй