Японы Засгийн Газар цацрагийн хэмжээг худал мэдээлж байна
Posted: 2012/06/07 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Эрүүл мэнд Leave a comment
Японы эрх баригчид Фукушимагийн ослын хор хөнөөлийн далайц, хэр хэмжээг ард иргэдээсээ нуун далдалсаар ирсэн. Үүний улмаас олон мянган жирийн ард иргэд болон тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч байна.
Сахилга бат сайтай, хариуцлагатай гэж бидний биширдэг Япончууд хүртэл аминдаа тулахад ард иргэдээ хууран мэхэлж, ашиг хонжоог илүүд үздэг aж. Эрчим хүчний ганц корпорацийн нэг хоногийн цөмийн энергийн борлуулалтын орлого 1,5 тэрбум евро хүрдэг байна..
Тэгвэл хүн чанар, ёс жудгаа хэдийнээ гээсэн Монголын эрх баригчид тэр их мөнгөнөөс хувь хүртээнэ хэмээн амлавал 2.7 сая хүний амь насыг золиослохгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?
Саяхны нэгэн сонинд гарсан нийтлэлийн Японоос Жоо Минохара орчуулан илгээснийг энд тавилаа. Мөн доорхтой төстэй мэдээллийг дараахь линкээр орж үзнэ үү.
http://fukushima-diary.com/2012/03/a-fukushima-citizen-proved-monitoring-post-was-manipulated/
Баярлалаа, Жоо!
Амарлин
Цацрагийн бохирдлыг хэн цэвэрлэв?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Фүкүшима мужийн Ийдатэ тосгоны агаар дахь цацраг идэвхт бодисын эзлэх хувь он гарсаар огцом буурсан гэж мэдээлж байгаа. Тэгтлээ буурсан шалтгааныг би энэ жил цас их орсонтой холбон ойлгож байлаа.
Харин 3-р сарын сүүлчээр буюу гамшиг тохиолдсоны нэг жилийн ойгоор тус тосгонд хэмжилт хийхээр очихдоо хяналтын цэгийг (monitoring post) үзээд ёстой “мэл гайхаж цэл хөхрөх” гэгч болов. Цацраг хэмжигч төхөөрөмж байрлуулсан газрын ойр орчныг сайтар цэвэрлэж, хөрс шороог нь хүртэл хуулж аваад сольсон байлаа. Авч очсон цацрагийн багажаараа хэмжиж үзэхэд газраас 1 метр орчимд цацрагийн хэмжээ цагт 1.2μSv (микросиеверт) хүрч байв. Харин хяналтын цэгээс тавхан метр холдоод хэмжихэд багаж маань 2.4μSv зааж байлаа.
Үл мэдэгдэх цэвэрлэгч хяналтын цэгийн ори орчныг цэвэрлээд зогсохгүй цацраг хэмжигч төхөөрөмжийн минь доор зузаан төмөр лист тавьчихсан байлаа. Ингэхээр мэдээж хөрснөөс ялгарч буй гамма цацрагийг халхалж таарна. Ийм болоод ч тэр үү Боловсрол шинжлэх ухааны яамны цацрагийн хэмжилтүүд 1 микросиеверт ч хүрэхгүй байх юм.
Өнгөрсөн хаврын ЦЦС-ын ослын улмаас Ийдатэ тосгоны ойр орчим цацрагт асар их хэмжээгээр бохирдсон бөгөөд бохирдлын концентраци буюу хуримтлагдсан хэмжээ нь харилцан адилгүй байна. Тухайлбал, тосгоны өмнөд хэсэгт орших Нагадоро дүүргийн зарим газрын цацрагийг хэмжихэд одоо хүртэл 10 μSv давсан үзүүлэттэй хэвээр байна.
Гэтэл олон нийтэд зарлахдаа цацрагийн бохирдол харьцангуй бага, тэр бүү хэл зориудаар цэвэрлэчихсэн газар байрлуулсан хэмжигчийн үзүүлэлтүүдийг мэдээлж байх юм. Ингэхээр тус тосгоны бодит байдлыг үнэн зөвөөр мэдээлж байна гэж хэлэхэд хэцүүхэн байгаа биз. Надтай хамт явсан Киотогийн их сургуулийн Цөмийн реактор туршилтын газрын референт Иманака Тэцүжи “хяналтын цэг гэж байх утга алга” гэж хэлээд санаа алдаж байлаа.
Бид энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас лавлахад “цацрагийн бохирдол цэвэрлэх ажлыг Засгийн газрын тамгын газар хэрэгжүүлсэн, манай яам оролцоогүй” гэж хариулав. Харин Засгийн газрын тамгын газар нь “хяналтын цэг байгуулсныг мэдээгүй” гэж хариулсан юм. Урьдчилан зохицуулалт хийгээгүй байж болно. Харин хяналтын цэг орчмыг тусгайлан сайтар цэвэрлэсэн (мэт байгаа) нь ямар учиртайг бидэнд тайлбарлаж өгөх хүн олдсонгүй.
Озава Шёожи,
Байгаль орчны сэтгүүлч
“Токио Шинбүн” сонин, 2012 оны 4-р сарын 10