Сэрэмжлүүлэг № 5: Цацрагийн аюул хаалга тогшихуй…

Импортын бараа бүтээгдэхүүнээр урд хөршөөсөө хараат Монголчууд бид хувь заяагаа хятадын гаалийнхан даатгаж суух нь зөв үү? Хаягдал төмрөөр унаа машин, багаж төхөөрөмж, цахилгаан бараа, тавилга, компьютер, хүүхдийн тоглоом, хутга сэрээ гээд юу эсийг хийх билээ. Цацрагтай бараа бүтээгдэхүүн хэрэглэсний үр дагавар нь тэр даруйдаа биш юмаа гэхэд он жилийн дараагаар өвчин зовлон, хорт хавдар, үе дамжин удамших гажиг болж илэрч таарна … Цацрагийн аюул хаалга тогшиход ТА  бэлэн үү?

Орчуулсан Амарлин  

http://golomt.org

 

Хятадын гаалийнхан Японоос орж ирсэн цацраг идэвхтэй хаягдал төмөр хураажээ
 
2012 оны 6 сарын 5

Эх сурвалж:
http://news.xinhuanet.com/english/china/2012-06/05/c_123239993.htm
http://english.cntv.cn/program/china24/20120606/104694.shtml
 

Нингбо хот, 2012 оны 6 сарын 5. Хятадын зүүн эргийн Нингбо боомт хотын гаалийн ажилтнууд Японоос ирсэн хэт өндөр хэмжээний гамма цацраг бүхий 1 мянга 127 тонн хаягдал төмрийг олж илрүүллээ хэмээн Шинхуа агентлагаас мэдээлжээ. 
 
Нингбо хортын хаягдал төмөр боловсруулагч компанийн оруулж ирсэн хаягдал төмрөн дэх  цацрагийн хэмжээ нь Хятадын үндэсний стандартаас даруй 2 дахин өндөр байсан бөгөөд хүн болон байгаль орчинд хортойг нь Нинго боомтын гаалийн ажилтнууд тогтоожээ.
 
Хаягдал төмрөөс цезий-137 гэдэг цацраг идэвхт изотоп илэрчээ. Чернобылийн осол болон бусад цөмийн гамшгийн улмаас, түүнчлэн цөмийн зэвсэг турших үед байгальд цезий-137 нэвчсэн байдаг.
 
Нингбо хотын гаалиас хаягдал төмрийг Японд буцаах шийдвэр гаргасан бөгөөд тус асуудлыг нягтлан шалгуулахаар хилээр хууль бус эд зүйлс давуулах явдалтай тэмцэх хэлтсийнхэнд өгчээ.

Хаягдал төмрийг цөмийн осол болсон Фукушима мужаас 230 км зайд оршдог Чиба боомтоос ачуулсан аж. 

2011 оны 3 сараас хойш Нингбо хотын гаалийнхан нийтдээ цацраг идэвхтэй 8 мянга 544 тонн хаягдал төмөр хураасан гэж гаалийн хяналтын халбаны мэргэжилтэн Вонг Линбао мэдэгдсэн байна.

Видео бичлэгийг:  


One Comment on “Сэрэмжлүүлэг № 5: Цацрагийн аюул хаалга тогшихуй…”

  1. delgermaa says:

    гэрийн цагаан бүрээс хятадаас авдаг болсноос хойш хөдөө БӨӨС алга болсон гэсэн, БОДДОО Ямар ХОРТОЙ болоод тэр уу??? МОНГОЛЫН БҮХ ХҮҮХЭД багачууд ХЯТАДад уйлдвэрлэсэн тоглоомоор тоглож байна — шүлсээр, арьсаар дамжаад хуний биед хэр зэрэг ХИМИЙН ХОР ОРЖ байгааг ХЭН мэдэх вэ дээ???


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s