ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ???


Дээдсийн бизнес

 

Өнгөрсөн оны 11 сарын 29- нд Өнөөдөр сонинд нэгэн товчхон мэдээ гарсныг хүмүүс тэр бүр анзааралгүй өнгөрчээ. Чухамдаа зэрвэсхэн харвал анхаарал татаад байхаар ч мэдээлэл биш юмсанж. Тус мэдээний дор ганцхан сэтгэгдэл үлдээсэн байдал ч үүнийг гэрчилнэ. Read the rest of this entry »

Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний нэвчилт


Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний  нэвчилт гэдэг хайлахаасаа ч долоон дор

06/13/2011

Орчуулсан Амарлин

Эх сурвалж: http://www.shortnews.com/start.cfm?id=89710

Фукушима дахь байдал улам дордож буй тухай шинэ мэдээнд өгүүлэхдээ АЦС-ын 1,2,3-р реакторууд хэт халснаас цөмийн түлш хайлсан ба түүгээр зогсохгүй бүр гадагш нэвчин урссан байх  талтай хэмээжээ.

Хайлах (“meltdown”) гэдэг нь цөмийн түлш хэт халснаар хайлж, реакторын голыг гэмтээхийг хэлдэг бол  хайлсан цөмийн түлш реакторын ёроолоор  нэвчиж, хөрсөнд шингэхийг нэвчилт (“melt-through”)гэдэг. Цөмийн түлшний нэвчилт нь цөмийн ослын улмаас гарч болох хамгийн золгүй үйл явдалд тооцогддог байна.

Нөхцөл байдал туйлын ноцтой байгаа бөгөөд Японы дээгүүр албан тушаалтан Ичиро Озава  гэгч энэхүү нэвчилтийг зогсоох талаар арга хэмжээ авахгүй бол зөвхөн Фукушима төдийгүй нийт  Японы газар нутаг дээр хүн амьдрах боломжгүй болох аюултай хэмээн анхааруулжээ.

 


Бидний тархийг ХЭН ХЭРХЭН угааж байна вэ?


Тархи угаагчид

 Шинэчилж засварласан : 2011 оны 6 сарын 20

 

Сэтгүүлч: Харанхуйд хулгай хийхэд хялбархан. Нөгөө талаасаа харанхуй өөрөөр хэлбэл, мэдлэг муутай байгаа хүмүүсийг хуурахад амархан байдаг учраас харанхуй хэвээр нь байлгах сонирхол байдаг, мэдээж улстөрчид эрх баригчдад…?

Read the rest of this entry »


Фукушимагийн цацрагийн хорт үр дагавар мэдэгдэж эхлэв үү?


Фукушимагийн АЦС-ын цацрагт төрөөгүй байхдаа хордсон анхны хохирогч илрэв бололтой

 

ОХУ-ын Russia Today ТВ-ийн сувгаар Фукушимагийн АЦС-ын ойролцоо чихгүй, мухар толгойтой чандага төрсөн тухай мэдээлж, цаашид Япон хүүхдүүд ч бас ийм гажигтай төрөх вий гэж түгшиж буйг тэмдэглэв. Энэ талаар Армяны хэвлэлд, мөн АНУ-ын “San Francisco  IBTimes” сонинд бичсэн байна. Read the rest of this entry »


ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…


Судлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 29

Эх сурвалж: http://gankhuyag.wordpress.com/2011/05/29/aqwx/

Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Энэ тухай өгүүлье. Read the rest of this entry »


Монголд цөмийн хаягдал булах тухай албаны хүний яриа…


 

Дахин нэг уншигч видео бэлтгэж, youtube дээр тавьсанаа ирүүлжээ. Товчхон бөгөөд ойлгомжтой байдлаар мэдээллийг хүргэсэнд баярлалаа, Н.

Хүндэтгэсэн,

Амарлин


Майничи сонины нийтлэл # 2


Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөө буюу “цөмийн зэвсэггүй

ертөнцийг” бүтээх гэсэн Америкийн эрмэлзлэл

Майничи сонин. 5 сарын 9 өдөр. Айкава Харуюки

Япон хэлнээс орчуулсан О. Батгэрэл

Эх сурвалж:  http://mainichi.jp/select/world/america/news/20110509k0000m040144000c.html

Read the rest of this entry »


Майничи сонины нийтлэл # 1


Цөмийн хаягдлыг булшлах тухай мэдээллийг Монголчуудад хүргэхэд Японы өдөр тутмын Майничи Шимбун сонины сурвалжлагч Айкава Харуюкийн нийтлэл асар их үүрэг гүйцэтгэсэн.
Ингээд түүний бичсэн 2 нийтлэлийг О. Батгэрэл орчуулж явуулсныг дахин хянан тохиолдуулж та бүгдийн сонорт хүргэе.

Баярлалаа, Батгэрэл ээ!

Амарлин

Read the rest of this entry »


Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан


Эрх баригчид Монголын газар шорооноос харийнханд худалдсaн yy?

 

Талархал

Надад tsag.mn дээр гарсан “Монголын хулгайч эрх баригчид Монголын газар шороог гадаадынханд колончлуулах, худалдах гэрээ хийсээр  байна” гэсэн мэдээг явуулсан уншигчдаа баярлалаа. Тэр мэдээг уншаад энэ талаар судлах болсон билээ.

Амарлин

Анх 2011 оны 3 сард Өмнөд Солонгост 99 жилээр газар нутгаасаа түрээслүүлэх болсон тухай Х. Мөнх гэдэг сэтгүүлч бичсэнийг уншсан юм. Tэр нийтлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” гэж байсан. Нийтлэлийн төгсгөлд үйл явдал хэрхэн өрнөхийг анхаарахыг олон нийтэд захиад, аливаа гэрээг бас цуцалж болдог тухай сануулсaн байж билээ.  http://sonin.mn/?p=119884 Read the rest of this entry »


Цөмийн хаягдал ба Монгол: Үйл явдлын тэмдэглэл


Явуулын хүнд улс орныхоо ирээдүйг даатгаж сууна даа бид…

 

 Амарлин        

Нийтэлсэн 2011-05-20

Сүүлчийн өгүүлбэрт засвар хийсэн 2011-05-21

 

Оршил буюу өнгөрснийг сануулахуй

Өнгөрсөн арваад хоногийн туршид Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай мэдээ олны анхаарлыг татсан халууxaн сэдвүүдийн нэг байлаа. Хэд хоног дээр дооргүй үймж, хэвлэлийн хурал, баримтат нэвтрүүлэг, эсэргүүцлийн жагсаалтай өнгөрүүллээ. Тэгвэл энэ асуудал хэзээ эхэлсэн, хэрхэн өрнөсөн талаар хүмүүст цогц ойлголт өгөхөөр товч тойм бэлдсэнийг уншиж танилцaна уу.  Read the rest of this entry »


Д.Ганхуяг: Цөмийн хаягдал булах асуудлыг О.Чулуунбат Тайваньд хэлэлцсэн байдаг


Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булшилна гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд орж, энэ мэдээллийг манай талын холбогдох албан тушаалтнууд үгүйсгэж байгаа билээ. Гэтэл энэ мэдээллийг улс төр судлаач Д.Ганхуяг бодит мэдээлэл хэмээн үзэж байгаа талаараа өөрийн блогтоо бичсэн байв. Энэ талаар түүнээс тодрууллаа. Read the rest of this entry »


А. Ундраа имэйл ирүүлжээ….


Хэдхэн хоногийн өмнө Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа имэйл ирүүлснийг өөрийн хариултын хамтаар дор тавилаа.

Амарлин

2011-05-15

 

from: Undraa Agvaanluvsan undraa98@gmail.com
to: amarlin06@gmail.com

date: Wed, May 11, 2011 at 10:59 PM
subject: Mongolia — nuclear

Сайн байна уу? Амарлин

Чиний блог дээр миний талаар хэд хэдэн удаа гарсан учраас энэ имэйлийг би чамд өөрт чинь бичье гэж бодлоо. Read the rest of this entry »


Цөмийн хаягдaл булшлах яриа байсан нь үнэн гэдгийг Япон сэтгүүлч баталжээ


Цөмийн хаягдлыг Монголын нутагт агуулбал мөнгө өгнө гэж хэмжээг нь хүртэл хэлээд байна

Б.ДОЛЗОДМАА

Эх сурвалж: Өдрийн Сонин

http://www.dailynews.mn/publish/?vid=19095

Япон, Америкийн Засгийн газар манай улсын дээд албан тушаалын хүмүүстэй нууц хэлэлцээр хийж Монголын газар нутаг дор олон улсын цөмийн хаягдлын агуулах барих төсөл хийж байсан талаарх мэдээлэл дуулиан тарьж байна. Гадаад харилцааны яамнаас уржигдар яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж энэхүү мэдээллийг үгүйсгэсэн. Манай улсад цөмийн хаягдлын агуулах барих нууц хэлэлцээрийн тухай Монголд ирж сурвалжлага хийсэн Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюкитай холбогдлоо. Read the rest of this entry »


“Цөмийн хаягдал” цуврал – 3


Бусад орнууд цөмийн хаягдлаа хаана хаядаг вэ буюу яагаад Монголд булшлах болов? 

 

Цөмийн хаягдлыг тухай цувралынхаа энэ хэсэгт бусад улс орнууд цөмийн хаягдлаа хааш хаядаг болон  ОХУ олон жилийн туршид ард түмнээсээ нууцаар бусдын хорт хаягдлыг булшилдаг байсан хийгээд  чухам ямар учраас манай улс Япон,  Тайвань, Өмнөд Солонгосын овоо хараанд өртсөн тухай тайлбарласныг анхаарч уншина уу? 

Эндээс PDF файлаар татаж авна уу?

Ашигласан материалын жагсаалтыг хараахан гүйцээж амжаагүйг болгооно уу? Гэхдээ урьдны нийтлэлүүдийн ижлээр баримт бүрийн цаана  ишлэл, нотолгоо байгаа гэдэгт итгэлтэй байж болно. 

Амарлин