А. Ундраа имэйл ирүүлжээ….
Posted: 2011/05/15 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, Хүний мөс 44 CommentsХэдхэн хоногийн өмнө Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа имэйл ирүүлснийг өөрийн хариултын хамтаар дор тавилаа.
Амарлин
2011-05-15
from: Undraa Agvaanluvsan undraa98@gmail.com
to: amarlin06@gmail.com
date: Wed, May 11, 2011 at 10:59 PM
subject: Mongolia — nuclear
Сайн байна уу? Амарлин
Чиний блог дээр миний талаар хэд хэдэн удаа гарсан учраас энэ имэйлийг би чамд өөрт чинь бичье гэж бодлоо.
Чи олон юм орчуулж, их ажил хийж байна. Тэр хөдөлмөрөө зөв зүйтэй, бутээлч юманд зарцуулаасай, хий хоосон зуйлийн араас хөөцөлдөн залуу насаа битгий үрээсэй гэж бодож байна.
Миний уулзаж явсан олон Америк, Япон албаны хүмүүс, эрдэмтэд судлаачдын хувьд, тэр улс өөрсдийн хог хаягдалаа Монголд аваачиж хаяая гэж хэлж байсан нэг ч хүн таараагүй юм. Тэр 2 улс хоёулаа цөмийн хаягдалаа хаях асуудлаа шийдэж чадаагуй, энэ нь Америкт ч тэр Японд ч тэр дотооддоо улс төрийн маргаантай асуудал гэдгийг бид мэднэ. Өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй хэрнээ, өөр улсыг энэ хогийг минь далд оруулж аль гэж хэлбэл, тэр дундаа Монголд гэж надад хэлбэл миний ч гэсэн уур хүрч уушиг сагсайн, эсэргүүцлийн хөдөлгөөн байвал нэгдэхээр байна.
Гэвч миний уулзаж явсан таньдаг мэддэг Америкчүүд, Япончууд хэзээ ч тийм санаа хэлж байгаагүй. Харин, анх чиний орчуулж тавиж байсан Карнеги хурал дээрх Ричард Стратфорд-ийн илтгэл дээр тэр хун хэнэг ч үгүй тэгж хэлж байгааг сонсоод унэхээр гайхаж, дургүйцэл төрж байлаа.
Би улс төрийн хүн биш, эрдэм номын хүн. Эрдэм номын ажлаа хийгээд явж байхад амаргүй хөдөлмөр байсан ч гэсэн янз бурээр хэлүүлж явсангуй. Төрийн ажилд зутгэж эхлээд анх удаа л чамаар гүтгүүлж байна. Гэхдээ чамайг би үнэн бодитой юм яриасай, энэ эрч хүчээ зөв юм руу гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Ironically, Ричард Стратфорд-ийн артикль гарсан өдөр би Чингис зочид буудалд 40-өөд хунд энэхүү attachment-д байгаа лекцийг уншиж билээ. Лекцний дараа интернэт узэхэд тэр тухай мэдээлэл гарсан байсан. Энэ файл дотор үндсэндээ манай бодлого тусгагдсан байгаа. Оросын талаар чи судалж бичсэн байсан. Тэр маш сайн хэрэг.
Одоо Хятадын талаар бичвэл сайн байна. Ялангуяа, Юмэн, Жианөүан, Ланзхоу, Баотоу дах facility-гийн талаар судлах хэрэгтэй байгаа иум. Одоогоор энэ талаар судлах хүн хүчний бололцоо манайд муу байгаа.
Манайх шиг ардчилсан оронд энэ салбар хөгжихөд олон нийтийн хүсэл бодол маш чухал. Заавал цөмийн салбарыг монголд хөгжуулэх албагүй. Гэхдээ ашигт малтмалыг түүхийгээр биш, нэмүү өртөг шингээх чиглэлээр ажиллах, мэдлэгт тулгуурласан эдийн засагтай болох чухал гэж би боддог.
Энэ талаар болон бусад асуудлаар холбогдвол нээлттэй байх болно.
Best regards,
Ундраа Агваанлувсан
XXXXXXXXX XXXXXXXXX XXXXXXXXX
Надад имэйл бичсэн баярлалаа. Хариуг дор бүр нь өгсөн болно. Амарлин
Сайн байна уу? Амарлин
Чи олон юм орчуулж, их ажил хийж байна. Тэр хөдөлмөрөө зөв зүйтэй, бутээлч юманд зарцуулаасай, хий хоосон зүйлийн араас хөөцөлдөн залуу насаа битгий үрээсэй гэж бодож байна. —Өнөөдөр Монголд тодорхой хэсэг бүлгүүд цөмийн энергийг Монголд нэвтрүүлэхээр шамдаж, уран олборлоно, АЦС барина гэж хөөрцөглөж байгаа боловч цөмийн энерги ашиглахтай холбоотой хор хөнөөлийг ард олноосоо нууж буй зохион байгууллалтай үйл ажиллагаа явагдаж байна. Ингэхдээ зарим нэг нь уран, АЦС-ыг аюул эрсдэлгүй зүйл, манай улс орноос бусад нь АЦС-тай болчихсон, бид хоцорлоо хэмээн сурталчлан шавдуулж, нөгөөдүүл нь гадаад дотоодгүй гэрээ хэлэлцээр байгуулж, гуравдаx хэсэг хүмүүс нь хууль тогтоомжийг засан шинэчилж, зохион найруулж, холбогдох байгууллагуудын эрхийг гартаа авахаар шамдацгааж байна.
А. Ундраа, та өөрөө ураны циклээр мэргэшсэн цөмийн физикч хүн, та төрийн алба хаших болсноос хойш цөмийн энергийн үйлдвэрлэл, уран олборлолт, цөмийн хаягдалтай холбоотой гарч болзошгүй ноцтой сөрөг үр дагаврын талаар олон нийтэд хэдэн удаа таниулж тайлбарласан билээ дээ???
Сүүлийн үед Японд АЦС дээр осол гарснаас хойш АЦС-ыг ашигтай хэмээн сурталчлах ажил хирээс хэтэрч, тулгах шинжтэй болсон. Миний хувьд
1) улс орны ирээдүй хойчид чухал нөлөөтэй АЦС-тай холбоотой асуудлыг эрх баригч цөөн хэдэн хүн биш ард олноороо шийдэх ёстой гэж үздэг;
2) хүмүүс ийм ноцтой, аюул эрсдэл агуулсан шийдвэр гаргахдаа үнэн зөв мэдлэгтэй байх ёстой гэж итгэдэг.
Тиймээс би би олон нийтэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа, үүнийгээ би зөв зүйтэй, чухал, бас бүтээлч хөдөлмөр гэдэгт, мөн цагаа дэмий гарздаагүй гэдэгт бүрэн итгэдэг.
Миний уулзаж явсан олон Америк, Япон албаны хүмүүс, эрдэмтэд судлаачдын хувьд, тэр улс өөрсдийн хог хаягдалаа Монголд аваачиж хаяая гэж хэлж байсан нэг ч хүн таараагүй юм. Тэр 2 улс хоёулаа цөмийн хаягдалаа хаях асуудлаа шийдэж чадаагуй, энэ нь Америкт ч тэр Японд ч тэр дотооддоо улс төрийн маргаантай асуудал гэдгийг бид мэднэ. Өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй хэрнээ, өөр улсыг энэ хогийг минь далд оруулж аль гэж хэлбэл, тэр дундаа Монголд гэж надад хэлбэл миний ч гэсэн уур хүрч уушиг сагсайн, эсэргүүцлийн хөдөлгөөн байвал нэгдэхээр байна. — Тийм хөдөлгөөнийг Ногоон Эвсэл санаачилж байгаа гэж ойлгосон тул та О. Бум-Ялагч нартай шуурхай холбоо барьж нэгдэх хэрэгтэй юм байна.
Гэвч миний уулзаж явсан таньдаг мэддэг Америкчүүд, Япончууд хэзээ ч тийм санаа хэлж байгаагүй. Харин, анх чиний орчуулж тавиж байсан Карнеги хурал дээрх Ричард Стратфорд-ийн илтгэл дээр тэр хун хэнэг ч үгүй тэгж хэлж байгааг сонсоод унэхээр гайхаж, дургүйцэл төрж байлаа. — Чухам яагаад Г. Занданшатар болон А. Ундраа нар Эрчим хүчний дэд сайд Даниел Понемантай уулзаж, гэрээ хэлэлцээр хийсний дараагаар АНУ-ын Эрчим хүчний яамны өндөр тушаалтан ингэж хэлэх болов?
Би улс төрийн хүн биш, эрдэм номын хүн. Эрдэм номын ажлаа хийгээд явж байхад амаргүй хөдөлмөр байсан ч гэсэн янз бурээр хэлүүлж явсангуй. Төрийн ажилд зутгэж эхлээд анх удаа л чамаар гүтгүүлж байна. —Үнэндээ би таныг гүтгэсэн гэж бодохгүй байна. Миний бичсэн зүйлүүд бол миний өөрийн санаанаасаа ургуулан зохиосон зүйл огт биш бүгд баримт, эх сурвалжид тулгуурласан, таны дээр бичсэнчлэн “орчуулсан” бичлэгүүд юм.
Хэрэв та гомдолтой байгаа бол :
NTI (Global Security Newswire)
АНУ-ын Эрчим хүчний яамны албаны дарга Ричард Стратфорд, (Event Transcript)
Японы Майничи сонинд нийтлэл бичсэн сэтгүүлч Айкава Харуюки
мөн нөхрийн тань нэрийг тавьж, түүний MNFCC компанитай гэрээ байгуулсан тухайгаа бичсэн Тошиба корпораци зэргийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэх нь зүйтэй.
Танд сануулахад 2011 оны 2 сард сэтгүүлч Г. Отгонжаргал өөрийн тань “Цөмийн хатан хаан” болохоор улайрч, Цөмийн Энергийн газрын даргын суудалд санаархсан, тэгээд бүтэхгүй болохоор нөхрөө Цөмийн Энергийн Газрын даргаар томилуулахаар гуйх явсан гэж бичсэн байсан. Ингэхээр тэр бол гүтгэлэг биш үнэн байсан гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа юм биз дээ…. (би гүтгээгүй шүү, тэр хүний бичсэнийг л танд санууллаа, энд бас линкийг тавилаа).
Цөмийн энергийн салбар “хатан хаан”-тай болсон уу?
Гэхдээ чамайг би үнэн бодитой юм яриасай, энэ эрч хүчээ зөв юм руу гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. —Энэ дахин нуршихгүйн тулд дээрх тайлбаруудыг үзнэ үү.
Ironically, Ричард Стратфорд-ийн артикль гарсан өдөр би Чингис зочид буудалд 40-өөд хунд энэхүү attachment-д байгаа лекцийг уншиж билээ. Лекцний дараа интернэт узэхэд тэр тухай мэдээлэл гарсан байсан. Энэ файл дотор үндсэндээ манай бодлого тусгагдсан байгаа. Оросын талаар чи судалж бичсэн байсан. Тэр маш сайн хэрэг. Одоо Хятадын талаар бичвэл сайн байна. Ялангуяа, Юмэн, Жианөүан, Ланзхоу, Баотоу дах facility-гийн талаар судлах хэрэгтэй байгаа юм. Одоогоор энэ талаар судлах хүн хүчний бололцоо манайд муу байгаа. — Уучлаарай, энэ бол Гадаад Хэргийн Яам, Цөмийн Энергийн газрын дотоод асуудал гэж бодож байна. Та бүхэн боловсон хүчнийхээ асуудлыг эргэн харах хэрэгтэй болов уу.
Монгол улсын хамгийн боловсролтой, гадаад хэлний мэдлэг өндөртэй шилдэг боловсон хүчин ажилладаг байх ёстой Гадаад Хэргийн Яамны ажилтнууд ажлаа хийж хүчрэхгүй, над шиг гадны, сайн дурын “уран сайханчаар” хийлгэхдээ тулсан гэдэг харин туйлын түгшүүртэй сонсогдож байна. Та бүхний ажлын тодорхой хэсгийг– өөрийн чинь хэлснээр ОХУ-ын тухай –би судалж бичсэн. Хятадын тухай үлдсэн хэсгийг та бүхэн өөрсдөө хийвэл дээр байх.
Нөгөөтэйгүүр, бусад орны тухай судалгаа зэрэг бэлтгэл ажлаа хангаагүй байж цөмийн энергийн салбар луy ханцуй шамлан орж байгаа нь хачирхалтай бөгөөд сэрэмжлэх сэтггэл төрүүлж байна…
Өөр бас мартсан зүйл байгаа юм биш биз дээ?
Захиаг хэвлэж бидэнтэй хуваалцаж байгаад баярлалаа. Ундраа гуайд яг сайхан хариуг нь өгчээ. Ундраа гуай яагаад гүтгэсэн гэж хэлж байгаа нь сонин байна. Дээр нь цагаа үр бүтээлтэй зүйлд зарцуул гэжээ. Чихтэй боловч сонсдоггүй, нүдтэй боловч хардаггүй, толгойтой боловч сэтгэдэггүй ихэнх монголчуудыг сэрээсэн аюулын харангыг дэлдэн ухааруулахаас өөр үнэ цэнэтэй ажил Амарлинд болон одоогийн залуу үеийнхэн бидэнд байх уу? Энээс өөр зүйлд үр бүтээлтэй цагаа зарцуул гэдэгээр хүмүүсийн анхааралыг өөр тийш нь хандуулахыг хүсээ юу? Дээр нь төрийн алба гэдэгийг Ундраа гуай сайн ойлгох ёстой бус уу. Бидний өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргана. Шийдвэр гаргаж буй хүн хэзээ ч шүүмжлэлээс ангид байхгүй. Буруу шийдвэр гаргавал шүүмжлэлд өртөнө, хурц хэлбэртэй орвол төрийн буруу шийдвэр ард олоныг үймээн самуун, бослого жагсаалд хүргэдэг гэдэгийг ундраа гуай ойлгосон байх ёстой бус. Төр гэдэг хэдэн хүний хувийн ажил биш, ард түмэний төлөө байх ёстой гэдэгийг сайн ойлгоогүй бололтой.Гүтгэлэг шүүмжлэл гэдэг тэс тусдаа ойлголт шүү дээ.
Би ч бас гайхаад байгаа юм. УИХ-ын гишүүн Чулуунбат радиоактив хорт хаягдалын дэргэд бидний баас шээснээс аюултай гээд л, Ундраа гуай болон бусад хүмүүс АЦСыг сурталчилж дэмжээд л би гайхаад байсан юм. Гэтэл цаана хувийн бизнэс ашиг сонирхол явж байгааг Амарлингийн бичсэн зүйлээс олж мэдэв.
Хэхэ блогчид цөмийн энергийн газарын өмнөөс судалгааг нь хийж өгч мэдээлэл тараана гэсэн чинь юу гэсэн үг вээ.Хятад Оросын талаар ойлголтгүй гэсэн үг үү тэгэхээр. Атомын цахилгаан станц хэрэгтэй Атомын цахилгаан станц аюулгүй гээд бараг чичрээд дайраад байгаа эдгээр хүмүүсийг би маш ихээр гайхаж байна. Амарлинд амжилт. Ард чинь дэмжиж байгаа зөндөө залуус бий шүү, ганцаараа биш шүү.
энхүү блогийг хотолж бга амирлан гэж ямар хүн бол энийг нэлэд үзлээ хэт нэг талийг хоосон хун бн бас хуний хувин амидарлуу нэлэд онгийсон бхийн энэ хүнийг улсийн мордон байцах газраар амирлан гэж хунийг шалгуулах хэрэгтэй
амирлан гэж үнхээр байдийн му
Дээр нь мөн нэг асуулт Ундраа гуайд тавьмаар байна. Та яагаад радио актив бодис, АЦС-ын сөрөг аюултай талаар нэг ч үг ганхийхгүй, амнаасаа гаргахгүй байна вэ? Хүмүүст яагаад аюул осолтой талыг нь танай байгууллага хэлэхгүй, зөвхөн сурталчилж эерэг талыг нь төвийлгөнө вэ? Урааны олборлолт ч мөн хүн болон байгаль орчинд аюултай гэдэгийг ч мэдэж байгаа. Та болон танай байгууллага ямар өөрсөдийн биеэр хортой урааныг ухаж гаргах биш дээ. Ядарсан залуус л очиж ухаж, хордоно шүү дээ.
Энхтайваны цөмийн хэрэглээ(peaceful use) гэж та удаа дараа хаа сайгүй бүхий л ярилцлага хурал дээр хэлж байна. Гэтэл тийм юм үнэндээ байхгүй гэдэгийг та эрдэмтэн хүн тул мэдэж байгаа бус уу? Таны барих гээд байгаа АЦСдээр нэг онгоц уначихвал, террорист халдлага болвол яах вэ? Бүх олон нийтээрээ хордож, өвдөж үхнэ шүү дээ.Та болон танай байгууллага мөн компани энэ талаар юу ч ярихгүй байгаад үнэхээр уур хүрч уушиг сагсайж байна.
Яагаад байнга нартай салхитай байдаг монгол нутагт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлье гэж та нарын хэдэн нөхөд ярихгүй, АЦС ашигтай бөгөөд аюулгүй гэж хаа сайгүй сурталчилж хүн амьтаны толгой эргүүлнэ вэ?
Чернобыл болон Фукушимагаас хүн төрөлхтөн ялангуяа Цөмийн энергийн газар, МонАтом компани, монголын засагийн газар, АЦСыг дэмжигчид дараах арван сургамжийг авах хэрэгтэй
http://www.miamiherald.com/2011/05/15/2216014/ten-lessons-from-chernobyl-and.html
ЯПОН өнөөдөр дэлхий дээр технологи, хөгжилөөрөө тэргүүлж яваа ч яг одоо өнөөдөр ард тумэн нь цөмийн энергийн хор хөнөөлийг амсаж, засгийн газар нь хүчин мөхөсдөж байна, Ийм хучирхэг орон энэ асуудал дээр хүнд байдалд орж байхад манай орны хувьд үүнээс ч илүү хүнд байдалд орох нь тодорхой. Угаасаа хун төрөлхтөн аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үздэг. Одоо эргээд харж байхад хүний бүтээсэн хор хөнөөл байгалийн хор хөнөөлөөс ч илүү байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Цөмийн хаягдлын эсрэг МОНГОЛЧУУД бид тэмцэх болно. Амарлинд баярлалаа
Ундраа яагаад Станфордийн их сургуульд очсон шалтгаан нь Монголын ураны асуудлаар, цөмийн хаягдлыг Монголд булшлах ажлаар цаанаасаа зохион байгуулттай, тодруулбал түүний нагац ах, шадар сайд М.Энхболдын оролцоотой, хувилдаанаар хийсэн, зохион байгуулттай үйлдэл гэж би үзэж байна. Хойд Каролинагийн мужийн иж сургуульд аспирант төгссөн нэгэн эмэгтэйг Станфорд уриад багшлуулах гэдэг нь тун эргэлзээтэй. Тэгээд Гадаад хэргийн яам дипломат ажилтангүйдээ энэ хүнийг тусгай үүрэг гүйцэтгэх элчингээр томилсон нь бас л энэ цөмийн хаягдлын асуудалтай холбоотой цаанаас нүүсэн нүүдэл. Ундраа гэмгүй царайлчихаад ийм бузар үйлдэл хийж явахаа боливол таарна. Хүмүүс тэнэг биш ш дээ Ундраа, бүгд чамайг сонжоод харж байгаа. Чи бас одоо Их хурлын суудал мөрөөдөж бэлтгэл хийж эхэлснийг чинь хүртэл ярьж болж байна, энэ удаад ингээд зогсоё.
стэнфорд, харвард, массачусетс, Оксфорд г.м сургуулиудын хамгийн шилдэг доктор профессоруудын хамгийн шилдэг бүтээлүүдийг түүж сорчилж уншиж байсан. Тэдний үнэт зүйл, амьдралын зарчим ямархуу байдгийг гадарлахын хувьд Ундраа гэдэг хүүхэн яаж тэнд зочин профессор байсан юм бол гэж үнэхээр гайхаад учрыг нь олохгүй байсан юм. Чандманий хариултаас учрыг нь оллоо. Батболдын JP Morgand ажилладаг хүүгийн зан араншинг хамт суралцагч нь гайхаж цөхөөд тэнд ажиллах нь бүү хэл их сургуулийн зэрэг зиндаанд тохирохооргүй хүн гэж бичсэн байсан. Монголын нэр төрийг барж дуусагсадын жагсаалтыг оройлогчид нь эрх мэдэл, өнгө мөнгө гэх мэт өнгөцхөн үнэт зүйлстэй улс төрийн хүрээнийхэн л байх шив дээ.
хөдөлмөрөө зөв зүйтэй, бутээлч юманд зарцуулаасай————————– гэж хэлж, амнаас нь унаж чадсан гэж үүүүүүүүү? хэлэх үг үнэхээр олдохгүй байна, өмнөөс нь ил бүү хэл далд эрхтнүүд ч улайчлаа байна.
Амарлиндаа амжилт хүсье. маш сайхан хариу өгчээ. Ер нь бол Амарлингийн өмнө нь нэг бачкад өгсөн комментийн хариу өөр бусад зүйлээс нь харахад махш гүнзгий сэтгэгч, философи, сэтгэл зүйн хувьд хэнр баргийн нөхрийг урдаа гишгүүлэхээргүй асар их хөгжсөн хүн гэдэг нь харагдаж байнлэй. Хэн нэгний бохир захиалга, бизнесийн бузар амбийцад автахааргүй өндөр ухамсартай, ариун ёс суртахуунтай хүн л хөгжлийн тийм өндөр түвшинд хүрэх боломжтой, өөрөөр бусдын үйлдлийг, сэтгэл зүйг тэгж нарийн ухамсарлаж, нэвт уншиж, тайлбарлах боломжгүй, хэт материалист, хэт өнгөц үнэт зүйлтнүүд, хэт өнгөц явдалтнуудад бурхан тэнгэр тийм wisdom, тийм билэг ухаан хайрладаггүй, тэр бол баталгаатай зүйл.
ерөнхийдөө манайд тиймэрхүү гүн гүнзгий билэг ухаанд хүрч байгаа залуус сүүлийн үед цөөнгүй гарч ирж байна. Харин Ундраа мэтийн монголын нэр төрийг барж идсэн, чөтгөрт сүнсээ худалдсан ухаан муутай дипломын голууд ийм авьяас чадвартай монгол залуусын ирээдүйд хар мөр түрүүлээд үлдээчихгүй байгаасай билээ.
өөр улсыг энэ хогийг минь далд оруулж аль гэж хэлбэл, тэр дундаа Монголд гэж надад хэлбэл миний ч гэсэн уур хүрч уушиг сагсайн, эсэргүүцлийн хөдөлгөөн байвал нэгдэхээр байна. гэж ундраа хэлциймуу? тэхээр энэ хаягдалыг хортой, эх орондоо хаяулж болохгүй гэдгийг ундраа мэдэхийн цаагуур мэджийн гэсэн үг, тийм үү?
Мөн цөмийн хаягдал бол юу юунаас билээ, илүү хортой байж чадахгүй гэж Чулуунбатын хэлэсн нь ч бас худлаа гэдгийг цөмийн мэргэжилтэн Ундраагийн энэ үг баталж байна гэж ойлгож байна???????????????????????
нэг асуулт Ундраа гуайд тавьмаар байна. Та яагаад радио актив бодис, АЦС-ын сөрөг аюултай талаар нэг ч үг ганхийхгүй, амнаасаа гаргахгүй байна вэ? Хүмүүст яагаад аюул осолтой талыг нь танай байгууллага хэлэхгүй, зөвхөн сурталчилж эерэг талыг нь төвийлгөнө вэ? Урааны олборлолт ч мөн хүн болон байгаль орчинд аюултай гэдэгийг ч мэдэж байгаа. Та болон танай байгууллага ямар өөрсөдийн биеэр хортой урааныг ухаж гаргах биш дээ. Ядарсан залуус л очиж ухаж, хордоно шүү дээ гэж D асуужээ.
за ундраа би цөмийн хаягдал хортой эсэх талаар зөв хариултыг болгооёо:
– өөр улсыг энэ хогийг минь далд оруулж аль гэж хэлбэл, тэр дундаа Монголд гэж надад хэлбэл миний ч гэсэн уур хүрч уушиг сагсайн, эсэргүүцлийн хөдөлгөөн байвал нэгдэхээр байна.
Дээр 1-3т бичсэн хүн байна. Амарлин болон дээр сэтгэгдэл бичсэн Гэгээлэн, чандмань, стэнфордод болон бусад залууст хандаж уриалмаар байна. Амарлингийн бичсэн блогийн “жижигхээн” бичлэгт эдгээр хүмүүс ийн сандралдан хэвлэлийн бага хурал хийлгэн, гадаад явдалын яамны сайд биечлэн няцааж, имэйл бичиж байгаа зэргээс харвал Амарлингийн бичлэг тэдний ямар эмзэг газар нь туссан нь ойлгомжтой байна. Амарлингийн бичсэн болон та бүхэдийн үлдээсэн сэтгэгдэлийг харвал ухаарч гэгээрсэн, юмны наадах цаадахтай, амьдралын үнэ цэнийг ойлгосон залуус байна. Тиймээс бүгдээрээ нийлж anti-nuclear-movement үүсгэвэл ямар вэ? Элдэв улс төрийн бүлэглэл,нам, мөнгөтэй бэлтэй хүмүүсээс ангид зөвхөн баримттай, үнэн, зоригтой тийм хөдөлгөөн маягийн юм үүсгэе. Амарлин энэ талаар юу гэж бодож байна? Эхний ээлжинд online үйл ажиллагаагаа явуулъя. Мэдээ мэдээлэлээ нэг газар цуглуулъя. Social networkuudад, та бүхэн өөрсөдийн блогтоо тэр мэдээлэлүүдээ тараа, залуусыг уриалан дуудцгаая. Дараагийн ажилаа Улаанбаатарт явуулцгаая Infopoint ажиллуулж гудамжинд явж байгаа ард иргэдэд мэдээ мэдээлэл тарааж аюултай осолтой гэдэгийг, төрийн албан тушаалтанууд юу хийхийг оролдож байгаагаа ухуулан таниулцгаая. Дэлхий дээр сайн дураараа нэгдсэн өч төчнөөн movementүүд байдагийг та нар юу эс андах вэ Wikileaks, Anonymous, antifa (=anti-fashist)гэх мэт. Бүгдээрээ харж суусаар байгаад сайхан эх орноо устгах гэж үү? Энэ атом, урааны наймаа бол монголыг нөмрөөд байгаа гай гамшигийн зөвхөн нэгхэн хэсэг гэдэгийг бид бүгд мэдэж байгаа. Эхлээд ураан болон АЦС барих үйл ажиллагааг таслан зогсоогоод дараа дараагийн ажилаа хийцгээе. Бүгдээрээ дор бүрнээ гаслан, бухимдаж байхаар нэгдэж нягтарвал илүү үр дүнд хүрэх бусуу. Амарлин энийг уриалан дуудвал хүмүүс чамайг сонсоно шүү. (нэг үеийнх бололтой тэгэхээр чи гэчихлээ 🙂 ) Санал бодолоо хэлвэл баярлана шүү. Бүгдээрээ дор дороо шуугиад л хэд хоногийн дараа мартаад өнгөрчихвий гэж тун их санаа зовж байна. Интернэт дээрх сэтгэгдэлүүдийг харахад олон хүн АЦС барихыг зөвшөөрч дэмжиж байгааг хараад үнэхээр санаа зовж байна. Дээр нь урааны олборлолт гээд бөөн мафи мөнгө, дэлхийн мөнгөтэй бэлтэй болгон манай монголруу харж, яаж ураан олборлолтыг атгахаа вэ гэдэгээ бодож сууна.
Сэтгэгдэлээ хуваалцсан хүн болгонд баярлалаа.
D-ээ, чиний сэтгэгдэлтэй санал нэг байна.
Гэхдээ би өөрийгөө ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж боддоггүй, ФАШИСТ нийгэмд бид амьдарч байгаа. ардчилсан гэдэг бол зүгээр л хошгируулалт, бидний энэ нийгэм бол хагас чөлөөт зах зээлтэй, фашизм. Энэ нийгмийн ганц нялайх цайх, ганц нааштай зүйл нь энэ интернет, гэхдээ энэ ч гэсэн ямар их хяналтад байдгийг бид эхлээд ойлгож авах ёстой. Тагнуулын төв газарт бүхэл бүтэн интернетийн аналистикуудын баг ажилладаг гээд боддоо. Биднийг одоо ч хянасаар байгааг эхлээд сайн ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
амарлингийн хувьд энэ бичлэг болгон нь уриа дуудлага, энэ уриа дуудлагыг бид сонссон, одоо ч сонссоор л байна. Энэ хүн ямар ч гэсэн маш нууц байдалд байх ёстой байх гэж би хувьдаа бодож байна. гэхдээ мэдэхгүй, хүний өмнөөс хариулсан болчвуу яачуу…
Уг нь зөв хүмүүс, зөв залуус нийлж эх орныхоо төлөө зүтгэмээр л байна.
Юуны өмнө Амарлинд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье. Гэрээ гацаанд байгаа энэ цаг хугацаанд эсэргүүцэл илэрхийлж гэрээг дахин босохгүй болтол булшлахгүй бол нэгэнт гэрээ хийгдвэл төр төмөр нүүрээ харуулж булах ажлыг хийж, авилгач түшмэд мөнгөө халааслаад таарах байх. Амарлингийн нийтлэлийн дор хамт байгаагаа илэрхийлсэн, тэмцэлд нийлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн хүмүүс олон байвч өнөөдрийг хүртэл нэгдсэн зохион байгуулалттайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн нь үгүй. Facebook, Twitter ашиглаж олон нийтийн дэмжлэгийг авч хүчээ өргөтгөх нь зөв шийдэл харагдаж байна. Ийм их мөнгөний үнэрт бялуурсан ноход урт гараа сунгавал Энхбат хулгайлагдсан шиг асуудал болохыг ч үгүйсгэхгүй. Юуны өмнө мэдээллээр нэгдэх нь чухал байхаа, Саналаа бичиж үлдээгээрэй залуусаа
nar aa8 demjij bna, юуны өмнө facebook, twitter!!!
@стэнфорд,
харин тиймээ, манай монгол үнэхээр фашист маягийн болчихсон. Эрх мэдэл, мөнгө төгрөгийн үнэр авсан хүмүүс шунал нь ихдэхээр шулам болно болно гэдэг л болоод байна. Юу ч хийхээс буцахгүй байхаа. Хэрэв залуус бүгдээрээ энд тэнд ганц нэгээрээ Амарлин шиг тэмцээд байвал харин ч амархан тэдний өгөөш болно. Бүгдээрээ нийлээд хөдөлвөл тэд нар хэнийг нь гэж дайрах вэ, хэнийг нь таслан зогсоох вэ.Хар маас хөдөлгөөн болчихвол хэн ч зогсоож чадахгүй шүү дээ. Хар мянгуулаа нэгдвэл Амарлингаа ч мөн хамгаалж чадна шүү дээ.
Дээр нь Амарлин нууц бичиг баримт Topsecret зүйл олон нийтэд ил болгоогүй. Харин энд тэнд байгаа мэдээлэлийг цуглуулж, анализ хийж, нэгтгэж нийлүүлж, учирыг нь олж хужирыг нь тунгаасан. Бүх мэдээ мэдээлэл интернэтэд ил тод байна. Өөрөөр хэлбэл Амарлин өөрийнхөө ТОЛГОЙГОО ТАРХИА ажилуулсан, бодож ТУНГААСАН. Өөрийнхөө бөндгөрөө ажиллуулдаг хүмүүс фашист, социалист нийгэмийн хамагийн том дайсан байдаг гэдэгийг та бүхэн мэдэх байхаа. Амарлинруу дайраад байгаагаас энэ бүхэн харагдаж байна. Амарлин шиг монголчууд бүгд юмны учир зүй, холбоо хамааралаа олдог ойлгодог, зоригтой дуугардаг болчихвол хамагийн том ажил тэр юм. Тиймээс бид бүхэн хамгийн түрүүнд хүмүүсийн толгой тархийг сэнхрүүлмээр байна. Үүнийгээ яаралтай хийхгүй бол цаг хугацаа багассаар…
Эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлцгээе.
Ямар ч байсан манай монголын цөмийн эрдэмтэн УНДРАА гуай нэгдэхээ илэрхийллээ, цөмийн хаягдлыг эх орондоо оруулж ирэх гээгүй хирнээ нэр нь гараад байгаа сайд Занданшатар, танхимын тэргүүн ерөнхий сайд Сү батболд, ерөнхийлөгч Элбэгдорж, Ундраагийн нөхөр ДАшдорж нар ч гэсэн үүнийг эсэргүүцнэ гэж зоригтой хэлэх байх аа, тэдэнд тэгж хэлэх үндэслэл байна. Ундраа захидалдаа бичсэнээр “Карнеги хурал дээрх Ричард Стратфорд-ийн илтгэл дээр тэр хун хэнэг ч үгүй тэгж хэлж байгааг сонсоод унэхээр гайхаж, дургүйцэл төрж байсан, тэгээд цөмийн хаягдлыг Монголд байршуулахын эсрэг хөдөлгөөнд нэгдэхэд бэлэн байгаа юм чинь, манай төр засгийнхныг тийм асуудал яриагүй байхад нь ярьсан болгож дэлхий даяар гүжирдсэн нь үнэн л бол дээр нэр нь гарсан бүх төр засгийн удирдагчид холбогдох хүмүүс бас нэгдэж эсэргүүцэх нь маргаангүй байж таарна.
@tume,
хэхэ нээрээ эсэргүүцэлийн хөдөлгөөнийхөө хамагийн анхны эсэргүүцэгчээр Ундраа гуайг нэгдэхийг урьцгаая :). Мэдээж түүний нөхрийг, гадаад явдалын яамны сайд Занданшатарыг гэх мэт…
яаааг үнэн,ккк, зөв шударга тэдэнд маань аееегү том боломж шүү энэ бол.
Зөв зөв. Ёстой л голыг гогдсон болохоор цаадуул чинь сандарч байна.
Гадаад явдлын яамныхны 90% нь ямар ч чадваргүй үе залгамжилсан тэнэг малнуудийн цуглуулга болсон газар байдаг. Амнаасаа өөрөөр амьдрах чадваргүй болчихсон ажил мэргэжил байхгүй аалз хувалзнууд гэсэн үг. Гэхдээ өөрсдийгөө дипломатын хүүхэд, элит давхаргынх гэж ичих ч үгүй элийрэхийг нь яана. Сонсоход л бөөлжих цутгаж дотор муухайрна. Тийм хүмүүстэй ярих ч юм олдохгүй хэцүү байдгийн.
Facebook, twitter дээр no_nuclear_waste хуудас үүсгэж олон хүмүүсийг хөдөлгөөнд татан оруулах ажлыг хийхэд бэлэн байна. Олны хүч оломгүй далай гэдэг. Цөмийн хаягдлын асуудлын цаана ямар эрсдэлүүд байгаа вэ гэдэг үнэн мэдээллийг хүмүүст өгч чадвал бидний хөдөлгөөнийг дэмжих 2.7 сая монголчууд байгаа гэдэгт итгэж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг хуулийн хүрээнд зорилго чиглэлтэй хийж үр дүнд хүрэх боломжууд тодорхой хэмжээгээр харагдаж байна. Зарим УИХ-ын гишүүн холбогдох хүмүүсээс асуулга тавьсан байсан, үүнтэй адилаар бусад УИХ-ын гишүүдэд нөлөөлөх мэдээллийн урсгал хөдөлгөөн өрнүүлж болно, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхнөөс албан ёсны хариулт өгөхийг шаардах гэх мэтээр боломж байгаа харагдаж байна. Гагцхүү олны дэмжлэг, бүх нийтийн хэлэлцүүлэг үүсгэх хэрэгтэй, Нийгмийн сүлжээг ашиглах нь Амарлин болоод бусад идэвхитний аюулгүй байдалд маш чухал гэж үзэж байна. Айж эмээсэндээ гол нь биш, бид эрх чөлөөтэй байсан үедээ л цацрагийн аюулаас монголоо хамгаалж чадна. Японы сэтгүүлчийн ярилцлагаас 100 мянган жилийн хугацаанд цацрагийн идэвхижилтэй байна гэж ойлголоо, Ухаант хүн хомо-сапенс үүсээд ердөө 50 мянган жил болж байгаа шүү дээ. За санаа оноо байвал залуус бичээд байгаарай
@nar,
нэрний тухайд ганц зүйл хэлэх гэсэн юм. Эсэргүүцэгчид яг юу эсэргүүцэж байгаагаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Цацраг идэвхит бодис монголд булахын эсрэг юм уу, ураан олборлохын эсрэг юм уу, АЦС барихын эсрэг юм уу гэх мэт. Миний хувьд энэ бүх зүйл хоорондоо хамаатай учир гинжин цувааны зөвхөн нэг хэсэгийг эсэргүүцэх утгагүй, харин бүхэлд нь эсэргүүцэх хэрэгтэй. Тиймээс no nuclear waste гэхийн оронд anti nuclear movement гэе. Энэ нэршил ч дэлхий даяар тогтчихсон нэр мэт.
УИХын гишүүд төрийн албан хаагч, шийдвэр гаргагчидаас шаардах хэрэгтэй гэдэг зөв зүйл байна, Нар санаа бодолоо бидэнтэй хуваалцсанд баярлалаа
Бусад залууст хандахад,
дэмжихээ ХЭЛЭХ амархан, бид бүхэн биеэрээ өөрсөдийн үйл хөдлөлөөр эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй байна.
facebook deer no nuclear power stations in Mongolia geed buleg ali hediin neegdchihsen ovoo olon huntei yum baina.
Германд буй монголчуудын өмнөөс Амарлинд маш их баярлаж талархсанаа илэрхийлж байна. Үнэхээр судалгаа сайтай сайн нийтлэлүүд бичиж монголчууддаа тус болж байгаа шүү та. Дээр бичсэн Нар гэдэг хүний саналыг дэмжиж байна.
Өдийд атомын эрчим хүчнээс татгалзах чадвараараа өндөр хөгжилтэй орнууд ил далд өрсөлдөж байхад манайх ийм юм ярьж хийж суух гэж дээ. Ноднин Хятадын Атомын дарга хээл хахууль авсан хэргээр бүх насаараа хоригдох ял авсан байна билээ. Манай дарга нар ч хээл хахуульд идэгдэх нь нууц биш шүү.
Өчигдөр Германы ТВ -ээр мөн л цацрагийн хор уршигийн тухай гарлаа. Одоо хүртэл Германы Баваарын үзэсгэлэнтэй газрын хөрсөнд шингэсэн Чернобылын хор уршиг арилаагүй байдаг юм байна. Хэдүүн германд энэ шалтгаанаар баахан зэрлэг гахайг устгаж байсан нь бас гарч байсан. Тэрчлэн эд 2021 оноос өмнө ч цөмийн эрчим хүчээс татгалзах боломж бий тухай сүүлийн үед их шуугиж байна. Эднийхээс салхи, нарны энерги ашиглах технологи судалж явахын оронд улс орноо хордуулах юм яриад явж байдаг улс төрчид ичээсэй.
Амарлинд амжилт, сайн сайхныг хүсье. “Энэ шуугиан үр дүнгүй намдаж, улс орон хохирох вий” Иймээс эхэлсэн зөв үйлсийнхээ төлөө зүтгээд байгаарай. Дэмжих монголчууд их бий шүү.
Монголчууд бид судлаж мэдээгүй байж БОЛНО гээд юунд хүрдэгийг зохиолч Л.Ванган “Жож Сэрээнэн” гэдэг шог зохиолоороо илэрхийлсэн байдаг. Сэрээнэн гуай хотод ирж чийдэн аваад хөдөө гэртээ очоод утсаар оосорлоод тоононоосоо зүүсэн боловч асаагүй гэдэг. Манайд АЦС барих асуудлыг хөндөнчид ийм л байна. АЦС, цөмийн реактор, Японы АЦС-ын дэлбэрэлтийн талаар зөв төсөөлөлгүй, буруу ярьсаар байна шүү дээ. http://sonin.mn/?p=121529#comment-258180 1976-1986 онд барьсан АЦС-ын 621 МВт чадал нь томдоод одоог хүртэл ашиглаагүй Флиппиний алдааг бид давтах ёстой гэж үү ???
Түүхэндээ цөмийн зэвсэг ашигласан цорын ганц улс болох Японы Хирошима болон Нагасаки хотуудад очиж түүхэн газрууд, музей үзэж байхад цөмийн хор хөнөөлийн талаар ясандаа тултал мэдэрж авсан. Иргэд нь цөмийн аюулын талаар бодитой мэдээлэлтэй учраас өргөн хүрээний эсэргүүцэл илэрхийлж амжилтанд хүрсэн юм билээ. Япон болон Америкийн засаг захиргаа өөрийн нутаг дэвсгэрт хаяхгүй зүйлийг Монголд булах талаар санаачилга гаргаж байгаа нь байж болшгүй доромжлол гэж үзэж байна. Сүүлийн хэд хоногт Монголын хэвлэл мэдээллийн байдлыг ажиглаж байхад энэ сэдвээр яригдах нь эрс багасаад ирлээ. Гадаад хэргийн яам болон холбогдох нөхөд ийм гэрээний талаар мэдэхгүй гэж тайлбар хэлэх үед хүмүүс үл итгэсэн байдлаар хандаж байгаа ч эрх баригчдын үгүй, мэдэхгүй гэсэн үг нь иргэдийг идэвхигүй байдалд шууд оруулж байгаа байхаа. Иймээс байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний зориг-ногоон нам руу хандсан мэдээллийн урсгал үүсгэвэл ямар вэ??? Хуулийн хүрээнд тэмцэл хийх бусад арга боломжуудын талаар санаа сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье.
Баримт материалд тулгуурлаад сайн дүгнэлт гаргасан нийтлэл байсан. Юунд нь эмзэглээд хэвлэлийн хурал хийлгээд байгааг нь ойлгохгүй юм. Үнэхээр уран олборлолт, цөмийн эрчим хүчний давуу талыг магтан дуулсан ПиАр явж байгаа нь үнэн ш дээ. (Би өөрөө энэ талаар байгаль орчин талаас нь бичсэн http://alimaa.wordpress.com/2010/12/03/uranium-vs-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b3%d0%b0%d0%bb%d1%8c-%d0%be%d1%80%d1%87%d0%b8%d0%bd/) Тийм бол яагаад сөрөг талыг нь ярихгүй л байгаа юм?.Ганц талыг барьсан мэдээлэлд тархиа угаалгахгүйгээр өөрсдөө мэдээлэл олоод үзчихдэг хүмүүсийн шаардаж байгаа зүйл бол ердөө тэнцвэртэй мэдээлэл.
Ундраа байнга худал ярьсаар байгаа. Фукушимагийн осол Ундраагийн хэлснээр дунд зэргийн осол ердөө ч биш. Харин Чернобылийн хэмжээнд тулсан хамгийн аймшигтай осол гэж олон улсын дугнэлт гарсан. Япон ч хулээн зөвшөөрсөн. Гэтэл Ундраа байнга худал ярьж байгаа. Нэгэнт Монголд АЦС барих гээд байгаа юм бол мэдээжээр хаягдлын асуудал гарж ирнэ. Цөмийн хаягдал гэж аймшиг байдгийг мэдэхгүй байгаа хэрэг уу? Монголд АЦС огт хэрэггүй. Ийм худалч, чадваргүй, мэргэжилтэнгүй, хариуцлагагуй улсад АЦС барих хэрэггүй. Монголд тэр их ус хаана байна? Хог хаягдлын стандартаа ч бэлдээгүй, мэргэжилтэн ч үгүй, хаана булшлах судалгаагаа ч хийгээгүй байж Ундраа та ямар их нүгэл хийж байгаагаа ухаараарай!!!
Ундраа гуай ярилцлага Фукушимагийн өмнө
энэ аниа ёстой бөөрөнхий ярьжийна. Яг асуухаар мэдэхгүй. Том том юм ярихаараа хэнийг ч урдаа гишгүүлэхээргүй гар байна даа. Нөгөө л хоосон дэд бүтэц энэ тэр. Зүгээр мэргэжилтнээ хариуцлагатай хийгээд байж байвал Монгол орныг хөгжүүлэх юм байна аа
Ажил хэрэгч сайхан хариулт болсон бна, Ундраа нөхөртэйгээ ирж уулзсан, Монголдоо ихийг хийхийг хүссэн, хөгжлийн гарцыг Америк маягаар төсөөлдөг залуучууд бололтой, харамсалтай нь “том” тоглогч нарын өмнөөс дугарч хийхээс өөр замгүй л болов уу, ялангуяа Ундраа шахалтанд байх болно, Чулуунбат болон Гантөмөр мэтийн чанга гарууд хэлж ярихыг нь заах шинжтэй юм. Бадамдамдин нууц ноёнтой болж дүрдээ итгэж байгаа бололтой.
Тэд бидний байр суурийг хүндэтгэж байна гэдгээ Чадраа академч шиг илэрхийлэхийн зэрэгцээ Цөмийн цахилгаан станцыг барьж байгуулахын эсрэг байр суурьтайгаа тодотгоод зөвхөн Уран олборлолтой холбож эх орныгоо цөмийн хаягдлийн “өлгий нутаг” болгохын төлөө харин тууштай тэмцэх бололтой.
Ногоон эвсэл, Бум
ХУВЬ хүний дотоод эрч хүч гадаад байдлаа удирддаг.
хөөрхий дөө, ярьж байгаа мимикийг нь харсан чинь empty inside нь илт юм байна. Энэ хүнээс шударга, зөв бодол, явдал мөр, өөрийн гэсэн чанд хатуу байдал, эр зориг ямар нэг юм хүсэж горьдох ч шаардлагагүй, энэ хүн дотроо ямрав яг түүгээрээ л ажиллаж амьдарч авирлаж байна. Үүнийгээ өөрөө ч ойлгож мэдэрч чадахгүй. Өөрийнхөө хомсдолтой ухамсарынхаа хэмжээнд оюун ухаанаа бүрэн дайчлаад л амьдарч яваа нэгэн байна, өөрийнхөө байдлыг өрөвдөлтэй дорд гэдгээ ч мэдрэхгүй л дээ.
Ундраа аниа тэгээд тийм л лаг юм бол бусдын гар хөл болоод явжийхаасаа ичдэггүй юм байхдаа Бумаа гуай???
Залуусаа та нарыг Монголын мянга мянган залуус дэмжиж бгаа шүү.
Амарлин-д баярлаж байна, иймэрхүү мэдээллийг нэгтгэж оруулж байгаад жирийн иргэний хувьд талархаад барахгүй нь.
Ундраа-н background-г уншиж узэхэд Станфордод доктор хамгаалж тэндээ проф болсон хүн биш, North Carolina State Uni-д доктор хамгаалаад post doc -д байсан газраасаа Станфордод 1 жилийн fellowship авсан хүн байна.
Хэвлүүлсэн article олон биш, ихэнх article-д co-author-р орсон төдий юм. Миний анхны төсөөлөл ор тас замхарлаа, тийм мундаг хүн санагдсангуй, гадаадад доктор хамгаалсан олон мгл-уудийн заримаас дутна уу гэхээс илүү гарах зүйл огт алга, илүү ганц зүйл нь газрын наймаачин, Ху-н хучтэй булгийн тэргүүн, нагац ах М. Энхболд юм байна. Эхнээсээ бодлогоор явагдсан хуйвалдааны үр дүнд ийм том албан тушаалд хүрсэн хүн байна. Мэдээж доктор хамгаалсан, хийсэн хэвлүүлсэн ажлыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ эрдэм мэдлэгээс түрүүнд улс төрийн ашиг сонирхолоор ийм түвшинд хүрсэн нь үнэний хувьтай юм.
АЦС-ыг эсэргүүцэж байгаа бол Чернобылийн жишээг хүн болгонл татдаг. Үнэхээр аюултай юм болсон нь үнэн. Ийм төрлийн аюулаас сэрэмжилж байгаа нь тун зөв.
Гэхдээ тэр станцад ашиглаж байсан реактор нь анхнаасаа зохион бүтээгдэхдээ алдаатай зохиогдсон байсан. Өндөр ачаалал даахгүй хариугүй юм хийсэн байдаг. Мөн дээрээс өгсөн хатуу тушаалын дагуу тийм хэврэг реактортоо хэт их ачаалал өгснөөс байдал маш хүнд болсон. Мөн эрх баригчдын ослыг нуухыг оролдсон нь ч ослыг тийм хэмжээнд хүргэхэд нөлөөлсөн. Дээрээс нь манайд Чернобыль шиг тийм том 4000 мВ-ын станц хэрэггүй. 600 мВ-ын 2 ширхэг станц байхад л эрчим хүчний гачаал байхгүй болно. Япон газаргүйдээд хаягдлаа далд хийж чаддаггүй. Угаасаа газар доор туяа цацаргаад байж байсан юмыг буцаагаад байранд нь хийхэд ямар ялгаа байна. Харин гадны хаягдлыг нутагтаа байрлуулна гэдгийг бүх талаар эсэргүүцэх ёстой.
Амирланг 100% дэмжиж байна. Ундраад яг тохирсон хариуг өгч. Анх Ундрааг гайгүй бүсгүй юм болов уу гэж бодож байлаа гэтэл мөнгөний төлөө Монголчуудынхаа ирээдүйг сүйтгэж, ард түмнээ золиослохоос сийхгүй шулам байна. Энэ хүүхэн эхлээд өөрөө гэр бүлийнхээ хамт цөмийн хаягдлаа ходоодондоо хийчихээд, дараа нь биднийг хорлох тухайгаа бодвол таарна.
Муу хун муугаараа дуусдагийн жишээ бол Чадраатан юм. Туунийг тэлэвизээр атомийн станцийн хор хөнөөл нүүрсний утааны хор хөнөөлөөс бага гэж ярихыг сонсоод тэр жил шоронд хоригдсон нь түүнд таарсан тун ч зөв шийдвэр байж дээ гэж бодлоо. Дээр нь Ундраа гэдэг хужаа гаралтай хуухэн нэмэгдсэн бөгөөд Фукушимагийн станцийн ослыг ялихгүй зүйл гэж телевизээр яриж байснийг олон хун сонсоод тун ч их цочирдсон билээ. Ийм бузар хулгайч луйварчид бол Монголийг битгий хэл эцэг эх ур хүүхдээ ч золиход бэлэн байдаг юм. Өнөөдөр Монголчууд хөгжил дэвшил энэ тэр гэж донгосох ямар ч хэрэггүй, тэртэй тэргүй гар утас гардгаараа гараад бид хэргэлэдэгээрээ хэрэглээд явна Харин төрийн нурууг түвшин авч явах шударгуу албатыг л бэлдэж авах нь тулгамдсан асуудал болоод байна
би энэ амирлан гэдэг хүнийг нээрэн өрөвдөж байна чи тусгаар тогтнол гэж юу байдгийг мэддгүй байха.
би гадаадад амидардаг л да эх орондоо баймаар л байдаг даанч амидрал хэцүү болхоор ийшэ ирсэн хэзээ нэгэн цагт буцад очино л гэж боддог хаяа бас эх орондоо очидог гэтэл монголын хятадын дагавар улс гэсэн жижэг хаягтайгаар олон удаа хэлүүлж байсан шуу бур нэг хун танай нутаг тог болон бинзэни (гас ) хомсдолд орсон гэнээ танай засгийн газар чинь та нарийг бүрэн хангадаг гэж бодсон гэж хэлж байсан тэр танай засгийн газар гэдэг нь (хятадыг хэлж байга юм) тэгхэд би бид чин тусгаар тогтонсон улс гэж хэлсэнл дэ харин тэр хун тэгээд та нар бух гол зуйлээ хятад орс 2 оос авдаг юм байна хэрэв тэд өгхөө болчихвол ях вэ гэж асуусан би бид үхнээ гэж халсэн хөөрхийлөлтэй харю байга биз хэрэв амирлан чи байасан бол юу гэж хэлэх байсан бэ?магадгуй өөрсдөө хийнэ гэх л байхал да
гэтэл чи тэр хийх гэж хичээж байга нэгний доош нь хийгэд байха бололтой юмаа нэг бол атаархад нэг их эх оронч сэтгэл гаргаад байга юмуу мини бодлоор энэ хунтэй нийлэд зөв талаас нь дэмжээд аль болох хийж бутээмэр
end setgegdel bichsen humuusig demjij baina gehde ene ekh orniiho toloo yum hiie gej baiga humuusig dejih l heregtei ehleed hiiched bolohgui bol ene hun unheer shulam baije gehed buruutah yu baihav uyuch boloogui baihad hiih gej baiga negniige muuldag bidnii alda yum da
энд дамдаа атмийн цахилгаан станцийн талаар мэдээлэл байхийн энэ амирлан гэдэг хун бас энэ чиглэлээр өөр хумуустэй хамтардаг юм болов уу тэгэд энэ ундраа гэдэг хунийг унгаж авчаад өөрөө тонгочих санаатай байга бололтой мэдээллин эх сурвалжийг нэлээд сайн олсон байна би лав хэзээ нэгэн цагт амирлан өөрөө ураан яриад явж байвал лав гайхахгуй дэг
Энхийн цэнхэр олон тагтаа дотор ТОМ ХАР ХЭРЭЭ орчихоод “Би тагтаа ш дэ. Та нар яагад цэнхэр байгаа юм бэ ? Та нар тагтаа биш л байна даа….” гээд байх юм даа:..
энэ блог хэт нэг хүнлүү хандсан бас хувийх ни амьдралд хушуу дүрсэн бхийн энэ блог болон амирлан гэж хун үнхэр байдгийн болуу байдаг бол өөригөө жаахан танилцуулах хаан байралдгаа хэлчихвэл шудрага юм бишуу
Япон Фукушимагийн 4 реакторт байгаа хорт хаягдлаа гаргаж авна гэж байгаа боловч одоогоор хаана булах вэ гэдгээ маш их нууцалж байна. Эдний санааг бид гадарлаж байгаа гэж бодном. Дээр реакторийн 1т нь камер оруулаж харсан боловч дотор нь ус байхгүй уураар дүүрэн цацрагийн хэмжээ асар их бичлэг гарч байна билээ. Хорт хаягдал нь газар руу урсаад хайлаад орсон бололтой. Тийм орчинд амьд амьтан байхгүй нь тодорхой.
энд бичсэн зүйлүүдийг харлаа хэт нэг талийг барьсан байх юм мөн цөмийн энергийн дарга солигдосоноос хойш нэг их юм нэмэгдээгүй байна тэгхээр энийг хэн гэдэг хзн ямар сэдлээр хөтөлж хүмүүсийг өдөөн хатгаад байсан юм болоо
энэ голомтийхон хэт нэг талийг баридаг юм байна бас
me: United States
Region / State: TX Texas
City: Plano
Country Code: US
2010 онод бүртгэгдсэн байхийн тэнд байдаг хэдхэн хүмүүс энийг хийгэд байх шиг