ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ???

Дээдсийн бизнес

 

Өнгөрсөн оны 11 сарын 29- нд Өнөөдөр сонинд нэгэн товчхон мэдээ гарсныг хүмүүс тэр бүр анзааралгүй өнгөрчээ. Чухамдаа зэрвэсхэн харвал анхаарал татаад байхаар ч мэдээлэл биш юмсанж. Тус мэдээний дор ганцхан сэтгэгдэл үлдээсэн байдал ч үүнийг гэрчилнэ.

Мэдээг бүрэн эхээр нь та бүхэнд толилуулбал:

“Toshiba” Монголын компанитай хамтран ажиллана

2010-11-24

“Toshiba” Монголын “MNFCC” компанитай газрын ховор элементийг боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын Санамж бичигт өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зуржээ. Ингэснээр тэд уран болон газрын ховор элементийг боловсруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх ажлыг хамтран гүйцэтгэхээ баталж буй аж.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихээр дулааны, цөмийн, нарны эрчим хүчний тогтолцоог сайжруулахад туслахаа амлаад, түүнд шаардагдах газрын ховор элементийн тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд боловсруулах тал дээр ч хамтран ажиллана хэмээснийг http://www.asahi.com цахим хуудсанд тэмдэглэжээ.

Б.ЦЭЦЭГ

http://www.mongolnews.mn/i/13377

Дор нь Энэ МNFCC гэж хэний компани билээ гэж асуусан ганц сэтгэгдэл үлджээ….

 

Харин энэ талаар Тошиба корпорацийн цахим хуудсанд олон нийтэд зориулсан арай дэлгэрэнгүй мэдээлэл байсныг орчуулан тавьбал:

Тошиба Монголын МNFCC компанитай ашигт малтмал, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

2010 оны 11 сарын 26

ТОКИО —Toshiba корпораци нь Монголын МNFCC компанитай Харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж, цаашид Монголын ашигт малтмалыг, үүнд уран, газрын үнэт металл зэргийг боловсруулах, хөдөөгийн дэд бүтцийг сайжруулах тал дээр хамтран ажиллах юм байна.

Японы Ерөнхий Сайд Наото Кан нь Монголын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой  2010 оны 11 сарын 19-нд уулзаж, стратегийн түншлэлийг өргөжүүлж, Монголын ашигт малтмалыг  боловсруулах асуудлаар харилцан ашигтай ажиллахаар зөвшилцжээ. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээр ажиллана.  

Ийнхүү Санамж бичигт гарын үсэг зурснаар Тoshiba корпораци нь МNFCC компанитай харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх юм. МNFCC компани нь Монголын төрийн ба хувийн өмчийн түншлэл хөтөлбөрийн дагуу ашигт малтмал, эрчим хүч, нийгмийн дэд бүтцийн салбарт стратеги зөвлөгөө өгч, бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй юм байна. Тошиба корпорациас  Монгол улсын дулааны, цөмийн болон нарны фотовольт эрчим хүчний системууд болон тэдгээрийн дамжуулах болон түгээх сүлжээ зэрэг эдийн засгийн хөгжлийг баталгаажуулахад чухал үүрэг бүхий гол гол нийгмийн дэд бүтцийн байгууламжуудын боломж бололцоог судалж, тэдгээрийн хангамж нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд ашигт малтмалыг боловсруулах асуудлаар хамтран ажиллахаар болжээ. 

 МNFCC компаний тухай мэдээлэл

Компаний нэр:                           МNFCC ХХК

Байгуулсан огноо:                  2010 оны 9 сар

Төлөөлөгч:                                Дүгэрсүрэнгийн Дашдорж

Үйл ажиллагааны чиглэл:      Ашигт малтмал, эрчим хүч болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх Монголын төр ба хувийн салбарын түншлэл

http://www.toshiba.co.jp/about/press/2010_11/pr2601.htm

 

Эндээс үзвэл хэд хэдэн дүгнэлт хийж болох юм.

                                                               

Нэгдүгээрт, Дүгэрсүрэнгийн Дашдорж гэдэг хүний 2010 оны 9 сард байгуулсан МNFCC гэдэг компани нь 2 сарын дараа Монголын төрийг төлөөлөн Тошибатай гэрээ хийжээ. Тэрээp Ерөнхийлөгч хүртэл ард нь байдаг зайтай эр болж таарлаа.

2010-11-19

Хоёрдугаарт, судлаач Д. Ганхуяг гуайн бичээд байсан өнөө алт эрдэнэсээс ч үнэтэй ховор элемент агуулсан газрын ховор металлаа (ГХМ) Японд наймаалцахаар шийджээ. Үнэндээ тэр ГХМ гэгчийг богино долгионы зуух, телевиз, камерийн линз, компьютерийн ой санамж зэрэг цахилгаан бараа бүтээгдэхүүний эд анги, мөн лазер, цөмийн зай батарей, рентген машин бүтээхэд ашигладаг. Япон бол ГХМ- ийн асар том хэрэглэгч, тэгээд бас өөрсдөө ГХМ-ын нөөцгүй тул Хятадаас хараат байдаг гэхээр асуудал ойлгомжтой. 

http://gankhuyag.wordpress.com/2011/03/09/hkldwyg/

https://golomt.org/2011/03/18/ghm2/

Гуравдугаарт, Дүгэрсүрэнгийн Дашдорж гэдэг залуу нь Засгийн Газарт цөмийн эрчим хүчний асуудлаар зөвлөж байгаа Гадаад Хэргийн Яамны тусгай дэд сайд А. Ундраагийн нөхөр нь юм байна. Тэд хоёулаа МУИС төгсөөд, АНУ-д цөмийн физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан ажээ. АНУ-д ажиллаж амьдрах эрхээ авсан залуу хос чухам ямар учраас Америк дахь тогтсон амьдралаа, Станфордын зочин профессорын хүндтэй албаа орхиод Монголд ирсэнийг олон хүн гайхаж байсан нь саяхан. http://www.medeelel.com/tv/index.php?option=com_content&task=view&id=400&Itemid=1&date=2003-11-01

профессор З. Xейкер, А.Ундраа, Д.Дашдорж нарын хамт

Бодоод үзвэл МNFCC ХХК гэдэг нь гэр бүлийн гэхээсээ бараг дээдсийн хүрээнийхний нууцхан бизнес бололтой. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц. Элбэгдoрж эхний суурийг тавиад ирсэн бол Гадаад Xарилцааны сайд Г.Занданшатар Японд болсон айлчлалын тухай 2010 оны 11 сарын 22-нд мэдээлэлдээ энэ удаагийн айлчлал төлөвлөсний дагуу явж, шийдэх асуудлаа бүгдийг нь шийдсэн гээд хоёр улсын харилцаанд шинэ хуудас, шинэ үе нээгдэж байна гэж байжээ.  http://news.gogo.mn/r/79415

2010-11-16 Ерөнхийлөгч Элбэгдоржийн айлчлалын үеэр дагалдан явахдаа Японы Гадаад Хэргийн сайд Сэйжи Майехаратай уулзаж байгаа нь

Цааш нь адал явдал бүр улам сонирхолтой болж байх юм. Монголчууд бид Тошибаг электрон бараа хийдэг гэдгээр нь мэддэг. Харин Тошиба корпораци нь Япондоо хамгийн олон цөмийн реактор барьж нийлүүлдэг компани гэдгийг та сонссон уу? Тэгвэл, Фукушима-Даичи дахь 6 реакторын 4-ийг нь Тошиба корпораци барьсан юм байна. Ингэж бодвол дээрх мэдээнд зэрвэс дурдагдсан ураны асуудал нилээдгүй чухал бололтой. Нөгөөтэйгүүр, Японд гамшиг тохиолдсоны дараахан А. Ундраа Японы атомын реактор баталгаатай, унтраах боломжтой, цөмийн цацрагийн аюулгүй гэж ярьж байсан билээ.

http://www.bloomberg.com/news/2011-03-31/downfall-of-tepco-may-hurt-nuclear-sales-at-toshiba-hitachi.html

http://gunuhaanduguilan.blogspot.com/2011/05/blog-post_7567.html

Бид Япончуудад уран, ГХМ зэргээ өгч байж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Цаашид тэднээс цөмийн реакторыг нь худалдаж авах болно. Харин уранаа боловсруулж, цөмийн түлш бэлтгэх технологи зааж өгснийх нь хариуд манайхан юу амласан бол? 

Цөмийн хаягдлыг нь далд оруулж өгөхөөр амлав уу?

 

 


30 Comments on “ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ???”

  1. good says:

    бүгд нийлж үүнийг заавал эсэргүүцэх, бүр заавал болиулах хэрэгтэй. өдөр бүр шинэ пост хүлээж байгаа шүү.

    дашрамд хэлэхэд Элбэгдоржгүй бизнес монголд байдаггүй нь бол үнэн. 7 сарын 1ны үйл явдалч гэсэн Оюутолгойгоос хувьгүй үлдэх нь гэсэн айдсаас нь улбаатай болсон явдал.Бүх ТВ, сонин хэвлэлээр элбэгдоржийн тухай мэдээлэлд хатуу цензүртэй ханддаг нь жинхэнэ дарангуйлагчийн шинжтэй… Хэвлэл мэдээллийн айхтар бодлоготой: Чадахыгаа шууд дарамтлаад чадахгүйд нь сар бүр тогтмол мөнгө төлж байнгын гэрээгээр зохицуулдаг.
    Японд айлчлахдаа монголын ашигт малтмал та нарт нээлттэй, ,welcome итр гэсэн утгатай юм ярьсан байхаар нь нэг их сонин сангадаад байсийн…

  2. хэзээ вэ? says:

    энэ 2 товаариш тэгээд хэзээ америкаас буцаж ирсэн хэрэг вэ?

  3. haha says:

    Та нар ийм зүйл цуурахаасаа айхгуй байгааг бодоход өөрсдөө ч бас энэ бизнест шунаад байгаа том мотортой гарууд байх даа хахаха Registration Private хийчиж ээ бас ккккк. Битгий ингэж сонгуулийн сурталчилгаа хийж байгаасай хүн итгэмээр юм бичээсэй ядаж

    • ха ха гуай, таны сэтгэгдэлд хариу өгөхөд:

      1) “Цуурах” гэсэн үгийг би хүлээж авахгүй. Миний бичсэн бүх зүйл баримт нотолгоотой, ишлэл, эх сурвалжтайг харж байгаа биз дээ. Танд асуудал байвал дээр дурьдагдсан “Тошиба” корпораци, Өнөөдөр сонин, эсвэл Гадаад Хэргийн сайд Занданшатар, eрөнхийлөгч Элбэгдoрж нарт хандаж лавлана биз.

      2) Private Registration хийх нь миний эрх. Үүнийг өөр шиг чинь бүдүүлэг гаруудаас хамгаалсан хамгаалалт гэж ойлгоорой.

      3) Сонгуулийн сурталчилгаа??? Юу гэж бодох нь өөрийн тань хувийн асуудал. Энэ бол миний блог, би Монголчууд мэдэх шаардлагатай гэж үзсэн зүйлээ бичиж байна. Надад бизнес болон бусад сонирхол байхгүйг дахин дахин нурших хэрэггүй буй заа.

      4) “Хүн итгэмээр юм бичээсэй” гэв үү? –Итгэмээр болоод л та ингэж уурлаж, доромжилсон дөрвийн дөрвөн сэтгэгдэл үлдээсэн байлгүй дээ. Огт худал, үнэмшилгүй юм байсан бол юунд ингэж ёстой нөгөө “ичсэн хүн хүн ална” гэгчээр над руу дайрч давшлах билээ? Тэгээд ч дээр хэлсэнчлэн миний үг бүрийн цаана баримт нотолгоо байна. Энд бүгдийг би зохиогоогүй, багц хэлбэрээр дамжуулж байгаа нэгэн.

      Mиний блог гэдэг бол МИНИЙ орон зай. Та хэрэв ЭНД орж ирсэн бол соёлтой байх ёстой. Бүдүүлэг авирыг энд тэвчихгүй.

      Эцэст нь хэлэхэд энэ мэтийн болхи явууллагатай сэтгэгдэлд хариулт өгч суух цаг зав надад алга. Танд ч бас битгий цагаа гарздаарай гэж зөвлөх байна.

      Амарлин

      • Монгол хүн says:

        сайн байна уу Нийтлэл чинь их анхаарал татаж бас сэтгэл түгшээж байна.
        Инд бас нэг юм гараагүй үлдсэн байж магадгүй юм шиг санагдаж байна энэ талаар мэдэж өгөөд үнэн мэдээлэл хүмүүст хүргэж өгөөч.
        Учир юу гэвээс: 2012 онд миний нэгэн танил Дорнод хавицаа нэгэн тусгай хамгаалалттай маш нууцлаг нэгэн газар байдаг ба маш өндөр хамгаалалттай нууцлаг(нууцлаг гэдэг нь нутгийн оршин суугчид нь тэр болгон мэддэггүй) газар байгаад байна. “Энэ газар нь цөмийн хаягдалтай холбоотой байх магдлал маш өндөр их л сэжигтэй гаднаас хүмүүс оруулдаггүй биднийг хүртэл оруулахгүй хол газраас буцааж байсан, бас элдэв хамгаалалт бүхий маск зүүсэн харагдана лээ” гэж хуучилж байсан.
        Худал мэдээлэл биш тул шалгаж өгөөд мэдээлэл бэлтгэж өгөөрэй.

        Та бүхэнд амжилт хүсье.!

      • Танд баярлалаа. Дорнодын хавьцаа нэг нууц газар байдаг гэдэг мэдээлэл нь маш бүрхэг байна. Шалгахад илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл шаардлагатай.

  4. sarantuya says:

    Манай улсын ерөнхийлөгч, бусад дээдсүүд улс дамжсан том корпораци, дэлхийн санхүү үйлдвэрлэлийг атгаж буй булэглэлүүдийн атганд орсон, хэлэх ч хэцүү хийх ч хэцүү болсон байдалтай бна. Тиймд одоо сонгуулиар далимдуулаад албаа орхио. Би гарч чадсангүй гэж цаад эзнийгээ хуураад Монгол эх орноо авар, үр хүүхдүүдэд минь үлдээж өг. Газар нутаг маань мал сүрэгтэйгээ байвал ард түмнээ амьдруулаад явчих нэг аавын хүү төрнөө. Тэр болтол естой Жавхлангийн хэлдгээр гэрээ бариад зүгээр л нэг амьдармаар бна. Дашрамд хэлэхэд Жавхлан сонгуульд нэрээ бие дааж дэвшүүлээрэй.

  5. sarantuya says:

    Амарлин баярлаж бас бахархаж бна. Ийм залуус л төр засагт байгаасай

    • iPhone says:

      Амарлинд

      Чиний бичсэн зүйлийг уншлаа. Маш зөв зүйтэй юм бичсэн байна.
      Хөндөж байгаа сэдэв чинь ч маш том асуудал байна.
      Монголд чам шиг ийм олон хүн байгаасай гэж бодож байна.

      Гэхдээ хамгийн гол нь нэгэнт ийм том ноцтой асуудал хөндөж байгаа бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Зөвхөн унэн бодит баттай баримттай зүйл дээр тулгуурлалсан мэдээлэл байх ёстой гэж бодож байна. Бусдын төлөө ч тэр чи өөрийхөө төлөө ч тэр, хичнээн өөрийгөө далдалсан гэж байгаа ч тийм ч баттай зүйл биш гэдэгийг ч санаж явах нь зүйтэй болов уу. Энэ тал дээр чамд санаа зовсоны үндсэн дээр хэлж байгаа юм шүү.

      Чамд өшөө их амжилт хүсье!
      iPhone

  6. элбэгдорж says:

    цөмийн хог эх орондоо импортлох гэж байгаатай нь холбогдуулаад элбэгдоржийг оросууд нэн их сонирхож эхэллээ.
    – Медведев Элбэгдоржтой утсаар ярьсан.

    – (би андуураагүй бол) Элбэгдорж удахгүй орост айлчлах гэж байгаа билүү?
    – Оросын бараг л бүх томоохон хэвлэл мэдээллийн сэтгүүлчид Элбэгдоржтой өнөөдөр уулзсан. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл бол тэд Элбэгдоржийн байгал хамгаалахад оролцож байгаа оролцоо, санаачилгын талаар онцгой сонирхсон гэж байгаа.

    цөмийн хогны асуудалд оросууд анхаарлаа хандуулахгүй байна гэж байхгүй. манайхаас илүү тагнуулын сүлжээ, мэдээлэлтэй байгаа. Оросууд цөмийн бизнесийг хэн Монголд хийж байгааг маш сайн мэдэж байгаа.

  7. gegeelen says:

    Амарлин-г дэмжиж байна, Сайн үнэн бодит цаг үеийн мэдээллийг хүргэж байгаад баярлаж бна. Атомын станц болон цөмийн хаягдлын эсрэг байна, эх орноо эрүүл бутнээр нь хойч үедээ улдээе. Элбэгдорж бол мэдлэг чадвар тун багатай тул чадалтай хүмүүсийг дарж тэднээс айдаг нь ойлгомжтой. Ард түмэн дахин бүү сонгоорой

  8. ganaa says:

    hello Амарлин, өөрийн тань бичлэг танин мэдэхүйн талаасаа мэдээлэл сайн болжээ. Гэхдээ амьдралд бас өөр шүү дээ. Жишээ нь та малчидад машины тухай бичвэл жилд хэдэн зуун мянган хун аваараар ухдэг, бас өчнөөн магадгүй сая хун бэртдэг, засахад ийм ч зардал орно, тос утаа ихээр хаядаг, хонь мал чинь тэрнээс чинь үргээд зугтаана гэх мэтээр айлгавал бас болохоор .
    ямар ч байсан миний хувьд бол уран зэргийг таниж мэдээд өнөөдөр эрчимтэй ашиглаж бгаа улс орнууд илүү мундаг. Тэр зэрэг хурэхээр тэмүүлж бгаа бол Элбэгдорж илүү сайн. Өнөөдөр эрчим хуч гэдэг чинь бутээмж. Цахилгаан+ машин , цахилгаан +галт тэрэг , компьютер, утас, сулжээ ,архив …. эд бугдээрээ өнөөдрийн зайлшгуй хэрэглээ, хуч чадал. Би хувьдаа атомын цахилгаан станцийг дэмжигч, хог хаягдлыг ч хадгалсан ч болохгүйдээд байх юм алга. Яахав онолын хувьд 10000 жил -н настай сав хэрэгтэй л ум бгаа биз. Асуудал үүсээд эргээд бид танин мэдэх хэрэгтэй болно. Нэг хэсэг нь судлана. Арга нь олдоно. Жишээ нь нано материал нь ч юм уу. Бид бас атомын зэвсэгтэй болох ёстой. Далимд нь бас зэвсэгээ бэлдчих ч юм бил үү. Аймхай хүнтэй юм хийх хэцүү шүү. Болгоё бутээе гээд нэгдэх нь ажлын тал гэдэг шүү дээ.

  9. хаядгаа хаяад эхэлцийМ БИШ ҮҮ? says:

    facebook- с хэд хоногийн өмнө
    – аль 2 жилийн өмнөөс л манайд цөмийн хаягдлаа хаяад эхэлцэн шүү дээ гэж уншаад тэр хэсгээ хайгаад олдоггүйи ээ.

    BuyanZaya Badrakh Koubry (Khatun Kagan) энэ facebook дээр байсан санагдаад байгаан. сая дахиж орж хайгаад яг тэр өгүүлбэрийг биш дорх яриаг оллоо:

    BuyanZaya Badrakh Koubry
    this article below is th document that I’ve posted on Feb 2010 about China’s nuclear waste being dumpd on Mongolia.in 2010 it was top secret.groups of activists from Mongolia sent to me at that time.now this news all over Mongolia’s news.a bit late.. nuclear waste is already being kept in Mongolia,ur GOVT just didn’t tell u openly yet.
    Yesterday at 8:12am • Like •
    o
    o 5 people like this.
    o

    BuyanZaya Badrakh Koubry I have a friend who holds high position in Mongolian Military,he personally also saw the waste
    Yesterday at 8:13am • Like

    Anand M Dorj Do you have source or any article that supports this?
    Yesterday at 8:32am • Like

    Buryat Mongol BuyanZaya ‎@A. my only proof is this document produced by activists who were fighting it during that time.I have several sources
    Yesterday at 8:34am • Like

    Anand M Dorj If you have links to article or source about this pls send me I wanna read it.
    Yesterday at 8:37am • Like

    Dash Ira pls, the links?
    Yesterday at 8:48am • Like

    Buryats Unite ‎@D. it is in Mongolian, and it is on this Fb wall, right below. (not on Buryat’s wall.) This is BuyanZaya
    Yesterday at 5:58pm • Like

    GurvanSaya MongolchuudNegdeh BuyanZaya as I know Americans are very much against building such facility in their states, why they are targeting Mongolia? I will support nuclear energy in Mongolia. I’m not against US’s nuclear waste in Mongolia, but first we need to make very clear how exactly Mongolians will benefit from it. We would like to see that clear first.
    Yesterday at 8:51pm • Like

  10. мөнх says:

    Toshiba компани 2010 оны 4 сард 2 монгол залууг албан ёсоор ажилд авсан. Яагаад гэвэл тэд Монголтой хамтарсан том бизнэсийн эхлэл тавигдаж байгаа учираас гэж японы эдийн засгийн сонинд бичиж байлаа. Одоо энэ Тошибад ажилд орсон монгол залуусаар дамжуулаж ,Монголын засгийн газартай ямар гэрээ хийсэн байж болохыг мэдэх боломж байна.

    • өаөоа says:

      наадуул чинь манай талаас зориудаар тавьсан хэн нэгний талын хүмүүс байгаа, эх орноо худалдсан

  11. Minii halhiin gol oo says:

    Халхын гол-г Солонгос хүнд 99 жилээр энэ тэр гэж яриад бгаа. ийм удаан хугацаанд тэр цөмийн хаягдлаа хийх гээд бгаа юм биш үү. Солонгос гэдгийн цаана АНУ, ЯПОН бгаа юм биш уу монголчуудаа

  12. Minii halhiin gol oo says:

    санамж бичигт гарын усэг зурж болно оо. тэр нь заавал цөмийн хаягдал хадгалах ёсгүй гэдгийг Япончуудад ойлгуулаад л болоо шуу дээ.

  13. Jltsv says:

    high-level Radioactive wastes (such as spent nuclear fuel or by-products of nuclear reprocessing) must be stored for thousands of years.
    The time frame in question when dealing with radioactive waste ranges from 10,000 to 1,000,000 years,[37] according to studies based on the effect of estimated radiation doses.[38] Researchers suggest that forecasts of health detriment for such periods should be examined critically.[39] [40] Practical studies only consider up to 100 years as far as effective planning[41] and cost evaluations[42] are concerned. Long term behavior of radioactive wastes remains a subject for ongoing research projects.[
    Tsom-n xaygdal-g bulshlax asuudal-g shinjlex uxaan shiidej chadaagui shiidex gej oroldoj bui asuudal yum baina.
    Manai Mongold bulshlax gesen ni zugeer l bid nar-g uxuulex zoliond gargax gesen xari xumuus-n mergen uxaan yumuu daa.
    Manai toriin terguun, erdemten sudlaachid iim genen baigaad ochuuxen bi tuilaas xaramsaj baina. oor yu xelex ve dee.
    Bidnii baxarxan xundeldeg Ezen Chinges-s avxuulaad Chingunjav, Amarsanaa, galdan, Choibalsan, Tsedenbal, Zorig bolon olon uxamsart oyun biligt deedes min maniixaa iim zamnald orson-g medreed bunxan dotoroo xorvooj baigaa bx daa.

  14. Jltsv says:

    Today we stock containers of waste because currently scientists don’t know how to reduce or eliminate the toxicity, but maybe in 100 years perhaps scientists will… Nuclear waste is an enormously difficult political problem which to date no country has solved.
    ийм ч учраас гадаад оронууд Монголд энэ үхлийг булаад xэдэн $-р xуураад л тэр аюулаасаа ангижирч манай xэдэн шуналтай улс төрчдийг ашиглаж биднийг доромжилж доош нь xийж байгаан бишуу. Газараа Солонгост турээслэx юу ч биш шуу. энэ xорт xаягдлыг xэзээ ч нэвтрүүлж болоxгүй цээжээрээ ирээдүйгээ xамгаалаx цаг болсон бололтой.

  15. gamgaaAmgaa says:

    Мэдээлэл ямар л бол ямараараа гадуур зөндөө байна. Харин тэрийг яаж анализ хийж, хумуусийн тархи угаах вэ гэдэг нь тусдаа асуудал.

    Энэ Амарлин гэдэг хуний мэдээг харахад бас л тархи угаах шинжтэй. Логик зөрчлүүдээс нь жишээ татая л даа:
    -Үгүй энэ төрийн томчууд чинь тэгээд эх орноо худалдаад, эрсдэл, аюулыг зугээр л эх орон луудаа даллаад байдаг яасан айхтар хумуус вэ? Энэнд ямар нэгэн шалтгаан алга уу? Цэвэр бодит логик-г хай л даа Амирлаан!! Зугээр л нэг аймаар юм болох гэж байна, энд муу хумуус тэрийг нь хийгээд байна гэсэн зарчмаар бичээд байвал энэ чинь мухар сусэг, шашны ухуулгаас оогт ялгагдахгуй болчиж байгаам.

    Унэхээр мэдээллүүдийг цуглуулаад, орчуулаад, хамгийн гол нь цаг заваа гаргаж байгааг чинь унэлж байгаа ч , чиний хувийн дугнэлтүүд, анализууд чинь хэтэрхий гэнэн, хүүхдийн, түүхий байна. Магадгүй хумуусийн магтаалийн үгнүүд чамд аятайхан санагдаад байгаа болохоор бичээд баймаар болж байж магадгуй ч УНЭН гэдэг зуйлийг тодорхой хэмжээнд өөрөөсөө, орчноосоо хайж байх нь хувь хуний чинь хувьд чамд ирээдүйд чинь хэрэгтэй болов уу.

    • dashaa says:

      Д.Дашдорж өөрөө бичив

      • Ta nar ingej bitgii huniig hel…. Mongoliinhoo tuluu gesen chin setgeltei huniig. Uls turchid uursdin sain saikhan erh ashgiin tuluu gazar shoroo, eh ornoo hudaldaj baihad medeegui teneg tsarailah geed baigaamu esvel .chi tednii neg yum uu. Dashdorjoo cham shig humuus medemhiirch iim hemjeenii urannii hog hadgalahad hortoi hemjeenees hetrehgui geh shig yum yrial. tsaan hahiul avaad suuj baidag shuu de , neg l ikh tom gazar surguuli tugssun hun… mongoliinhoo tuluu ireeduin sain saikhanii tuluu harah heregtei shde. ter america yagaad ikh nutagtai tsumiin hog hagadlaa bulahgui mongold bulah geed baigaan. !!!

  16. Ganzorig says:

    Тэгвэл Дашаа та өөрөө энэ талаар юу хийв?
    Хутгаар хүн алж ч болно хоол хийж ч болно гэцгээд байсан уу?
    Хутгаар хэдэн хүн алж чадах вэ?
    Онгоц сүйрэхэд хэдэн хүн үхэх вэ?
    Харин цөмийн хаягдлын аюул хэр сүйрэл авчрах бол?
    Харин ч эсрэгээрээ манай төр засгийн шийдвэр гаргах түвшний улсууд асуудалд хариуцлагатай ухаалга хандах хэрэгтэй гэж бодож байна. Сонгогчид болон ард түмнийхээ талд шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байна!

  17. :(( says:

    #17 хувь хуний чинь хувьд чамд ирээдүйд чинь хэрэгтэй болов уу.
    #7 санаж явах нь зүйтэй болов уу. Энэ тал дээр чамд санаа зовсоны үндсэн дээр хэлж байгаа юм шүү.

    Дарамталсан шинжтэй ч юм шиг

  18. Guest says:

    Таны нийтлэлд логикийн нэг том алдаа байна. Ерөнхийлөгч хүн айлчлалынхаа үеээр Монгол-Японы хооронд бүх төрлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ажилладаг. Энд байгаа зураг дээрх түүний Японы удиодлагуудтай уулзаж байгаа, гарын үсэг зурж байгаа дүрсүүд нь үнэндээ тэр Ундраа-Дашдорж нарын хуулт бус бизнестэй хобоотойг огт заахгүй байна. Ундраа-Дашдорж нар бол үнэхээр цэвдэг сэтгэлтэй, мөнгөний хойноос яваа улсууд, ийм улсууд манайд маш олон бий. Ийм хүн бүрийн төлөө Ерөнхийлөгч хариуцлага хүлээнэ гэж шаардаж болохгүй. Бид энэ хүмүүсийг зогсоох хэрэгтэй. Түүний тулд Ерөнхийлөгч болон бусад хүмүүстэйгээ хамтрах хэрэгтэй. Ажлыг хоосон улс төржилт, үзэн ядалт, өөрийн хий төсөөллөөр хийьэл том алдаа болно. тэгьэл бид ялахгүй

  19. zochin says:

    Гэхдээ ер нь ажиглаад бхад. Цөмийн энерги хог хаягдал эд нарын тухай яриа Монголд хэзээнээс яригдаж эхлэсэн бэ гэдэг их сонин асуудал. Ундраа Дашдорж нарийг монголдоо ирж амьдрах болсноос хойш л энэ тухай яриа дэлгэрсэн, Ер нь тэгээд хун мэдэхгүй юмныхаа тухай тэгтлээ яриад бусдад тугээгээд дэлгэрүүлээд бизнес болтол явах нь хол шүү дээ. Мэддэг мэргэжилийн хун л зоригтой дуугарч бизнес мөнгө болгож чадна. Бусдад ярьж итгуулж чадна. Аль ч салбарт харсан тийм л бдаг. Хумуусийн хоол олох арга ч ийм шуу дэ. Одоохондоо монголд Цөмийн энергийн тухай Ундраагаас дээгүүр дуугарах хун бараг л байхгуй бх. тэгээд л эд нар энэ салбарыг барьж авч мөнгө босгож бна. Монголд урьд нь цөмийн бизнес ярьдаггүй л бсан биз дэ. Оросууд монголоос уран олборлож бсан ч гэсэн ингэж олон улсын хэмжээнд манайд хаягдал булшлах хуртэл яригдаж бгаагуй бх. Мэргэжилийн мэдлэгтэй бас хэл устай, буур цаашилбал мэргэжилийн хэл устай хуний хийх зуйл.

  20. tulga says:

    manaid uranii uurxai, xyder n baixad yagaad asiglaj boldoggyi um be, laliin sasintai bydyyleg gegddeg irand xyrtel baina, ter asiglasan xayagdal gedeg n ACS-tei uls bolgond asiglasan uurxainxaa gynd avaachaad xiichexsen baij l bgaa s dee ynsee gargaad xayadag sig, chadaxgyi bol argal nyyrsee tyleed ugaartaad l baij baya

    • Уучлаарай,ТУлгаа,

      Таны бичсэн комментийг харлаа. Уг нь бол энд бичсэн бусад бичлэгүүдийг өөрөө анхааралтай уншаад, энэ талаар бага ч болтугай ойлголттой болсны дараа коммент бичсэн нь дээр байж дээ.

      Товчдоо бол 1-рт, АЦС бол аливаа улсын хөгжлийн илэрхийлэл биш юмаа. Жишээлбэл, хөгжлөөрөө толгой цохьдог Норвег, Австралид АЦС байхгүй (гэтэл Австрали улс ураны нөөцөөр дэлхийд эхний 3-т ордог). Швейцар, Герман зэрэг улсууд АЦС-аас татгалзаад байгаа.

      2-рт, АЦС-д ашигласан цөмийн түлшнийхээ хаягдлыг ашигласан уурхайнхаа гүнд аваачаад хаячихдаг гэв үү? Та тийм улс орон ганцыг ч болов нэрлэвэл туйлын баяртай байх болно. Учир нь манай гариг дээр цөмийн түлшний хаягдлыг урт хугацаагаар хадгалах асуудлаа шийдсэн ганц ч улс байхгүй юм даа.

      Хүндэтгэсэн,
      Амарлин


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s