Д.Ганхуяг: Цөмийн хаягдал булах асуудлыг О.Чулуунбат Тайваньд хэлэлцсэн байдаг

Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булшилна гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд орж, энэ мэдээллийг манай талын холбогдох албан тушаалтнууд үгүйсгэж байгаа билээ. Гэтэл энэ мэдээллийг улс төр судлаач Д.Ганхуяг бодит мэдээлэл хэмээн үзэж байгаа талаараа өөрийн блогтоо бичсэн байв. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Сая Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Гэтэл та цөмийн хаягдлыг аль эрт Монголд булсан хэмээн блогтоо бичсэн байна?

-Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл түгшин, ҮАБЗ, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М. Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юмаа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрсөн. Энэ талаар Тагнуулын газраас л асуултын агуулга намайг мэдээллээ хаанаас олж авсныг мэдэх гэсэн бүдүүлэг тэнэг оролдлого байсан.

-Та УИХ-ын гишүүдэд ямар утгатай захидал хүргүүлж байсан юм бэ?

-Тухайн үед ОХУ-ын Төрийн Думын зарим гишүүн идэвхтэй хөөцөлдөж, атомйн цахилгаан станцын цөмийн хаягдлыг ОХУ-ын нутагт өндөр хөлсөөр булшлах шийдвэр хэдэн жилийн өмнө гаргуулж амжсан юм байна. ОХУ-ын энэ шийдвэрийг ашиглан аюултай хаягдлаасаа салах хүсэлтийн эхнийхийг Тайваниас хүлээн авчээ. ОХУ-ын улс төрийн зарим зүтгэлтний энэ санаачилгаас манай зарим дээдэс санаа авч Тайванийн атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг Монголд булшлах боломжийг эрж хайсан байна.

Хэрэв гадны цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшилсан, эсвэл ийм төрлийн гэрээ хийсэн буюу хийхээр оролдсон бол энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилсан гэмт хэрэг болох юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат нар санаа сэдэж, О.Чулуунбат биечлэн Тайваньд очиж хэлэлцсэн мэдээ байна. Иймээс Н.Энхбаяр, О.Чулуунбат нар чухам юу сэдэж, ямар үйлдэл хийснийг нь албан ёсоор шалган үзэж, тэднээс энэ асуудлаар тайлбар авах шаарддагатайг УИХ, ҮАБЗ-ийн сонорт хүргэж байна гэсэн захидлыг УИХ-ын 76 гишүүнд хүргүүлж байсан.

-Энэ бүх ажлыг хэн хийсэн юм бэ?

-Цөмийн хаягдал булах асуудлыг Н.Энхбаярын шууд даалгавраар Монгол банкны О.Чулуунбат Тайваньд очин хэлэлцэж зарим нэг үр дүнд хүрсэн нь бараг тодорхой байдаг. Булсан газрыг нь ч барин тавин ярих хүмүүс байдаг нь сонсогддог. Иймээс Монгол Улс их эртнээс энд тэндхийн цөмийн хаягдлын агуулах болсон гэж үзэж болно. Тухайн үед энэ мэдээллийг нийгэм, олон нийт ч тоогоогүй нь бас баримт. Одоо л аюулын цар хэмжээ, хор уршгийг ойлгож байх шиг байна. Шалгадаг төртэй бол дахиад ч ярих юм байна.

С.Энхзаяа
Эх сурвалж: “Монголын мэдээ”


10 Comments on “Д.Ганхуяг: Цөмийн хаягдал булах асуудлыг О.Чулуунбат Тайваньд хэлэлцсэн байдаг”

  1. naran says:

    Oh My God! Арай булчихсан гэж бодсонгүй.

  2. chandmani says:

    Монголын хамгийн том гай, үйлийн лай Н.Энхбаярын даалгавраар Эрдэнэсийн санг хувьдаа идсэн, шулаг бэрд О.Чулуунбат цөмийн хаягдлыг Монголд булах асуудлаар Тайванд очоод яриа хийснийг нь Тайваны сонингоос сайн хятад хэлтэй нэг сэхээтэн аль 2004 онд орчуулаад, баригдаж ганц худаг хатахаас айгаад Олоннарс нэрээр Цахим Өртөөнд гаргачихсан. Манай тагнуулынхныг Цолмон авгай түргэн авахуулаад эзнийг нь олоогүй. Тэндээс л тодорхой мэдээллийг Ганхуяг судлаач авсан буй за. О.Чулуунбат бол Их хуралд биш нарсанд сууж байх ёстой хүн ш дээ. Монголын нийгэм ийм байхад цөмийн хаягдлыг наадуул чинь нуугаад л булчихна. Өөрсдөө чадахгүй ч оросуудад мөнгө өгөөд л булуулчихна.

  3. lensky says:

    цөмийн бохирдол ба ураны салбарын тойм
    http://uranium.blogmn.net/69464/?#comments_bottom

  4. lensky says:

    зарим нэг бичлэгээс чинь ишилсэн шүү

  5. gegeelen says:

    Дэндүү харамсалтай байна, Монголын ард түмнээс үнэнийг дэндүү нууж хэдэн уеэрээ мартахгүй гай хийсэн бна, АРД ТУМЭН, ХҮМҮҮС ямагт ҮНЭН-ийг хайж байдаг, ҮНЭН хэзээд илэрдэг, тэглээ гээд ч бидэнд маш том хохирол болжээ, одоо ийм ажил хийсэн хүмүүстэй хатуу тэмцэж хариуцлага хулээлгэх ёстой

  6. D. says:

    http://economy.news.mn/content/67142.shtml
    урааны шаарыг ураан олборлосон орон өөрөө булшилдаг гэнээ.

  7. baldan says:

    бас дээр нь газар нутаг зараад эxэлсэн юм биш уу?

    http://www.koreaittimes.com/story/13469/korea-purchases-30000-hectares-mongolia-initiate-agricultural-cooperation

  8. GZ says:

    Үнэхээр энд УИД-д биш шоронгийн хадаас болоод байж байх ёстой олон баагий байгаа дөө.
    Манайхaн тээ дандаа л хэдэн халтар төг болоод саналаа худалдаад нөгөө лайнуудаа сонгох. Сонгохгүй гэхээр өнөөдүүл нь сонготол нь сонгууль хийж байгаам даа. Хэд л бол хэд хийх юм байна л дааа

  9. ulambar says:

    Өөр өөрийн боломжоор байгаа газар, ах дүү, найз нөхөд, сайт, блог гээд мэдээллийг байнга тараах хэрэгтэй. Олон түмэнд мэдээлэл сайн очоогүй л байна. Мэдээллийг тараа.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s