Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний нэвчилт
Posted: 2011/06/14 Filed under: Атомын цахилгаан станц, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 3 CommentsФукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний нэвчилт гэдэг хайлахаасаа ч долоон дор
06/13/2011
Орчуулсан Амарлин
Эх сурвалж: http://www.shortnews.com/start.cfm?id=89710
Фукушима дахь байдал улам дордож буй тухай шинэ мэдээнд өгүүлэхдээ АЦС-ын 1,2,3-р реакторууд хэт халснаас цөмийн түлш хайлсан ба түүгээр зогсохгүй бүр гадагш нэвчин урссан байх талтай хэмээжээ.
Хайлах (“meltdown”) гэдэг нь цөмийн түлш хэт халснаар хайлж, реакторын голыг гэмтээхийг хэлдэг бол хайлсан цөмийн түлш реакторын ёроолоор нэвчиж, хөрсөнд шингэхийг нэвчилт (“melt-through”)гэдэг. Цөмийн түлшний нэвчилт нь цөмийн ослын улмаас гарч болох хамгийн золгүй үйл явдалд тооцогддог байна.
Нөхцөл байдал туйлын ноцтой байгаа бөгөөд Японы дээгүүр албан тушаалтан Ичиро Озава гэгч энэхүү нэвчилтийг зогсоох талаар арга хэмжээ авахгүй бол зөвхөн Фукушима төдийгүй нийт Японы газар нутаг дээр хүн амьдрах боломжгүй болох аюултай хэмээн анхааруулжээ.
Ундраагийн хэлдэгээр ЯПОН үнэхээр арчаагүй байдлаасаа болоод ийм байдалд хүрлээ дээ…
амарлин гж ямар мундаг хэлтэй хун бэ агуу сайн орчуулдийн бн баярлалаа ахиж олон мэдээлэл өгч бгаарай 🙂
Хэзээний газрын гүнрүү нэвтрээд дууссан байна.