Майничи сонины нийтлэл # 2

Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөө буюу “цөмийн зэвсэггүй

ертөнцийг” бүтээх гэсэн Америкийн эрмэлзлэл

Майничи сонин. 5 сарын 9 өдөр. Айкава Харуюки

Япон хэлнээс орчуулсан О. Батгэрэл

Эх сурвалж:  http://mainichi.jp/select/world/america/news/20110509k0000m040144000c.html

Япон, Америк, Монгол гурван улсын цөмийн хаягдал булшлах байгууламж барих талаарх маш нууц хэлэлцээр нь, тэдний цөмийн бизнесийг цэцэглүүлээд зогсохгүй цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцоог амьдралд хэрэгжүүлэхээp “цөмийн зэвсэггүй ертөнцийг” бүтээн байгуулахыг уриалж буй АНУ-ын эрх баригчдын санаархалтай холбоотой юм.

 

Цөмийн хаягдлыг дахин боловсруулахаар зорьж буй шинээр хөгжиж байгаа орнуудын санаархлыг таслан зогсоож….Олон улсын байгууламжийг байгуулж, удирдах эрхийг гартаа авах

 

Цөмийн зэвсгийн гол түүхий эд болох плутоний гэгч бодисыг АЦС-ын ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулж гаргаж авдаг. Хойд Солонгос чухам энэ л аргаар цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг, мөн Цөмийн Зэвсэг Үл Дэлгэрүүлэх конвенцид нэгдээгүй Израиль, Пакистан зэрэг улсууд ч бас энэ аргыг хэрэглэж байгаа бололтой.

Түүнчлэн атомын эрчим хүч экспортлох зах зээлд оролцож эхэлсэн Өмнөд Солонгос мэтийн орнууд АНУ-аас цөмийн хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих зөвшөөрөл хүсэх болжээ. Цөмийн зэвсэггүй орон гэж дуулалдах хирнээ цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж бүхий дахин боловсруулалт хийх зөвшөөрөл авчихсан Япон, мөн Цөмийн Зэвсэг Үл Дэлгэрүүлэх конвенцид нэгдэж оролгүйгээр цөмийн зэвсэгтэй болж амжсан Энэтхэг зэрэг улсыг АНУ цөмийн эрчим хүчний технологиороо ивээн тэтгэж байгаа нь нэг тийм “тэгш бус мэдрэмж” үүсэхэд нь нөлөөлсөн бололтой. 

Өмнөд Солонгосын ижлээр цөмийн зэвсэггүй бусад орнууд ч сэтгэлийн гүнд “шоовдор” байдлаа мэдэрч байгаа шинжтэй. Үнэндээ АЦС-тай орнууд нь ашиласан цөмийн түлшээ дахин боловсруулаад  эхэлбэл цөмийн зэвсэгний үйлдвэрлэлийг хянаж хязгаарлах боломжгүй бөгөөд, “ хоёрдогч, гуравдагч Хойд Солонгос” төрж гарах аюултай юм. Тиймээс АНУ олон улсын цөмийн түлшний хаягдлыг булшлах байгууламжийг гардан байгуулж, “Цөмийн зэвсэггүй ертөнц“-ийг бий болгохоор шамдаж буй ажээ.

Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагаас ч олон улсын цөмийн хаягдлыг булшлах  байгууламжийн чухлыг уриалсан боловч гадны цөмийн хог хаягдал хүлээж авах улс орон нэгээхэн ч гарч ирсэнгүй. Европын Холбоо 2015 оныг хүртэл цөмийн хаягдлыг  дахин боловсруулах тогтолцоог бүсийн хэмжээнд зохицуулах төлөвлөгөөтэй байгаа бол, бусад бүс нутгуудын хэтийн төлөв хараахан бүрдээгүй байна.

АНУ-ын Эрчим Хүчний Яамны Цөмийн эрчим хүчний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Ричард Стратфорд 3 сарын сүүлээр  хийгдсэн цөмийн мэргэжилтнүүдийн уулзалтан дээр ”Тайвань, Өмнөд Солонгос зэрэг орнууд хэрэглэж дууссан цөмийн түлшийг агуулах асуудал дээр хүнд байдалд байна. Олон улсын устгах байгууламж нь эдгээр асуудлуудыг нэгмөсөн шийдэх юм” хэмээн чухалчилжээ.

Монголын Засгийн газарт [цөмийин хаягдал булшилсныхаа ] хариуд цөмийн түлш үйлдвэрлэх технологи оруулж ирээд ураны түлш экспортлогч улс болж эдийн засгаа хөгжүүлэх гэсэн горьдлого байгаа. Арабын Нэгдсэн Эмират улстай ч мөн ийм  зорилгоор энэ өны 1-дүгээр сараас эхлэн хэлэлцээ эхлүүлсэн нь Япон, Америктай хамтрах төлөвлөгөөнийх нь “баталгаа” болсон байна. Харин Япон, Америк улсууд 2 сарын эхээр дипломат гэрээнд гарын үсэг зурахыг шамдаж байсан нь АНЭУ-тай хийсэн хэлэлцээрийг өөрсддөө ашигтай байдлаар эргүүлэхийг сонирхсoны илрэл ажээ.


One Comment on “Майничи сонины нийтлэл # 2”

  1. Татвар төлөгч says:

    Энэ манай 2 хөршийн мэдээлэл ер нь байна уу. Ямар бодолтой байдаг юм бол. Хилийн зурвасыг тойруулаад баахан юм хийчихсэн мань мэт нь мэдэхгүй байгаад байдаг юм биш биз. Манайхан гадны хэвлэл дээр гарсан зүйлийг их сайн орчуулж байна, гол нь төрийн өмчит МонАтом, Цөмийн энергийн газар энэ талаар ямар нэгэн таамаг байдаг болов уу. Нэгэнт зорьж цөмийн хаягдлын талаарх мэдээллийг олон нийтэд гаргаж байгаа учраас аль нэгэн мэдээллийн чанарыг хадгалах үүднээс хандаж байвал зүгээр юм уу гэсэн бодол төрлөө. Бодоод үзэхэд Япон, Америк хоёр манайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол манай 1-р дипломат харьцаатай Орос, Хятад улсын бодлого бас хамаарна буй за. Францаар Германууд цөмийн хаягдал тээвэрлэлээ гээд нэг хэсэг шуугисан даа. Тэгхээр хөршийн бодлого тун чухал. Хэрвээ хоёр тал дуугүй байгаад байвал тэд аль хэдийн хилийн зурвасаар ямар нэгэн юм хийчихсэн байх магадлалтай бус уу.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s