Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан

Эрх баригчид Монголын газар шорооноос харийнханд худалдсaн yy?

 

Талархал

Надад tsag.mn дээр гарсан “Монголын хулгайч эрх баригчид Монголын газар шороог гадаадынханд колончлуулах, худалдах гэрээ хийсээр  байна” гэсэн мэдээг явуулсан уншигчдаа баярлалаа. Тэр мэдээг уншаад энэ талаар судлах болсон билээ.

Амарлин

Анх 2011 оны 3 сард Өмнөд Солонгост 99 жилээр газар нутгаасаа түрээслүүлэх болсон тухай Х. Мөнх гэдэг сэтгүүлч бичсэнийг уншсан юм. Tэр нийтлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” гэж байсан. Нийтлэлийн төгсгөлд үйл явдал хэрхэн өрнөхийг анхаарахыг олон нийтэд захиад, аливаа гэрээг бас цуцалж болдог тухай сануулсaн байж билээ.  http://sonin.mn/?p=119884

Саяхнаас энэ талаар дахин бичих болсон тул сонирхож, Солонгосын сонин хэвлэлээс нягталж үзлээ. Гэтэл Монголоос 270.000 га биш 330.000 га газaр, бас түрээсэлсэн биш худалдаж авсан тухай бичсэн байх юм.

Тухайлбал, 2011 оны 3 сарын 11ний “Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 (гучин мянга) га газар худалдаж авлаа” гэдэг гарчигтай мэдээ гарсан байна. Дэлгэрэнгүй мэдээнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гээд Дорнод аймгийн засаг даргын орлогч Дамдинбазар, Солонгосын талын төлөөлөгч Ким Хак Су нарын зургийг тавьжээ.

http://www.koreaittimes.com/story/13469/korea-purchases-30000-hectares-mongolia-initiate-agricultural-cooperation

 

Уншигч та газрын хэмжээг андуурсан байна гэж намайг буруутгахаа түр азна. Өмнө нь Монгол сониноос 270.000 га газар түрээслэх тухай уншсан болохоор чухам ямар учраас газрын хэмжээ 30 мянга болтлоо буурсны учрыг тайлахыг би оролдлоо. Эхлээд Монголчууд бидний хэрэглэж заншаагүй нэгж болох акр гэгчийг га болгон хувиргаж үзэхэд 816,880 акр = 330 мянга 579 га болж байв (манайхан бутархай тоонд, харин гадныхан мянгын дараа таслал тавьдаг учиртайг энд анзаарна уу). Тооцохдоо интернэт дээрx хөрвүүлэгч программыг ашигласан юм. Та нар ч гэсэн бас нягтлаарай. http://www.convertunits.com/from/acre/to/hectare

Мөн “Korea IT Times” сонины 2011 оны 3 сарын 10-ны дугаарт Монголоос нэг тэрбүм пянг (Солонгочуудын хэмждэг нэгж, 1 пянг (pyeong)=3.3.ам. метр) хэмжээтэй газар худалдаж авснаа тэмдэглэж баяр хийсэн тухай мэдээ олдлоо. Дурьдсан 1 тэрбум пянг дахин га- д хөрвүүлж шалгаxaд 330 мянга 600 га гарч байна.

http://www.koreaittimes.com/story/13439/special-performance-korea-mongolia-adpi

http://www.convertunits.com/from/1000000000+pyong/to/hectares

Түүнчлэн, Future Directions International хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонкогт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, “Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэг олон эх сурвалжид Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарсныг олж баталгаажууллаа. 

http://futuredirections.org.au/publications/14-strategic-weekly-analysis/48-strategic-weekly-analysis-18-5-2011.html

http://www.asiasentinel.com/index.php?option=com_content&task=view&id=3159&Itemid=234

http://cornandsoybeandigest.com/issues/foreigners-gobble-land-some-claim-it-s-food-security-some-say-it-s-land-grab?page=1

Чухам ямар учраас 330 мянгыг 30 мянга болгож нэг тэг алдаж бичсэнийг уншигч бүр дор бүрнээ болгооно биз. Ямартаа ч, Монголчуудын хувьд пянг, акр гэдэг нь ойлгомжгүй байдаг шиг Солонгосчууд га (гектар) гэдгийг мэддэггүй болохоор Солонгос сонинд ийнхүү алдаж бичсэн нь Монголчуудыг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байсан yy гэсэн хар төрөх юм.

Ингэхэд ер нь 330 мянга 600 га газар гэдэг хэр том юм бэ? Тооцож үзвэл 3306 хавтгай дөрвөлжин км гэдэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагтай дөхөж очиж байна. Монголчууд бид бүхэл бүтэн сумын дайтай нутгaa гадныханд худалдчихаад “200 -хан га газарт жишиг сангийн аж аxуй байгуулна” гээд мэдэн будилж суух гэж үү? http://mongolnews.mn/i/19485

Газар ямар үнэтэй вэ?

Газрын худалдаа ярихаар хүмүүс газар чухам ямар үнэ ханштай байдгийг сонирхож болох юм. Солонгосчууд мэдээндээ Монголоос газрыг ямар үнээр худалдаж авснаа бичсэнгүй.Тиймээс газрын үнэ ханшийг бяцхан судалснаа та бүхэнд толилуулья.

Баримт 1:  . Солонгосчууд аль эрт 1978 онд Аргентины нийслэлээс 1000 км зайд орших 20 мянга 894 га тал газрыг тухайн үед 2 сая 115 мянган ам. доллараар худалдаж авсан тухай баримт олж үзлээ. Тус газрыг Парк Чунг-Хий эрх барьж байх үед Гадаад Хэрэг, Худалдааны Яамны харьяа Солонгосын Олон Улсын Хөгжлийн корпораци (шинэ нэр нь KOICA  буюу Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг)  худалдаж авсан байна. Тухайн үедээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байрлах Аргентин руу 300 тариаланч явуулж Солонгос тосгон маягийн юм байгуулна гэж төлөвлөж байсан ч амжилтад хүрсэнгүй. Худалдаж авсны дараахан л цагаачдын эхний хэсэг очиж шар будаа, хөвөн, шош зэргийг тариалаад ургац авч чадaагүй байна. Учир нь тэр газар зундаа 40 гарч халдаг, өвөлдөө маш хүйтэн, хур тунадас ихтэйгээс гадна хөрс нь хужиртай тул газар тариаланд тохирохгүй байсан гэдэг. http://farmlandgrab.org/post/view/2506

Эндээс үзвэл, тухайн үед 1 га газрыг 101 ам. доллараар худалдан авсан ажээ.  

Баримт 2:  2009 оны 11 сарын 19-ний Солонгосын өдөр тутмын “JoongAng Daily” сонинд Өмнөд Чангчены 16 мал аж ахуй эрхлэгч тус бүр 100 сая вонг нийлүүлээд Камбожид 474 га газар худалдан авсан тухай өгүүлжээ. Сонинд газрыг худалдаж авсан үнийг тайлбарлахдаа  3.3. ам дөрвөлжин метр буюу 1 пянг газaр ойролцоогоор 200 воны үнэтэй байсан гэсэн байна. (Камбожийн хуулиар гадны иргэдэд газар эзэмшихийг зөвшөөрдөггүй тул хувь нийлүүлсэн мөнгөний ихээхэн хэсэг нь хамтарсан компани байгуулах зэрэг бусад зардалд явсан байх гэж би хувьдаа таамаглаж байгаа юм).  Солонгосчууд ийнхүү худалдаж авсан газартаа эрдэнэ шиш тариx нь гадаад орноос худалдаж авснаас 20 хувиар хямд тусна гэж тооцoж байгаа ажээ. http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2912601

Газрын үнийг тооцвол 474 га газрыг 287сая орчим вон буюу 261 мянган ам доллараар худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, 1 га газар 550 орчим ам. доллар болжээ. Харин анх нийлүүлсэн 16×100 сая вонгоор тооцвол 1 га газар худалдан авахад 3000 гаруй ам. доллар зарцуулсан болж таарч байна. Ямартаа ч Аргентинд газар авч байсан үеийнхтэй харьцуулбал газрын үнэ сүүлийн 40 жилийн дотор нилээдгүй өссөн нь илэрхий.

Баримт 3:  2009 оны 5 сард “The Economist” сэтгүүлд энэ талаар сонирхолтой тоо баримт дурьджээ. АНУ-ын нийслэлд байрладаг Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Xүрээлэнгийн тооцоогоор  2006-2009 оны хооронд буурай хөгжилтэй орнуудын газар нутагт гадныхан санаархах нь нэмэгдэж, улмаар 15-20 сая га тариалангийн газрыг гадныхан өмчлүүлөх талаар гэрээ хэлэлцээр хийгдэж, үйл ажиллагаа явагдсан ажээ. Газрын үнэ ханшийг хамгийн хямдаар бодож үзэхэд эдгээр хэлэлцээрийн нийт дүн 20-30 тэрбум ам. доллар байна гэсэн тооцоо ч гарч. http://www.economist.com/node/13692889?story_id=13692889

Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээ баримтад тулгуурлан тооцож үзвэл 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар боджээ.

Тэгвэл Монгол улсын хамгийн үржил шимтэй газар тариалангийн нутаг Халх голын сав орчмын 330 мянга 600 га буюу 1 тэрбум пянг талбайтай газар ямар үнэтэй байх вэ???

 

Солонгосчууд ямар учраас газaр худалдаж авах болов?

Өмнөд Солонгос нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас зөөдөг мөн газар нутгийнхаа дөнгөж 17 хувь дээр газар тариалан эрхэлдэг тул хоол хүнсний хангамжийн ноцтой асуудалтай улс оронд тооцогддог. Тиймээс ч хүнснийхээ үйлдвэрлэлийг бэхжүүлэх, гадаадад өөрийн хүнс үйлдвэрлэдэг баазтай болохыг эртнээс сонирхож иржээ. 2007-2008 оны хүнсний хямралд өртсөн Өмнөд Солонгос сургамжийг тусган авч, Суданaac 690 мянган га газар худалдаж авсaнбайна.

http://www.wilsoncenter.org/index.cfm?fuseaction=events.event_summary&event_id=517903

http://futuredirections.org.au/publications/14-strategic-weekly-analysis/48-strategic-weekly-analysis-18-5-2011.html

2008 онд Солонгосын Daewoo корпораци Мадагаскараас 1.3 сая га газар буюу тус арлын үржил шимтэй газрын тал хувийг 99 жилийн хугацаатайгаар асар хямдаар түрээслэх гэж сэмхэн оролдсoныг нутгийн ард иргэд эсэргүүцэн боссоноор 100 гаруй хүн амь үрэгдсэн ноцтой тэмцэл өрнөсөн билээ. Улмаар төрийн эргэлт гарч, гадныхантай нууц хуйвалдсан ерөнхийлөгч Марк Раваломананаг огцруулсан юм. Мадагаскарын шинэ ерөнхийлөгч сонгогдмогцоо тус улсын газар нутгийг түрээслэх, худалдах асуудал нь үндсэн хуулийг зөрчсөн хэрэг гээд, хэрэвзээ ингэх шаардлага гарвал үндсэн хуулиа өөрчилж, ард түмэнтэйгээ хэлэлцэх болно хэмээн зарлаж, газар түрээслэх гэрээг цуцалсан түүхтэй билээ. http://news.bbc.co.uk/2/hi/africa/7952628.stm

http://www.telegraph.co.uk/news/worldnews/africaandindianocean/madagascar/5006110/Madagascar-president-forced-to-resign.html

http://www.telegraph.co.uk/news/worldnews/africaandindianocean/madagascar/5012961/Madagascars-new-leader-cancels-Korean-land-deal.html

 

Дэлхий нийтийн чиг хандлага ямар байна?

Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар дэлхийн хүн ам жилд 80 саяар нэмэгдэж буй тул тун удахгүй манай гариг хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангаж дийлэхгүй бoлох юм байна. Тухайлбал, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбyм давах төлөвтэй бөгөөд тэдний дийлэнхи нь хөгжиж буй орнуудад амьдрах юм. Тэр үед xүнсний хэрэгцээ одооныхоос 2 дахин өсөх бa хүнсний үйлдвэрлэл энэ их хэрэгцээг хангаж чадахгүй нь тодорхой болжээ.

Саяхан Oлон Улсын Усны Mенежментийн Xүрээлэнгээс 2050 он гэхэд дэлхийн ус хомсдож, 7 тэрбум хүнд усны хүрэлцээ тааруу болох төлөвтэйгээс 2 тэрбум гаруй хүн усны гачигдал хомсдолд туйлын  хүндээр нэрвэгдэнэ гэж мэдэгдсэн байна. Дээрээс нь үржил шимтэй тариалангийн газрын доройтол (өнөөдөр 25 хувийг нь дахин ашиглах боломжгүй болсон), хоол хүнсэн дэх бичил элементийн хомсдол, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон асуудал давхцах аж.

Түүнчлэн нүүрс төрөгчийн давхар исэл (CO2), дэлхийн дулаарлын нөлөө, мөн усанд угаагдсан химийн бордоо, үйлдвэрийн бохир ус цутгасны улмаас далайн амьдрал аажмаар мөхөж байна. Саяхан л гэхэд Фукушимагийн АЦС-ын ослын улмаас олон зуун тонн хорт цацрагтай усыг Номхон далайд юүлсэн билээ.

Xүн амын хэт өсөлт, байгаль орчны доройтлын улмаас тариалангийн газар ховордож, нэг хүнд ногдох хэмжээ улам бүр буурч байна. Тухайлбал, Рабобанк хэмээх Дэлхийн хөдөө аж ахуйн санхүүжүүлэгч байгууллагaac 1960 онд нэг хүнд 0.45 га газар ногддог байсан бол 2050 онд гэхэд 0.18 га болтлоо буурна гэсэн тооцоо гаргажээ. Ирээдүйд хүнсний гачигдлаас болж хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч, гэмт хэрэг нэмэгдэж, эмх замбараагүй байдал, үймээн бослого гарч, усны хомсдол, өлсгөлөн тохиож, хүн ард асар олноороо дүрвэж, дайн тулаан ч эхэлж болзошгүйг эрдэмтэн судлаачид анхааруулжээ.

http://farmlandgrab.org/post/view/18516

http://www.globalresearch.ca/index.php?context=va&aid=12252

http://www.nzherald.co.nz/world/news/article.cfm?c_id=2&objectid=10692006

http://www.circleofblue.org/waternews/2009/world/water-scarcity-food-security-concerns-prompt-global-land-grab/

 

Дэлхийн улс орнууд бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

Саяхан болж өнгөрсөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын уулзалтан дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дэлхий нийт хүнсний үнийн өсөлтийг зогсоон барьж үл чадах аваас асар их хор уршиг дагуулахыг тэмдэглээд, 2007-2008 оны хүнсний хямралаас ч хавьгүй дор зүйл учирч болохыг сануулжээ. 2008 онд дэлхийн олон оронд хүнсний гачигдал тохиолдож, будааны хамгийн том үйлдвэрлэгчид болох Тайланд, Вьетнам, Энэтхэг улсын экспорт буурснаас будааны үнэ тэнгэрт хадаж, хэдэн арван оронд үймээн самуун дэгдэж байжээ.

http://www.cbn.com/cbnnews/world/2011/May/Clinton-Warns-of-Impending-Food-Crisis/

Xүнс экспортлогч орнууд экспортоо хязгаарлах бодлого баримтлах болсноор  хүнсээ гаднаас зөөдөг улс орнууд бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Зөвхөн Өмнөд Солонгосоор тогтохгүй, Хятад, Япон, Саудын Араб, Кувейт зэрэг улсууд бусад орнуудын газар нутгаас түрээслэх буюу худалдан авч, дотоодын хоол хүнс, био түлш бэлтгэх баазаа байгуулж  эхэлжээ. Олон Улсын Хүнcний Бодлого Судлалын Хүрээлэнгээс зарим нэг улс орнууд 2006-2009 онуудад газар нутгаа хэрхэн өргөжүүлсэн тухай мэдээллийг хүснэгтээр үзүүлжээ.

http://www.economist.com/node/13692889?story_id=13692889

http://www.circleofblue.org/waternews/2009/world/africa/outsourcing-irrigation-farming-discontent/

 

“Land grab” гэж юу вэ? 

 

Үүнтэй зэрэгцэн авилгад идэгдсэн засгийн газартай, ядуу даржин улс орнуудын газар нутгийг нь харийнхан урт хугацаагаар түрээслэх, төр засгийн түшмэдүүдтэй хуйвалдаж сэм аргаар худалдаж авахыг хэлдэг “land grab” буюу орчуулбал “газар булаах” гэдэг хэллэг олон улсад бий болжээ. Бусдын газар нутгийг булааж аваад тариа ногоо тарьж, уугуул нутгийнхан нь өлсөж зовж байхад ургацаа хурааж аваад жишим ч үгүй гадагш зөөхийг ёс суртахуунгүй асуудал, тэр байтугай нео-колоничлолын хэлбэр, хөдөө аж аxуйн империализм гэж үзэх явдал цөөнгүй байна. Иймээс ч энэ нийтлэлд иш татсан гадны эх сурвалжуудад Солонгосчууд Монголын газар нутгаас булаажээ гэж бичсэн ажээ.

http://iboninternational.org/resources/pages/EDM/76/72

http://www.actnowpng.org/content/ifc-part-new-neo-colonial-land-grab-0

http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2009/12/123_56697.html

 

Ядуу буурай орнууд харийнханд газар нутгаа алдаж буйг “The Economist” сэтгүүлд дэлгэрэнгүй бичиж бас газрын зураг дээр үзүүлснийг сонирхоно yy.

Эx сурвалж: “The Economist” сэтгүүл, “Outsourcing Third Wave”өгүүлэл. 2009-05-21.  

http://www.economist.com/node/13692889?story_id=13692889

 

Газар нутгаа зарах нь Монголчуудад ашигтай юу?

Олон улсын хэмжээнд авч үзвэл ийнхүү бусдын газар нутгийг булаах нь хүнс тэжээлийн хомсдлыг тууштай шийдвэрлэxгүй, ердөө л түр зуур амиа аргацаасан арга юм байна. Учир нь гадны хөрөнгө оруулагч нар мөнгөө хурдан эргүүлж олохын тулд газар тариалангийн газрыг маш түрэмгий, xайр гамгүй ашигладаг аж. Газар нутгаа наймаалсан улсын хүн ард нь үгүйрэн ядуурч, өлсгөлөнд нэрвэгдэж, байгаль орчин нь сүйрч, газрын хөрс нь химийн бодисонд хорддог түүхтэй.

Харийнхан орон нутгийн ард иргэдийг шинээр өмчилсөн газар нутгаасаа хөөж, шилжин суурьшихыг  шаарддаг. Эхэндээ газар нутгаа найр тавин өгсөн эрх мэдэлтнүүд болон худалдан авч буй гадны хөрөнгө оруулагч нар газар нутгаа түрээслэх/наймаалахын ач холбогдлыг дуу нийлүүлэн магтаж, ажлын байр шинээр бий болгоно, үлгэр жишээ аж ахуй байгуулна, орон нутгийн ард иргэдэд тарьж ургуулсан тариа ногооноосоо өгнө гэх авч энэ бүгд нь ард иргэдээс газар нутгийг нь өөрcдийн эрх ашгийг хангахын төлөө булаан авсан үйлдлийн халхавч төдий байдаг аж.  http://farmlandgrab.org/post/view/2522

http://www.guardian.co.uk/environment/2008/nov/22/food-biofuels

http://www.thenational.ae/business/economy/offshore-farms-for-gulf-food-self-sufficiency-hampered-by-hungry-masses

Шинжээчдийн бичиж буйгаар энэхүү шинэ үеийн колоничлолын гамшигт үр дагавраас болж газар нутгаа алдсан малчид, тариачид зэрэг эрх мэдэлгүй ядуус хамгийн ихээр хохирдог. Гадны хөрөнгө оруулагч нар орон нутгийн эрх баригчид, төр засгийн эрх мэдэлтнүүдийн мөнгөөр худалдаж авсан байдаг тул орон нутгийн ард иргэд хамгаалах хүн, хандах газаргүй болж хүчин мөхөсддөг.

Амьжиргааны эх үүсвэрээ алдсан ардууд харийнханд зарцлагдаж, боолын хөдөлмөр эрхлэх эсвэл төрж өссөн нутгаа орхиж явахаас аргагүй байдалд ордог. Английн эрдэмтэн Ама Байни нийтлэлдээ цөхөрсөн тариаланчдын дунд амиа хорлох явдал цөөнгүй гардгийг тэмдэглээд, 1987-2007 онуудад Энэтхэгт явуулсан неолиберал эдийн засгийн шинэчлэлийн улмаас өр зээлд унасан 183 мянган тариачин өөрсдийгөө егүүтгэсэн тухай тоо баримтыг иш татжээ. http://farmlandgrab.org/post/view/7627

2011 онд Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс эмхэтгэж гаргасан мэдээ, түүнчлэн дэлхийн хүн ам хоол хүнсээр хэрхэн дутагдаж буйг үзүүлсэн “World Hunger Map” гэгч газрын зургаас үзвэл гунигт дүр зураг тодорно. Монголчууд дотоод гадаадын дайн тулаан, олон жилийн ган гачигт нэрвэгдсэн Африкийн арваад орон болон Боливийн ард түмнээс арай дөнгүүр байдалд буй ч Намиби, Гвиней зэргийн Африкийн бусад  орныхон, мөн Узбек, Киргизчүүдээс дор, өлөн зэлмүүн амьдардаг аж. Ойр орчны улс орнуудаас Ардчилсан Солонгос л манайхтай ижил үзүүлэлттэй юм байна.

Тооны хэлээр яривал Монголын нийт хүн амын 20-35 хувь нь өлөн зэлмүүн явдаг байна. Угтаа бол энэ нь өмнөх жилүүдээс сайжирсан үзүүлэлт боловч (2006 оны байдлаар Монгол улс нь Африкийн хэдэн орон бас Афганистаны хамтаар эцсийн бүлэг улс буюу хүн амынх нь 35-асс дээш хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай гэсэн ангилалд орж байсан билээ) асар их баялагтай, 2 сая гаруйхан хүн амтай улс орныг өлөн байлгаж чадаж буй нь гайхалтай ховор үзэгдэл бололтой (гадаадад амьдарч буй 300 мянга орчим хүн үүнд хамаарахгүй) .

http://documents.wfp.org/stellent/groups/public/documents/communications/wfp229328.pdf

http://www.geographictravels.com/2008/07/world-hunger-map.html

 

 

 

Монголын төр засаг юу хийж байна?

Олон улсын шинжээчид эдийн засаг, хүнсний хомсдол нүүрлэж буй өнөө цагт газар нутгийг алтнаас ч илүү үнэтэй асар нандин баялaг гэж нэрлэж байхад Монголын эрх баригчид жишиг аж ахуй байгуулах нэрээр үржил шимтэй газар нутгаасаа гаднын улсуудад худалдах, түрээслэх тал дээр онцгой анхаарч бyй бололтой. http://ipsnews.net/news.asp?idnews=54119

Гадаадын хэвлэлд хүртэл энэ талаар бичих болжээ. Hэг жишээ гэвэл Энэтхэгийн “India Together” сонинд эрх баригчид хууль тогтоолыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засч найруулдагийг буруушааж, Аргентин, Монгол, Орос гээд олон улсын төрийн түшмэд газар нутгаа гадныханд зарахаар бэлдэж хуулиа засч өөрчилж байна гэжээ. http://www.indiatogether.org/2008/nov/dsh-farmland.htm

 

 

2010 оны 4 сард Энэтхэгийн “Info Change India News” сонинд мэдээлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой” гээд Пунжаб мужийн тариачдыг Монголд ирж ажиллахыг онцгойлон урьсан. Xарин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т. Бадамжунай  Энэтхэгийн газар тариаланчид, хөдөө аж ахуйн компаниудад хандаж  Монголд тариалангийн газар төлбөртэй түрээслэхийг санал болгожээ. http://farmlandgrab.org/post/view/11985

 

Энэ дашрамд дээрх нийтлэлд Энэтхэгийн тариаланчдад гадныхны тавьсан үнийн саналыг мэдээлснийг бас дурдья. Тухайлбал, Судан улс 1 акр цөл газраа жилийн 0.25 ам.доллараар буюу хөрвүүлбэл, 1 га газраа жилийн 0.62 ам. доллараар түрээслүүлэх санал тавьсан бол Сенегал улс 1 га газраа жилийн 40 ам. доллараар түрээслүүлэх саналтайгаа мэдэгджээ. 

2009 оны 7 сард Солонгосын Хойт Генгсанг (Gyeongsang) мужийн засаг захиргаа Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж, Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төв байгуулсан байна. Улмаар тус төв болон Gaeunpam гэгч Солонгосын хөдөө ах ахуйн компаниар  дамжуулан Булган аймгийн нутагт 20 мянган га газрыг Солонгосын тариаланчдад 40 жил ашиглуулахаар тохиролцсон тухай Солонгосын хэвлэлд бичжээ. Зарим эх сурвалжид 52 мянган га газaргэсэн ч байна. http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2912601

http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2009/12/123_56697.html

http://www.circleofblue.org/waternews/2009/world/water-scarcity-food-security-concerns-prompt-global-land-grab/

       Мөн Хятадyyд ч Монголын газрыг түрээсээр ашигладаг тухай мэдээ АНУ-ын хэвлэлд гарчээ. http://cornandsoybeandigest.com/issues/foreigners-gobble-land-some-claim-it-s-food-security-some-say-it-s-land-grab?page=2

        

Дорнодын талХалхын гол сав нутaгт 330 мянга гаруй га газар худалдаж авсaн гэж Солонгосчууд зарласнаас гадна Австрали, АНУ, Азийн олон мэдээллийн сувгуудаар мэдээлcнийг дээр баримттайгаар гаргаж тавьсан билээ. KOICA-тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны 3-дугаар сарын 10-нд үзэглэсэн ч Монголын засгийн газар хэвлэлээр гарсан шуугианд тайлбар өгөлгүй түдгэлзэж сууна.  http://sonin.mnм/?p=135863

Солонгос улстай хийсэн газрын наймаа нь Монгол улсын Үндсэн Хууль, Газрын тухай хуулинд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Хэдхэн жилийн өмнө яг ийм явдлаас болж Мадагаскарын ард түмэн босч, авилгач эрх баригчдаа огцруулсан түүхийг өмнө дурьдсан. Монголд ч ийм түүх давтагдаж болзошгүй болоод байна.  

Хожмын нэг өдөр харийнхны хялбар олз болохыг нь мэдсэн бол өвөг дээдэс минь Халхын Голын төлөө цусаа урсган дайтаж, амь насаараа хамгаалан авч үлдэх хэрэг байсан гэж үү?

 

 


60 Comments on “Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан”

  1. reden says:

    Түрээслэх биш бүүр зарчихдаг!?? Энэ тэгээд дөнгөж эхлэл бол одоо бид нутаггүй болохнээ!!! ямар хэцүү улсууд бидний дээр гараад суучихаа вэ. Ухаантай мундаг гэлгүй зүгээр нэг жирийн Монгол хүн байсан бол зарах биш монголчууд бид ногоо тариад та нар луу экспортлое гэх байсан шүү дээ. Ямар хорон юм хийдэг хүн бэ энэ Элбэгдорж.

    • sodon says:

      Цуурхалд бүү үнэмш. Хуулиар хориотой байхад зарна гэж хаа ч байхгүй. Тэнэг амьтан байсан ч ингэж чадахгүй, боломжгүй. Харин түрээслэсэн бйах. Муу ч юм биш. Уул уурхайн компаниуд олон жилээр тодорхой газрыг эзэмшиж доорхи баялгыг нь ухаж авдагтай адил зүйл. Ялгаа нь нэг нь газар дээр тариа будаа тарьж байхад, нөгөө нь газар онгичож ухаж байна. Адилхан л газар байгаль сүйтгэсэн өөрчилсөн ажлууд. Нэгийг нь болиулаагүй байж нөгөөх нь хорино гэдэг бол утгагүй тэнэг зан. Газраа ашиглуулж,, ашиглаж байж л хөгжихөөс дан мал аж ахуйг түшээд бүтэхгүй.
      Энэ нийтлэл бол худлаа эх оронч гэж цээжээ дэлддэг хүмүүст сайхан зууш болох идэш болжээ. Элбэгдорж байтугай УИХ бүхэлдээ зүтгээд ч сөөм газар ч “зарж” чадахгүй. Одоогийн газрын зургийг хэн ч өөрчилж чадахгүй. Газраа түрээсэлдэг улс орон зөндөө бий. Хамгийн голнь бид зөв гэрээ, ашигтай тохиролцоо хийж чадсан уу гэдэгт л байгаа юм.

      • uujim says:

        Зарж болдог өгсөн газраа хууль ёсны болгох хуулиа одоо батлах гээд бэлдээд сууж байна цаадуул чинь… Чамайг цуурхал гээд сууж байтал хууль нь батлагдаад 20,30 жилийн дараа гэхэд чи эх орондоо гишгэх газаргүй болж хөөгдөөд суух нь дээ

      • Zorig says:

        … Одоогийн байдлаар Монгол Улсын Газар нутгыг зарах хууль эрх зүйн боломж байхгүй . Харин зарах оролдлого хийсэн бүр Газрын тухай шинэ хуулийг баталж хийсэн гэрээ нэртэй булхайгаа баталгаажуулах оролдлогыг ардчилсан хужаа ц Элбэгдорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчид ихэд чармайн оролдсон боловч эцэстээ ард олны эсэргүүцэлтэй тулгарч нэг хэсэгтээ намжмал байдалд орсон . … Гэхдээ тэд аргаа өөрчилж лицензийн хэлбэрээр эрх олгож зарсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд Ардчилсан Хужаагийн хууль бус Төр нурж унан , Монголын Төр эргэн тогтох үед асуудлыг нэг мөр тодотгон шалгаж буруутай этгээдүүдийг хатуугаар шийтгэх болно. … Юу тарина , түүнийгээ хураана . …

  2. zochin says:

    Элбэгдорж, Бадамжунай нарын хүмүүс 99 жилээр түрээсэлсэн тухай сонсож байсан, удахгуй баахан кимчи-нууд ирж нутагт минь дарлаж эхлэх нь дээ. 3 хүрэхгүй сая хунийг хооллох газар нутгаа ийм томоор нь гадныханд худалдахад хүргэх. хэцүү асуудал уул нь биш шүү дээ. ямар 30, 300 сая хүн байгаа биш

    • Zorig says:

      … Одоогийн байдлаар Монгол Улсын Газар нутгыг зарах хууль эрх зүйн боломж байхгүй . Харин зарах оролдлого хийсэн бүр Газрын тухай шинэ хуулийг баталж хийсэн гэрээ нэртэй булхайгаа баталгаажуулах оролдлогыг ардчилсан хужаа ц Элбэгдорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчид ихэд чармайн оролдсон боловч эцэстээ ард олны эсэргүүцэлтэй тулгарч нэг хэсэгтээ намжмал байдалд орсон . … Гэхдээ тэд аргаа өөрчилж лицензийн хэлбэрээр эрх олгож зарсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд Ардчилсан Хужаагийн хууль бус Төр нурж унан , Монголын Төр эргэн тогтох үед асуудлыг нэг мөр тодотгон шалгаж буруутай этгээдүүдийг хатуугаар шийтгэх болно. … Юу тарина , түүнийгээ хураана . …

  3. хэлэх үг алга says:

    ер нь сүүлийн жилүүдэд байдал тодорхой болж байна дөө, харин хүмүүс яагаад таг чиг байгаад байгааг ойлгохгүйм, хятадууд манайд орж ирээд дарлаад сууцан байгаа, дурын хужаа нь монгол улсад гар хөлийн үзүүрт таарсан монгол хүнийг зодож, алж байдаг болсон. Тэгээд ямар ч шийтгэл хүлээдэггүй. Сүүлдээ төрийн цагдаа нарыг бүлэглэн зодчоод очсон хэвлэл мэдээллийнхнийг бах нь ханаж, ТАВЛАСАН харцаар харцгаасан байсан, зургыг нь нетээс бүгд л харсан байх. ХЯтадын хөрөнгөөр барьж байгаа Мэргэжлийн хяналтын газрын лабораторийг барьж байсан хужаанууд шт. манай төр засгийнхан хужаа нарыг өмгөөлөөд сүйд болсон гэжуга. Авилгачдыг Ард түмний шүүхээр оруулцгаах юмсан.

  4. ganzorig says:

    Монголд байгаа харийхан мөнгө л байвал юу ч хийж болно! Гэж ярьдаг шд. Манайхан гэж! ямар ч өндөр албан тушаалтан хувь хүн байлаа ч гэсэн Мөнгөний сургаар урдуур нь түүх соёлтойгоо нэр нүүртэйгээ өмнүүр далдагнадгийн харахаас дур гутмаар. Би өөрөө солонгосийн 100% хөрөнгө оруулалтай MKT гэдэг Co., Ltd ажилдаг байсын зах зухаас сайн мэднээ. Хулхин дээр цэцэг ургуулдаг шд. Монголчуудын нүдэн дээр утсаараа хэдэн зуун саяар мөнгөний асуудал ярина. Солонгостоо бол хуучин нэг амбаарт амьдардаг байсан гар шүү дээ. бас бүх мэргэжилтэнгүүд нь ч гэсэн бүгд амбаарт амьдардаг байж байгаад монголд ирээд 2.000$-3000$ цалин сардаа авна хийдэг ажил нь хүүхэн зохицуулах өөр юу ч байхгүй. Бүх ажлийг нь Монголчууд л хийдэг байсан. Төр засагт байгаа бүх хүнийг бүгдийг нь жагсааж байгаад ард түмний шүүхээр оруулах юмсан.

  5. cherry says:

    Сайн судалгаа хийсэн сэтгүүлчид баярлалаа. Монголчууд ингэж амьдарч болохгүй. Энэ Элбэгдорж арай ч дээ, чамайг бид Ардчилсан ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө юм хийх хүн гэж итгэж сонгосоншд. Мэдэхгүй юмдаа. Залуус бид л хөдлөхгүй бол …

  6. A says:

    Зүгээр сууж тэвчишгүйнэ.

  7. oyunaa says:

    еооё, арайчдээ, нөгөө сонгуулийн үеэр солонгосуудаар Элбэгдоржоо гээд балиашиглуулаад байсан, ийм л юм болох гээд байж дээ.

  8. Татвар төлөгч says:

    Чухам Элбэгдорж ерөнхийлөгч шиг сайн хүн байгаагүй байсан цаг саяхан байсан билүү. Одоо энэ хүн яагаад гэнэт чухам муу хүн болж газрын наймаа гээчид хутгалдав. Солонгос улсын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд улам л нэмэгдэж байгаа билээ. Яагаад монголд хөрөнгө оруулалт хийж байхад ерөнхийлөгчөө хүртэл муулаад байдаг. Бие биенээ дэмжвэл тууштай байна шүү. Тэгээд л нэг муу болохоор хойд талын ар овоохой гэдгээ больж үз. Энэ голомтынхон шууд л улс төржөөд байх юм аа. Хэн нэгэн рүү дайрахгүйгээр тийм юм болж байна гээд хэлэхэд болдоггүй л юм байх даа. Хэт нэг талыг бариад байна шүү. Бөөн сенсаци явуулга хийж байгаад алга болов доо, Голомтынхоон. Эргээд өөрсдийнхөө хар толгойнд лай удав даа. Ноён руугаа хуцсан нохой хоншооргүй л гэдэг шүү. Үнэн мөннийг бодитоор л хэлээрэй. Хаа байсан харийн сонинд тэгж ингэж гээд байхын оронд… мэдээллийг үнэн зөвөөр нь гаргана шүү. Нэгэнт завтай нэг нь мэдээллийн хүргэж байгаа гээд энэ голомтоор зочилж зорьж уншдаг шүү. Толгой буруу тийшээ эргүүлсэн байх юм бол тооцоог хэнтэй бодно уу

    • татвараа сайн төлөөд сууж бай says:

      хэхэ элэг хөшөөгөөд хаячих юм аа энэ татвар төлөгч. Чи бол номхон хонь байна. хэхэ. Чамд зөвлөхөд татвараа л сайн төлөөд сууж бай тэгэх үү, гуйя бас дахин гуйя. Татварынхаа мөнгөөр ноёдуудаа тэжээгээд сууж бай. Ноёны хар ярдаг нохой шиг л байх юм аа. Ноён чинь хэн бэ. Эсвэл ноён хүн нохойны дүрд ороод энд яр яр гээд байгаа юм уу.
      Хар толгойд лай удав даа гэнэ үү, заналхийлж байгаа юм уу эдгээр хүмүүсийг. Чам шиг арчаагүй заналхийлэгчид монголоор дүүрэн. Аль 20н жилийн өмнө чам шиг хүмүүст зориулаад дуу гаргасан байдаг юм байна лээ санаж байна уу “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагданаа алхаж яваа хүмүүс Холхиж яваа хүмүүс
      Хоосонгүй санагдана Бичэ-э-эрэй, бичэ-э-эрэй.
      Битгий давар гэж бичээрэй”

      • zalruulga says:

        Түм бум өршөөгөөрэй мунхаг би ТАТВАР ЦУСЛАГЧ гэх гэж байгаад ТАТВАР ТӨЛӨГЧ гээд биччихсэн байна.

        kind regards,

        Татвар төлөгч

        P.S хойшид ТАТВАР ЦУСЛАГЧ ГЭЭД ШУУД УТГААР НЬ БУУЛГАХЫГ ХҮСЬЕ. PLS

    • mongoldoo yaj amidarhuu says:

      *** зайл өөрөө элбэгдоржийн талын хун үү туслах нь уу тэ

    • lol says:

      Хахаха чамайг Кэлбээ өөрөө биш бх гж найдая. Ноёд урваач нохой шарваач гж.. муу бууны нохой минь битгий олон юм донгосоод бай. Чиний татвар төлнө гэж юу бдгийн. Төлсөн татварыг хааш нь яаж фоли цохихуу гээд өдрийн бодол шөнийн зүүд болоод сууж бгаа биз. Муусайн эх орон элгэн саднаа хэдэн халтар цаасаар арилжагсад.

  9. WWWWW says:

    Яана даа. Бид ингээд хонь шиг байгаад байх уу!@!!!!

  10. Татвар төлөгч says:

    Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж энэ блогд орж ирсэн юмсан. Бичиж байгаа зүйлд дургүй бол дуугүй л байвал зүгээр бус уу. Энд байгаа мэдээлэлд үнэн бодит дүгнэлт өгөхийг хичээнэм. Хэт нэг талыг барин муу бүхнийг дурдаад байгаа учир цаана нь ямар учиртайг харж сууна. Хүн өөрөөрөө бахархаж ямарваа нэгэн нэрийг үндэслэлтэй өгдөг. Надад дургүй бол яахав, гэхдээ уншиж байгаа мэдээлэлдээ анхаарлаа хандуул гэж хэлмээр байна. Хэн ч улс орныг нь ирээд сэндийлээд сийчээд, янз бүрийн нууц зүйлийг нууж хааж, ухаад булаад байвал дургүй нь хүрнэ. Дээр хэлсэнчлэн нэгэн зүйлийг бид хэд хэдэн талаас нь яриад байна аа гэж. Энэ нэр нь дурьдагдаж буй төрийн түшээдэд ойлгуулах үүднээс энд байгаа мэдээллийн цаг нар гарган хийж байгаа гэж ойлгож байна. Тиймээс хүн бүрийн хэрүүлийн байны талбар болгож, улс төржүүлж засаг төрөө дээдлэх ёсыг умартаж байгаа бол энэн шиг дэмий юм хэрэггүй биз.

    • йыбө says:

      Ер бол сүүлийн хэдэн жилд байдал өөр л болж байна. Юмны үнэ өсөөд худлаа баахан шоу ТВ-ээр үзээд л гайгүй ортой байж мэдэх мэдээлэлийг нь устагаад л яг Монгол орны минь ирээдүй ямар болохыг төсөөлөхөд ч бэрхтэй болжээ. Энэ дээр бичсэн зүйл үнэнийг ортой ТТ чиний хувьд асуудалыг арай өөр талаас авах гэж байгааг ойлгож байна. олон талаас нь бодсон ч эцэст нь газар бол улсын өмч гэдэг үндсэн хуулийн заалтын дагуу л байх болов уу

  11. арай л биш дээ биш says:

    Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж. Энэ ч ортой байхаа. Эртний хаадын захиасч яриа л болж дээ. Элбэгдорж угаасаа нүд нь тогтдоггүй хулгайч шинжтэй хүн ш дээ. одооны үеийн залуус бид өөр сэтгэхүйтэй энэ лаларуудаас шаал өөр болсон. удахгүй энэ новшнууд арчигданааа. тэр үед цааз оноох буйзаа

  12. Удахгүйээ says:

    Угаасаа дорнод нутгын гарууд яг тэр хавиар тариа тариулаач. Дургүйг нь хүргэвэл нэг шөнө шатаагаад л дуусаа шт. Энэ солонгосчууд гэж Монголчуудыг бол инээгээд л харж байгаадөө. Аргаа барсан өрөвдөлтэй гөлгөнүүд гээд. Манайхан ч гэсэн гөлөг царайлаад гүйнэ. Энэ бүхнийг бүхэл системээр нь өөрчлөхгүй бол зүгээр л хэдэн дарга нарыг халаад өөр нэгийг тавиад хэзээ ч явахгүй. Нэг том өөрчлөлт л хэрэгтэй… Яадым байгаан… Хүн том болоод хүүхэд насны мөрөөдлөө мартдаг шиг энэ хэд улс төрд гараад чинээлэг болохоороо анх амласанаа мартаж байгаам байлгүй.
    Зарим нь монгол минь гэсэн жинхэнэ сэтгэлтэй байлаа ч, зарим нөхдүүд нь заза ер нь монголыг бүгдийг нь зараад 100 тэрбум халааслаад америкт гараад иргэн нь болоод амьдарья гэсэн нөхдүүд ч байгаа. Гомдож байна…

  13. Gerel gegee says:

    шинээр төрөн гарч буй оюун билэгт оюутан залуучууд л Монголынхоо төлөө бүх юмаа зориулна гэж бодож байвал, Монгол улс аяндаа зүгширнээ…

  14. tsoogii says:

    Худлаа л нэг энд тэгэх юмсан ингэх юмсан тэр тэгжээ энэ тэгжээ л гсэн хумуус одоогийн улс төрчид дарга цэрэг нар ямар бдалтай яаж бгаг бугд л мэдэж бгашд нэгдээд нийлээд энэ буруу хээл хахуултай тогтолцоог залуучууд бид ард тумэн бид өөрсдөө зогсоох ёстой гхдэ өлсгөлөн зарлаж биш болсон болоогуй бослого биш бух монгол орныг хамарсан эх орноо ирээдүйн ур хуухдээ гж бодож бга хун болгон нэгдэж энэ хараал идсэн төрийг дээрээс нь доод хуртэл шинэчлэх ёстой

  15. https://www.facebook.com/besudtsakhiagiin.elbegdorj says:

    өөрөөс нь асууцгаа https://www.facebook.com/besudtsakhiagiin.elbegdorj

  16. khurel says:

    Монголын Газар Шороог худалдах турээслүүлэх эрх хэнд өгсийм бэ? Ундсэн хууль зөрчиж бгаа хумуусийг шоронд хийе!

  17. ddd says:

    зайлуулаачээ юy вэ

  18. yuri says:

    **** шууд **аач муу гөлөгнүүдийг Монголчууд босох цаг болсоон !!!!!!!!111

  19. eede says:

    Эрх мэдлээ ашиглаж эх орноо зарна гэдэг урваснаас ялгаа юун, үтэр түргэн цаазаар авсугай

  20. odko says:

    элбэгдоржийг хурдан зайлуулья энэ засгийн газар Mонголыг дуусгах бхаа

  21. erhembayr says:

    хэрвээ зарсан бвал ард иргэддээ юу удмаараа **уулна гэдгээ мэдэж бгаа бх дэлхийн хаанаас ч гэсэн олоод **на гудманд зодож **на

  22. hun says:

    бидний мэдэхгүй юу юуч болоод бна даа монголчууд минь ингээд дотроосоо идүүлээд дуусах гэж үү үнэхээр унэн бол босоцгоох хэрэгтэй.

  23. mongol ulsin irgen says:

    Бид яагаад ингээд зүгээр суугаад бгаан бэ? хүн болгон хувиа хичээгээд суух юм, Монгол орон минь тал талаасаа хэмлэгдсээр бгаад дууслаа ш дэ монголчууд минь

  24. Dude says:

    Хэхэ мэдээгээ буруу унштсан байна шдээ найз аа. Шал дэмий юман дээр баахан судалгаа хийцэн байшдээ найз мини ээ

  25. mongol hun says:

    Юу болоод бнаа одоо бур ард иргэдээсээ асуухгүй газар нутгаа энэ муусайн 76 новш хувааж иддэг болоо шив дээ. Эд нар одоо хэн юм бэ өвөг дээдсийин маань цусаа урсган бж олж авсан газар нутгийг энэ муу тайрдас шиг биетэй удирдагчаас авахуулаад мах идэж узээгүй муусайн солонгосчууд хуваад идэх нь л дээ. Үнэхээр үнэн бол ард түмэн босох аюултай шүү. Ээдээ ямар гээчийн хүмүүс төр бариад бна даа ойлгохгүй бн шүү. Энэ хүмүүсийг сонгосон бид нар хамгийн ухамсаргүй бна гэсэн үг.

  26. Erwin Hensel from Oeusterreich says:

    when the rich mognolian people a) would pax taxes as they should then the gouverment has some money for fighting against hunger b) stop buying 2nd or 3rd car for avoinding the number plate ban thing and donate that money instead there’s enough money to convert to food c) could not own tsarist style amounts of land (e.g. in Huder sum and Eröö sum, Selenge aimag one single person owns more than 1.000 square km of arable ground) then people might be able to grow more for their own needs. And it’s good idea to have some more economics at that…. customs like “eat yourself overtly full” is a) unhealthy b) wasting food other people don’t have…. distribution of wealth mostly goes along with parliament membership in Mongolia and within 20 years an astonishing shift in wealth distribution happened… under any gouverment into power since 1991, and that was mostly the neo-comunist party or the neo-democrats. All of them gathered togehter as much as they could, and some peasant victims were presented to the public like the one guy who was accused of having stolen some TV equipment 12 years ago, less than 10.000$ of avlue. Nowadays kids of the rich people drive G-class Mercedes (the G8 400 V8 is especially popular) and these cars cost 100.000 US$ each and noone can tell me that that money was legitimately collected. Because it’s more than life earnings of a herder fam, it’s 5 years savings of a bank director (at least on the payroll)….

  27. tgldr says:

    хамгийн гол нь бид энд ингээд уур бухимдлаа комментээр бичээд одоо бга бдал юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгоосой хумуусээ.

    • undraaa says:

      худалдсан сэтгүүл зуй хогийн новшнууд хэдэн халтар төгрөгөөр амаа таглуулаад, арай худалдаагуй бхаа, арай ч дэээ, дорнодын малнууд мэддэггүй юм уу, тэгээд ч тал нутгаа хаяад суурин газарт шигдэж утаанд хордож бга бидний ч хохь юм дааооо

  28. zochin says:

    Яанадаа Монголчууд минь..Хэдэн шуналтай гаруудын буруу үйлдлээс болж эх орон газар нутаг минь юу ч үгүй болох вийдээ…

  29. royall says:

    ажлаа хийж чадахгүй юм бол зайлаасай худлаа сонгууль болохоор түмэн юм яриад бдаг цаагуур нь Монголоо зарцан бхын бна л даа ганц гарийн үсэгнээс болж

  30. :( says:

    Энэ арай л дэндүү юм болж бнаа…, Газраа зарчаад хаана амьдрах гээд бгаан болоо арай ч дээ.. Үнэхээр ийм сэтгэлгүй юм болуу эсвэл монгол хун биш юм болуу?

  31. tsogoo says:

    энэний төлөө ташуураа бариад тэмцсэн ч яахав. Улс төрөөс хэдэн эрлийз хурлийз нарыг бугдийн зайлуулах юмсан 20106 оны сонгуулиа зөв өгмөөр байна

  32. alnada says:

    энэ долийж сөлийсөн гөлөгнүүдийг бүгдийг нь буудаж алаач ээ алах ч багадана солонгосуудтай нь хамт булчих юмсан

  33. POCO says:

    ёооо болио бас дэмий юм хийх юма 😦

  34. ankhbayar says:

    Арай ч дээ арай ч дээ энэ мэдээг цааш нь олон хүнд түгээж энийг зогсоох хэрэгтэй өөрсдөө тэр газар дээрээ тариа ногоо тарьж амьдрах хэрэгтэй шдээ

  35. lol says:

    Улс эх орноо энэ мэтчилэн худалдсан луйварчидийг мэдсээр байж төрд байлгаад л байдаг манайхан шиг ийм тэнэг ард тумэн ер нь байхгуй байх оо… суудал энэ тэрээс нь буулгаж чаддагуйн бол эхнээс нь усгахийм сан..

  36. Zermaa says:

    газар нутгаа дуусахаас өмнө төрийн эргэлт хийж, бузар булхайтангуудыг гадаад руу зугтахаас нь өмнө хэргийг нь хулээлгээд, арай Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг төрийн толгойдоо тавья.

  37. D. Narantuya says:

    Ямар гээчийн гашуун мэдээлэл вэ? Нийтлэлчтэй холбогдон ярилцахыг хусэж бна. Баярлалаа ийм аймшигт байдалд хурснийг мэдэгдсэнд

  38. ок says:

    Түрээслэж болох байхаа. Гол нь сдакуудыг буутай цэргээр мануулж дарамталж байх хэрэгтэй. Ийш тийш нь гарахыг хориглож Монголчуудаас хол байлгах хэрэгтэй. Ер нь энэ сулунгаснууд их муу улсууд шүү дээ. Энэ KOICA гэдэг байгууллага нь бол авах юм байхгүй бүгд тагнуулууд. Бараг Монгол хүн шиг Монголоор ярьдаг ажилчид нь. Улсаас нь маш өндөр цалин өгж гадны хөгжил буурай оронруу явуулж маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн халхагдсан тагнуулууд шүү дээ.

  39. halhgoliin irgen says:

    Зайл2 ямар хөгийн новшнууд нь вэ ерөнхийлөгч нь яг монгол юмуу эрлийз солонгос хятад юи бишүү тэгээгүүл юм бол ийм юм байж болхуу хөгийн писдааа вээ

  40. TR says:

    ¿íýõýýð èéì ç¿éë áîëñîí áîë áèä òýìöýõ õýðýãòýé áèø ¿¿ áè èòãýæ áàéíà òýìöüå ¥- ýíèé òºëºº ãàçàð íóòãàà çàðæ áîëîõã¿é.

  41. Urnaa says:

    Үр хүүхдүүд минь гишгэх ч газаргүй болох нь ээ,Үүнээс илүү харамсал гэж байдаг болов уу,

  42. […] та бүхэндээ хүргэлээ. Нийтлэлийн эх хувилбарыг https://golomt.org/2011/05/26/landgrabmongolia/   линкээр орж үзнэ үү. Оршил 2007-2008 онд дэлхий нийтэд […]

  43. […] та бүхэндээ хүргэлээ. Нийтлэлийн эх хувилбарыгhttps://golomt.org/2011/05/26/landgrabmongolia/   линкээр орж үзнэ […]

  44. ulaan says:

    гадаадын хэвлэлд гарсан материалыг нь олон нийтэд албан ёсны орчуулгатайгаар нь ил болгооч. 2011 онд үзэглэсэн гэрээ гээч нь хаана байна түүнийг нь ч бас ил болгох хэрэгтэй байна. Өнөөдөр ард түмний дунд зөвхөн багахан хэмжээний газар түрээслэсэн гэсэн ойлголт л байгаа шүү дээ. Үнэн л бол дээрхи баримтууд их ноцтой л юм байна. Кимчи нар хужаа нараас ч илүү муу санаатай гэдгийг мэдэх биз дээ миний ард түмэн. Энэ явдал үнэн бол манай Монголын ард түмэн тийм ч дуугүй ноомой биш гэдгийг эд нар байтугай дэлхий мэднэ шүү дээ.

  45. Delgertsetseg Dashzeveg says:

    Nileed ih zuil sudalj boditoi medeelliig gargaj irjee. Getel tsuurhal gej heleh hun bas baih yum. Manai orond ulirliinhaa ontslogt tohiruulaad gazar tarialan mal aj ahuig undur hugjuuleh ard irgedee bayan tansag amidrulah buren bolomj bii gedgiig Hun bur medne. Bodlogo tsohitsuulalt baihgui turiin undurlugiin heden nud ni gyalalzsan ulun chononuudaas ih zuil hamaataltai. Turiin ergelt hiij chaddag humuuseer ni hiilgeh tsag boljee.

  46. жирийн иргэн says:

    МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ. өөр ч юу хэлхэв дээ.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s