Тажикистан ба Монгол –ураны уурхайг тойрсон гачлант хувь заяа

Хуучин социалист нийгмийн үед нь Тажикистаны хэд хэдэн нутагт уран олборлож байсан түүхтэй. Харин ЗХУ задран унасны дараа Тажикистан улс нийт 450 сая тонн ураны уурхайн хог хаягдалтай хоцорсноос 54 сая тонн цацраг идэвхит овоолго шороо нь ил задгай үлджээ. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар тус улсын нутаг дэвсгэр дээр буй ураны хүдрийн хог хаягдал (тэйлинг) нь зөвхөн Тажикистанд төдийгүй хил залгаа Узбекистан, Казахстан улсуудад заналхийлж байгаа аж.

lllll 0,,4312370_4,00 - Copy

Тажикистаны хойт хэсэгт Согдын мужид байрладаг Табашар, Дэгмай гэдэг 2 том ураны уурхайнууд нь 180 га талбай эзэлдэг. Социализмын үед 20 мянган оршин суугчтай Табашар хотхоныг (шинэ нэр нь Истиклоп) газрын зураг дээр тэмдэглэдэггүй, нууцалж иржээ. Чухам эндээс олборлосон уранаар Зөвлөлтийн эрдэмтэнд анхны атомын бөмбөгийг бүтээсэн гэдэг.

Оросууд Табашарт 20 жилийн туршид уран олборлохдоо аюулгүйн дүрэм журмыг огт баримтлалгүйгээр ураны хүдрийн хог хаягдлыг уурхайн ухсан нүхэнд хаяж байжээ. Эцэст нь ураныг нь цөлмөж дуусгаад уурхайн зарим нэг хэсгийг битүүлсэн ч бусдыг нь тэр чигт нь орхисон байна. Задгай орхисон зарим нэг овоолго шороо нь тосгон суурингуудын яг дэргэд байдаг аж.

Харин өнөөдөр цацраг идэвхит хог хаягдлыг аюулгүйн журмын дагуу хадгалахад Тажикистанд хэдэн зуун сая долларын хөрөнгө шаардлагатай болжээ. Уурхайд уран үлдээгүй гэдэг ч хог хаягдал дахь цацраг идэвхит радий гэдэг бодисноос хорт цацраг тархсаар байгаа ажээ. Зөвхөн ураны хүдрийн овоолго шороо тэйлингийг янзалж, стандарт шаардлага хангасан нөхцөлд хадгалахад 55 сая доллар хэрэгтэй аж. Тажикчууд цацрагт хог хаягдлаа аюулгүй булшлаад, ураны уурхайн эзэлж буй асар том газар нутгийг ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг хүсч байгаа юм.

Ураны уурхай хаагдахад Табашарын 10 мянган оршин суугчид ажлын байргүй хоцорсон. Зарим нэг авхаалжтай хүмүүс шөнийн харанхуйг далимдуулан харуул хамгаалалттай байсан уурхайн нутагт нэвтэрч хаягдал труба төмрийг хулгайлж, төмрийн хаягдалд тушаажээ. Цацраг идэвхтэй төмрийн хаягдлыг дараа нь барилгын материалын зах дээр борлуулж, байшин барилга барьсан байна.

Табашарын оршин суугчид хотоо Марс гаригтай зүйрлэдэг гэнэ. Хаашаа ч харсан өм цөм ухаж төнхөсөн газар нутаг, намхан толгод, улаан шар өнгөтэй шороо. Оршин суугчдад уурхайн ойролцоо мал сүргээ бэлчээж, худаг уснаас ус унданд хэрэглэж болохгүй талаар холбогдох албадууд ухуулан тайлбарлах арга хэмжээ явуулдаг. Гэсэн ч хүрээлэн буй орчин, шороо тоос, борооны ус цөм бохирдсон тул цацрагийн аюул тэр нутгийнханд нэгэнт нүүрлэжээ. Амжиж арга хэмжээ авахгуй бол хорт бодис улам бүр хуримтлагдаж, цаашдаа малын мах сүүг хүнсэнд хэрэглэхийн аргагүй болох эрсдэлтэй байна.

Табашар хотхоны оршин суугчдын дундаж наслалтын судалгаа мэдээлэл эмч нарт алга. Хөрөнгө мөнгөний гачаалын улмаас тийм судалгаа хийх төсөв мөнгө олддоггүй гэх. Гэвч сүүлийн жилүүдэд тус нутагт мэндэлжх буй төрөлхийн гажитай хүүхдийн тоо өсч, хорт хавдрын өвчлөл улам бүр нэмэгдэж байгаа тухай BBC aгентлаг мэдээлжээ (1,2).

Ураны уурхайн цацраг идэвхит хаягдлаа яах вэ

Энэ нийтлэл Монголын Мардайн уурхайг санагдуулсан тул товчлон орчууллаа. Мардайд  Голомт-ЦЭХ-нийхэн удаа дараа очиж цацрагийн хэмжилт хийсэн талаар голомт.орг өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан (3).  Дээрхтэй ижил хувь заяа Африкийн орнуудад ч тохиолдсоныг (4,5) голомт.орг сайтаас уншина уу?

Ашигласан эх сурвалж:

1. ЕС даст Душанбе денег на урановые могильники. Анора Саркорова. Душанбе дэх BBC агентлагийн хэвлэлийн алба. 2012 оны 12 сарын 19.
http://www.bbc.co.uk/russian/international/2012/12/121218_tajikistan_uranium.shtml.

2. Dysfunctions: Uranium Waste in Central Asia Presents Serious Security Challenges. Роман Музалевский. Eurasia Daily Monitor. 2013 оны 1 сарын 24.
http://www.ocnus.net/artman2/publish/Dysfunctions_2/Uranium-Waste-in-Central-Asia-Presents-Serious-Security-Challenges_printer.shtml

3. Мардай Фукушимагаас ч аюултай*. 2012 оны 9 сарын 15. Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн. https://golomt.org/2012/09/15/mardai/

4. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд хүргэх ил захидал. Э. Амарлин. 2014 2 сарын 26. Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөний цахим сайт. https://golomt.org/2014/02/26/uih/

5. Уран олборлолт Танзани улсад ашигтай юу? Уран олборлолт, уурхайн хаягдал тэйлинг ба хожим гарах зардлын эдийн засгийн тооцоо. 2014 2 сарын 26. Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөний цахим сайт. https://golomt.files.wordpress.com/2014/02/uranbergbau-final-11.pdf

 

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s