Уран үхэлд хүргэж байна. Мал амьтан бэлчээр дээрээ үхэж байхад Арева өрөмдсөөр л …

Герман хэл дээр Монголын тухай “Мөнх-Тэнгэр” мэдээллийн хуудсын нийтлэгч Айкэ Зайделийн Монголын уран олборлолтын тухай бичсэн 2 дахь нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.  Түүний нийтлэл нь Германы экологи, ардчилал, нийгмийн сэдвээр голлон бичдэг дараах сонин хэвлэл, порталууд дээр нийтлэгдээд байна.

http://umweltfairaendern.de/2014/03/uran-toetet-franzoesischer-atomkonzern-areva-in-der-mongolei/
http://www.robinwood.de/
https://www.akweb.de/

 

header

Xэдэн жилийн өмнөөс Францын төрийн өмчит Арева концерн Монголын зүүн өмнөд хэсэг болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт туршилтын өрөмдлөг хийж, ураны ордуудыг судалж тогтоосон бөгөөд 2013 оны намар Монгол улсын засгийн газартай уран олборлохоор тохиролцсон.

Тэгвэл хэдэн жилийн өмнөөс буюу Аревагийн үйл ажиллагаатай давхцан тус нутгийн малчдын мал сүрэг, үүнд ямаа, хонь, тэмээ нь өвчилж, гаж төл гаргах эсвэл амьгүй зулбасга төрүүлэх болжээ. Нэн ялангуяa Аревагийн туршилтын өрөмдлөгийн талбайн салхин дор амьдардаг айл өрхүүд болон тэр хавьд мал сүргээ бэлчээдэг малчид энэ гамшигт илүү ихээр нэрвэгдсэн аж. Гаж хөгжилтэй болон амьгүй төлийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа нь ураны өрөмдлөгтэй холбоотой гэдэг нь малчдад ойлгомжтой болжээ.

Монголын эрх баригчид өнөөдрийг хүртэл амьгүй болон гаж төл гарч буй шалтгааныг албан ёсоор нарийвчлан тогтоож чадаагүй бөгөөд энэ асуудлыг тодруулж судалсан хөндлөнгийн шинжээчдийн шинжилгээний дүнг ч олон нийтээс нуусаар байна. Албан ёсны усны судалгааны дүнгээс үзэхэд тус нутгийн усанд хүнд металлын агууламж жил ирэх тусам нэмэгдэж, улмаар ундны усны чанар эрс доройтож байгаа гэжээ.

Энэ гамшгийн шалтгаан нь цацраг туяаны нөлөөлөл үү эсвэл цацраг идэвхит бодис агуулсан бичил тоосонцорын нөлөөлөл үү эсвэл „зөвхөн“ хүнд металлын хордлого уу ? Ямар нь ч байсан малын үхэл, хорогдол улам газар авсаар байгаа нь факт юм.

Яг одоо Монголд хавар болж, мал төллөж байна. Малчид малаа 3-р сард төллөхөөр тохируулдаг нь нь хахир хатуу өвлөөс өмнө амжиж шинэ төл малдаа хүч тэвээргэ авахуулах гэсэн малчин ухаан. Гэвч 2014 оны хавар Улаанбадрахын малчдын хувьд аймшиг дагуулсан улирал болж байна. Бүр 2-р сарын сүүлээс эхний амьгүй төл төрж буй талаарх мэдээлэл бүртгэгдэж эхэлсэн. Харин хэдхэн хоногийн өмнө Аревагийн кэмпээс 9 км зайд амьдардаг Зүүнбаян багийн малчин Гaн-Очир өнөөдрийг хүртэл мэндэлсэн бараг бүх ишиг нь зулбасан, эсвэл гараад үхсэн тул ямааныхаа төлийг тэр чигт нь алдлаа гэж мэдээлжээ. Тэдний төлийн гэрэл зургууд нь дэндүү аймшигтай тул бид энд нийтлэхээс түдгэлзлээ.

Улаанбадрах сумын иргэд амьдрах орчин, газар нутгийг нь сүйтгэн хордуулж буй уран олборлолтын эсрэг эртнээс тэмцсээр ирсэн боловч өнөөг болтол бодитой үр дүнд хүрсэнгүй. Аревагаас энэ асуудлын талаар гаргасан саналууд нь гамшигт нэрвэгдсэн малчин өрх, ард иргэдийг төрсөн нутгаасаа нүүхэд нь туслах эсвэл цөөн хэдэн ажлын байр гаргахаар л хязгаарлагдаж байгаа юм.

Aвилгал ба байгаль орчны асуудлыг cонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн гол сэдэв болгож засгийн эрхэнд гарсан Монгол Улсын Засгийн газaр өнөөдрийг хүртэл нутгийн ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлээгүй байна. Тэр бүү хэл Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж малчдын эсэргүүцлийг буруушааж, ийнхүү эсэргүүцсэнээрээ Монгол улсын хөгжлийг сааруулж, гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөж туулаа хэмээн зэмлэсэн байна.

Ураны баялаг нөөцтэй улс орнуудад харийн компаниуд очиж ураныг нь олборлоход тэдгээр улс орнууд ба ард түмэн нь үр ашгийг нь хүртдэггүй, тэр олборлолт сайн сайхан зүйл авчирдаггүй гэдгийг Африкийн Нигeр улсын жишээнээс тод харж болно. Арева компани Нигeр улсад 40 гаруй жил уран олборлосон ч өнөөдөр Нигeр дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэвээр үлдсэн билээ.

Ийнхүү Нигерт Аревагийн уран олборлосон Арлит уурхайн түүх Монголд дахин давтагдаж байна. Арлит, Улаанбадрахад бий болсон гамшигт байдал нь цөмийн компаниудын гаргасан ганц нэг алдаа гэж бодвол эндүүрэл болно. Казакстан, Австрали, АНУ, Нигeр, Монгол уу хаана ч ялгаагүй. Уран олборлох эхний шатанд буюу ураны хүдэр олборлоход л үхэл дагуулах эрсдэл үүсдэг. Уран олборлолтын явцад олон төрлийн цацраг идэвхт бодис гадагш ялгардгийн дотор цацраг идэвхит радон хий байдаг. Мөн цацраг идэвхгүй ч хүний эрүүл мэндэд хортой химийн бодис олноор гадагшилдаг.

Өнөөдөр манай гариг дээр уран олборлолтын улмаас үүдсэн 1 тэрбум тонн хог хаягдал бий болсон бөгөөд тэдгээр нь үндсэн цацраг идэвхийнхээ 85 хүртэлх хувийг хадгалсаар байдаг ажээ. Одоо ч тэдгээр хог хаягдлаас цацраг идэвхт бичил тоосонцор салхиар дамжин газар сайгүй тархан хордуулсан хордуулсаар байгаа.

Английн Сэллафилд буюу Виндскэйл дэх түймэр, АНУ-ын Харрисбург дэх Три Майл Айланд, Чeрнoбыль, Фукушимагийн АЦС-ын осол гамшгүүүд нь хүн төрөлхтөн цөмийн тexнoлогийг бүрэн хянаж чадахгүйг харуулсан. Цаашилбал, цөмийн циклийн төгсгөлд нь хүн төрөлхтөний өнөөг хүртэл шийдэж чадаагүй, хүний санаанд багтахааргүй урт цаг хугацааны туршид хариуцах цөмийн хог хаягдлын асуудал байгаа.

ГОВИЙН МАЛЧДЫГ ДЭМЖИХИЙГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА!

Уран олборлолтыг дэлхий нийтээрээ зогсооё!

Цөмийн эрчим хүчнээс даруй татгалзья!

 

Айкэ Зайдел

www.munx-tenger.de

Герман хэлнээс орчуулсан Ариунзаяа, xянасан Амарлин

Голомт ЦЭХ ТББ

2014-4 cap

 

 

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s