ЦЭГ-ынхан АНУ–д доншуулчилж байна. Тэд буруу замаар будаа тээсэн, харин буцахдаа юу авчрах бол?

2014 оны 4 сарын 15-17-ны өдрүүдэд ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаяр цэргүүдийнхээ хамтаар АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотхонд айлчилж байна. Н. Тэгшбаярыг дагалдан ЦЭГ-ын Цөмийн технологийн газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн хяналтын хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар явжээ.

Article picture

Тэд ажлын зорилгоо “цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай АНУ-Монголын харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу байгуулагдаж буй цөмийн шинжээчдийн 3 дахь уулзалтанд оролцох” гэж дэгжин нэрлэж буй ч үнэндээ Техас мужийн АЦС-ын үйл ажиллагааг үзэж танилцах юм байна.

Тэднийг урьсан Техасын TAMU (Texas A&M University) гэдэг их сургуулийн харъяа Цөмийн Эрчим хүчний Институтын захирал К. Ли Пэддикорд нь 2012 оны 8 сард Улаанбаатарт зохион байгуулагдсан цөмийн шинжээчдийн 2 дахь уулзалтанд оролцоод, сэтгэгдэл өндөртэй буцсан нэгэн гэнэ.

Сонирхуулахад, Ли Пэддикорд 2012 онд Обамагийн ажлын албанаас АНУ-ын Цөмийн Хаягдлын Асуудлаарх Зөвлөхөөр томилогдсон (1,2). Дөрвөн жилийн хугацаатайгаар томилогддог тус Зөвлөлийн гишүүд нь АНУ- ын цөмийн хог хаягдaл, нэн ялангуяа асар хор хөнөөлтэй ашигласан цөмийн түлшний хог шаарыг цаашид хэрхэн зохицуулах, хаана хадгалах асуудлыг судалж, зөвлөгөө боловсруулдаг аж. Тус багийн эрдэмтдийн боловсруулсан тайлан бичгийн заримаас дурьдвал АНУ болон бусад улс орнуудад өндөр түвшний цөмийн хог хаягдлыг хадгалах боломжтой газар нутгуудын судалгаа, гүний өрөмдлөгийн цооногт цөмийн хаягдал хадгалах талаар судалж байжээ (2).

2010 оны 9 сар. Д. Понеман, А. Ундраа, Г. Занданшатар

2010 оны 9 сар. Д. Понеман, А. Ундраа, Г. Занданшатар

 

Түүхийг эргэн сөхвөл, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах АНУ-Монголын харилцан ойлголцлын санамж бичгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Даниель Понеман 2010 оны 9 сард Монголд айлчлахдаа Гадаад Харилцааны сайд Г.Занданшатартай үзэглэсэн (3). Энэ талаар гадаадын хэвлэлд Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудалд Даниель Понеман чухал үүрэг гүйцэтгэж, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Монголын Гадаад Харилцааны яамныхан оролцлоо гэж бичиж байсан.

АНУ-ын Төрийн Департаментийн албаны дарга Ричард Стратфорд ч Монгол улстай цөмийн хаягдлын талаар 2010 оны намраас хэлэлцэж эхэлсэн тухай 2011 оны 3 сард Вашингтон хотод болсон Карнегийн нэpэмжит Олон улсын Цөмийн Бодлогын хурал дээр батлан ярьсан нь аудио бичлэг болон хурлын протоколд тусгагдаж баримт болон үлджээ (4, 5).

 

 

Дашрамд сануулахад, Америкчууд хамгийн их найдаж байсан Якка уулан дахь цөмийн хаягдал хадгалах агууламжийн төслөө 2010 оны 9 сард зогсоосноос хойш өнөөдрийг хүртэл цөмийн хог хаягдлаа хадгалах газар олоогүй хэвээр байгаа билээ.

 

Ашигласан эх сурвалжууд:

1. Ерөнхийлөгч Обама чухал албан тушаалтнуудыг томилов, 2012 оны 9 сарын 21.http://www.andhranews.net/Intl/2012/President-Obama-key-Administration-Posts-9350.htm

2. АНУ-ын Цөмийн Хаягдлын Асуудлаарх Зөвлөхүүдийн Зөвлөл, түүний үүрэг ба эрхэм зорилго. Род Эвинг, зөвлөлийн тэргүүн. 2013 оны 6 сар. http://www.karnavfallsradet.se/sites/default/files/dokument/nwtrb_presentation_for_visits_to_sweden_and_france_jun13_rev3_pdf1.pdf

Линкээс татсан документийг энд тавив:  NWTRB presentation June 2013

3. Цуврал № 2: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ ?? буюу “Монголын Цөмийн Санаачлага” гэгч төсөл Монголд ашигтай юу? Э. Амарлин. 2011 оны 9 сарын 20. https://golomt.org/2011/10/11/business2/

4. “Цөмийн хаягдал” цуврал–1:Монголд цөмийн хаягдал булшлах уу? Э. Амарлин. 2011 оны 4 сарын 22. 5-9-p хуудас.

https://golomt.files.wordpress.com/2011/04/nuclear-waste-part-11.pdf

5. Карнегийн Олон Улсын Цөмийн Бодлогын Хурaл 2011 оны 3 сарын 29. http://carnegieendowment.org/2011/03/29/u.s.-nuclear-cooperation-how-and-with-whom/2sx5   
Тус хурлын U.S. Nuclear Cooperation: How and With Whom? Panel Discussion Салбар хэлэлцүүлгийн аудио бичлэг, протоколыг энэ холбоосоор орж үзэж болно. Баруун дээд талд Event audio гэж дараад хэлэлцүүлгийн aудио бичлэгийг сонсох ба Event transcript гэж сонгоод хэлэлцүүлгийн протоколыг pdf хэлбэрээр хуулж авах боломжтой. Хэлэлцүүлгийн протоколын 5 болон 13-14 хуудсанд Монгол улсын тухай бичигдсэн.
Линкээс татсан документийг энд тавив. US_Nuclear_Cooperation-How_and_With_Whom

 


One Comment on “ЦЭГ-ынхан АНУ–д доншуулчилж байна. Тэд буруу замаар будаа тээсэн, харин буцахдаа юу авчрах бол?”

  1. Би жирийн нэгэн иргэн says:

    Ёооооо. Энэ уйваагүй нөхдийг яавал таарах бол. Бид энэ тэнэгүүдийг ийм юм хий гэж сонгосон юм байх да? Хэлэх муу үг ч алга. Бүр шоконд орчихлоо. Муусайн юмнууд энд амьдрахгүй гээд бүр шийдчихээд ийм алхам хийхгээд зүтгээд байна л да. Гэтэл толгой нь эргэсэн хэдэн юмнууд нь энд юу л болвол болог гээд тоомжиргүй байцгаах юм. Үр хүүхдээ ч бодхоо больчихсон хатуу сэтгэлтнүүд


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s