ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…
Posted: 2011/06/01 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 6 CommentsСудлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 29
Эх сурвалж: http://gankhuyag.wordpress.com/2011/05/29/aqwx/
Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Энэ тухай өгүүлье. Read the rest of this entry »
Монголд цөмийн хаягдал булах тухай албаны хүний яриа…
Posted: 2011/05/30 Filed under: Видео, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Мэдүүштэй, Ноцтой 1 Comment
Дахин нэг уншигч видео бэлтгэж, youtube дээр тавьсанаа ирүүлжээ. Товчхон бөгөөд ойлгомжтой байдлаар мэдээллийг хүргэсэнд баярлалаа, Н.
Хүндэтгэсэн,
Амарлин
Бид АТОМыг удирдаж сурсан уу?
Posted: 2011/05/28 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай, Монголooс, Цөмийн тухай бусад бичлэгүүд 13 CommentsАЦС = ЦӨМИЙН АЮУЛ
.
Саяхны ТВ25-аар гарсан “Цөмийн xаягдал– Дуусаагүй Яриа” нэвтрүүлгээр “Хүн төрөлхтөн атомыг удирддаг болчихсон” гэж эрх мэдэлтнүүд ам булаалдан ярьж, Фукушимагийн ослыг Япончуудын арчаагүй байдлаар тайлбарлаж байсан.
Зөвхөн “арчаа сайтай” Монголчууд л АЦС барьвал осол аюулгүй амар мэнд байх нь дээгүүр хэдэд тодорхой ажээ.
Гэтэл Японы цөмийн ослын дараа атомын өмнө хүчин мөхсөө мэдэрсэн дэлхийн улс орнууд АЦС-уудаа хаах шийдвэр гаргаж эхэллээ. Итали улс АЦС-уудаа сэргээн ашиглах асуудлаа жилээр хойшлуулж, Швейцарь улс АЦС-аа аажмаар хааж, 2034 гэхэд атомгүй улс орон болохоо мэдэгдсэн бол Германчууд 6 сарын 6-нд ард түмнээсээ санал хурааж асуудлыг шийдэх болсон ба АЦС-уудаа хаана гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв та Монголын эрх баригчдын үгэнд эргэлзэж байгаа бол УБЦТК ХК-ний зөвлөх инженер Т. Минжүүр гуайн ирүүлсэн мэдээллийг үзээрэй.
Цаг заваа гаргаж мэдээлэл бэлтгэсэн Минжүүр гуайдаа баярлалаа.
Хүндэтгэсэн,
Амарлин Read the rest of this entry »
Майничи сонины нийтлэл # 2
Posted: 2011/05/27 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Ноцтой, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японooc 1 CommentМонголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөө буюу “цөмийн зэвсэггүй
ертөнцийг” бүтээх гэсэн Америкийн эрмэлзлэл
Майничи сонин. 5 сарын 9 өдөр. Айкава Харуюки
Япон хэлнээс орчуулсан О. Батгэрэл
Эх сурвалж: http://mainichi.jp/select/world/america/news/20110509k0000m040144000c.html
Майничи сонины нийтлэл # 1
Posted: 2011/05/27 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Mainichi Shimbun | Tags: Ноцтой, Японooc Leave a commentЦөмийн хаягдлыг булшлах тухай мэдээллийг Монголчуудад хүргэхэд Японы өдөр тутмын Майничи Шимбун сонины сурвалжлагч Айкава Харуюкийн нийтлэл асар их үүрэг гүйцэтгэсэн.
Ингээд түүний бичсэн 2 нийтлэлийг О. Батгэрэл орчуулж явуулсныг дахин хянан тохиолдуулж та бүгдийн сонорт хүргэе.
Баярлалаа, Батгэрэл ээ!
Амарлин
Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан
Posted: 2011/05/26 Filed under: Газар нутаг | Tags: Ноцтой 60 CommentsЭрх баригчид Монголын газар шорооноос харийнханд худалдсaн yy?
Талархал
Надад tsag.mn дээр гарсан “Монголын хулгайч эрх баригчид Монголын газар шороог гадаадынханд колончлуулах, худалдах гэрээ хийсээр байна” гэсэн мэдээг явуулсан уншигчдаа баярлалаа. Тэр мэдээг уншаад энэ талаар судлах болсон билээ.
Амарлин
Анх 2011 оны 3 сард Өмнөд Солонгост 99 жилээр газар нутгаасаа түрээслүүлэх болсон тухай Х. Мөнх гэдэг сэтгүүлч бичсэнийг уншсан юм. Tэр нийтлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” гэж байсан. Нийтлэлийн төгсгөлд үйл явдал хэрхэн өрнөхийг анхаарахыг олон нийтэд захиад, аливаа гэрээг бас цуцалж болдог тухай сануулсaн байж билээ. http://sonin.mn/?p=119884 Read the rest of this entry »
Уншигчаас “бэлэгтэй” мессеж иржээ
Posted: 2011/05/23 Filed under: Видео | Tags: Бусад улс оронд суугаа Монголчууд, Мэдүүштэй 1 Comment
Өнөөдөр нэгэн уншигчаас мессеж иржээ. Гэхдээ зүгээр ч мессеж биш “бэлэгтэй” юм байна. Чухам ямар бэлэг барьсныг та бүхэн сонирхож үзнэ үү?
Энэ далимыг ашиглан golomt.org-д зочилж, бичлэгүүдийг уншиж, сэтгэгдлээ үлдээдэг, бас мэдээ мэдээлэл, орчуулга нийтлэлээ явуулдаг хүмүүст чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. Та бүхний ирүүлсэн зүйлийг эмхэтгээд удахгүй тавьж эхлэх болно.
Баярлалаа, Үнэн Мэдлэгээ!
Хүндэтгэсэн,
Амарлин
Хэн юу хэлж, хийж явааг мэддэг хүн байна уу?
Posted: 2011/05/23 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: Бодууштай, Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс 7 CommentsТВ25 Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа”
Саяхан буюу 2011 оны 5 сарын 19-ний 20:00 ТВ25-аар гарсан Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа” нэвтрүүлэг ширүүхэн болж өнгөрчээ. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат, О.Чулуунбат, Л.Гантөмөр, Н.Батбаяр, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ундраа гэх мэт хүмүүс оролцжээ. (Харин чухал хүмүүсийн нэг МонАтомын Бадамдамдин хаана үлдчихэв дээ???) Read the rest of this entry »
Ундраагаас шинэ мессeж иржээ…
Posted: 2011/05/20 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Мэдүүштэй, Хүний мөс 24 CommentsА. Ундраагаас шинэ мессеж ирснийг тайлбарын хамт үзнэ үү.
From: Undraa Agvaanluvsan
Date: 2011/5/20
Subject: medegdeh ni
To: amarlin06@gmail.com mailto:amarlin06@gmail.com
Amarlin-d
Цөмийн хаягдал ба Монгол: Үйл явдлын тэмдэглэл
Posted: 2011/05/20 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: Ноцтой 24 CommentsЯвуулын хүнд улс орныхоо ирээдүйг даатгаж сууна даа бид…
Амарлин
Нийтэлсэн 2011-05-20
Сүүлчийн өгүүлбэрт засвар хийсэн 2011-05-21
Оршил буюу өнгөрснийг сануулахуй
Өнгөрсөн арваад хоногийн туршид Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай мэдээ олны анхаарлыг татсан халууxaн сэдвүүдийн нэг байлаа. Хэд хоног дээр дооргүй үймж, хэвлэлийн хурал, баримтат нэвтрүүлэг, эсэргүүцлийн жагсаалтай өнгөрүүллээ. Тэгвэл энэ асуудал хэзээ эхэлсэн, хэрхэн өрнөсөн талаар хүмүүст цогц ойлголт өгөхөөр товч тойм бэлдсэнийг уншиж танилцaна уу. Read the rest of this entry »
Д.Ганхуяг: Цөмийн хаягдал булах асуудлыг О.Чулуунбат Тайваньд хэлэлцсэн байдаг
Posted: 2011/05/15 Filed under: Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Монголooс, Ноцтой, Хүний мөс, Цөмийн тухай бусад бичлэгүүд 10 Comments
Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булшилна гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд орж, энэ мэдээллийг манай талын холбогдох албан тушаалтнууд үгүйсгэж байгаа билээ. Гэтэл энэ мэдээллийг улс төр судлаач Д.Ганхуяг бодит мэдээлэл хэмээн үзэж байгаа талаараа өөрийн блогтоо бичсэн байв. Энэ талаар түүнээс тодрууллаа. Read the rest of this entry »
А. Ундраа имэйл ирүүлжээ….
Posted: 2011/05/15 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, Хүний мөс 44 CommentsХэдхэн хоногийн өмнө Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа имэйл ирүүлснийг өөрийн хариултын хамтаар дор тавилаа.
Амарлин
2011-05-15
from: Undraa Agvaanluvsan undraa98@gmail.com
to: amarlin06@gmail.com
date: Wed, May 11, 2011 at 10:59 PM
subject: Mongolia — nuclear
Сайн байна уу? Амарлин
Чиний блог дээр миний талаар хэд хэдэн удаа гарсан учраас энэ имэйлийг би чамд өөрт чинь бичье гэж бодлоо. Read the rest of this entry »
Цөмийн хаягдaл булшлах яриа байсан нь үнэн гэдгийг Япон сэтгүүлч баталжээ
Posted: 2011/05/13 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Ноцтой 4 CommentsЦөмийн хаягдлыг Монголын нутагт агуулбал мөнгө өгнө гэж хэмжээг нь хүртэл хэлээд байна
Б.ДОЛЗОДМАА
Эх сурвалж: Өдрийн Сонин
http://www.dailynews.mn/publish/?vid=19095
Япон, Америкийн Засгийн газар манай улсын дээд албан тушаалын хүмүүстэй нууц хэлэлцээр хийж Монголын газар нутаг дор олон улсын цөмийн хаягдлын агуулах барих төсөл хийж байсан талаарх мэдээлэл дуулиан тарьж байна. Гадаад харилцааны яамнаас уржигдар яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж энэхүү мэдээллийг үгүйсгэсэн. Манай улсад цөмийн хаягдлын агуулах барих нууц хэлэлцээрийн тухай Монголд ирж сурвалжлага хийсэн Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюкитай холбогдлоо. Read the rest of this entry »
“Цөмийн хаягдал” цуврал – 3
Posted: 2011/05/09 Filed under: "Цөмийн хаягдал" цуврал | Tags: Ноцтой 1 CommentБусад орнууд цөмийн хаягдлаа хаана хаядаг вэ буюу яагаад Монголд булшлах болов?
Цөмийн хаягдлыг тухай цувралынхаа энэ хэсэгт бусад улс орнууд цөмийн хаягдлаа хааш хаядаг болон ОХУ олон жилийн туршид ард түмнээсээ нууцаар бусдын хорт хаягдлыг булшилдаг байсан хийгээд чухам ямар учраас манай улс Япон, Тайвань, Өмнөд Солонгосын овоо хараанд өртсөн тухай тайлбарласныг анхаарч уншина уу?
Эндээс PDF файлаар татаж авна уу?
Ашигласан материалын жагсаалтыг хараахан гүйцээж амжаагүйг болгооно уу? Гэхдээ урьдны нийтлэлүүдийн ижлээр баримт бүрийн цаана ишлэл, нотолгоо байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
Амарлин






