Хэн юу хэлж, хийж явааг мэддэг хүн байна уу?

ТВ25 Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа”

 

Саяхан буюу 2011 оны 5 сарын 19-ний 20:00 ТВ25-аар гарсан Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа” нэвтрүүлэг ширүүхэн болж өнгөрчээ. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат, О.Чулуунбат, Л.Гантөмөр, Н.Батбаяр, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ундраа гэх мэт хүмүүс оролцжээ. (Харин чухал хүмүүсийн нэг МонАтомын Бадамдамдин хаана үлдчихэв дээ???)

Цаг гаруй хугацаанд ам уралдан өрсөж ярьсан сонирхолтой нэвтрүүлгийн аудио бичлэгийг сонсох гэвэл энэ линкээр орж http://www.mediafire.com/?n2bxvclk8dnltt8 татаж авч болно. Удалгүй нэг сайхан сэтгэлтэн youtube дээр тавьж туслах байлгүй.
 
Манай эрх мэдэлтнүүд олон удаагийн “но”-той мэдэгдэл хийсний дотор (О. Чулуунбат АЦС-ыг машин, онгоц хэрэглэхтэй удаа дараа зүйрлэж ёстой гайхшруулав) Монголд АЦС барих эсэх нь тодорхойгүй байгаа, барих гээгүй ч юм шиг ярьж будилцгаах юм.

Гэтэл баримт ЮУг өгүүлнэ вэ?
 
Фукушимагийн ослын дараахан академич Чадраа гэхэд л өдөр тутмын сонинд уран ашиглалт, АЦС-ыг шагшсан 2 том ярилцлагa өгч, 4 сарын эхээр АЦС сурталчилсан телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан: 

2011-03-15—Б. Чадраа: Бурхнаас бидэнд уран гэгч атомын цахилгаан станцын түлшийг бэлэглэсэн  http://sonin.mn/?p=121529

2011-04-18–Өдрийн сонин–Монгол улс атомын цахилгаан станцгүйгээр хөгжихгүй ээ.  http://www.medee.mn/content/26734.shtml  (Энэ сурвалжлагаа Өдрийн сонин сайтаасаа авчихсан байх юм)

2011-04-07—МонАтомын дэд захирал Г. Цогтсайхан гэгч Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярихдаа Японд  осол гамшиг  болсон ч Монгол улс АЦС барйх төлөвлөгөөнөөсөө ухрахгүй гэжээ.
http://in.reuters.com/article/2011/04/07/mongolia-nuclear-idINL3E7F713C20110407

Эцэст нь сар гаруйн өмнө Монгол Улсад АЦС барих ажил арванхоёрдугаар сараас эхлэнэ гэсэн мэдээ гарч, Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбат Солонгосчуудтай гэрээнд үзгэлсэн гэх….

http://mobile.news.mn/mcontent/63783.shtml?s=biznes

http://www.energy.mn/web/index.php/component/content/article/3-newsflash/211-2011-04-22-01-02-03

ДЭЭГҮҮРX ХҮМҮҮС ХЭН НЬ ЮУ ХИЙЖ БАЙГААГ МЭДДЭГ ЮМ УУ ??? Удирдлагагүй онгоцонд суучихсан юм шиг санагдаад явчих чинь.

НЭГ ӨГЛӨӨ босоод харахад хашаанд минь АЦС ажиллаж байх юм биш биз дээ? Бас буланд нь хаягдлaa эвтэйхэн хураачихсан байх вий дээ…

 


7 Comments on “Хэн юу хэлж, хийж явааг мэддэг хүн байна уу?”

  1. Инженер says:

    Их сонирхолтой ярилцлага болжээ. 03:51-гишүүн Чулуунбат -“Хүн төрөлхтөн цацрагийг удирддаг болчихсон байгаа” гэж “цоо шинэ нээлт” зарлалаа… 32:06-цөмийн физикийн доктор Ундраа -“Цөмийн станцаас гарч байгаа хаягдлыг хадгалдаг 3 арга байгаа” гэж андуурч, хадгалахад бэлтгэдэг үе шатуудыг нэрлэлээ. Үүгээрээ тэр цөмийн эрчим хүчний асуудлыг мэдэх, шийдвэрлэх МЭРГЭЖИЛТЭН биш гэдгээ өөрөө нотлов шив дээ.

  2. ganzorig says:

    Байзаарай!!!
    1. Монгол 500-гийн станц барих хэрэгтэй гээд байсан одоо барихын эсрэг гэжийнэ?!
    2. Цацраг идвэхит бодис хаа сайгүй л байдаг юм биш үү?!
    3. Цацрагийг нь бараг хүнийг эрүүл болгоход ашигладаг юм бишүү?!
    4. Хүдэрт нь хүрэх хэрэггүй тэрнээс л болоод үр дагвар нь аймшигтай болдог юм байна л даа?!
    5. Дэлхийн технөлгийн тэргүүлэгч гээд батлаад байсан хүн маань яг одоо Япон өөрөө арчаагүй байгаагаасаа өнөөдөр ийм байдалтай байгаа байхгүй юу гэжийнэ?!

  3. ganzorig says:

    Цөмийн хаягдалаа Орос Казакстан авахыг хүсжийнэ гээд гөрдөөд байна. Гэхдээ Монгол бол гадаадын хаягдалыг авахгүй ээ гэхдээ өөрсдийнхөө нийлүүлсэн хаягдалаа авнаа гэнэ үү?
    Эцэст нь манайхан нэг дундаа нэг шил юм тавиж байгаад ам хаялцдаг байрийн нэг дүр зураг байдагдаа??? хэн их чанга ярина тэр нь ялагч болдог өвгөнтийн бубу нар шиг !
    Ундармаа чинь яг энэ чиглэлийн эрдэмтэн мөн юм уу???
    энэ талаар хичээл заалгаж байсан юм уу ер???

  4. Germanaaas says:

    Сайн байна уу, Ундраа!
    Та Герман улс Францийн цөмийн станцаас үйлдвэрлэсэн цахилгаан худалдаж авч байгаа гэж худлаа ярилаа. Үүнийгээ батлах баримт байна уу!
    Герман цөмийн энергээс татгалзах концептдоо оруулсан нэг гол зүйл бол гадаадад үйлдвэрлэсэн цөмийн энерги авахгүй гэж хатуу тогтоосон байгаа ш дээ. Цөмийн энергийг зөвхөн fossil, нар салхи, гүний дулааны энергээр солино гэж тогтсон байгаа.

  5. Germanaaas says:

    Дэлхий дээр теxник технологоор толгой цохих Япон, Герман улсууд атомын цахилгаан станцийн аюулыг урьдчилан тооцож, тэр аюулаас хамгаалах баталгаа бурэн байхгүй юм байна Риск нь өндөр тул хаасан нь дээр юм байна гэж үзэж байхад Монголчууд одоо ураныг тэд нараас илүү ашиглаж чадна гэдэг бол солиорол…

    Ядаж эхлээд нээлттэй уул уурхайн соёлтой болж байж иймэрхүү юм яриасай.

    Австри улс бол Цөмийн Цахилгаан станц барихыг ундсэн хуулиараа хориглосон байдаг юм байна

  6. Ард says:

    …Удирдлагагүй онгоцонд суучихсан юм шиг санагдаад явчих чинь… гэдэг үнэн бололтой. ДЭЭГҮҮРX ХҮМҮҮС-ийн ихэнх нь Гадаадынханы АВЛИГ гэдэг буунд цоо цоо буудуулчихсан нь илэрсээр л …

  7. zochin says:

    Ундраа гэгч цөмийн энерги, цацраг идэвхийн талаар хэр мэдлэгтэй хүн юм бэ. Японы Фукушима-г УБ-н утаанаас хөнөөл нь бага гээд аваад байсан, Японууд тэгтэл хамгийн аюултай зэрэглэл болох 7-р түвшинд аваачаад сар илүү болж байна, Чернобыл-тэй адил зэрэглэл гэсэн үг. Одоог хуртэл алдагдсан цацрагийн хэмжээ нь Чернобыл-н ослийн уед алдагдсанаас 1о дахин бага гэж узэж байгаа. Манай УБ-н утаа ийм айхтар цацрaгтай юм бол МГЛ руу зорих гадныхан олдохгүй баймаар юм. Би Ундраа гэж хунийг уул нь овоо мундаг хүн юм уу гэж background-г уншаад бодож байсан, зүгээр улс төрч хүүхэлдэйн нэг бололтой


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s