Бид АТОМыг удирдаж сурсан уу?

АЦС = ЦӨМИЙН АЮУЛ

.

Саяхны ТВ25-аар гарсан “Цөмийн xаягдал– Дуусаагүй Яриа” нэвтрүүлгээр “Хүн төрөлхтөн атомыг удирддаг болчихсон” гэж эрх мэдэлтнүүд ам булаалдан ярьж, Фукушимагийн ослыг Япончуудын арчаагүй байдлаар тайлбарлаж байсан.

Зөвхөн “арчаа сайтай” Монголчууд л АЦС барьвал осол аюулгүй амар мэнд байх нь дээгүүр хэдэд тодорхой ажээ. 

Гэтэл Японы цөмийн ослын дараа атомын өмнө хүчин мөхсөө мэдэрсэн дэлхийн улс орнууд АЦС-уудаа хаах шийдвэр гаргаж эхэллээ. Итали улс АЦС-уудаа сэргээн ашиглах асуудлаа жилээр хойшлуулж, Швейцарь улс АЦС-аа аажмаар хааж, 2034  гэхэд атомгүй улс орон болохоо мэдэгдсэн бол Германчууд 6 сарын 6-нд ард түмнээсээ санал хурааж асуудлыг шийдэх болсон ба АЦС-уудаа хаана гэдэгт итгэлтэй байна. 

Хэрэв та Монголын эрх баригчдын үгэнд эргэлзэж байгаа бол УБЦТК ХК-ний зөвлөх инженер Т. Минжүүр гуайн ирүүлсэн мэдээллийг үзээрэй.   

Цаг заваа гаргаж мэдээлэл бэлтгэсэн Минжүүр гуайдаа баярлалаа.

Хүндэтгэсэн,
Амарлин

 

АЦС-ыг ажиллуулаад эзэнгүй орхиж болох цаг ирчихсэн мэтээр ярьдаг болсон нь үнэнд хэр нийцэж байгаа бол ???

 

Зөвлөх инженер Т.Минжүүр (УБЦТС ХК)

 

Цацраг идэвхит бодисын үйлдвэрлэл ба хэрэглээний явцад нийтийг хамарсан цацрагын хордлого ба сүйрэлд хүргэж болзошгүй нөхцлүүд жил бүр л олон удаа үүссээр байдаг ажээ. Эдгээр нөхцлүүдийн шалтгаан нь маш олон янз байна. Тэдгээр шалтгааныг урьдчилан илрүүлж, илэрсэн болон хүнд нөхцөл үүссэн тохиолдол бүрд цаг алдалгүйгээр зөв арга хэмжээ авч байгаа нь л биднийг аварч байдаг ажээ.

Жишээ болгож, 2003, 2004 онуудад гарсан бөгөөд ноцтой хүнд үр дагаварт хүргэж болзошгүй байсан тохиолдлуудаас танилцуулъя. http://www.dront.ru/old/defense/aes/kalendarAES.html

Бусад онуудад тохиолдож байсан хүнд үр дагавартай тохиолдлуудыг энд дурьдахыг хичээсэнгүй. Цацраг идэвхит бодисын үйлдвэрлэл ба хэрэглээ өнөөдөр нийтэд хэр аюулгүй явагдаж байна вэ гэдэг талаар та жаахан бодож үзээрэй.

 

2003 он.

4-р сарын 1. ОХУ.Саратов муж. Балаковын АЦС. Хөргөлтийн гол насосуудын нэг нь зогссон тул станцийн төхөөрөмжүүдийн 1-р багцийг аваарийн журамаар зогсоосон.

4-р сарын 10. Унгар. Пакшийн АЦС. Дулаан ялгаруулагч багц (цөмийн түлш) хэт халж гэмтсэнээс радио идэвхит хий агаарт цацагдсан.

4-р сарын 16. АНУ. Иллинойс. «Квад-Сайтс» АЦС. Реакторын хөргөлтийн системийн хэсэгт юүлэх хаалт санамсаргүй нээгдсэн.

4-р сарын 24. ОХУ. Челябинск муж. Цөмийн «Маяк» цогцолбор. Радио идэвхит тоос цацагдсан.

6-р сарын 1. Бельги. «Тианж» АЦС. Төлөвлөгөөт сорилт, туршилтын үед ажилтны буруу үйлдлээс шалтгаалж цахилгааны аккумуляторууд нь гэмтсэн.

6-р сарын 26. Гүрж, Садахло. Өндөр баяжуулсан уран хадгалж, нууцаар хил давуулах оролдлого хийсэн хүн баригдсан.

8-р сарын 5. АНУ, Лос-Аламос. Үндэсний лаборатори. Плутони боловсруулах хэсэгт савлах ажлыг буруу гүйцэтгэснээс ажилчид нь цацраг туяанд хордсон.

10-р сарын 28. Их британи. «Хейшем» АЦС. Хөргөлтийн ус дамжуулах хоолой цоорсоноос турбины заал нь усанд автаж станцийг бүрэн зогсоосон.

11-р сарын 10. АНУ, Нью-Гемпшир. «Сибрук» АЦС. Турбины зааланд нь устөрөгч хуримтлагдаж тэсрэх хэмжээнд хүрсэн байсныг илрүүлсэн.

11-р сарын 12. ОХУ, Кольскийн булан. Далайн экологийн хяналтын байгууллага далайн 3м гүнд цөмийн түлштэй савх гээснийг илрүүлсэн.

 

2004 он.

2-р сарын 6. Франц. «Катенном-3» АЦС. Түлш солих үедээ өмнө нь түлшний нэг багцийг буруу байрлалд суурилуулсаныг илрүүлсэн.

2-р сарын 8. Герман. «Библис» АЦС. «Библис-В» станцийг «Библис-А» станцаас аваарийн горимоор цахилгаанаар тэжээх үед туслах системийн зарим хэсгүүд нь ажиллаагүй.

4-р сарын 25. Герман. «Филиппсбург-1» АЦС. Төлөвлөгөөт сорилт шалгалт явуулах үед цацраг идэвхит ус алдагдсан.

5-р сарын 8. Герман. «Филипповичем-1» АЦС. Аваарийн дизель генератор гэмтэлтэй байгааг илрүүлсэн.

5-р сарын 12. АНУ, Нью-Мехико. Лос-Аламос дэх Үндэсний лабораторийн цөмийн цэнэгийн үйлдвэрлэлийн ба хаягдал хадгалах байрны дэргэд гал түймэр гарсан.

5-р сарын 16. Франц. Каттеном дэх АЦС. Турбины заал дэх кабелийн шуудуунд гал гарсан. Шатаж байгаа кабелиудад хүрэхийн тулд гал унтраагч нар ханыг нураахад хүрсэн.

6-р сарын 10. Герман. «Брунсбюттель» АЦС. Борын хүчлийн хяналтын систем дэх борын хүчлийн концентрацийн хувь өөрчлөгдсөн.

6-р сарын 18. АНУ, Вермонт. «Янки-Роу» АЦС. Гол трансформатор луу явсан цахилгаан кабель шатаж, турбин зааланд гал түймэр үүссэн.

9-р сарын 10. ОХУ, Бунге-ийн Газар арал. Цөмийн түлшний хаягдал тээвэрлэж байсан нисдэг тэрэг цаг уурын хүнд нөхцлөөс шалтгаалж цааш тээвэрлэх боломжгүй болж түүнийгээ замдаа хаяж буцсан.

10-р сарын 5. Франц. Германы Лингенаас 4,5т баяжуулсан ураныг Блайарисын АЦС руу тээвэрлэж явсан ачааны машиныг Парижийн ойролцоо өөр машин мөргөсөн.

12-р сарын 20. Чех. «Темелин» АЦС. Хөргөлтийн систем дэх цооролтоор станцийн талбайд 20тн цацраг идэвхит ус алдагдсан.

12-р сарын 26. Энэтхэг. «Мадрас-2» АЦС. Газар хөдөлж далайд цунами үүссэнээс станцийн талбай далайн усанд автаж, реакторыг зогсоосон.

 

  


13 Comments on “Бид АТОМыг удирдаж сурсан уу?”

  1. bolorkhuu says:

    өдрийн мэнд Амарлин,

    өөрийн тань бичсэн цөмийн холбогдолтой нийтлэлийг уншигч монголын мэдээллээр өлссөн цахим залуулуучууд цөөнгүй бололтой. сэдэвт үлдээсэн сэтгэгдэлүүдийг уншлаа, аятайхан гэгээлэг атмоспертэй сэтгэгдэл нэгч алга, бүгд л хэн нэгнийг заналхийлсэн арчаагүй агуулгатай байх юм. үүнээс хэсэг хоосон цээжээ дэлссэн эх орончдоор өөрийгөө хүрээлүүлсэнээ нүдээ нээгээд харлдаа. миний хувьд бодит байдал нэг ийм л байна. яг үнэндэ массаараа толгойгоо угаалгасан мини анархистууд харагдаж байна. үүндээ их хөөрөх хэрэггүй. ер хатуухан хэлхэд ногоон намыхны ажилийг сайн дураар нимгэлэхээ болих хэрэгтэй. цаашид асуудалд олон ургалч үзэлээр хандвал зүгээрсэн. цөмийн технологийн талаар сайн мэдэхгүй бол энэ талаар гүүглэ болж харагдах дэмийлда. онигоо шүүдэ. өөрийн мэддэг зүйлдэ цаг хөдөлмөр потенциалаа ашиглахийг зөвлье. би герман улсад энергийн технологиор мэргэжиж байгаа оюутан. хүсвэл өөрийн тань нэрлэсэн атомын дагуу тархинийхаа нимгэн хальсаар мэтгэлзэж тоглох уу?

    бичсэн зүйлийг минь туйлшралгүй мөн бухимдалгүй хүлээж авна гэдэгт итгэж байна. эцэст нь нэмж хэлхэд цаад далан хэд маань бид хэдийгээ бодвол хэд дахин давч сэтгэнэ. монголчууд санаа бүү зовогтун , хөгжих замаараа л бид явж байна.

    мэндчилсэн Болорхүү.

    • дээрх тархины нимгэн хальстай болорхүүд says:

      Хэхэхэ, чи хаана сурдаг оюутан гэнэ? Аль хотын, аль факультэтэд аль профессороор хичээлээ заалгадаг вэ. Тодорхой хэлэхгүй юу.
      Цөмийн мэдээлэлээр цангасан уншигч залуус зөндөө байна аа цаана чинь болорхүү гуай. Яагаад цөөн байна гэхээр энэ мэргэжлээр сурдаг тан шиг оюутнууд өөрсдийгөө их юманд бодож сурсан юмаа хав дарж зөвхөн эрх мэдэлтэн баагий нарын арчаагүй санаанд үйлчилдэг учраас мэдээлэл ховор байна. Тиймээс аргагүйн эрхэнд энэ талаар судлаагүй боловч чамаас хэд дахин сэтгэлтэй хүмүүс чиний хэдэн арван жил сурах гэж зовж байгаа юмыг хэдэн цагийн дотор бэлдээд хүмүүст мэдээллийг хүргэж байна.
      Хэхэ чиний энэ бичлэг ч бас заналхийлсэн арчаагүй бичлэг байна хөө. Өөрийнхөө бичсэн юмаа нэг харчих. Чам мэтийн сохороор ганцаараа явж байхаар цээжээ боловч дэлдээд явдаг эх орончдоор хүрээлүүлэх дээр шүү. Чамд хатуухан хэлье, биеэ хураасан залхуу минь. Энэ хэрэг бол ганц ногоон намын хэрэг биш. Чиний ч бас хэрэг. Гэхдээ яахав чи арчаагүй юм болохоор амиа бодоод явна л даа. Өөрөө ч гэсэн жоохон олон ургалч үзлээр ханд. Чам мэтийн амьтад ажлаа хийдэг болтол хүмүүс энд тэнд мэдээлэл тависаар байна, тэрэнд бүү бухимд, харин өөрөөсөө ич, герман улсад энергийн технологиор сурдаг оюутан гуай. Чи харин ажлаа хийхгүй жинхэнэ онигоо. Мэддэг юм бол мэдэхгүй хүмүүст хэл. Хэлэх дургүй байгаа бол битгий бусдад заа. өөрийгөө хичээ. Нимгэн хальстай амьтантай Амарлин маргалдаад цагийн гарз биз дээ хөө. Бас хүмүүсийг дээрэлхэх дуртай ааан хэхэ. Чи чинь харин 70н хэдийн хэнийх нь гар хөл хамсаатан нь вэ, чам шиг нимгэн хальстай этгээдийг л давж сэтгэдэг 70 хэд шүү дээ тэд маань хөөрхий хэхэ. Миний бичсэн зүйлийг туйлшралгүй мөн бухимдалгүй хүлээж авна гэдэгт болорхүү танд итгэж байна.

    • ganzorig says:

      1. Мэдээлэлийн эзэд нь өөрөө улс орноо илт үгүйсгэсэн, өөрсдийгөө хэт басамжилж гадаадыг хэтэрхий дуурайж шүтсэн.Бусдын юмыг дур мэдэн зарцуулж зарж идчихээд үйл лайгаа шудрага бусаар хайцаалсан БОДИТ БАРИМТ-ын илрэл нь өөрийг чинь цухалдуулуулаад байгаа зүйлээр л илэрнэ шд!
      2. Хүн өөрийгөө бусдаас мундаг гэж бодоод ирхээрээ анхны алдаануудаа хийдэг гэдгийг ухаж ойлгоорой.
      3. Хөгжлийн хэлбэр нь бусдыг хэтэрхий даган дуурайхдаа биш бусдад байхгүй зүйлийг өөртөө бүтээж бусддаа үлгэр болсоноороо хэмжигдэнэ шд.
      4. Битгий юм болгон дээр олон уургач үзлээр энэ тэр гээд боловсон XXXлдаа. Хүмүүc google ашиглaдаг болсоноор чам мэт-н муур багшийг танихтайгаа болсон шд.
      5. Эцэст нь. Худлаа жүжэг тавихаа болих хэрэгтэй шд дээ!!! өмнөөс чинь дандаа ичихийн. Эцэг эх чинь цагаандаа гараад эрх мэдэл албан тушаалаа ашиглан бусдын бөгсний алчуур болон байж олсон хэдэн төгрөгөө та нарт зарцуулаад гадагшаа сургуульд чихэх юм. Гэтэл чиний байж байгааг Би бол ELITE-н хүүxэд гээд солиорцгоохын.

      Мэнд мэдсэн Ганзоригоос

      • ganzorig says:

        GOLOMT.ORG Хэчнээн цаг хугацаа, орон зайг туулан таньд хүрэхийг Боловсролтой Болорхүү таашгүй ээ.

    • -Сайн байна уу? Болорхүү

      Миний блог руу орж уншиж, сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Монголчууд гадаад дотоодод суралцаж,өндөр боловсрол эзэмшиж байгаа нь тун сайн хэрэг. Эрдэм сураад эх орондоо ирж ихийг бүтээвэл бүр ч сайн.

      Өөрөө намайг “мини анархистуудад хүрээлүүлсэн”, “Hогоон намын ажлыг сайн дураараа хийсэн”, “олон ургальч бус” үзэлтэй, “мэддэг зүйлдээ цаг потенциалаа зориулаагүй” хэмээн шүүмжилжээ.

      Иймээс сэтгэгдэлд хариу барихаар өмнө нь хэлж байсан үгээ давтан хэлье:

      1) Энэ бол миний блог, МИНИЙ орон зай, энд би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. Өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх эрх бол хүний үндсэн эрх. Би заавал Болорхүүгийн эсвэл Сү. Батболдын сэтгэлд тааруулах гэж бичих шаардлагагүй. Хамгийн гол нь би асуудлыг тавихдаа сайтар нягталж, үнэн бодит тоо баримт, эх сурвалжтайгаар тавьдаг.

      2) Ногоон намын ажлыг сайн дураараа хийсэн гэж шүүмжилжээ. Үнэндээ ногоон нам, эвсэл холбоонд эх дэлхийгээ хайрлаж, байгаль орчноо л хамгаалья гэсэн чиг зорилготой хүмүүс нэгддэг. Ирээдүй хойчоо бодвол байгаль орчноо хайрлан хамгаалах нь дан ганц Ногооныхны биш та бид бүгдийн үүрэг гэж дэлхий нийтээрээ ярьж байна. Нэн ялангуяа Германд. Болорхүү та ч бас үүнд оролцох хэрэгтэй. Мэдээж сайн дураараа.

      3) Олон ургальч үзэл гэдгийг асуудлыг олон талаас нь харж бичихийг хэлдэг гэж ойлгодог. Өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэлд цөмийн хаягдал, АЦС-ын асуудалд олон талаас хандаж байгаа юу гэвэл үгүй. Тэндээс хүмүүс шаардлагатай мэдээллээ авч чадахгүй байгаа учраас, мэдээллийн цоорхой бий болсон учраас л golomt.org руу орж үздэг, уншдаг байх гэж бодож байна.

      Ер нь олон ургальч үзлийг үнэнээсээ дээдэлдэг байсан бол Болорхүү та яагаад “АЦС барина, ураны түлш үйлдвэрлэнэ” гээд бичээд байхад таг дуугай байв аа? Мэргэжлийн хүн та олон ургальч үзлээр хандаж хор хөнөөлийнх нь талаар бичихгүй юунд хүлээв?

      Харин одоо цөмийн энергийн хор хөнөөлийн талаар бичихээр “олон ургальч үзэл” хаана байна, та нар бол “мини анархистууд” гэх мэтчилэн хандаж байгаа чинь хачирхал төрүүлж байна.

      Олон ургальч үзэл гэдэг өөрийн эрх ашигт нийцүүлэн хэрэгтэй үед гаргаж ашиглачихаад далд хийчихдэг хэрэгсэл биш ээ, Болорхүү. Таны өмнө бүх боломж нээлттэй байна. Мэргэжлийн хүн та өөрийн блогоо нээгээд өөрийн үзэл бодлоос олон нийттэй хуваалцахыг уриалья.

      4) Мэддэг мэддэггүйн хувьд бол би өөрийн чинь хэлсэнтэй санал нийлэхгүй нь. Мэргэжлийн хүн ч гэж тусгай хүн байдаг юм биш шүү дээ. Мэдлэг гэж ч дан ганц анги танхимд суугаад, багшаасаа сурч мэдсэн зүйлийг ч хэлдэг юм биш. Тэр бол мэдлэгийн өчүүхэн хэсэг. Мэдлэгийг хаанаас олж болохыг мэддэг байвал (ядахнаа нь сайн гүүглэ-дэж, бодитой эх сурвалжийг шар сонингоос ялгаж чадаж байвал) бас л мэдлэг. Алдаж онож байж амьдралын туршлагаар сурвал ч мэдлэг. Бусдын туршлагаас ажиглаж сурсан бол адилхан л мэдлэг.

      Цөмийн энерги үйлдвэрлэх нь осол аюултай гэж мэргэжлийн байтугай, мэргэжлийн бус хүмүүс ч ойлгохоор дэлхий даяараа ярьж бичиж байна. Мэргэжлийн хүмүүс ч зөндөө ярьж байна.

      Би бол зөвхөн сонин хэвлэл, интернэт дээрх мэдээллийг судалж, эх сурвалжуудыг баталгаажуулан хянасны үндсэн дээр тайлан бичиж байна. Энэ бол, таны үгээр хэлвэл, миний мэргэжил юм даа. Гэхдээ хэд хэдэн шатны сургуульд сурсан эрдмээс гадна олон жилийн амьдралын болоод мэргэжлийн туршлага хосолсон юм шүү.

      Болорхүү, та Германд сурдаг гэж бичсэн байсан, та наанаа хүмүүстэй ярилц, сонин унш, ядаж цонхоороо хар л даа. Наана чинь цөмийн энерги ашиглахыг эсэргүүцэж 200 мянга гаруй хүн жагссан. Улмаар Ногоон Нам сонгуульд ялалт байгуулаад байна. Цөмийн хэд хэдэн реактороо хаачихсан. Одоо 6 сарын 6-нд бүх нийтийн сонгууль явуулж бүх АЦС-уудаа хаах талаар санал хураана гэж байна. Тэд цөмийн энерги хөгжлийн гарц биш мөхлийн зам гэж байна. Швейцарь ч бас тэгэж үзээд АЦС-уудаа үе шаттайгаар хааж байна.

      Энэ бүхнээс үүдэн АЦС Монгол улсын хөгжлийн зөв гарц мөн үү гэж асууж судлах нь зүй ёсных. Монголын ирээдүй хойч, үндэсний аюулгүй байдалд сэтгэл зовнидог хүн бүр л ингэж сэтгэнэ. Харин энэ бүхнийг эсэргүүцэх таны бодол ойлгомжгүй байна.

      Хувийн бяцхан эрх ашгийн хүрээнд сэтгэж, улс эх орныхоо ирээдүй хойчийг баллуузай. Германд сургууль төгсөж ирэхэд тань Монгол улс АЦС барихгүй байсан ч танд хийх ажил олдоно гэдэгт итгэж байна.

      Мэдээж 76 гишүүний дунд ухаалаг, боловсролтой, эх орноо гэсэн чин зүтгэлтэй хүмүүс байдаг гэдэгт итгэж байна. Гэвч та хэдхэн хоногийн өмнө гарсан “Цөмийн хаягдал –Дуусаагүй яриа” ТВ нэвтрүүлгийг мэргэжлийн хүний чихээр сонсоод нэг дүгнэчихээрэй.

      Болорхүү, намайг өршөөгөөрэй, гэхдээ өөрийн тань тархины нимгэн хальсыг давхарга болж хөгжтөл танд дахин дахин зааж суух цаг зав надад үнэхээр алга даа.

      Хүндэтгэсэн,

      Амарлин

      P.S. Болорхүү, та намайг болон бусад уншигчыг үл хүндэтгэн, нэг сэтгэгдлээ сахилгагүй хүүхэд шиг 10 дахин давтаж бичээд байхаар энэ блогт сэтгэгдэл үлдээх эрхийг тань хассан гэдгийг болгооно уу. Цаашид залуу хүн биеэ соёлтой зөв авч явахад анхаарна биз дээ.

  2. Минжүүр гуай says:

    Минжүүр танд маш их баярлалаа. АЦСд осол болдоггүй битгий ай гэж хүмүүсийн тархи толгой угааж буй үед мэргэжлийн хүн мэдээлэл цуглуулж бидэнтэй хуваалцаж буй танд их баярлалаа. Энэ бүхнийг хараад их юм ойлголоо.

  3. Настан says:

    Мэргэжлийн диплом бол мэргэжилтэнд шаардлагатай онолын үндэсийг судалсан тухай гэрчилгээ байдаг. Амьдралд бие дааж технологийн шийдэл гаргадаг мэргэжилтэн болохын тулд ажиллаж байгаа үйлдвэрлэлийнхээ технологийг ажлын байрандаа судалж эхэлдэг. Үйлдвэрлэлийн тухайн цаг үеийн технологийн мэдээлэл нь стандарт, норм, дүрэм, заавар, осол саатлын тухай мэдээлэл зэрэг баримт бичгүүдэд тусгагдсан байдаг. Эдгээрийг судалж эзэмшвэл мэргэшсэн мэргэжилтэн болдог. Манай улсад стандарт, норм, дүрэм, заавар, осол саатлын тухай мэдээлэл зэрэг баримт бичгүүд ховор олдоцтой байгаа учраас чанартай мэргэшсэн мэргэжилтэн ховор байдаг. Одоо интернет нэвтэрснээр эдгээр мэдээллийг олж авах үүд хаалга олширч, мэргэжилтнүүд маань чанаржих нөхцөл бий болж дээ.

  4. saruul says:

    Болорхүү та Герман улсад сурж байгаа бол харин цөмийн талаар сайн мэдмээр юм. Та Герман улсад сурч байгаа гэдэгт ихэд эргэлзэж байна. Герман улс АЦС, цөмийн эрчим хүчний талаар хамгийн их мэдээлэл өгдөг, цөмийн эрчим хүчний аюул эндэгдлийн тухай байнга мэдээлж байдаг улс билээ. Германд сурчихаад Амарлингийн мэдээллийг худал хуурмаг гэж байгаа бол уучлаарай. Та худал хэлж байна. Ундраа гэсэн худалч мэргэжилтэн Гeрман улс нийт эрчим хүчний ердөө нэг хувийг үйлдвэрлэдэг хэдхэн АЦС-аа хаачихаад гаднаас эрчим хүч импортолж байгаа мэтээр худал ярьж суугааг сонсоод үнэхээр гутаж байна. Та Амарлинг бүү доромжил. Германд сурж байгаа гэж бүү худал ярь.

  5. zochin says:

    Миний хувьд Ундраа гэж хүүхэнд итгэхээ больсон, хэлсэн бүхэн нь худлаа оргиод байгаа.

  6. radnaa says:

    эсрэг талаас харах гээд үзье. Монголд УРАН бна УРАНаа боловсруулаад гаргая хаягдлыг нь буцааж авья өөрсдөө ч гэсэн АЦС бариад авья. АЦС СО2 гаргахгүй, илүүдэл цахилгаанаа Xятад руу зарна, дээрээс нь нарийн технологи Монголд орж ирнэ. Хаягдал түлш тэр чигээрээ плутони. Технологи плутони 2 байхад нэг өдөр цөмийн зэвсэг хийчихэж болно. Тэр үеэд 2 хөрш биднүүсийг дарамтлаж чадахаа бна. За энэ ч яахав үүнээс гадна small breeder реактор гэдэг хар хайрцаган АЦС байдаг. Түүнийг Монголдоо хийж чадвал ирээдүйн энергийн эх үүсвэрийг атгаад будаа болгон. Юун тэр Кувейт, Саудын Араб. Гэхдээ … АЦС дээр аваар болвол яах вэ… гарч л таараа энэ дээрхи календар түүний бэлэн баталгаа. Хаягдал түлшийг хэдэн арван мянган жил биосферээс тусгаарлах хэрэгтэй…бид үсрээд л 100 насалдаг биш билүү? УРАН олборлох явцад хорт цацрагтай шороо хуйларч хийсээд ойр хавиа бохирдуулж л таараа. тэгээд яах вэ .. ирээдүйд энэ олон асуудлыг цэвэрхэн шийдчэх байлгүй дээ гэж найдаад УРАН аар тоглох уу? Гэтэл ойрийн 20-30 жил байтугай 200-300 жилд шийдэх боломжгүйч юм бил уу хэн мэдэх юм? Тэхлээр Монгол улсаа УРАН гэдэг казиногийн рулетк дээр тавиж байгаад эргүүлэхтэй ялгаа бна уу?? Тэгэх эрх бидэнд бий билүү??? Байхгүй шүү дээ. Уран дэмжигчэд эхлээд энэ олон аюултай хортой асуудлуудаа шийдчихээд дараа нь ухая барья гэвэл яасан юм дэ.

  7. 44444 says:

    Хятадууд Германы цөмийн мэргэжилтнүүдийг “урвуулна”
    7 минутын өмнө

    Холбооны Германы Засгийн газрын хэрэгжүүлж байгаа атомын цахилгаан станцаас аажмаар татгалзах хөтөлбөрийн хүрээнд ажилгүй болох Германы атомын мэргэжилтнүүдийг Хятад улс авахад бэлэн байгаа тухай “Frankfurter Allgemeine Zeitung” сонин мэдээлжээ.

    Хятадын цөмийн эрчим хүчний эвслийн (CNEA) тэргүүн Сюй Юймин (Xu Yuming) “Бид шинжээчдийг манайд ажиллахыг урьж байна. Германы цөмийн станцууд дэлхийн шилдэг нь юм. Герман мэргэжилтнүүд нэр хүндтэй” хэмээжээ. Мөн тэрбээр Германы Засгийн газар яагаад цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгааг ойлгохгүй байна гэжээ. Ашигт малтмалаар ядуу Герман АЦС-аас татгалзаж байгаа нь алдаа гэж тэрбээр онцолсон байна. Японы цөмийн станцын ослын дараа Ангела Меркелийн Засгийн газар эрчим хүчний үзэл баримтлалыг эргэн харж, 17 АЦС-ынхаа ажиллагааны хугацааг 8-14 жил болгож байна. Атомын эрчим хүчний шинэ хуулиа Меркелийн Засгийн газар зургадугаар сарын эхээр бэлэн болгох ёстой.

    Харин Хятад эсрэгээр цөмийн эрчим хүчийг хөгжүүлж байгаа бөгөөд үүнд жил бүр 80 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх болжээ. Одоо Хятад 13 цөмийн тогоотой бөгөөд дахин 28 АЦС байгуулж байна.

    Ш.САМБУУ

  8. saruul says:

    Герман улсын засгийн газар 2022 он гэхэд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах шийдвэр гаргалаа. Парламентийн этикийн хорооны тэргүүн “бидэнд үр хүүхдээ ийм аймшгийн дунд үлдээх эрх байхгүй. Бид ийм их аймшигтай үнэ цэнээр тансаглах эрхгүй” хэмээн хэллээ. Щвейцари улс ч цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзлаа.

  9. Настан says:

    Украйны “Чернобыль” АЦС-аас тархсан цацраг идэвхит тоосны үр дагаварын тухай. http://vipnews.mn/medee/sonirxoltoi-uls-tor/24326-chernobyliin-oslyn-urshig-25-myangan-daraa-buren-arilna.html


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s