Ундраагаас шинэ мессeж иржээ…

А. Ундраагаас шинэ мессеж ирснийг тайлбарын хамт үзнэ үү.

 

From: Undraa Agvaanluvsan
Date: 2011/5/20
Subject: medegdeh ni
To: amarlin06@gmail.com mailto:amarlin06@gmail.com

Amarlin-d

Чи энэ доорх өгүүлбэр бол гүтгэлэг байна

Чи https://golomt.org/2011/05/20/chronicles/#more-1274 нийтлэл дээрээ.
”Монгол улс хүссэн ч хүсээгүй ч гадны цөмийн хаягдал булах л болно” гэж Гадаад Хэргийн Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа саяхан мэдэгджээ” гэж бичжээ.

Би хэзээ ч хаана ч тэгж мэдэгдээгүй, тэгж хэлсэн удаа ч байхгүй. Би гадны хог хаягдалыг Монголд оруулж ирэхийн эсрэг байдаг.

Чиний энэ худлаа гутгэлэгээс болж доор нь ална хядна гэсэн violent сэтгэгдэл хумуус үлдээж байна. Хунийг гүтгэх, нэр төрийг санаатай гутаан доромжлохыг оролдох, амь нас эрүүл мэндэд нь аюул учруулахаар заналхийлэх бол Монгол улсын хуулиар хориотой. Эрүүгийн гэмт хэрэгийн зуйл анги юм гэдгийг хуульч маань зөвлөж байна. Мөн чиний амьдарч буй АНУ-д ч энэ асуудал гэмт хэрэг гэдгийг чи ойлгож байгаа байхаа гэж найдаж байна.

Хэрэв чи залруулга хийж, надаас уучлал хусэхгүй бол, гэм зэмгүй хунийг ингэж гүтгэсний чинь төлөө хуулийн байгууллагад хандан гомдол гаргах болно.

–А.Ундраа

Тайлбарлах нь:

Би А. Ундраа болон бусад хэн нэгнийг онилж гүтгэх, нэр хүндийг унагаахыг зориогүй. Зөвхөн ил мөртлөө төдийлэн хүртээмжтэй бус байгаа мэдээ мэдээллийг олны хүртээл болгож буй нэгэн билээ.

Монгол улс хүссэн ч хүсээгүй ч гадны цөмийн хаягдал булах л болно” гэж Гадаад Хэргийн Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа саяхан мэдэгджээ” гэдэг өгүүлбэрийн тухайд гэвэл 2 хоногийн өмнө О. Бум-Ялагчийг Мөрдөн байцаах газарт дуудагдах үеэр А. Ундраа нөхөр Д. Дашдоржийн хамтаар очиж уулзаад ийнхүү хэлсэн гэж О. Бум-Ялагч надад мэдээлсэн билээ. Cонин.мн дээрх

О.Бум-Ялагч: Намайг цөмийн хог хаягдлын талаар чимээгүй бай гэсэн нийтлэлд тэдний уулзалтын талаар товч дурьдсан байгаа.
http://sonin.mn/?p=134869

Мөн golomt.org дээр үлдээсэн O. Бум-Ялагчийн сэтгэгдлээс нь харж болно.

Би энэ талаар О. Бум-Ялагчаас дахин нягталж асуусан бөгөөд тэрбээр үнэн гэдгийг батлан хэлээд, өөрийн нэрийг дурьдахыг зөвшөөрсний дагуу энэ тайлбарыг хийлээ.

А. Ундраад хаягласан заналхийлсэн сэтгэгдэл golomt.org дээр тавигдсанд А. Ундраагаас хүлцэл өчье.

Golomt.org гэдэг нь олон нийтийн мэдээлэл солилцох зорилготой блог тул бусдыг санаатай гутаан доромжилсон, айлган сүрдүүлсэн,  бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлсэн cэтгэгдэл үлдээхгүй байхыг та бүгдээс хүсье. Тийм сэтгэгдэл үлдээвэл устгах болно гэдгийг анхааруулья.

Хүндэтгэсэн,

Амарлин


24 Comments on “Ундраагаас шинэ мессeж иржээ…”

  1. стэнфорд says:

    үэхэхэ, тэр бат гэдэг сэтгэгдэл нээрээ ундраа байсан байна шүү, ямар гялс мсж иржийнаа,кк.. энэ сайтнаас уяатай нохой шиг болчоод зовжоогоом байна даа.. кк.. үнэн үг хэцүү шүү.. эмзэглэлгүй яахав, үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж монголчууд аааааль эрт хэлцэн байдаг

  2. стэнфорд says:

    ундраа өөрийгөө хайрлаж амьдар л даа. Би чамд нэг бичкээн хичээл заая. Өөрийгөө хайрлах, хйүндэтгэх гэдэг нь бусдыг хайрлаж хүндэтгэхийн нэр юм. Учир нь чи бусдыг хайрлавал бусад чамайг хайрлана. БУсдад хайр, хүндэтгэлгүй хандах нь юу гэсэн үг гээч? Би бол бусдын, чиний хайр хүндэтгэлийг хүлээхээр сайн сайхан хүн биш ээ, тиймээс би чамд ийм муу муухай хандаж байгаа юм, тийм болохоор чи надад хайр хүндэтгэлгүй хандаж болно гэж хэлж байгаа хэрэг юм. Ундраа чи монголыг, монголын ард түмнийг, тэдний нэг болох намайг хайрлаж хүндэлсэнгүй, ганц надад ингэж хандсан бол би үнэндээ шал тоохгүй, өөрийнхөө ямар эрхэм сайхан хүн болох тухай бодолдоо баясаад чамайг зүгээр л орхино, гэтэл улс орон, ирээдүй хойч, сая сая хүн, амьтан ургамал, оршихуйтай холбоотой зүйл шүү дээ, чи жаахан өргөн харж сэтгээч гэсэн хэлээр яриад чи бол ойлгох ухамсар биш, үүнээс өөр хэлээр ярьдаг толгой. Тиймээс хүмүүс чиний хэлээр ярьж байгаа байх, харин би тэдний үйлдлийг чамд ингэж л тайлбарламаар байна. Чи өөрийгөө өрөвдөж хайрлаж байгаа бол бусдыг өрөвдөж хайрла, үүгээрээ ч хүртэл би гэдэг бусдаас салгахын аргагүй нэг цул зүйл болж харагдаад байдаг юм надад бол. тиймээс би амарлингийн энэ хичээл зүтгэлийг өөрийнхөө төлөө, өөрөөс нь салгахын аргагүй бусдын төлөө хийж байгаа зүйл гэж үзэж байгаа.
    чи гадаад дотоодгүй байсан хүн орчлон дэлхий dependent, undependent биш, харин урьд хожид байгаагүйгээрээ interdependent болчихоод байгааг, бид хорвоо ертөнцийн хааш нь ч салгаад хаячиж болохгүй нэг эд эс нь, монголд цөмийн хаягдлыг хаях нь ч хүртэл асуудлыг шийдэж байгаа хэрэг биш гэдгийг ойлгомоор сон доо. өнөө цагт жирэмсэн эмийн шээх газар, жижиг тугалын бэлчих газраас цааш явсан хүмүүс их, боломж түүнээс жирэмсэн эмийн шээх газар, жижиг тугалын бэлчих газраас цааш сэтгэх чадваргүй хүмүүс их байгаад истанэрэ итгэх хэцүү, байх хэцүү, илт нүдэн дээр байгаа юманд итгэхгүй гээд яах билээ, Унтраа минь.

  3. стэнфорд says:

    Мөн чиний амьдарч буй АНУ-д ч энэ асуудал гэмт хэрэг гэдгийг чи ойлгож байгаа байхаа гэж найдаж байна. энэ өгүүлбэр жоохон сонин санагдаад байна, амарлин АНУ-д амьдардаг нь үнэн юм уу? Түрүүчийн Батын сэтгэгдэл дээрээс нэг тийм сэжиг төрөөд явцан шүү, муу хүмүүсийн хорон муу санааг тааварлах нэг их хэцүү биш.
    Батын сэтгэгдлээс

    Амарлингийн ажлыг Ундраад атаархсан АНУ-д сурдаг ч юм уу, эсүүл ямар нэг байдлаар Ундрааг мэддэг таньдаг хүн нь Ундрааг унтрааж дарж авах гэж байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлэх гэж бичсэн, цаашид тийм тактиктай ажиллах магадлалтай юм биш үү гэсэн зурвас бодол төрөөд өнгөрсөн шүү.

  4. ундраад зөвлөе says:

    Өөрийг чинь сайн ойлгож байна.
    “…энэ хогийг минь далд оруулж аль гэж хэлбэл, тэр дундаа Монголд гэж надад хэлбэл миний ч гэсэн уур хүрч уушиг сагсайн, эсэргүүцлийн хөдөлгөөн байвал нэгдэхээр байна” гэж бичсэнийг тань ч уншсан.
    Мөрөөрөө ажлаа хийж яваад янз бүрээр хэлүүлээд байх хэнд ч сайхан байх вэ дээ.
    Энд Амарлинтай ингэж тэмцэж байхын оронд тэр эрч хүч, цаг зав, хөдөлмөрөө зөв зүйтэй, бутээлч юманд зарцуулаасай, хий хоосон худлаа зуйлийн араас хөөцөлдөн залуу насаа битгий үрээсэй гэж бодож байна. Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэдэг ухаантай хүмүүст зориулсан сайхан үг шүү. Үнэндээ хуцсан нохой болгон руу чулуу авч шидэх нь хүч энеги, зав цагаа дэмий зүйлд үрсэн хэрэг бөгөөд хүнийг юунд хүргэхгүй. Ингэх нь таныг үнэ хүндгүй харагдуулахаас гадна таныг дэмий хардаж байгаа хүмүүсийн бодлыг улам лавшруулахаас өөр ач тусгүй зүйл гэж бодож байна.
    Энэ салбартаа эзэлсэн сайхан байр суурь, албан тушаалаа ашиглаад та нэр төрөө аврах төдийгүй, ард түмэндээ ч дурсагдах сайхан зүйл хийх боломжтой мэт санагдана.
    Америк, Япон… 2 улс хоёулаа цөмийн хаягдалаа хаях асуудлаа шийдэж чадаагуй, энэ нь Америкт ч тэр Японд ч тэр дотооддоо улс төрийн маргаантай асуудал гэдгийг та мэдэж байгаа хүний хувьд:
    1. Ирээдүйн төлөө
    2. Магадгүй ирээдүйд бидний үр сад, хэн нэг бодолгүй албан тушаалтан ийм явдалд оролцохгүй гэх баталгаагүй тул
    3. Энэ талаар манай салбарын бодлого байхгүй, байсан ч нийтэд тодорхой биш тул
    та аль нэг улс орон манайд хаягдлаа булах тухай санал хэзээ нэгэн цагт ирүүлж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс нь өмнө та бодлогоор сэрэмжлүүлэх уриалгыг ард түмэн, төр засагтаа, дэлхий нийтэд хандаж гаргавал таны тухай нийгэмд бий болсон таагүй бодол санаа өөрчлөгдөх бус уу?
    Ухаантай хүмүүс урьтаж хөдөлдөг, мунхаг хүмүүс хариу үйлддэг гэдэг дээ. Заавал ль нэг улс орон манайд хаягдлаа булах тухай санал ирүүлж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхийг хүлээх шаардлагагүйгээр ийм санаа санаачлага гаргаж болохуйц нөхцөл байдал улс орны дотоодод нэгэнт бий болсон байна.
    Ингэвэл та өөрийн нэр төрөө сэргээх төдийгүй улс орон, ард түмэн, өвөг дээдэс, эцэг эхийнхээ өмнө нүүр бардам, сэтгэл дүүрэн үлдэх боломжтой бус уу, мунхаг миний бодоход ийм байна. Таныг уншиж байгаад би өөрөө бичиж байгаагаа мэдэж байгаатайгаа адилхан итгэлтэй.

  5. tume says:

    Ундраад зөвлөетэй санал нэг байна.

    Ундраа гуай та хэзээ нэгэн цагт Монголыг тэр аюулд өртөх боломжгүй болгож эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлээч. Тэгвэл л танд итгэе. Эс бол энэ захиаг айснаасаа болоод айлгах гэсэн явуургүй арга гэж үзье. Монголын бүх сайтууд сэтгэгдэл бичигчдийн өмнөөс хариуцлага хүлээдэггүй, Амарлин үүнд санаа зовох хэрэггүй, наадах чинь өөрөө ална гэж бичиж бичүүлчээд чамайг шүүхэд өгөхөөс ч буцахгүй хорт могой байж мэднэ.

  6. ganzorig says:

    Undraa naizaa yagaad http://sonin.mn/?p=134869 zaschihvaa gej??? Yag tegeed heltsiin bish yy???

  7. saruul says:

    Ундраa, чи өөрөө нуклеар мафийнхаа золиос болох өдөр ирнэ. Нуклеар мафия өөртөө үйлчлүүлж байгаад устгадаг байгууллага. Одоо нэгэнт тэдний гар хөл болсон Ундраа гэдэг хүн Монгол улсыг дэлxийн xөрснөөс арчих гэж төрсөн бол уучлаарай! Та Фукушимагийн ослын талаар ч ойлгоогүй байж яаж ийм том том юм ярьж чадаж байнаа? Та эртхэн энэ нүгэлт ажлаа зогсоо!!!

  8. amirlan-d talarhagch says:

    ҮНЭН ҮГ ГЭДЭГ ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ УНДРАА АВГАЙГ САНДРАЛД ОРУУЛЖЭЭ. ДЭЭШЭЭ ДЭЭДСИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ЯВААД ТӨМӨР УТСАНД ХҮЛЭГДСЭН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЧИХООД, САЛЖ ЧАДАХГУЙ ХУДЛАА ҮНЭНИЙГ ИЛЧИЛЖ БАЙГАА ХҮМҮҮС РУУ МЭЙЛ ШИДЭХЭЭС ӨӨР ЗҮЙЛ ХИЙЖ ЧАДАХАА БОЛЬЖЭЭ. ӨРӨВДӨЛТЭЙ Ч АМЬДРАЛААР АМЬДРАХ ЮМ ДАА.

  9. Татвар төлөгч says:

    Энэ санал бичиж байгаа хүмүүс, энэ блогийг ажлуулж байгаа улсууд, мөн төр засгийхан бүгд л нэгэн төрлийн улсууд юм байна. Энэ блог дээр л чухал чухал царайлаад. Гэтэл монголд чинь МонАтом төрийн өмчит ХХК, Цөмийн Энергийн газар гээд өч төчнөөн бидний татвараар бий болсон газрууд Цөмийн хог хаягдал, АЦС-ын талаар ганц ч үг ган хийхгүй байгаа юм шүү дээ. Үнэхээр тэмцэгч, эх оронч залуучууд бол нутагтаа ирээд юу болж байгааг өөрийн нүдээр хармаар юм. Германаас л гэнэ, АНУ аас л гэнэ… Хүчин мөхөс л гэнэ … Хүний хүн л гэнэ … Харж байхад энэ АТЦ, цөм гэдгийн эсрэг тэмцэж буй улс орны залуучууд хэн нэгний нэрийг барин тамшаалан дайрах бус гудманд гараад уриа лоозонгоо бариад ийм шийдвэрт хүрмээр байна гэсэн тодорхой зорилготой зогсдог. Хэн нэгэн рүү дайрч, ЗГ аа газарт ортол муулаад нөгөө нь гарч дахин үйл давтагдах журмаар биш. Манай улсад АРДЧИЛАЛ гэж байгаа бол лоозонгоо бариад завтай нь зогсвол харин жинэхэн ардчилсан тэмцэл. Тэрний засгийн газрыг унагаая биш… энэ бодлогыг ингэж зөвөөр бодитоор засаж залруулья гэвэл бодит үр дүнтэй буй за

    • zochin says:

      манайд жагсаал цуглаан хийгээд үр дүнд хүрдэг бил үү, бүгд хуулийн дагуу гэж хуцдаг, тэгсэн хэрнээ бугд хуулиа зөрчдөг томчуудтай бид жагсаад үг хэлээ ололцох нь юу бол. шүүх засаглал бүр хуурамч. захиалгаар хэнийг ч гэмт хэрэгтэн болгож чадна, ямар ч алуурчин луйварчинг энхийн цагаан тагтаа болгож чадна. мөнгө төгрөг идсэн бүх томчууд ямар ч хохиролгүй гардаг болоод удаж байна. ийм нийгэмд жагсаад чиний хохь болохоос буруу зүйлийг нь засаж залруулна гэдэгт итгэх тэнэг хун олдохгүй болов уу. манай дарга нар иргэдээ буудаад алчихдаг учир хүмүүс жагсаал цуглаан гэнгүүт айдас төрдөг болсон нь унэн. үнэндээ манайх ардчилсан улс биш, хуучний коммунист нударган доор хэвээр байгаа улс..

  10. татвар төлөгчид хандахад says:

    Та номчирхохоо больж үз, татвар төлөгч гуай. Жагсаалыг тоож хардаг засгийн газартай билүү монгол, эсэргүүцлийн жагсаал үр дүнд хүрсэн удаа сүүлийн жилүүдэд бий юу? Өөрөө ганц удаа гудамжинд гарч үзсэн үү татвар төлөгч та? Үзээгүй бол дээр санал бичсэн, гудамжинд жагсдаг хүмүүсийг битгий элдэвээр хэлээд бай. Дургүй хүргэчихлээ харин. Та гадаадын жагсагчдыг бас сайн мэдэхгүй байна. Боловсон боловч засгийн газраа Газарт ортол нь муулдаг, эсэргүүцдэг…Та өөрөө лоозонгоо бариад гудамжинд гар жагс, битгий энд санаа бодлоо солилцож буй хүмүүст сургааль айлдаад бай

    • Татвар төлөгч says:

      Татвар төлдөг болохоор надад тийм зав байхгүй л дээ. Гэхдээ би татвараа зүй ёсоор нь өгдөг шударга иргэн шүү. Эхлээд юмны учир начрыг нь тунгааж хэлэх үгээ хэлэх эрхтэй гэж үзэж байна. Мэдээж өндөр боловсролыг хоосон хүнд май гээд өгдөг зарчим монголд л байдаг шүү дээ. Доктор гэдэг зэргийг хүн лав 20 дээш жил тасралтгүй хөдөлмөрлөж авдаг. Монголоо хөгжүүлэх гарц юу байна хэмээн ирсэн нэгнийгээ элдвээр хэлээд байвал наашаа гэх амьтангүй болох биз. Яагаад энэ хог хаягдал хэмээх зүйл гэнэт гараад ирэв гэж тунгаан үзсэн хүн байна уу– би лав үзсэнгүй. Хуучин засгийн үед ямар бодлоготой байдаг байсан юм бол. Тэр айхтар Дэлхийн 2 р дайны үед атомын гэх аюулт зэвсэг хүн төрөлхтөнийг айлган сандрааж байсан. Одоо ч хойд Солонгос атомын зэвсэгтэй хэмээн дэлхийн сонорыг татаж л байна. Тэгэхээр энэ сэдэв шинэхэн юм биш биз. Гэнэт монголд ороод ирчихсэн салбар биш. Хуучин засгийн үед монголын газар нутгийн хайгуулыг Орос ах нар хийгээд бэлдээд өгчихсөн, одооны ордууд бүгд эртний мэдэж байсан ордууд гэх мэт олон зүйлийг мэдээ мэдээллээр байдаг шүү дээ. Дорнод Уран гээд аль хэдийн үйл ажиллагааны хоёр орны засгийн газрын бодлогоор ажиллаж байгаа бэлээхэн уурхай хүртэл байна шүү дээ. Тэгэхээр шинэхэн сэдвийг хөндөөд, монголын газарт байгаа хөрөнгийг ганц хүн идэх гээд байгаа мэтээр ярих нь зүй бус санагдах юм. Сайн бодох л хэрэгтэй. Би ч бодож л байна. Яагаад гэдэг асуултыг өөрөөсөөн тавиад сууж байна. Үнэн цэц булаацалдья гэвэл бодит зүйл ярья л. Амарлингийн энэхүү блог хэдий бодит үнэнийг мэдээллийг үндсэн дээр тавьж байгаа ч хэт нэг талыг бариад байна уу гэсэн ажиглалт надад төрлөө.

      • ganzorig says:

        нэг талыг барилаа гээд яахийн? Бид үр дүнгийн мэдэж байна.Дэлхий нийтээрээ эсэргүүцэж байгаа нь хэн бүхэнд илэрхий байна шд.
        Худлаа эдийн засгийн эргэлт энэ гэсэн үлгэрээ зогсоовол таарна. Монгол улсад ашигтай наймаа гэж ирээ л бүлтэрцгээдгийн! Худлаа HUMAN RIGHT энэ гэхээ болицгоовол таарна.
        Бусдаараа бууз банш байя. Тэгэх үү????

      • arai arai says:

        Энд бүгд л татвараа төлсөн шударга иргэд байна, яагаад энэ нөхөр өөрийгөө татвар төлөгч ч гэх шиг онцлоод байгааг ойлгосонгүй. Ер нь үнэн худал юм ярьж хутгаж явдаг хэний хэн бэ чи? Хэний гар хөл болсон хэрүүлийн хутгуур вэ ? Цэц булаалдая ч гэх шиг тэгснээ худал юм яриад байх нөхөр юмаа чи! докторын зэргийг 20 жилд авдаг ч гэх шиг —АНУд 4-5 жилд, Австралид бол бүр 3-хан жилд ч авч болдгийм шүү. Профессор гэдгийг л ажилласан жил, гаргасан амжилтаар болдогоос биш. Бид Монголоо хөгжүүлэх гарцын тухай л ярьцгааж байна, харин өөрөө бол Монголоо хөнөөх гарцыг л бодож байх шиг. Уран гэдэг бол Монголчуудын хувьд цоо шинэ зүйл бишээ, тэр үнэн. Харин цөмийн түлшний хаягдал бол цоо шинэ зүйл. Ойлгохгүй бол хэлэд өгье, уран, ураны хаягдал гэдэг нь 1 боодол нойрны эм бол цөмийн түлшний хаягдал нь 100 боодол димедрол гэсэн үг дээ. Аль нь илүү хортой вэ, эрүүл саруулаар бодоод дүгнээд үзээч ээ. Чамд 100 боодлыг уулгавал чи амид үлдэх үү 1 боодлыг үлдвэл амьд гарах уу?
        Чи нэг талын биш мэдээлэл унших гэвэл тэр өдөр тутмын сонин хэвлэлээ үзээд, алгаа ташаад сууж байхгүй юу. Энд хэрүүл өөдөж, явах ч гэж дээ. Тэнд өөрт чинь зориулаад маш олон талаас харж нь бичиж байгаа байлгүй дээ.

  11. iPhone says:

    энэ амирлан гэнүү чи өөрийгөө ил гаргаж байгаад ярилцаач.
    нуугдаж байгаад янз бүрийн юм бичээд байхаар чинь нэг л бичээд байгаа юм чинь худлаа буюу, хэн нэгэн улс төрчийн захиалгаар хийж байгаа мэт санагдаж байна.
    нэг бол чи өөрөө гадаадын аль нэг улсын хөлсөөр хийгээд байгам бишү!

    яаж ч бодсон энэ их зүйлийг ингэж сайн мэдээд өрдөржин шөнжин ийм зуйл бичээд байгаа чинь нэг л худлаа санагдаад байна шү хө!

    яахав бичээд байгаа зүйл чинь зөв л байна л да. гэхдээ чи өөрийгөө хэн гэдэгээ эхлээд таниулсан чинь дээр дэ. тэгэхгүй бол нэг л худлаа байна шу!

    • ganzorig says:

      Мэдээлэлийн үнэн бодитийг нийтэд хүргэсэнээрээ эх орноо худалдагч гэх гээд байгаам уу?

    • IPhone-d says:

      Iphone гэгчид,
      хэхэ та чинь харин хэний даалгавараар энд юу шинэшлээд явж байна? Яс хайсан нохой шиг битгий ийм арчаагүй сэтгэ. Эхлээд өөрийнхөө нэр усыг хэлчих. Зорилгоо бас биччих. Амарлинг хэн бэ гэдгийг мэдэж яах гээв. Мэдээж аваад ямар нэгэн юм хийх гээ юу? Эсвэл цааш нь дамжуулж та нарийн нууц төлөвлөгөөг энэ хийсэн гэж хов жив зөөх гээ юу. Битгий ийм тэнэг байл даа.

      Нэг айлд гал гарж байна гэж бод. Дотор нь 3 хүүхэд түгжээтэй шатаж байна. Сайхан сэтгэлт хүн ус барьж ирээд галыг нь унтраах гэсэн чинь хажуу айлийн тэнэг Батаа залуу хүрж ирсэнээ нэрээ хэл, хэн бэ чи, хаана ажилладаг вэ, санаа зорилгоо хэл хэлсэнийхээ дараа л галыг унтраа гээд зогсч байвал яах уу? Ийм тэнэг мунхаг битгий бай, дээр нь ийм арчаагүй дорой байхаа боль iphone гэгч гуай!
      Дээр нь та монгол хуний ухааны чадал сэтгэлийн зоригийг басамжилж байна. Ганц хун ийм юм хийх чадал толгойгоо ажиллуулдаг эх орнийхоо төлөө гэсэн монгол хүн болгонд бий. Танд л байдаггүй байх, бусдыг битгий өөр шигээ бод.
      Жич би амарлин биш шүү, бас хардаад унах вий хэхэ.

  12. Enkhbayar says:

    энэ ер нь уншаад байсан гадаад орны хог бол авч болохгүйэ. гэхдээ Монголдоо цөмийн түлш үйлдвэрлээд, бүүр цаашилбал тцөмийн бөмбөгтэй болцгооё л доо.
    та нар энэ орос хужаа нарыг хар л даа! Яаж манай монголчууд дээрэлхүүлж байна.
    одоо юу билээ орос чинь нефтээ Монголд өгөхгүй цаана чинь бензиний үнэ өсөөд, хөдөө бол бүүр олдох ч гүй байга гэж байна ш дээ. Сонсоод байсан нөгөө Таван Толгойг минь зөвхөн тэр 2 л хувааж авна гэж байгаа гэж байна шүү! тэгэхгүй бол орос, хужаа 2 уурлах юм байхаа. Монголынхоо ураныг боловсруулаад цөмийн түлш, мөн цөмийн бөмбөг хийх хэрэгтэй! тэ Амирлаан? Нуклеар Бомб бол хийж болно биздэ???

    • xvv says:

      Монголд Цөмийн бөмбөг байтугай АЦС ч хэрэггүй. Герман, Япон, Франц бүгд л АЦС-аас татгалзах, шинэ сэргээгдэх эрчим хүчний нээлт хийх тал дээр ажиллаж байна. АНУ-ын Миссуригийн их сургуулийн эрдэмтэд нарын эрчим хүчийг 95% хүртэл ашиглах боломжтой нээлт хийлээ. Бусдаар тэгж рекетлүүлэхгүйн тулд өөртөө ашигтай шинэ соргог зүйлийг өөрсдөө л хийж бүтээх хэрэгтэйшд. Бусад хүн өгөхгүй байна гээд атомын бөмбөг Орос руу чулуудах гээгүй биз дээ арай? хэхэ Бодолтой бичээ хөө. Араас чинь олон жоохон хүүхэд орж ирж уншина. Чиний зөв гээд бодчих ч юм билүү…

  13. zochin says:

    Ундраа гэгчийн хийсэн мэдэгдэлд гадаад орны цөмийн хаягдлыг булшлах хориотой гэсэн байсан, энэ Цөмийн энергийн тухай хуулинд байгаа цоорхойг ашиглаж буй хэлбэр гэж би ойлгосон, учир нь тухайн хуулинд Монголын хаягдлыг булшилж болно гэсэн байгаа, Монголд уран боловсруулж гадаад оронд зараад Монголын хаягдал нэрээр гадны хаягдлыг авч булшлах нүхээ хийж байна гэж би ойлгосон шүү. Сүүлд элдэв асуудал босвол би гадаад орны хаягдал булшлах хориотой байдаг гэсэн болохоос Монголын гаралтай хаягдал гэж хэлээгүй, хуулинд Монголын гаралтай хаягдлыг булшилна гэж байгаа, бид хуулиа мөрдсөн, хуулийн дагуу ажилласан гэсэн дархан үгээ хэлээд хариуцлагаас бултах зорилготой мэт. ийм зүйл манай томчууд дэндүү хийдэг учир би үнэндээ эдэнд итгэхгүй байна.

  14. zochin says:

    М. Энхболдын хамаатан арчаагаа алдаж хүнээс хэрүүл өдөж суух гэж, төрийн тийм өндөр албан тушаалтай хүнд ийм их зав гардаг байх нээ. Үнэнийг хэллээ гэж шууд сүрдүүлж эхэлж байх шив дээ, том артай гэсэн шиг аархаж байнаа.

  15. 67 says:

    ундраад зөвлөе :

    Өөрийг чинь сайн ойлгож байна.
    “…энэ хогийг минь далд оруулж аль гэж хэлбэл, тэр дундаа Монголд гэж надад хэлбэл миний ч гэсэн уур хүрч уушиг сагсайн, эсэргүүцлийн хөдөлгөөн байвал нэгдэхээр байна” гэж бичсэнийг тань ч уншсан.
    Мөрөөрөө ажлаа хийж яваад янз бүрээр хэлүүлээд байх хэнд ч сайхан байх вэ дээ.
    Энд Амарлинтай ингэж тэмцэж байхын оронд тэр эрч хүч, цаг зав, хөдөлмөрөө зөв зүйтэй, бутээлч юманд зарцуулаасай, хий хоосон худлаа зуйлийн араас хөөцөлдөн залуу насаа битгий үрээсэй гэж бодож байна. Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэдэг ухаантай хүмүүст зориулсан сайхан үг шүү. Үнэндээ хуцсан нохой болгон руу чулуу авч шидэх нь хүч энеги, зав цагаа дэмий зүйлд үрсэн хэрэг бөгөөд хүнийг юунд хүргэхгүй. Ингэх нь таныг үнэ хүндгүй харагдуулахаас гадна таныг дэмий хардаж байгаа хүмүүсийн бодлыг улам лавшруулахаас өөр ач тусгүй зүйл гэж бодож байна.
    Энэ салбартаа эзэлсэн сайхан байр суурь, албан тушаалаа ашиглаад та нэр төрөө аврах төдийгүй, ард түмэндээ ч дурсагдах сайхан зүйл хийх боломжтой мэт санагдана.
    Америк, Япон… 2 улс хоёулаа цөмийн хаягдалаа хаях асуудлаа шийдэж чадаагуй, энэ нь Америкт ч тэр Японд ч тэр дотооддоо улс төрийн маргаантай асуудал гэдгийг та мэдэж байгаа хүний хувьд:
    1. Ирээдүйн төлөө
    2. Магадгүй ирээдүйд бидний үр сад, хэн нэг бодолгүй албан тушаалтан ийм явдалд оролцохгүй гэх баталгаагүй тул
    3. Энэ талаар манай салбарын бодлого байхгүй, байсан ч нийтэд тодорхой биш тул
    та аль нэг улс орон манайд хаягдлаа булах тухай санал хэзээ нэгэн цагт ирүүлж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс нь өмнө та бодлогоор сэрэмжлүүлэх уриалгыг ард түмэн, төр засагтаа, дэлхий нийтэд хандаж гаргавал таны тухай нийгэмд бий болсон таагүй бодол санаа өөрчлөгдөх бус уу?
    Ухаантай хүмүүс урьтаж хөдөлдөг, мунхаг хүмүүс хариу үйлддэг гэдэг дээ. Заавал ль нэг улс орон манайд хаягдлаа булах тухай санал ирүүлж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхийг хүлээх шаардлагагүйгээр ийм санаа санаачлага гаргаж болохуйц нөхцөл байдал улс орны дотоодод нэгэнт бий болсон байна.
    Ингэвэл та өөрийн нэр төрөө сэргээх төдийгүй улс орон, ард түмэн, өвөг дээдэс, эцэг эхийнхээ өмнө нүүр бардам, сэтгэл дүүрэн үлдэх боломжтой бус уу, мунхаг миний бодоход ийм байна. Таныг уншиж байгаад би өөрөө бичиж байгаагаа мэдэж байгаатайгаа адилхан итгэлтэй.

    Ýíý õàìãèéí çºâ ñàíàë áàéíà.

  16. Inblog says:

    Зээ ингэхэд нэг вебсайт дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдлийн хариуцлагыг тэр вэбсайтыг хөтлөгч хунд үүрүүлэх гэж байгаа хүн нь Ундраа гэгч болж, өөрийнх нь өмгөөлөгч ч юмуу хуульч нь ч юмуу нэг маш “ухаантай” нэг нь тийм зөвлөгөө өгч гэнэ…
    За тэгвэл, Амарлин минь, хичнээн танил биш ч гэсэн надад итгээд, энэ Сайт дээрээ томоос том, тодоос тодоор “энд дурдагдсан линкийн цаана байгаа мэдээлэл, түүний агуулга, түүнийг уншаад энд бичсэн сэтгэгдэлд би нөлөөлж чадахгүй бөгөөд дэмжээгүй гэдгээ мэдэгдэж байна” гээд бичээд тавьчих. За тэгээд шүүхэд өгөөд үзэг үзэг өөрөө хамсаатнуудтайгаа яажшуухан балрахаа тэр цагт үзэх бизээ, тэр хуульч нь ч юмуу өмгөөлөгч нь ч юм уу хүн нь аврах аргаа олох юм байгаа биз тэрийг. Шүүхээр ингэж ч далайлгадаггүй юм даа хө.

  17. bodol says:

    Эрдэмтэн Ундраа -д эрдэм сургах нь:

    1.Атомийн цахилгаан станцыг газар зуйн байрлалын хувьд :Ихээхэн усны нөөцтэй газарт байгуулдаг ҮҮНИЙГ НЭТ-С СУДАЛЖ БОЛНО!!!Уран асар их дулаан ялгаруулж байнга түүнийг хөргөх шардлагатайг, мөн Фукушима,Чернобыль гэх мэтийн гэнэтийн осол дэлбэрэлт болсон станцууд их хэмжээний ус байгаагуй бол хүн төрлөхтөн өнөөдөр бгаа ч уу үгүй ч үү!!!!асар их усны ачаар тэр их халууныг АРАЙ ЯДАН барьж бгаа.Гэвч энэ бас л баталгаагүй.

    Гэтэл Монголд тэр хэмжээний гол мөрөн, далай тэнгис хаана бна? Та бүхний гараар уйлдсэн нүглийн замаар ороод ширгээд алга болсон голынхоо хайрган дээр барих юм уу??!! Аль эсвэл та нарын тэр ивээн тэтгэгчид ч нь гол мөрөн далайтай нь барьж байгуулна гээд та нарыг тэнэгтүүлээд бгаа юм уу???!!!

    2.Боловсон хүчний хувьд:Тэнд ажиллах боловсон хүчин нь доор хаяж Техник,технологи, цөмийн физикийн өндөр мэргэжилтэй боловсон хучин хэдэн мянгаараа шаардлагатай болдог . Ийм өндөр мэдлэг бүхий ажлын хариуцлагатай боловсон хучин манайд бий юу??!! Айл гэрээ аваад явж чадаж бгаа монгол иргэн өнөөдөр толгой дарам цөөхөн.Албан ажил байтугай амин хувийнхаа амьдрал дээрээ ч хулээсэн уургээ ойлгоогүй хүмүүсээр дүүрэн байж, Атомын цахилгаан станц гэнэ үү!!!!/???? Мөн эрдэмтэй гээд байгаа эрдэмтэн Ундраа, Чадраа та 2 мэтийн эрдэмтэнгүүд түүнийг ажиллуулж чадна гэжҮҮ??? Өнөөдөр атомын станцийн талаар цөмийн хаягдлын талаар үг дуугарч бгаа эрдэмтэд Монголд бгаа юу ???Та 2 оос өөр .ИЙм л түвшинд бгаа шуу дээ!!!!

    3.(Эцэст нь) хаягдал буюу МОНГОЛД булшилах гээд байгаа хог: Энерги болгосны дараа хаягдал болсон хогоо өнөөдөр хүн төрөлхтөн , аль ч орон хүн төрөлхтний ирээдүйд хор хөнөөлгүйгээр цааш нь харуулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй бгаа. Аюул хөнөөлийг нь хэмжиж барашгүй , хэмжиж гаргасан улс орон хаана ч байхгуй, ЯМАРТАЙ Ч ,ГАРЦААГҮЙ Л ХУН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД ҮХЭЛ МӨХӨЛ АВЧИРНА ГЭДГИЙГ НЬ НОТОЛСОН!!!!
    Эрхэм эрдэмтэн Чадраа ,Ундраа нараа та 2 л гэж хэлэхэд иймхэн зүйлийг ч мэдэхгүй битгий энэ Эрдэмтэн гэдэг нэр бариад ард түмний толгойг угаагаад бай!!!!???


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s