Хөдөөний сургуулийг хаах цаг айсуй
Posted: 2014/10/29 Filed under: Боловсрол мэдлэг | Tags: Бодууштай Leave a comment
П.Мягмар
Монголд “боловсролын тэгш боломж” гэхээр гол төлөв хүйсийн талаар ярьж харагддаг. Жишээ нь, эмэгтэйчүүд шат ахих тусам эрчүүдээс илүү боловсролтой болдог нь манай тогтолцооны гажиг гэдгийг НҮБ зэрэг олон улсын байгууллага сануулж иржээ. Харин, энэ намар, манай улсын ТББ-уудын хэсэг төлөөлөл нэгдэн жагсах үеэр, зарим нь өнөөгийн боловсрол иргэдийг баян, ядуугаар нь алагчлах болсныг эсэргүүцэж, бас нэгэн тэгш боломжийг шаардсан нь ихэд содон байв.
Иргэд байгаль хамгаалал, шударга ёстой цуг боловсролыг шаарддаг болжээ. Гэвч, энэ мэт шаардлагыг өнгөрсөн үеийн коммунизм руу ухрах нь гэсэн эндүүрэл бий. Ялангуяа, ийм зүйлс ухуулсан нийтлэлүүдийг хоёр жил гаруйн өмнөөс “олон улсын Кэмбрижийн хөтөлбөрийн шинэчлэл” гэгч кaмпанит ажлаар идэвхтэй тарааж эхэлсэн байдаг юм.
Жишээлбэл, манай нэг алдартай нийтлэлч “бүхнийг чадагч өв тэгш хүн”-ий тухай ингэж бичжээ: Монголд бараг эхнээсээ бүх юмыг чаддаг (буюу дуулж, зурж, шинжлэх ухааны бүх салбарыг мэддэг) өв тэгш хүн буй болгох Зөвлөлт боловсрол нэвтэрсэн ба үүнийг олон жил мөрдсөн, өнөөдөр ч үргэлжилсээр байгаа, харин Кэмбрижийн гэх сургалт үүнийг өөрчилж, хүүхэд бүрийн авъяас, чадварыг хөгжүүлэх гэж байна.
Гэвч боловсролын “тэгш боломж” буюу “тэгш байдал” гэдэг нь “бүгдийг чаддаг өв тэгш хүн” бэлдэнэ гэдэгтэй эндүүрч боломгүй, боловсрол-социологийн маш өргөн хүрээний ойлголт юм. Эхэнд дурдсан хүйс болон баян, ядуугийн ялгаа нь үүний зөвхөн хоёр жишээ билээ. Бид боловсрол дахь зарим тэгш бус байдлыг энэ мэт олж харж байгаа ч, үнэндээ тэдгээрийг бид хэрхэн өөрсдөө бий болгож буйг, эсвэл бүр өөр олон тэгш бус байгааг ойлгож мэдээгүй явж магадгүй. Read the rest of this entry »
ЭХ ОРНОО БИД ХУДАЛДАХГҮЙ!
Posted: 2014/10/09 Filed under: Газар нутаг | Tags: Ноцтой Leave a comment
Гадаадад сурч, ажиллаж байгаа, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон мянган монголчууд фэйсбүүкээр нэгдэн, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаарх саналаа Газрын болон бусад хуулиудтай холбогдуулан илэрхийлж, өнгөрөгч зуны наадмаар гарын үсэг цуглуулснаа ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлагын хамт хүргүүлжээ. Тус шаардлагад “Монголын эдийн засаг, нийгэм улс төрд гадныхны ноёрхлыг тогтоох гэсэн хэт улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч буйд Монгол yлсын жинхэнэ эзэд болсон иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал, Монгол yлсын газар нутаг, эрдэс баялгийг харийнханд найр тавин олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс холбогдох хуулиудыг яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буй нь Монгол yлсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол түмний удмын сан, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөрөнгө өмчлөх, эзэмших эрх, газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг хориглох тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, үндэсний язгуур эрх ашигт тэрсэлж байгаа тул нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд болон хэрэгжиж эхэлсэн төсөл санаачлагуудыг нэн даруй таслан зогсоохыг бид хатуу шаардаж байна” гэжээ. Үүнд:
1) Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай зэрэг онц чухал хуулиудыг шинэчлэх төслүүдийг зогсоох
2) Цөмийн энергийн хуулийг хүчингүй болгож, ард иргэд, иргэний нийгмийн тэгш оролцоотойгоор шинэчлэх
3) Монгол yлсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлсэн нарийн царигтай төмөр зам барих, Хятадын Банкийг оруулаxыг таслан зогсоох
4) Мөн дээр дурьдсан хуулиудыг санаачлагчдыг нийтэд ил тод зарлаж, хариуцлага тооцох. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиудыг зөрчин Монголын газар нутгийг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх зорилготой хуулийн төслийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг хатуу шийтгэхийг шаарджээ.
Тус бичгийг хүлээж авснаас хойш 7 хоногтоо багтааж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг иргэд сануулсан байна. Шаардлагын дор Америкаас 1194, Англиас 355, Даниас, Ирландаас 156, Өмнөд Солонгосоос 270, Францаас 40, Швейцараас 219, Японоос 161 иргэн, нийтдээ 2400 хүн гарын үсгээ зуржээ. Дээрхи иргэд холбогдох хуулиудыг маш сайн судлан, тодорхой хуулиудад туссан үндэсний эрх ашигт харшилж байгаа зүйл заалтуудыг нэг бүрчлэн дурдаж, тайлбарын хамт хавсаргажээ.
Түүнчлэн “Монгол Улсын иргэд бид хаана амьдарч байгаагаасаа үл хамааран, эвлэлдэн нэгдэж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашгаа хамгаалан хамтран тэмцэхийн чухлыг эх орондоо болон хилийн чанадад байгаа монголчууддаа уриалж байна” гэжээ.
2014 оны 10 сарын 06
Гадаадад суугаа Монголчуудын шаардлагыг бүрэн эхээр нь энэ зурган дээр дарж үзнэ үү.
Уран олборлолтын үнэ цэнэ
Posted: 2014/09/26 Filed under: Гадаад, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Уран олборлолт Leave a commentМонгол улсад Францын Арева компани хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар уран олборлохоор зэхэж, туршилт хийж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрлөө. “Уран олборлох нь хүн амьтанд огт хоргүй, ураны шар нунтаг ч ямар ч аюулгүй, хүхрийн хүчлээр уусган олборлох арга бол шилдэг технологи, Дорноговийн Улаанбадрахад гажигтай мал төрж байгаа нь үүнээс болоогүй, малаа вакцинжуулаагүй малчдын буруу” хэмээн Арева компанийн ажилтнууд, Цөмийн Энергийн Газрынхан (ЦЭГ) болон хүн чанараа хэдэн халтар ногооноор тавиад туучихсан ичих нүүргүй эрдэмтэд удаа дараа мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Дорноговьчуудыг хамгаалан тэмцсэн иргэний хөдөлгөөнийхнийг “гадныхны гар хөл, шантаажчид, хулхи эх орончид” хэмээн цоллож ирсэн.
Үнэндээ бол ураныг газар дор уусгах аргаар олборлох технологийг анх 2010 оны намар Дорноговийн Дулаан-Уулд туршсан бөгөөд үүний дараахан буюу 2011 оны хавраас Улаанбадрахад гажигтай төл мал гарч эхэлсэн юм билээ. Нийтдээ 4060 кг уран олборлох тооцоотой энэ туршилтын талаар Олон Улсын Атомын Энергийн Газарт У. Ганбаатар гэгчийн тавьсан илтгэлийн 11-15 хуудсанд тодорхой бичсэн байна. http://iaea.org/OurWork/ST/NE/NEFW/documents/RawMaterials/TM-ISL-2010/7.pdf
Энэ удаа ураныг газар дор хүхрийн хүчлээр уусган олборлох нь ямар ч хор хөнөөлгүй гэж ярьдаг Арева болон тэдний гар хөл бологсдын үгэнд няцаалт өгөхөөр доорх нийтлэлийг орчууллаа. Уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй: Үнэхээр уусган олборлох нь хор хөнөөлгүй юм бол яагаад Арева компанийнхан байгаль орчны мэргэжилтэн гадаад эрдэмтэнг Казахстанд цалинтай ажиллуулж байна вэ? Яагаад Казахстанд уран олборлоход нөхөн сэргээлт хийх хэрэггүй харин АНУ-д бол хийх хэрэгтэй байдаг вэ? Мөн Казахстаны ус хүний унданд болон хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй учир уран олборлочихоод цэвэрлэх хэрэггүй гэж байгаа нь саяхан ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаярын “Дорноговийн ус угаасаа үйлдвэрийн саарал ус, унданд хэрэглэх боломжгүй” гэж дуугарсантай агаар нэг буйг анхаарна уу.
Өнөөдөр хөгжингүй гүрнүүд ядуу буурай улсуудын баялгийг аль болох хямдхан ухаж авахаар үхэлдэж байна. Иймд Монголчууд бид маргаашийн ирээдүйг бодож ухаалаг сонголт хийх хэрэгтэй бус уу. Уух усгүй, мал бэлчээх бэлчээргүй, амьдрах нутаггүй болвол мөнгөөр бид яах билээ? Энэ бол миний бас таны ирээдүй.
Хүндэтгэсэн,
Э. Амарлин
Уран олборлолтоор тэргүүлэгч улс болоход ямар үнэтэй вэ?
Бен Арнолди. 2013 оны 8 сарын 28.
Сүүлийн 10 жилд Казахстаны аж үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Гэвч энэ хөгжил дэвшил байгаль орчинд ямар хор уршиг авчирч байна вэ?
Казахстан улс, нийслэл Астана. — Манай гаригийн хамгийн алслагдмал газар нутгийг аюултай хог хаягдлаар бохирдуулвал цэвэрлэх хэрэггүй юу? Тэр хорт хог хаягдал задарч устахад олон мянган жил шаардагдах байсан ч хамаагүй юу?
Казахстан улс улам бүр дэвжин хөгжсөөр, уран олборлолтоороо АНУ, Канад, Австралийг гүйцэн түрүүлж, манай гаригийн уран олборлогч номер нэг улс болсон авч үр дүнд нь аюулт хог хаягдал асар ихээр хуримтлyyлж буйн улмаас эрдэмтэд дээрх асуултуудыг тавьж эхэлжээ. Read the rest of this entry »
Цөмийн туршилт хийснээс хойш олон арван жилийн дараа АНУ-ын төр хорт хавдарын өвчлөлийг судлахаар болжээ
Posted: 2014/09/23 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй, Хариуцлага Leave a commentАНУ, Нью Мексик муж, Тулароса —Далаад жилийн тэртээ яг энд, Нью Мексикийн цөлд АНУ дэлхийд анх удаа атомын бөмбөгийн туршилт хийсэн. Харин энэ сард АНУ-ын засгийн газраас томилсон судлаачид Нью Мексикт ирж, тус суурингийн оршин суугчдын дунд тархсан хорт хавдарын өвчлөл нь цөмийн туршилттай холбоотой эсэхийг судлах юм.
Удтал хүлээгдсэн энэ судалгааны төсөл 2014 оны 9 сарын 25-нд эхлэх бөгөөд АНУ-ын Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид ирж, Тринити полигонд туршилт хийж байсан үе буюу 1945 онд тус мужид амьдарч байсан оршин суугчидтай уулзаж, дэлбэрэлтийн улмаас цацрагт бохирдсон хоол хүнс, ус сүү хэрэглэсний үр нөлөөг судлана.
Тринити нэртэй цөмийн туршилтын полигоны ойролцоох хөдөөгийн тосгодод дийлэнхдээ Латин Америк гаралтай иргэд амьдардаг. Нью Мексик мужийн төвийн бүс энэхүү цөл нутагт хорт хавдарын өвчлөл ер бусын өндөр тул олон айлын элэг бүтэн амьдрал сарнисан тухай нутгийн иргэд олон жилийн турш хэлж ярьсаар ирсэн бөгөөд аюулт өвчин цацрагаас үүдсэн эсэхийг тогтоож өгөөч хэмээн засгийн газартаа ханджээ. Read the rest of this entry »
Дэлхийн Банк, ОУВС нь хуурамч статистик мэдээ ашиглан Африкийн орнуудыг мөлжих нууц зорилготой нь үнэн
Posted: 2014/09/19 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой Leave a commentСэтгүүлч Ричард Мгамба нь Танзани улсын Бузваги алтны уурхайн хуйвалдааныг илчилсэн бичлэгээрээ 2008 онд CNN агентлагийн Африк тивийн Шилдэг cурвалжлагч шагналын эзэн болсон. Тэрбээр 2009 онд Европын Холбооноос хүний эрх, ардчилал, хөгжлийн сэдвээр бичдэг шилдэг сурвалжлагч нарт олгодог Лорензо Наталийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналыг Африк тивээс хүртжээ. Өнөөдөр Ричард Мгамба Английн “Ням гаригийн Гуардиан” (“Guardian on Sunday”) сонины редактороор ажиллаж байна.
Сүүлийн 2 сард нилээдгүй дуулиан тарьж буй, хар арьстнуудыг доромжилсон аястай хэдий ч бид хэн болох тухай, бидний өнөөгийн аж байдлын бодит үнэнийг илчилсэн нэгэн цахим зурвасыг би саяхан олж үзлээ.
Энэ имэйлийг өдгөө АНУ-д амьдарч буй Замбийн сэтгүүлч Филд Руве бичжээ. Тэрбээр АНУ-аас Африк руу зорьсон далай дээгүүрх нислэгийн үеэр дэргэдээ суусан зорчигчтой дэлгэсэн хууч яриагаа өөрийн имэйлд нэгд нэгэнгүй буулгажээ. Түүний замын хань болсон цагаан арьстай эр өөрийгөө танилцуулахдаа “та муусайн Африкчуудыг нэвт шулах” зорилготой Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гурван жилийн тэртээ Замбид айлчилсан тухай хэмээн гашуун үнэнийг өчжээ.
Цагаан арьст эр цааш нь ОУВС-д ажиллахаа больсон ч түүнтэй ижил зорилготой өөр нэг байгууллагад хүчин зүтгэж байгаа хэмээн хуучилжээ. Мөн түүний ажилладаг зуучлагч байгууллага Замби улсын гадаад өрийн үлэмж хэсгийг худалдаж авсан тухай хүртэл сэтгүүлчид сонирхуулсан байна.
Энэхүү түүхийг ойлгомжтой болгохын тулд сэтгүүлч Руве болон түүний замд учирсан цагаан арьстай эрийн хооронд өрнөсөн ярианы хэсгийг Рувегийн бичлэгээс сонгож дор орууллаа.
Намайг суудалдаа дөнгөж тухлaмагц тэрбээр гар сарвайж “Намайг Уолтер гэдэг. Би 1980-aад онд Замбид 3 жил амьдарч байлаа. Люк Мвананшику, Вилла Мунгомба, Доктор Ситеке Мвале гээд Замбийн сор болсон сэхээтнүүдтэй идэж ууж явлаа” гэснээ дуугаа намсгаж “Би та нарыг шулах зорилготой ОУВС-ийн төлөөлөгчдийн нэг байсан юм” гээд мушилзаж “Танай засгийн газар намайг Калингалинга (Замбийн нийслэл Лусака хотын барилга зохион байгуулалтын төсөл—Орч.) гэдэг хэдэн модон байшин руу харсан сая долларын үнэтэй орд харшид байрлуулсан. Миний үүдний саравчнаас баян ядуу, эрүүл өвчтэй, үхсэн амьд бүгд харагддаг байлаа” гэв. Read the rest of this entry »
АНХААР!!! Ардчилалын баг зүүсэн эрх баригчид таны компьютерийг тагнаж байна
Posted: 2014/09/16 Filed under: Цөмийн хаягдал | Tags: Ноцтой, Эх орончид 1 CommentМонголын эрх баригчид хүний эрхийг зөрчиж, энгийн номхон иргэдийнхээ хувийн нууцад халдаж буй талаар Викилийкс мэдээлжээ. Германы ФинФишер гэдэг компанийн бүтээсэн компьютерийн вирусийг ашиглан нууц албад ард иргэдийг тагнаж буй тухай баримтуудыг илчилснээрээ Викилийкс нь гэмт халдлагын гол бай болж буй сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтэн тэмцэгчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдэд анхааруулж байна.
Урьд нь Английн компанид харъяалагддаг байсан ФинФишер нь компанийн зохион бүтээсэн компьютерийн вирус программ нь Windows, Mac, Linux болон Android, BlackBerry, Apple гэх мэт суурин болон зөөврийн компьютер, гар утасны бүх үйлдлийн систем сүлжээнд нэвтрэх чадвартай. Тус вирус нь мэргэжлийн өндөр түвшинд тагнан турших үйл ажиллагааг гүйцэтгэдэг төдийгүй холын зайнаас хүссэн компьютертээ суурилуулах боломжтой зэрэг давуу талтай гэнэ. Ингэхийн тулд аль нэг вебсайтын линк, эсвэл таних танихгүй хүнээс ирсэн линк холбоос, файлыг нээхэд хангалттай. Таны компьютер дээр сэмхэн суусныхаа дараагаар энэ Trojan маягийн вирус нь таны хувийн файлууд болон имэйл, Скайп яриа, видео, аудиог сэмхэн хулгайлж, гуравдагч этгээдэд дамжуулдаг.
Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан (Шинэчилсэн хувилбар)
Posted: 2014/08/21 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, шударга ёс 4 CommentsХалх Голын ялалтын 75 жилийн ойд зориулав
2011 оны 5 сард бичсэн нийтлэлийг минь уншсан олон арван мянган уншигчиддаа талархлаа илэрхийлье. Газрын хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалт нэрээр гадныханд өмчлүүлэхээр шавдаж буй өнөө үед тус нийтлэлийн ач холбогдол чухал хэвээр тул дахин шинэ баримт мэдээгээр баяжуулж та бүхэндээ хүргэлээ. Нийтлэлийн эх хувилбарыг https://golomt.org/2011/05/26/landgrabmongolia/ линкээр орж үзнэ үү.
Хүндэтгэсэн,
Э. Амарлин
2014-08-21
Оршил
2007-2008 онд дэлхий нийтэд хүнсний хямрал нүүрлэв. Хүнсний үнэ тэнгэрт хадаж, үр тарианы үнийн индекс 2000 оныхтой харьцуулахад 2.8 дахин өсөв(1). Дэлхийн Банкны мэдээгээр 2008 онд манай гаригийн 130-155 сая хүн ядууралд нэмж нэрвэгдсэн (2) ба Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Карибын олон арван орнуудад хүнс гачигдлын улмаас үймээн самуун дэгдэж, нийгмийн тогтвортой байдалд аюул учирсныг НҮБ-ын тайланд тэмдэглэжээ(1). Цаг агаарын үзэгдэл, эрчим хүчний хангамж, мөнгөний зах зээл, болон экспортын бараанд хориг тавих мэтчилэн дан ганц улсын бие даасан шийдвэр зэргээс дэлхийн хүнсний хангамж шууд хамаардгийг хүнсний хямрал тод томруунаар харуулав (1). Улс орнууд болсон явдалд дүгнэлт хийж, хэзээ мөдгүй учрах ээлжит хямралд бэлтгэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэв. Цөөнгүй улсын эрх баригчид төрийн бa хувийн өмчийн компаниудтайгаа хамтран бусдын газар нутагт эзэн суух арга тактик боловсруулцгаав. Төр засаг нь дотоодын компаниуддаа санхүүгийн урамшуулал, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж, өргөн уудам газар нутагтай улс орнуудтай дотно харилцаа тогтооход нь дипломат хөшүүрэг ашиглах болов. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гадаадын компанийн нэр дурайх хэдий ч үнэн хэрэгтээ газрын хэлэлцээрийг далдуур төр засаг нь удирдаж, бодлогоор дэмжиж эхлэв. Read the rest of this entry »
Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн
Posted: 2014/08/11 Filed under: Атомын цахилгаан станц, Япон, Фукушима | Tags: Мэдүүштэй, Фукушима Дайичи АЦС, Хариуцлага, шударга ёс Leave a commentФукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.
“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.
“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.
Германчууд 275 мянган тонн жинтэй АЦС-ыг эд анги бүрээр нь задална
Posted: 2014/08/07 Filed under: Атомын цахилгаан станц, ТУЗ-ийн тэргүүн Л. Мөнхтөр | Tags: Мэдүүштэй, Цөмийн хаягдал Leave a commentAgence France-Presse. 2014 оны 7 сарын 30. Дэлгэц руу анхааралтай ширтсэн хэвээр арааг залж, автомат хөрөөг алсаас удирдаж байгаа залуу бол Германы хаагдсан АЦС-ын эд анги төмөр савааг туйлын болгоомжтойгоор салгаж байгаа оператор юм.
Германы баруун өмнөд хэсэгт орших Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшдэг Обрихэймийн АЦС-ын реакторын цөм дэх эд анги бүрийг хөрөөдөж салгах асар их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан ажил талдаа ороод байна.
Энэ ажлын зорилго нь 37 жилийн настай АЦС-ын бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулах хоолой гэх мэтчилэн нийлээд 275 мянган тонн жинтэй эд ангиудыг салгах явдал юм. Эдгээр эд ангиудын 1 нэг хувь орчим буюу 2 мянган тонн нь цацраг идэвхтэй материал юм байна. Read the rest of this entry »
Японы засгийн газaр Фукушимад цөмийн хаягдал агуулах байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзлаа
Posted: 2014/07/31 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Цөмийн хаягдал Leave a comment

Ажилчид ТЭПКО-гийн (Токиогийн Эрчим хүчний компани) эзэмшил цунамид гэмтсэн Фукушима Даичи АЦС-ыг тойруулан газар дор хамгаалалтын мөсөн хана босгож байгаа нь. Гэрэл зургийг: Мэдээллийн Ройтерс агентлаг, Кимимаса Маяма.
Москва, РИА Новости мэдээллийн агентлаг. 2014 оны 7 сарын 29.
Японы засгийн газрын Фукушима-1 АЦС-ын ойролцоох цацрагт хордсон газар нутгийг худалдан авч цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтлээ хэмээн Japan Today сонин өнгөрсөн Мягмар гариг мэдээлжээ.
Тус цахим сонинд бичсэнээс үзвэл орон нутгийн оршин суугчид засгийн газрын төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тул газраа зарахаас татгалзжээ. Тэдний дунд Фукушима-1 АЦС-аас 20 км-ийн тойрог дотор оршдог, цацраг идэвхит бодисонд хэт ихээр бохирдсоны улмаас хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа газрын эзэмшигчид ч байсан юм. Read the rest of this entry »
Арева компанийг Францын аудитын шалгалтынхан хатуу шүүмжилжээ
Posted: 2014/07/17 Filed under: "Арева" цөмийн корпораци 2 CommentsЦөмийн салбарт үйл ажиллагаа явуулагч Арева компанийн үйл ажиллагаанд Францын төрөөс аудит шалгалт хийсний дараа Арева компани хүчтэй шүүмжлэлд өртжээ.
Финлянд улсын Цацраг ба Цөмийн Аюулгүй Байдлыг Хариуцсан Агентлаг (СТУК)-аас тус улсын баруун хязгаарт барьж буй Олкилуто -3 АЦС-ын аюулгүйн байдалтай холбоотой баримт бичгүүдийг Арева компани бүрэн хүлээлгэж өгөөгүй хэмээн мэдэгджээ. Тус реакторын барилгын ажил олон жилээр хойшилсон төдийгүй өнөөдөр ч зогссон хэвээр байгаад барилгын ажлыг хариуцагч Арева компани болон тус АЦС-ын эзэмшигч компани харилцан бие биенээ буруутгасаар байгаа аж.
ТА ХЭМЭЭН ДУУДАЖ, ЭРГЭН ДУРСАХЫН УЧИР
Posted: 2014/07/01 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой, Хариуцлага, шударга ёс Leave a commentЭнхбаярын Доржсүрэнгийн гэгээн дурсгалд
Зургаан жилийн ѳмнѳх энэ л ѳдѳр Монголын манант саарал нийгэмд тѳр нь таван хүнээ буудаж хороосон аймшигт явдал гарсан. Булхайцсан, турхирсан, тушаасан, буудсан этгээдүүд бүгд л нэртэй устай, намтай хѳдѳлгѳѳнтэй, цагаан цамц, зангиа госчоом болсон цатгалан баагийнууд байсан. Гэвч тэдний ганцад нь ч “миний буруу, намайг шоронд хий!” гэж эр хүн шиг хэлэх зориг зүрх байгаагүй нь бас үнэн. Уг нь тэгж хэлнэ гэдэг хүсч тэмүүлээд байгаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн ёсоо байг гэхэд үгүй ядаж хүн ёсны хэлтэрхийн илрэл байх байсан биш үү?! 7 сарын 1-ний тэр хар өдөр алтан амиа харамсалтайгаар алдсан залуус, тэдний дунд хорин хэдхэн насандаа амь үрэгдсэн Энхбаярын Доржсүрэн хүү таныг энэ л ѳдѳр дахин эмгэнэн дурсч, гүнээ мэхийн хүндэтгэхийн хамт хүний гэх үнэр ч үлдээгүй муусайн ямбатнуудын ѳмнѳѳс уучлал эрэн сѳгдѳж байна бид. Read the rest of this entry »
УИХ-ын гишүүн С. Ганбаатар ураны асуудалд онцлон анхаарахаа амлав
Posted: 2014/06/27 Filed under: ТУЗ-ийн тэргүүн Л. Мөнхтөр, Эрх баригчид | Tags: Лос Анжелесийн Монголчууд Leave a commentМэдээг бэлтгэсэн Л. Мөнхтөр
УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар 2014 оны 06 сард АНУ-ын Калифорни мужаар зочлохдоо Лос Анжелес, Сан Франциско хотуудад амьдран суугаа монголчуудтайгаа уулзаж ярилцав. Лос Анжелес хотод болсон уулзалтыг Лос Анжелесийн Монголчуудын Холбоо (ЛАМХ)-ноос зохион байгуулж, тус Холбооны дэд тэргүүн Т.Лхагва нээж үг хэлэв. Нийт 22 хүн оролцсон тус уулзалт санал бодлоо чөлөөтэй солилцох нэгэн орой болж өнгөрөв. Read the rest of this entry »
Цөмийн Африк буюу “цэвэр” гэгддэг эрчим хүчний бохир нууцaac
Posted: 2014/06/24 Filed under: Видео, Нигер/ Конго-- Африк | Tags: Мэдүүштэй Leave a commentКино найруулагч М. Колфенбах 2 жилийн турш Африк тивийн ул орнуудаар аялж “Цөмийн Африк” гэдэг онц сонирхолтой баримтат кино хийснийг Голомт-ЦЭХ-өөс орчуулж та бүхэндээ хүргэж байна.
Энэхүү баримтат кинонд Африк тивийн ураны ордуудыг тойрсон зөрчилдөөн, Мали улс руу цомрон орсон Францын түрэмгийлэл, Танзанийн дархан цаазат газарт уран олборлохоор шунан дайрч буй бусармаг үйлдэл хийгээд өнгө мөнгөнд автсан Африкийн эрх баригчид Франц улсын, тэр тусмаа Арева компаний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байгаа нь Африк тивийн хувь заяанд хэрхэн нөлөөлж байгааг баримтаар үзүүлжээ. Мөн Африкийн ядуу буурай улс орнуудын эрчим хүчийг хангахын тулд цөмийн эрчим хүч ашиглах төлөвлөгөөг шамдуулан шахаж буй улс төрчдийн яриа нь Монголын Цөмийн Энергийн Газрынхныг санагдуулна. Бид аргагүй л Африкийн араас явж байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.
“Цөмийн Африк” киног монгол хэл рүү орчуулж, хянасан идэвхтэн орчуулагч Цоомоо, Ганаа, Оно, Амарлин нартаа талархал илэрхийлье!
Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн
http://www.zuragt.mn/?date=2014-06-29