АНХААР!!! Ардчилалын баг зүүсэн эрх баригчид таны компьютерийг тагнаж байна

1477402_244790552349977_260634929_n

Монголын эрх баригчид хүний эрхийг зөрчиж, энгийн номхон иргэдийнхээ хувийн нууцад халдаж буй талаар Викилийкс мэдээлжээ. Германы ФинФишер гэдэг компанийн бүтээсэн компьютерийн вирусийг ашиглан нууц албад ард иргэдийг тагнаж буй тухай баримтуудыг илчилснээрээ Викилийкс нь гэмт халдлагын гол бай болж буй сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтэн тэмцэгчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдэд анхааруулж байна.

Урьд нь Английн компанид харъяалагддаг байсан ФинФишер нь компанийн зохион бүтээсэн компьютерийн вирус программ нь Windows, Mac, Linux болон Android, BlackBerry, Apple гэх мэт суурин болон зөөврийн компьютер, гар утасны бүх үйлдлийн систем сүлжээнд нэвтрэх чадвартай. Тус вирус нь мэргэжлийн өндөр түвшинд тагнан турших үйл ажиллагааг гүйцэтгэдэг төдийгүй холын зайнаас хүссэн компьютертээ суурилуулах боломжтой зэрэг давуу талтай гэнэ. Ингэхийн тулд аль нэг вебсайтын линк, эсвэл таних танихгүй хүнээс ирсэн линк холбоос, файлыг нээхэд хангалттай. Таны компьютер дээр сэмхэн суусныхаа дараагаар энэ Trojan маягийн вирус нь таны хувийн файлууд болон имэйл, Скайп яриа, видео, аудиог сэмхэн хулгайлж, гуравдагч этгээдэд дамжуулдаг.

Анх Викилийкс 2011 онд анх удаа ФинФишер компанийн тухай мэдээлсэн байдаг. Харин энэ удаа Викилийкс тус вирусын программыг улс орнуудын нэрийг олон нийтэд дэлгээд зогссонгүй FinFisher FinSpy тагнуулын программын хувийг татаж авахад зориулан тавьжээ. Тус программыг Египет мэтийн дарангуйлагч тогтолцоотой орнуудын эрх баригчид өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд тус вирусын тусламжтайгаар сэтгүүлчид болон иргэний нийгмийн идэвхтнүүдийг мөрдөж, тэднийг нугачин дарахад ашигладаг байна. Тухайлбал, 2014 оны 4 сард Пакистан улсын Bytes for All (B4A) ТББ-аас хүний эрх чөлөө, хувийн нууцад халдсан хэмээн үзэж, шүүхэд хандаж байжээ.

Төр засгууд энгийн номхон иргэдийг цаг ямагт мөрдөн мөшгиж байдгийг Викилийкс, Сноуден нар баримт нотолгоотойгоор дэлгэн тавьсаар ирсэн. Харин хүний эрхийг хүндэтгэж, иргэдийг тагнахын эсрэг байр суурь баримталдгаараа олон улсад нэртэй Герман улсад ийм бизнес эрхэлдэг компани байрладаг нь тун ч тоогүй юм.

ФинФишер компаниас тагнуулын программ худалдан авсан улс орнуудын жагсаалтад хамгийн томоохон худалдан авагчдын нэг буюу 16 лиценз авсан Монгол улс орсоныг Викилийкс дурьджээ. Монгол улс нь иргэдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, онлайн хувийн нууцыг хадгалах, хүний эрхийг дээдлэх явдлыг дэмжигч төр засгуудын эвсэл болох Онлайн Эрх Чөлөөний Эвслийн тэргүүнээр саяхан сонгогдсон гэдгийг ч онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын эрх баригчид олон улсын арга хэмжээнд очихдоо “ардчилагч” баг зүүдэг ч үнэн хэрэгтээ дарангуйлагч, дүр эсгэсэн хуурамч ардчилагчид гэдгийг нь Викилийкс нийтэд зарлажээ.

Цаашилбал, 2012 оны 4 сарын 27-нд төрийн албаны ажилтан С. Одмагнай гэгч хүн ФинФишер компаниас яаралтай тусламж хүсч имэйл илгээжээ. Тус имэйлд: “Бид вирус бүхий пдф файлыг гмайл хаяг руу зип болгоод хавсаргаад явуулсан чинь алдаа заагаад болохгүй байна, яаралтай туслаач” гэсэн байна.

Имэйлийг харилцаанаас харвал info@future-mongolia.com гэдэг хаягаас C. Oдмагнайгийн odmagnai@gmail.com имэйл хаяг руу зипдсэн файл явуулж турших гэсэн оролдлого нь бүтэлгүйсэн бололтой. Цаанаас нь Google компани вирусыг таниад “таны явуулах гэж оролдож буй файл чинь хууль бус учраас бид илгээх боломжгүй” гэсэн аж.

Өөр нэг зүйл анхаарал татаж буй нь 2010 оны 9 сард 3 жилийн хугацаатайгаар 25 хүнийг тагнахаар 3 агентад (тагнуулчид) зориулж 295,5 евро, мөн 150 хүнийг тагнахаар 4 жилийн хугацаатайгаар 10 агентад зориулж 723 мянган еврогоор тус тус лиценз худалдан авсан ба нийтдээ 1.3 caя еврог иргэдээ тагнан турших вируст програм авахад зарцуулжээ. Уншигч та бодоод үзээрэй, 1.3 caя евро (1.7 caя доллар)-ooр бид юу хийж чадах байсан бол?

Монголын үрс сурч хүмүүжих цэцэрлэг сургууль бас эхчүүдэд нь амаржих байр барихад хүрэх байсан бус уу?

Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, ФинФишер тагнуулын программын лицензийн хугацаа энэ 4 оны 9 сарын 3, 30-д бас зарим нь 11 сарын 21-нд дуусах юм байна шүү. Сунгуулах уу эсвэл сургууль барих уу? Суудлаасаа сугарахаас айж ард иргэдээ тагнах уу эсвэл өсвөр үеийнхэндээ зориулах уу? СОНГООРОЙ!

Эх сурвалжууд:

  1. https://wikileaks.org/spyfiles4/customers.html
  2. http://www.theregister.co.uk/2014/09/15/wikileaks_leaks_finfisher_docs_binaries/
  3. http://hackread.com/wikileaks-spyfiles-exposes-finfisher-malware-surveillance/
  4. http://hackread.com/finfisher-surveillance-challenged-in-pakistan/

One Comment on “АНХААР!!! Ардчилалын баг зүүсэн эрх баригчид таны компьютерийг тагнаж байна”

  1. gandash says:

    Монголд ямар 175 хүн нь ярьсан яриагаа хэнд чагнуулаад явж байгаа юм бол доо.Энэ их мөнгө зарцуулаад ямар үр дүнд хүрч байгаа юм бол оо? Улс үндэстний эсрэг үйл ажиллагаа хийх гэж байсаныг нь таслан зогсоосон бол болж л байна.Өөр зүйлд ашигласан бол хайран л мөнгө дэмий үрж байж.Эрх биш ухаарна биз ээ, энэ ажлыг хийж байгаа улс.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s