Ураны хайгуул, олборлолтын ул мөрөөр …
Posted: 2013/05/14 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 5 CommentsДорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын Аревагийн охин компани “Кожеговь XXK” ураны туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авахаар үйл ажиллагаа явуулж байгаа.
Сүүлийн хоёр гуравхан жилд Кожеговь компаний уран олборлох үйл ажиллагааны улмаас нутгийн малчдын мал хуй үхэж үрэгдсэн байх болзошгүй гэсэн таамаглал гарсаар байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг судалгаа шинжилгээ хийж мал чухам юунаас болж хордсон талаар ѳѳрсдийнхѳѳ дүгнэлтийг гаргасан.
Тухайлбал нутгийн малчин Норсүрэн гуайн 22 тугал бяруу үхсэнийг шалгуулахаар ерѳнхий сайд Алтанхуяг Read the rest of this entry »
Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг цөмийн эсрэг үзэлтэй
Posted: 2013/05/07 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Монголдоо буй Монголчууд, Мэдүүштэй 5 CommentsЧех улсын Палацкийн их сургуулийн доктор (2000), АНУ-ын Техасын A&M их сургуулийн доктор (2011), “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, МУИС-ийн дэд профессор, эрдэмтэн Гомбожавын Ариунболдын De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг сонирхоно уу?
Дорноговийн Зүүнбаянгаас дахин түгшүүрт мэдээ ирлээ.
Posted: 2013/04/23 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд, Цөмийн хуйвалдаан | Tags: Арева, Ноцтой 1 Comment
Мал эмнэлэг үржлийн газрын шинжилгээний дүн. ( 2013-3-11)
Posted: 2013/04/15 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой 1 CommentДорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс тугал үхэж хорогдсон шалтгаан дүгнэлтээс…
Тал хонгорын шар дов дахь шаврын цэгд(байршил: N 44°13′.379″ E 109°39′.403″) Inspector 1000 радиологийн зөөврийн багажаар хэд хэдэн удаа хэмжилт хийж үзэхэд багажны заалт 1,01 мкзв/цаг зааж байсан нь биологийн зөвшөөрөгдсөн жилийн стандарт дунджаас 7 дахин их байна. Хаягдал шаварт цацрагийн хэмжээ стандарт дунджаас кали-40 1 дахин, уран-238 бараг 30 дахин их өндөр агуулгатай байв. Энэхүү шинжилгээг УМЭАЦТЛ, Геологийн төв лаборторийн албан ёсны дүн болон Цацрагын хяналтын албан бус дүнгээр баталгаажсан болно.
Үхсэн болон эмгэг анатомийн зориудын задлалт хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эд, эрхтэнд бий болсон эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил эмгэг өөрчлөлт нь гол төлөв цуллаг эрхтэн болох уушиг, бөөр, зүрх, элэг, дэлүү, тархи, нугас, тунгалагийн зангилаа, ясны эдүүдэд үүссэн бөгөөд энэ нь цацрагийн болон хүнд элементийн ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Тухайлбал цахилгаан соронзон цацраг, тухайлбал альфа, ветта, гамма цацраг, хар тугалга, стронций, уран, тори, зэс, цайр, мангаан, кобальт зэрэг хүнд элементээр хордсон үед эд, эрхтэнд цэгэн болон голомтолсон цус харвалт, судасны үрэвсэл бий болсноос цус тогтонгишил үүсэх, эсийн төвшинд үхжил, сөнөрөл, эсийн бөөмийн хромосомын бөөгнөрөл(pyknotic), задрал(karyorrhexus), эс хөөх, хоосовч үүсэх(vacuolated cellular swelling), олон бөөмт аварга эс, дутуу боловсорсон үүсгэвэр фибробластууд, лимфоцит, моноцит, макрофаг эсүүдийн олширолт, тэгээрийн гэмтэл тод ажиглагдаж байгаа нь үүнийг гэрчилж байна. Судлаачдын судалгаа, туршилтын дүнгээс үзэхэд уран, тори, ради, радон нь гамма цацраг ялгаруулахаас гадна байнга альфа, бетта цацраг ялгаруулдаг бөгөөд эдгээр нь мал, амьтны эд, эсийн төвшинд эргэлт, буцалтгүй эмгэг өөрчлөлт үүсгэх аюултай болохыг тогтоосон байна.
Ураны хайгуул хийх явцад бүй болсон хаягдал шаврыг харуул, хамгаалалтгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй тугал үхэж хорогдсонд Кожеговь компань буруутай болох нь дээр дурьдсан шинжилгээ судалгааны үр дүн, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна. Иймд малчин Д.Норсүрэнд учирсан хохирлыг Кожеговь компаниар нөхөн төлүүлэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
- Ураныг эсэргүүцэж Дорноговьчууд жагсах гэж байна
- Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.
- “Кожеговь”-ийг өмөөрч болно, Гэхдээ…
- “Ичгүүргүй нүд” Монголыг онилжээ
- Уранаас болж мал үхсэнийг шат шатандаа хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү
“Голомт ЦЭХ” ТББ-ын тэргүүн, лазерийн физикч, доктор Г.Ариунболдтой ураны асуудлаар / Нийгмийн толь сонин
Posted: 2013/04/02 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан Leave a commentУраны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.
Posted: 2013/03/25 Filed under: Газар нутаг, Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Арева, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 7 Comments2013-3-25 ны “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна.
March 25th, 2013
Хагас жил гаруй хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлт гарч, цацраг идэвхт бодисоор мал хордсон болохыг нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар энэ сарын 18-нд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багт очиж цацраг идэвхт ураны хайгуулын лицензтэй “Кожеговь” ХХК-ийн хайгуулын анги болон зүй бусаар малаа хорогдуулсан малчидтай уулзлаа. Read the rest of this entry »
Ураны хор уршиг ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Posted: 2013/03/24 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 Comment
Уран бол өөрөө байгальд байгаа байдлаараа хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд, ердийн тохиолдолд маш сул цацраг ялгаруулдаг. Ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг. Учир нь уран нь өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг. Энэ учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юмаа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг.
Баруун Европын орнуудад уран олборлолтыг бүрэн зогсоосноос хойш Казахстан, Канад, Австрали мэт хүн амын нягтшилт сийрэг газар явагддаг. Энэхүү олборлолтын явцад нутгийн уугуул индиан ба абориген иргэд хамгийн түрүүнд хохирдог бөгөөд, тэд улс төрийн болон хууль зүйн аргаар өөрийн эрх ашгаа хамгаалан эсэргүйцэж эхэлсэн билээ.
Бусад ураны олборлолт явуулдаг улс орнууд бол Узбекистан, Нигер, Намиб ба ОХУ юм. Энэхүү олборлолт явагддаг газруудын нийт 70% нь мөн адил нутгийн уугуул иргэдийн амьдардаг газар байршдаг бөгөөд, хамгийн ихээр ураны олборлолтын гайг өөр дээрээ үүрдэг.
Ил олборлолтын уурхайг хэдэн км-ийн өргөнтэй, олон аварга том нүхнүүдээр төсөөлж болно. Энэхүү нүхнүүдийг нь 100 гаруй метрийн гүнд малтаж ухдаг бөгөөд, тэр нүхнүүдийг тойрон олон том уул овоо мэт хог хаягдал нь сүндэрлэдэг. Мөн тэр уурхай нь үргэлж томорч өргөжиж байдаг бөгөөд, уурхайн тэслэлт явуулах нөхцөлд тоос тоосонцор агаар мандалд ихээр хаягддаг. Тэрхүү нарийн тоосонцор нь говийн угалз мэт босон хийсэж, ойр хавийн газар тэр чигээр нь бүрxдэг юм. Энэхүү тоос, тоосонцор нь ойр хавийн ажилчдын байр, тосгон хот, малын бэлчээрээр тархан тунадаг.
Уран олборлолтын явцад тархдаг түгээмэл өвчин:
Хамгийн ихээр хордож, хамгийн ихээр хохирдог нь жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүд юм. Арева компанийн 40 жилийн турш уран олборлолт явуулж буй Нигер улсын туршлагыг судалж үзье . Нигер улсад хамгийн ихээр түгсэн хүүхдийн өвчин нь ханиад биш, удамшлын гаж төрөлт, цус багадалт, төрөл бүрийн хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчин байдаг. Үүнийг уран олборлолттой холбож үздэг.
Нас бие хүрэгсдийн дунд ихэвчлэн бөөрний архаг өвчин ба уушгины хорт хавдар ордог.
Хортой бодист ихэвчлэн хүн ууж идэх зүйлээрээ дамжуулан хорддог- тэрхүү хүнс нь хүнд металл болон цацрагийн идэвхтэй байдаг бөгөөд, тэр нь цаашдаа бөөрөнд тунан үлддэг. Энэхүү уран ба бусад хүнд металл биед их хэмжээгээр хуримтлагдвал, бөөрний үйл ажиллагаа бүрэн зогсдог.
Мөн, гүний усны хордолтоос гадна уран олборлолтын дагуулдаг хамгийн том аюул бол радон хий юм. Энэхүү хий нь уран олборлолт явагдаж буй уурхайн агаарт их хэмжээгээр хуримтлагддаг бөгөөд уушгины хорт хавдар үүсгэдэг. Энэхүү хий нь үнэргүй, өнгөгүй бөгөөд тогтоож олоход маш хүндрэлтэй байдаг хий.
Areva компани Гринписын хийсэн судалгааг үгүйсгэхдээ жилийн турш рентгенээр шалгаж, цацраг идэвхийн хэм хэмжээ нь эрүүл мэндэд аюултайгаар нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж тайлбарладаг. Энэхүү хариултыг Арева компани тавих нь ойлгомжтой. Гэвч уран олборлолт явагддаг тосгонуудын ундны усыг шинжлэхэд, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин хэтэрсэн байсан. Мөн цацраг идэвхт радон хий орчин тойронд тархсан байсан нь ил болсон. Нигер улсын Арлит хотод энэ бүгд нэг нэгнээ дагаж ирдэг, өөрөөр хэлбэл уранд хордсон ус, радонд хордсон агаар, цацрагаар шардаг хүний явган зам, магадгүй хордсон хүнсний ногоо ба хордсон сүү. Энэ бүгд нь уурхайн ажилчдын ч, ойр хавийн тосгонд амьдардаг хүмүүст ч ижил хэмжээгээр аюултай. Арева компани нь энэхүү цацраг идэвхийн аюулыг тайлбарлах ёстой байсан боловч, энэхүү аюулыг Нигер улсын ард түмний дунд тараан танилцуулж байгаагүй.
Мөн цацрагийн идэвхтэй хорт хаягдал нь ихэвчлэн уурхай явуулсан газраа уурхайг нуур болгон живүүлж, аль эсвэл шороогоор бүрж булдаг. Энэхүү цацрагийн оршуулга нь цаашид олон мянган жилээр хойч үеийнхнийг зовоох асуудал бөгөөд, мөнхийн аюул болон үлддэг.
Одоо “Уран” гэж яг юу юм бэ?, Ямар замаар хүн малын эрүүл мэндийг яаж хордуулдаг вэ? гэдэг талаар авч үзье.
Уран бол цацраг идэвхит хүнд металл юм. Ураны цацраг идэвхийн задралын явцад голдуу алфа туяа ялгардаг. Алфа туяа нь агаарт хэдхэн см цацраад замхарна. Хувцас болон хүний арьсыг нэвтлэх чадваргүй. Гэвч хүн, малын биед орсон тохиолдолд эрхтэний эд эсийг маш хүчтэй энергээр шарж гэмтээнэ. Алфа туяа бол нэвтлэх чадвар муутай боловч, бэта, гамма туяанаас 20 дахин илүү энергээр шарж эд эс гэмтээдэг байна.
Уран гэдэг бодис нь хүн малыг химийн ба цацрагийн гэсэн 2 төрлөөр хордуулна.
1. Уран бол хүнд металынхаа хувьд хар тугалга, мөнгөн устай адил химийн аргаар хордуулна.
2. Ионжсон цацрагаар шарж цацрагийн хордолт өгнө.
Уран ямар замаар уран хүний биед нэвтрэн орох вэ?
1. Амьсгалын замаар:
Уран цацраг идэвхит бодис тул байнга задарч байдаг. Энэ задралын үед Алфа, Бета цацраг ялгардаг. Энэ цацраг туяа амьсгалын замаар дамжин уушгинд нэвчин ороход яваандаа уушигны хавдар үүсэх аюултай. Цацрагаар шарагдсан уушиг бол тэр дороо хавдар болохгүй ч, хэд хэдэн жил, зарим тохиолдолд 10 хүртэл жил өнгөрсний дараа хавдраар өвчилдөг байна. Алфа туяагаар амьсгалаас сэргийлэхэд маск зүүх, тамхи татахгүй байх чухал юм. Ураны уурхайд ажиллаж байсан тамхи татдаг хүмүүсийн дунд уушигны хавдар элбэг байжээ. Радон хий, тамхи татах хоёр зэрэгцэхээр уушгинд маш аюултай байдаг байна.
2. Ус, хүнсээр дамжин хоол тэжээл боловсруулах эрхтэнд нэвтрэн орно. Газрын гүнд ураныг хүхрийн хүчлээр уусган хайлуулах арга нь гүний усыг бохирдуулах аюултай.
3. Шарх сорвиор дамжин шууд биед нэвчиж болно.
Уранаас хордох химийн хордолт: Амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин уран хүний биед ороход химийн хордолт явагдана. Энэ нь бөөрний дутагдал, бөөрний үйл ажиллагаа зогсох хэлбэрээр илрэнэ.
Ядуурсан ураны цацрагийн онцлог: Уран олборлоход хаягдал болон ялгарсан үлдэгдэл шороо, шавхайд ураныг нь ялган авсан ч гэсэн цацраг идэвхит бодис үлддэг. Тэр нь хөрс, ус, агаараар дамжин хүн, малын уушгийг алфа – туяагаар шарснаас олон жилийн дараа ч уушигны хорт хавдар үүсгэж болно.
Уран мөн яс, бөөрөнд хуримтлагдана: Ураны тоос бол уусдаг ба уусдаггүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Уусдаггүй хэсэг нь уушгинд хуримтлагдаж уушгийг гэмтээж байхад уусдаг хэсэг нь цусанд орж хүн малын биед тарна. Зарим хэсэг нь яс, бөөрөнд хуримтлагдаг, зарим хэсэг нь шээсээр гадагшилна.
Ураны уурхайн ажилчид уран олборлох ба шар нунтаг гаргаж авахад ураны задралаар үүсэх Радон хий амьсгалснаар уушигны хавдар тусах эрсдэлтэй.
Жирэмслэлтийн үед:
Жирэмсэн эх цацрагаар шарагдахад хэвлий доторх хүүхдийн хөгжилд нөлөөлж болно. Төрсөн хүүхэд хавдраар өвчлөх ба ялангуяа цусны хавдар тусах магадлал өндөр байдаг.
Хэвлий дэх хүүхдийн хөгжилд нөлөөлөх ураны нөлөө нь тухайн жирэмслэлтийн үе шат болон авч байгаа цацрагийн хэмжээнээс шалтгаалдаг байна.
– Жирэмслэлтийн эхний үе шатанд цацрагийн нөлөөгөөр ураг хэвлий дотроо амьгүй болох эрсдэлтэй.
– 4. -10. долоо хоногтой жирэмслэлтийн үед зүрх, мэдрэлийн систем зэрэг эрхтэнүүд бий болж эд эсүүд ялгаран үржих үед хэвийн биш, гажиг мутаци үүсэх эрсдэлтэй. Энэ нь мөн амьтан дээр хийсэн судалгаагаар тогтоогдсон байна.
– 10-аас дээш долоо хоногтой жирэмсний үед тархины хөгжилд ноцтой нөлөөлдгөөс сэтгэл мэдрэлийн өвчтэй хүүхэд төрөх магадлал өндөрсдөг байна. Энэ нь Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаях үед жирэмслэлтийн энэ шатанд байсан хүүхдүүдэд элбэг тохиолджээ.
– Жирэмслэлтийн үе шат хамаарахгүйгээр нөлөөлөх зүйл бол төрсөн хүүхдэд хавдар тусах магадлал өндөр болдог. Учир нь удамшлын өөрчлөлт орсноор эд эсийн өөрийгөө хянах тогтолцоо нь өөрчлөгддөг буюу алдагддаг байна.
Хэрвээ жирэмслэхээс өмнө эхийн биед цацраг идэвхит бодис орсон тохиолдолд ураг гаднаасаа ч дотроосоо ч цацрагт хордох давхар аюултай.
Иргэний Хамгаалалт:
Ураны хордлогод өртсөн бүс нутгийг тусгаарласан хамгаалалтанд оруулах ёстой. Иргэдэд эрүүл мэндээ хамгаалах болон өдөр тутмын амьдралдаа анхаарах мэдээллүүдийг маш сайн ойлгуулах ёстой. Хордлогын бүсийг цэвэрлэсний дараа эрүүл мэндийн аюулгүй байдлыг тогтмол хэмжилтээр баталгаажуулах ёстой байдаг.
Эх сурвалжууд:
http://www.dergesundheitde.com/radon-und-ihre-gesundheit/
http://www.spiegel.de/wissenschaft/natur/uranabbau-in-niger-die-gesundheit-von-80-000-menschen-ist-bedroht-a-686633.html
http://de.wikipedia.org/wiki/Absetzbecken_%28Bergbau%29
http://de.wikipedia.org/wiki/Uranbergbau
http://www.bfs.de/de/ion/wirkungen/uranmunition.html
Click to access stth_schwangerschaft.pdf
Орчуулан бэлтгэсэн Ц. Хүслэн, Мигаа Могод
Ураныг хэрхэн олборлож баяжуулдаг вэ?
Posted: 2013/03/13 Filed under: Газар нутаг, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой 2 Comments• 1-р үе шат: Сорьцын өрөмдлөг
Эхний шатанд ураны сорьцыг тодорхойлохын тул хяналтын өрөмдлөг хийж, дээж авна. Ураны хүдрийг газар дор уусган олборлоход нэг орд газарт 500-гаад удаа өрөмдөх явдал гардаг. Ингэж өрөмдөхөд химийн бодисонд ууссан уран гүний усыг бохирдуулж, орчин тойронд цацраг идэвхит бодис алдагдах эрсдэлтэй. Read the rest of this entry »
Атомын цахилгаан станцаас татгалзаж байна
Posted: 2013/03/13 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй, Ноцтой 3 Comments
Европын Xолбоо:
Бельги:
2015-2025 онд 7 АЦС-аа бүгдийг нь зогсооно.
Болгар:
Дунай мөрний эрэг дээр Беленад АЦС барих ажил зогссон. Энэ станцыг аль 1980-аад оноос барьж эхэлсэн ч анхны төлөвлөсөн 4 Read the rest of this entry »
Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагын мэдэгдэл
Posted: 2013/03/13 Filed under: Атомын цахилгаан станц, Иргэд , хөдөлгөөнүүд, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Мэдүүштэй, Хариуцлага, Эрүүл мэнд, шударга ёс 1 CommentЧернобылийн ослын 27 жил
Цөмийн ослоос 4 жилийн дараа хүүхэд томчуудын дунд бамбай булчирхайн болон цусны хорт хавдар өргөн тархсан. Чернобылийн цацрагийн хордолтын улмаас 1,6 сая хүн амиа алдсан. 800 мянган ликвидатор буюу ослын дараахан Чернобылийн АЦС дээр ажиллаж, ослыг цэвэрлэсэн ажилчдаас 125 мянга нь бас нас нөгчсөн. Хэдэн зуун мянган хүн цацрагт хордож, өвчилсөн. Хүн амын дунд нялхсын эндэгдэл ихсэж, цаг хугацаа өнгөрөх тусам гаж төрөлт элбэгшиж байна. Read the rest of this entry »
Базелийн тунхаг
Posted: 2013/03/02 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй Leave a comment2010 оны 8-р сарын 26-нд Швейцарийн Базел хотноо “Онгон байгаль ба хордсон иргэд – Уугуул нутгийнхан, тэдний эрүүл мэнд ба ураны уурхай“ сэдэвт бага хурал зохион байгуулагдаж, Канад, АНУ, Энэтхэг, Намиб, Австрали зэрэг уран олборлогч орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Хурлын төлөөлөгчид тус тусын улс орон дахь уран олборлолтын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд, эцэст нь Базелийн Тунхаг гэдэг баримт бичиг гаргасан юм. Дэлхий дахинаа уран олборлолтыг хориглохыг уриалсан тус тунхаг бичигт ингэж бичжээ.
Оршил үг
Уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэх нь хүрээлэн буй байгаль орчин, амьд бие организмд онц хортой төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, энх тайвнаар зэрэгцэн орших, цөмийн зэвсгээс ангижрах дэлхий нийтийн үйлсэд ноцтой саад учруулдаг гэдгийг энд хуран цугларагсад санал нэгтэйгээр баталж байна. Read the rest of this entry »
Яруу найрагч О. Дашбалбар: “Элбэг нэртэй хүн тѳр баривал тѳр самуурдаг…”
Posted: 2012/12/04 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрх баригчид | Tags: AH, Бодууштай, Хүний мөс 6 CommentsMиний бие аль ч улс тѳрийн нам, эвсэлд харъяалагддаггүй ба тэдэнд ѳгѳх ѳглѳг, авах авлага ч байхгүй ээ. Харь оронд мэргэжил эзэмшиж, тэндээ ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн л Монгол иргэн. Хэдийгээр гадаадад олон жилийг элээж байгаа ч эх нутаг, элгэн түмнээ цаг мѳч бүхэнд зүрхэндээ тээж явдаг нэгэн билээ. Монгол эх орон, ард иргэдэд минь тулгараад байгаа сэтгэл зовоосон зарим нэг асуудлаар эрхэм таньтай санал бодлоо илэн далангүй хуваалцах гэсэн чин хүсэл минь энэ нэгэн нийтлэлийг чадан ядан эвлүүлэхэд хүргэлээ.
Зүрх сэтгэл минь шаналж, унтах нойр минь үргэн одохын учир юун. Яруу найрагч О. Дашбалбар агсан амьд ахуй цагтаа “Элбэг нэртэй хүн тѳр удирдахад тѳр самуурдаг” гэж зурагтаар барин тавин хэлэхэд хачирхаж бас гайхаж билээ. Read the rest of this entry »
Болгар улс АЦС бариулахаас татгалзсаны улмаас Орос Болгарын харилцаа мууджээ
Posted: 2012/09/13 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentИерусалем/София (дпа)
Болгар улс нь ОХУ-аар Атомын цахилгаан станц (АЦС) бариулах шийдвэрээ өөрчилсний улмаас 2 улсын хооронд ноцтой маргаан үүсчээ. Улмаар ОХУ тус улсаас 1 тэрбум евро төлбөр нэхэмжлэснийг Болгар улс хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв. Энэ мягмар гаригт Болгарын мэдээллийн агентлагийн мэдээлснээр Болгарын Эрчим хүчний сайд Дэляан Добрэв “ОХУ төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй гэжээ. Мөн тэрбээр Дунай мөрний эрэг дээр орших Белена хотод АЦС бариулах захиалгыг шалгахыг улсын прокуророос хүссэн байна. ОХУ нь Белена-төслийн төлбөр болох 58 сая еврог хугацаанд нь шилжүүлээгүй гэдэг үндэслэлээр Болгарыг Парис дахь олон улсын шүүхэд өгсөн байна.
Болгар улс нь өнгөрсөн 3-р сарын сүүлчээр төсөв мөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар АЦС бариулах захиалгаа цуцалжээ. Тус захиалга нь Болгарт 2 дахь АЦС барих гэсэн социалист үзэлтэй экс ерөнхийлөгч Георги Парвановын шийдвэр байсан юм.
Эх сурвалж: http://www.europeonline-magazine.eu/russisch-bulgarischer-streit-ueber-akw-belene-eskaliert_237204.html
















