Болгар улс АЦС бариулахаас татгалзсаны улмаас Орос Болгарын харилцаа мууджээ

Иерусалем/София (дпа)

Болгар улс нь ОХУ-аар Атомын цахилгаан станц (АЦС) бариулах шийдвэрээ өөрчилсний улмаас 2 улсын хооронд ноцтой маргаан үүсчээ. Улмаар ОХУ тус улсаас 1 тэрбум евро төлбөр нэхэмжлэснийг Болгар улс хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв. Энэ мягмар гаригт Болгарын мэдээллийн агентлагийн мэдээлснээр Болгарын Эрчим хүчний сайд Дэляан Добрэв “ОХУ төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй  гэжээ. Мөн тэрбээр Дунай мөрний эрэг дээр орших  Белена хотод АЦС бариулах захиалгыг шалгахыг улсын прокуророос хүссэн байна. ОХУ нь Белена-төслийн төлбөр болох 58 сая еврог хугацаанд нь шилжүүлээгүй гэдэг үндэслэлээр Болгарыг Парис дахь олон улсын шүүхэд өгсөн байна.

Болгар улс нь өнгөрсөн 3-р сарын сүүлчээр төсөв мөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар АЦС бариулах захиалгаа  цуцалжээ. Тус захиалга нь  Болгарт 2 дахь  АЦС барих гэсэн социалист үзэлтэй экс ерөнхийлөгч Георги Парвановын шийдвэр  байсан юм.

Эх сурвалж: http://www.europeonline-magazine.eu/russisch-bulgarischer-streit-ueber-akw-belene-eskaliert_237204.html



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s