Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…
Posted: 2012/04/02 Filed under: Газар нутаг, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 29 CommentsH.Цог-Оршихбат гэдэг хүнээс ирсэн нийтлэлийг дор тавилаа. Сонин, сайтууд нийтлэхээс татгалзсан юм байна. Яагаад гэдгийг та бүхэн уншаад болгооно буй заа.
Баярлалаа,
Амарлин
Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…
H.Цог-Оршихбат
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав. Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ. Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Read the rest of this entry »
Принстоны их сургуулийн эрдэмтэд Монголын эрх баригчдыг цөмийн хаягдал булшлах хүсэлт гаргасан гэж гүжирдэв үү?
Posted: 2012/03/27 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 2 CommentsОршил хэсэг
Манай эрх баригчид гэж нэг хэдэн хөөрхийлөлтэй, хэлмэгдсэн хүмүүс байх. Мөрөөрөө мөнгө хайж явж байгаад л гадныханд гүжирдүүлчихдэг болохоор дотроо бөөн гомдол явдаг байх даа. Жишээ нь өнгөрсөн хавар “Майничи” сонинд улайн цайм гүтгүүлсэн ш дээ, манай нөгөө Г. Занданшатар сайд.
“Cенсааци хайсан гудамжны шар хэвлэл гүжирдчихлээ” гэж ирээд л “Майничи” сонин руу мэдэгдэл явууллаа гээд байсан. Тэгтэл нөгөөдүүл нь бүр таг чиг шүү. Тэр бүү хэл лавшруулж ирээд л бичээд байсныг яана. Дээрээс нь “Нью Йорк Таймс”, “Forbes”, за бүр “Известия” ч юув дээ. Бүгд л дуу дуугаа авалцаад “Монголын эрх баригчид ард түмнээсээ нуун барин байж, гадныxны ашигласан асар хортой цөмийн түлшний хаягдал булшилж, хармай хотоо түнтийлгэх гэж байна” гэж бичээд … Read the rest of this entry »
Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна
Posted: 2012/03/26 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Япон, Фукушима, Mainichi Shimbun | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 1 CommentМөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.
Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »
news.mn Майничи сонины цөмийн хаягдал булшлах тухай нийтлэлийг алдаатай орчуулж хүргэжээ.
Posted: 2012/03/15 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хүний мөс 4 CommentsNews.mn дээр Н. Энх гэдэг хүн Майничи сонины 3 сарын 13-ны дугаарын нийтлэлийг орчуулж тавьжээ. Ингэхдээ утгын ноцтой алдаа хэд хэдэн хийснийг залруулж , шинээр орчуулaн тавьж байна.
http://world.news.mn/content/100142.shtml
Орчуулсан Амарлин
Цөмийн аюулын эсрэг жагсагчдыг засаг дарга бүртгэхээс татгалзаж, цагдаа, тагнуулынхан сүрдүүлэн дарамталжээ
Posted: 2012/03/12 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 4 Comments
Өчигдөр, 3 сарын 11-нд, Фукушимагийн гамшгийн нэг жилийн ойг тохиолдуулан Фэйсбүкийн Anti Nuclear Movement of Mongolia (Анти Нуклеар Мүвмент) бүлгийн цөмийн аюулыг эсэргүүцэгч залуус Монголд анх удаа багт жагсаал зохион байгууллаа. Тэд энэ өдрийг гамшигт хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийн сацуу Чернобыль, Фукушимад тохиолдсон цөмийн ослын тухай олон нийтэд дахин сануулж, ийм эмгэнэлт явдал Монгол улсад давтагдах вий хэмээн сэрэмжлүүлэг өгөхөөр цугларчээ. Read the rest of this entry »
2012-03-11 Монгол хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, хорт хавдаргүй орчин бэлэглэе! Цөмийн аюулын эсрэг жагсаалын зургаас
Posted: 2012/03/11 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй 12 Comments
Жагсагчдыг тойроод цагдаа нар байсан.. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр энгийн тайван жагсаал хийж байгаа хүмүүсийг хааж, боож, заналхийлсэн… Ийш тийш явж болохгүй, зогсож болохгүй, цуглаж болохгүй, тарцгаа..
Монгол улс ардчилсан орон мөн үү? Ямартаа ч Засгийн газар , эрхэм ерөнхийлөгч маань ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшлахаар далдуур санаархсаар буйг батлаж байна.
Жилийн өмнө энэ өдөр Фукушимад гамшиг учирсан…Харин өнөөдөр Ерөнхий сайд Цөмийн аюулыг Монголд нэвтрүүлэхээр Токиод гэрээ хийж суугаа…
2012-03-11
NO URANIUM MINING…NO NUCLEAR PLANT…NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!
Зургаа хуваалцсан сэтгүүлч Ч. Мөнхбаяр гуай, Kenji Panda нарт баярлалаа!
Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА
Posted: 2012/01/30 Filed under: Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 36 CommentsГе
ноцид гэж аливаа нэг угсаатан, шашин буюу үндэстний бүлгийг зориудаар, зохион байгуулалттайгаар хорлох, устган үгүй хийхийг хэлнэ.
Дийлэнх бараа бүтээгдэхүүн, хүнсээ гаднаас авдаг Монголчуудын хувьд xүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийн эмзэг нарийн асуудал төдийгүй Монгол улс оршин тогтнохын баталгаа түлхүүр мөн билээ. Read the rest of this entry »
Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй
Posted: 2012/01/25 Filed under: Ичиж амьдаръя | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 5 CommentsАль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг таржээ. Read the rest of this entry »
Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, алтан нарыг алгаараа хаах уу ?
Posted: 2011/10/28 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Хариуцлага, шударга ёс 3 CommentsАлтан нарыг алгаараа хаах уу буюу “ардчилсан” нэртэй Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс суртахуун гэж байна уу?
Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын талаар анхлан бичсэнээс хойш бараг 6 сар болжээ. Энэ хугацаанд уран олборлох, боловсруулах үе шатуудыг нарийвчлан тайлбарлахаас авахуулаад, үе шат бүрт гарах цөмийн хаягдал хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар, бусад орнууд ямар туршлага байдаг тухай судалж, Монгол, Япон, АНУ-3 орны нууц гэрээ хэлэлцээрийн талаарх гадаадын хэвлэлийн мэдээг орчуулж тавихын зэрэгцээ энэхүү бохир бизнест оролцогсдыг баримт нотолгоотойгоор ил гаргаж тавьсан билээ. Read the rest of this entry »
УИХ-ын гишүүн гэж хулгайч луйварчиныг хэлэх үү?
Posted: 2011/10/23 Filed under: Видео | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 2 CommentsТөрийн болон хувийн байгууллагын албан хаагч:
- Хүссэн үедээ ажлаа таслаад байвал яах вэ?
- Aнх ажилд орохдоо авч байсан амлалт үүргээ таг мартвал яах вэ?
- Xийх ажлаа огт мэдэхгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тун бүдэг бадаг ойлголттой бол яах вэ?
- Хуралд дээр байнга сонин уншиж, твиттердэж, имэйл бичиж, бас интернэтээр хэсүүчлэн суудаг бол яах вэ?
- Xүмүүсийг хуурч мэхлэн байж бусдын өмнөөс дур мэдэн шийдээд байвал яах вэ? Read the rest of this entry »
Монголд цөмийн хаягдлын агуулах барих Япон-АНУ-Монголын гэрээ батлагдах шатандаа оржээ
Posted: 2011/07/20 Filed under: Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 3 CommentsГэрээний төсөлд Монгол Улсад цөмийн хаягдал түлш байршуулна гэж заажээ
2011-07-19
Орчуулсан Амарлин
Токио (Киодо)–цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон-АНУ-Монгол 3 улсын хооронд байгуулагдах гэж буй гэрээний төсөлд Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн хэмээн бичжээ гэж тус гэрээний нэг хувийг олж авсан Киодо Ньюс сонин мэдээлсэн байна. Read the rest of this entry »
ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…
Posted: 2011/06/01 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 6 CommentsСудлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 29
Эх сурвалж: http://gankhuyag.wordpress.com/2011/05/29/aqwx/
Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Энэ тухай өгүүлье. Read the rest of this entry »
Цөмийн хаягдал цуврал-3 удaхгүй гарна
Posted: 2011/05/02 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг Leave a commentЦөмийн хаягдал цуврал-3 удaхгүй гарна.
Дэлхийн улс орнууд цөмийн хаягдлаа хаашаa хаядаг хийгээд 40-өөд жилийн туршид бусдын цөмийн хаягдлыг нутагтаа нууцаар булшилж байсан ОХУ-ын тухай өгүүлэх болно.
Монгол улсын засгийн газар гадныханд худалдагдсан гэдэг…
Posted: 2011/03/19 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг Leave a commentУрт нэртэй хууль руу урт хуруугаа гозойлгож байна
Бичсэн: Я.Мөнгөнцэцэг





