Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА

Геноцид гэж аливаа нэг угсаатан, шашин буюу үндэстний бүлгийг зориудаар, зохион байгуулалттайгаар хорлох, устган үгүй хийхийг хэлнэ.

 

Дийлэнх бараа бүтээгдэхүүн, хүнсээ гаднаас авдаг Монголчуудын хувьд  xүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийн эмзэг нарийн асуудал төдийгүй Монгол улс оршин тогтнохын баталгаа түлхүүр мөн билээ. Иймээс Хятадаас орж ирж буй хортой хүнсний асуудлыг зураг, видео зэрэг баримтаар дэлгэсэн “Сэрэмжлүүлэг № 2” нийтлэлийг уншаад надад хандсан, бодлогоширсон, сэтгэл түгшсэн хүмүүст бүгдэд нь талархья. Цаашид ч  http://golomt.org нь үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг үргэлжлүүлэн судлах болно.

Өмнөх нийтлэлийн уншигчдаас ирүүлсэн асуултууд, бичсэн санал, сэтгэгдлүүд дотор сэрэмжлүүштэй, ард иргэдийн мэдвэл зохих ноцтой мэдээлэл олон байсан. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой саналууд дэвшүүлсэн байсныг хуваалцахаар бичиж буй минь энэ билээ.

 “Сэрэмжлүүлэг № 2”-ийг (1) уншиж, Хятадад хоол хүнс хэрхэн бэлтгэдэг   тухай дотор эвгүйрэм баримтуудтай танилцсан хүмүүсээc “гадны зүйл авахаа больё, мах, гурилаа л идэж байя” гэж уриалж байсан нь цөөнгүй. Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэгчид маань хүртэл хэрэглэгчдийн итгэлийг сэвтүүлсэн баримтууд чамгүй их аж. 

 

Баримт 1: Афлатоксинтой хивэг

Тухайлбал, нийтлэлд нэр дурьдагдсан “Алтан тариа” XXK-ийн гурилын талаар уншигчид нэлээдгүй мэдээлэл дэлгэжээ. Лавшруулан судалж үзвэл “Алтан тариа”-гийн гурилын чанарын асуудал шинэ зүйл огт биш бөгөөд сүүлийн хэдэн жилд яригдсаар ирсэн аж (2,3,4,5,6,7,8). “Алтан тариа”-гаас ноцтой зөрчлүүд илэрсээр байх атал авсан арга хэмжээ нь тодорхойгүйхэн, асуудал тэгэсхийгээд унтардаг нь жинхэнэ ид шид гэлтэй.

Залуусын нэгдсэн мэдээллийн сүлжээ “biznetwork.mn”-ийн гишүүн Т.Г. нь 2010 оны 4 сарын 28-нд ингэж бичиж байжээ (2). (Интернэт эх сурвалжтай бичлэгүүдийг зарим үсгийн товчлолыг засч, том үсэгт хувиргаж, латин үсгээр бичсэнийг кирилл рүү хөрвүүлснээс бусад засваргүйгээр хүргэж байгааг болгооно уу?–Амарлин).

“Дөнгөж өчигдөр гэртээ тайван сайхан ТВ мэдээ үзээд л хоолоо хийгээд сууж байлаа. Гэтэл яах ийхийн зуургүй “Алтан тариа” компани үйлдвэрлэсэн хивэг идсэн мал 3 хоногийн дотор ээлж дараалан үхсэн талаар мэдээ гарлаа. Зуурч байсан гурилаа харсан чинь “Алтан тариа” байхаар нь хоол хийх, бүр хоол идэх ч дур сонирхолгүй болж, гай дагуулсан “Алтан тариа”-гийн гурилыг хогийн  саванд хийлээ. Дараа нь энэ мэдээг үзэлгүй “Алтан тариа”-гийн гурилыг идэж байгаа хүмүүст хэд хоногийн нас үлдсэн бол гэж айсандаа энэ мэдээллийг бичлээ” (2).

2010-04-28 10:26-д Т.Г. дахин тодруулж:

“UBS TВ гээр гарч байсан бас Мэргэжлийн Хяналт шалгаад мөөгөнцөртөй гэж тогтоосон байсан энэ ПиАр биш ээ найзуудаа цэвэр сэрэмжлүүлэг шүү” гэжээ (2).

Малын аминд хүрсэн тэр мөөгөнцөр нь афлатоксин үүсгэгч мөөгөнцөр байсан гэдэгт би итгэлтэй байна. Судалж үзэхэд, үр тариа, боловсруулсан тэжээл, хоол хүнс, эрдэнэ шиш зэрэгт ургадаг аспергиллус гэдэг мөөгөнцөр нь афлатоксин гэгч нь хорт хавдар үүсгэгч хор ялгаруулдаг аж (9,10,11). Афлатоксинд хүн мал хорддог, өндөр тунгаар хэрэглэвэл амь насанд аюултай аж. Багавтар тунгаар афлатоксин хэрэглэсэн малын мах, сүүгээр дамжин хүн хордох боломжтой бөгөөд ингэхдээ хүний элгийг аажмаар гэмтээж, хорт хавдар үүсгэдэг (12).

Манай улс дэлхийд элэгний хорт хавдраар хэт тасархай түрүүлж явдаг нь aфлатоксинoop хордсон хүнс хэрэглэдэгтэй холбоотой байж болзошгүй. Учир нь aрхи хэрэглэх нь элэгний хорт хавдрыг үүсгэдэггүй харин ч сэргийлэх үйлчлэл үзүүлдэг байх гэсэн дүгнэлтийг олон улсын шинжээчид саяхан гаргасан байна (12).

Дээрх мэдээнээс үүдэн “Хивгийг нь идсэн мал үxсэн юм байж, харин тээрэмдсэн “Алтан тариа”-гийн гурилд афлатоксин байсан болов уу? Өнөө маргаашдаа үхэхгүй ч аажимдаа хичнээн Монгол хүн элэгний өвчнөөр шаналaх бол” гэсэн асуулттай үлдэв.

 

Баримт 2: “Алтан тариа”-гийн мөнгөн устай гурил

Дээрх явдлаас 4 сарын дараа буюу 2010 оны 8 сарын 18-нд “Өдрийн сонин” болон бусад хэвлэлээр “Алтан тариа”-гийн гурилаар бууз хийж идсэн гэр бүл мөнгөн усанд хордсон тухай мэдээлэл цацагджээ (3,4,5). Буузных нь жигнүүр дээр мөнгөн ус бөнжигнөж байсан тухай Онцгой Байдлынхан баталcaн аж. Харин цаашид энэ талаар дахиад мэдээ гарсангүй, бас л сураг тасарчээ.

Болсон явдлын талаар inet.com мэдээлэхдээ:

       Засгийн газрын бодлогод захирагдахгүй, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр байх болно гэж “Алтан тариа” компаниас уржигдархан мэдэгдсэн тэдний гурилаас өчигдөр мөнгөн ус илэрч, нэг өрхийн найман ам бүл хорджээ. Энэ үйл явдлыг тодруулахад  VI бичил хорооллын 6А байранд оршин суудаг нэгэн айлын хүнсэндээ хэрэглэж байсан “Алтан тариа”-н 1-р гурилаас уржигдар мөнгөн ус гарч иржээ. Гурил мөнгөн устай болохыг тэд хоолоо идэж байхдаа мэдсэн гэнэ. Идэж байсан буузных нь гурилан завсраас мөнгөн ус унаж, иргэдийг балмагдуулжээ. Энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай төвд уржигдар 20.00 цагийн үед ирсэн байна. Дуудлага өгсөн даруйд мэргэжлийн хяналтын байцаагч очиж шалгахад  нийтдээ шар будааны чинээ тав, зургаан ширхэг мөнгөн ус байхыг илрүүлжээ. Харин мөнгөн устай гурилаар хоолоо хийн идэж байсан иргэдийн толгой нь эргэж, дотор нь эвгүйрсэн байна гэж бичжээ (5).


Үүнээс үүдэн:

1)    Мөнгөн ус хүнсний гуриланд хэрхэн оров? гэдэг асуулт хамгийн аймшигтай. Зориудаар л хийхгүй бол орох боломж огт байхгүй.

2)    Мөнгөн усны хордлого биенээс гардаггүй. Энэ бол тэдний эрүүл мэндэд нөлөөлөх төдийгүй удмын санд нь ч нөлөөлнө. Хордсон гэр бүлийнхний хохирлыг “Алтан тариа” компани хэрхэн барагдуулсан бол?

3)    Бусад хэрэглэгчдийн авсан гурилд мөнгөн ус байхгүй гэх баталгаа хаана байна?

4)    Mөнгөн устай гурил худалдсан “Алтан тариа” компани ямар хариуцлага хүлээсэн бол?

5)    Мэргэжлийн Хяналтын байгууллагынхан энэ талаар хянаж шинжлэх, хяналтаа өндөржүүлэх ямар арга хэмжээ авсан бол? гэсэн асуултууд цуврах ч хариулт алга.

Мөнгөн усанд хордсон Хонгор сумынхны эмгэнэлийг Монголчууд бүх нийтээрээ давтахад тун ойрхон очсоныг энэ баримт гэрчилнэ.

 

Баримт 3: Арьсч цохтой, ясны гурилны хольцтой гурил

Тун удалгүй, 2008 оны 10 сарын 1-нд гарсан мэдээгээр “Алтан тариа”-н гурилаac цох, авгалдай илэрчээ (6,7). Энэ талаар сэтгүүлч Х. Хулангийн нийтлэлээс (6) ишлэн тайлбарлая:

16 дугаар хороолол дахь “Алтан тариа” ХХК-ийн нэрийн барааны дэлгvvрээс дээд гурил нэг шуудай авсан хэрэглэгч гурилан дотроосоо өт олжээ. “Алтан тариа”-гийнхан “манай лабораторид дээж өгч шинжлүүл” гэсэн ч хэрэглэгч нь хашир төдийгүй өөрөө чанар, стандартын томоохон мэргэжилтэн байсан учраас гурилаас гурван дээж авч, хөндлөнгийн гурван лабораторид нэг, нэгээр нь өгч шинжлvvлсэн байна. УМХГ-ын Нэгдсэн Төв лаборатори гуриланд байсан өтийг шинжлэхэд энэ нь “Арьсч цохын авгалдай” гэж тогтоожээ (6). 

Цааш нь байдал улам лавширсан шинжтэй. Учир нь:

1) Нэрийн барааны дэлгүүрээс худалдаж авсан “өттэй” гурил нь  ШУТИС-ийн Хvнс биологийн лабораторид хийсэн шинжилгээгээр “Алтан тариа”-гийн энэ гурил дээд биш харин нэгдvгээр гурилын ангилалд багтахаар байжээ.

2) Арьсч өт нь улаан буудайн гурил биш яс махны гурил иддэг гэнэ. Тэгэхээр “Алтан тариа”-гийнхан нэгдvгээр гурилаа илүү цайвар өнгөтэй, нарийн ширхэгтэй болгохын тулд яс махны гурил хольсон болж таарчээ.

3) Яс махны гурилыг хvнсэнд биш малын тэжээл, бордоо, шаазангийн vйлдвэрт шаазанг цайруулах зориулалтаар хэрэглэдэг байна. Тус гуриланд фосфор, азот зэрэг химийн элемент ихээр агуулагддаг, хvний бие дэх химийн элемeнтийн тэнцвэрийг алдагдуулж, эрvvл мэндэд хортой нөлөө vзvvлдэг аж.

4) Хүнсний бvтээгдэхvvний бvтэц, найрлагыг маш нарийн тодорхойлсон олон улсын стандартчилсан загвар байдаг гэнэ. Аль нэг орцын элемент нь дутах эсвэл байх ёсгүй зүйлийг нэмэх байтугай орцын хэмжээ бяцхан зөрөхөд л тухайн бvтээгдэхvvн биш гэж тооцдог журамтай аж. Өттэй гурил худалдан авагч дээрх шинжилгээг хийлгэх хүсэлт тавьсан ч Монголд ийм нарийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжтэй лаборатори байгаагүй гэнэ (6).

Үнэндээ улаан буудайн гурилд ясны гурил нэмсэн байх учиргүй тул тухайн бүтээгдэхүүн нь лав гурил биш байсан нь тодорхой.  “Алтан тариа” компанийхнаас “МОНГОЛЧУУДАД ЧУХАМ ЯГ ЮУ ӨГӨӨД БАЙНАА?” гэж асуухсан.

 

 

Баримт 4: “Алтан тариа” Хятадаас орж ирдэг

Голомт.орг, сонин.мн, мэдээ.мн, шууд.мн, залуу.мн зэрэг сайтуудад бичигдсэн уншигчдын сэтгэгдлээс дор толилууллаа (13). Хэдийгээр сэтгэгдэл болгонд итгэх аргагүй гэх ч энэ олон уншигчид бүгд “Алтан тариа” компанийн бизнесийн өрсөлдөгч байх нь юу л бол. Ямартаа ч “олны үг ортой” гэлцдэг тул уншигч та бүхэн дотроо нэгийг болгооно буй заа.

Од 2012-01-18 13:24:57

Нээрээ “Алтан тариа”-н гурил их муудаад байгаа. Бууз хийхээр лав болохгүй бна лээ. Одоо Цагаан сарын бууз хийнэ гэж байхгүй болсон бна лээ. Буузаа жигнэхээр ус даагаад, нялцайгаад, аягүй муухай болж байна лээ шүү.

Зочин   2012-01-19 14:10:44

Нээрээ тийм байх үнэн юм шиг бна даа. Би Баянзүрх захаас “Алтан тариа”-н дээд гурил авсан чинь тас хар гурил байсан үнэн байна даа

Ггг  2012-01-18 17:24:03

Үнэн би бас харсан, бүр цайруулагч химийн бодис асар их хольдог гэж ярьцгааж байсан

 

Анир  2012-01-18 16:40:03

Эрээнээс оруулж ирдэг нь үнэн шүү. 2 жилийн өмнө ачааны машинаар зөөж байсан шүү. Энэ тал дээр хяналт тавих хэрэгтэй бна шүү.

 

Зочин 2012-01-18 16:30:13

Энэ үнэн. Манай найз “Алтан тариа”-н менежер дандаа Хятад явдаг . Мөн “Өгөөж”-ийн ууттай гурилан боовнууд Хужаагаас ирээд бууж байхыг 2 нүдээрээ харсан байвал яах уу…. Аймшиг

 

Үнэн  2012-01-18 13:02:56

“Алтан тариа” хужаагаас гурил оруулдаг нь үнэн байх яагаад гэвэл тэдний төлөөлөгч гэж хүүхэн xужаад байдаг юм. Нэр нь Цацрал. Тэр нэг удаа ам нь халаад энэ тухай ам алдаж байсныг санаж байна

 

Иргэн 2012-01-18 11:37:11

Үнэн байхаа. Зарж байгаа наймаачид нь уут нь тийм нэртэй болохоос будаа, гурил бүгд адилхан хятад гэдэг юм байна лээ.

 

зочин 2012-01-18 11:43:47

Энэ ёстой үнэн байх аа. Нэг удаа лав гаалиар орж ирэхийг нь харсан хүн байсан.

 

Халиун 2012-01-18 13:17:20

Арай үгүй байлгүй дээ “Алтан тариа”-г ТВ-8 дуyдаж газар дээр нь удирдлагуудаас нь ярилцлага авахуулах хэрэгтэй юм байна Зарим “Алтан тариа”-н гурил жаахан тиймэрхүү байгаад байгаа юм. Тэгвэл муу Хятадаас ирдэг нь үнэн бололтой Одоо юунд ч итгэx итгэл алга даа.

 

Наран (IP:182.160.8.191 | Огноо:2012-01-18 өдөр 13:24)

Тэр “Алтан тариа” гурил яг үнэн шүү. 4-5 жилийн өмнө л урдаас орж ирж байсантай тааралдаж байлаа. УБ ТЗ-ын ачиж буулгах анги дээр вагонаар орж ирсэн гурил гаалийн үзлэгт орж байсан юм байна.

 

2012-01-23 10:00:01

“Алтан тариа” ХХК-г Хятадаас гурилаа оруулж ирдэг гэж хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Монголчууд тоогоогүй тийм ч учраас тухайн компани даварсаар, Монголчуудыг хуурсаар л байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хахууль авахаас өөр ажил хийдэг юм уу? бараа материал ирэхэд уулаан цайм тэдэн хайрцаг тэдэн ширхэгийг өрөөнд оруул гээд сууж байдаг цагаандаа гарсан луйварчид. Ийм хүмүүс бидний эрүүл мэдийг тоохуу хүмүүсээ. Та нар зүгээр л аль нэг тээврийн гааль дээр очоод сэмхэн шалгаад үзээрэй. Эд материал, мөнгөн хэлбэрээр инээж байгаад хахууль авдаггүй байцаагч гэж байдаггүй юм билээ. Ийм байж байцаагч гэдэг нэрийг зүүж амьдрахаа болиосой. Худал хуурмаг болохгүй болгоныг тэд хил гаалиар өөрсдөө нэвтрүүлдэг. Үнэнч байцаагч гэж байна уу?

 

Зочин бичсэн нь:  2012/01/19 өдөр 10:15

Хятад хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглох арга хэмжээ аваач Бүх иргэд маань хордож гүйцлээ. “Алтан тариа”-гийнхан өөрийнх нь хаяг шошготой гурил орж байхад зүгээр суугаад байхыг бодвол хамтарч ажилладаг юм байна л даа.

 

Баримт 5: Дотоодын бусад бүтээгдэхүүн ч Эрээнээс ирдэг

“Алтан тариа” төдийгүй Монголд зарагдаж буй гадаадын болоод үндэсний үйлдвэрлэлийнх гэх олон бүтээгдэхүүн ч урдаас орж ирдэг болсон тухай цочирдмоор зүйлүүдийг хүмүүс бичжээ (13). Морьтой “Чингис”, “Монос”-ын анистай үрэл, “Өгөөж”-ийн боов, АПУ-гийн “Алтантүрүү”, “Хаан Бууз”, “Мондавс”, Ховдын шар төмс, “Урбанек” салат, баавгайтай орос чихэр, дэлгүүрт байдаг бүх төрлийн ундаа, кекс, амттан чихэр бүгдийг Эрээний шавар тагзанд үйлдвэрлэх болсон бололтой.

Made in China  2012-01-18 14:34:23

Энэ үнэн шүү бас Голд Чингис, Урбанек Салат, баавгайтай Орос чихэр бүгд Эрээнээс орж ирдэг гэж Эрээнд амьдардаг таньдаг эгч хэлж билээ.Одоо өөртөө итгэхээс өөр аргагүй болж дээ манайхаан

 

Нүдээр харсаан  2012-01-19 07:36:57

Моносын анистай үрэл бас морьтой “Чингис”-ийг урдаас ачуулж байхыг нүдээрээ харсан

АПУ 2012-01-18 11:56:22

Манай компаний “Алтантүрүү” брэндээ мөн л архины шил нэрээр Хятадаас оруулж ирдэг шүү дээ, Монголд үйлдвэрлэх ямар ч шаардлага байхгүй. Хятадад хямд үйлдвэрлээд энд өндөр үнээр зарах нь илүү ашигтай. Мөн ажлын байр, татвар энэ тэр гэх дарамтгүй амар байдаг юм. Гаалийнханд жаахан юм хаячихад тэгээд болдог юм тэнэг мангуу үхэрнүүд минь. Үнэн юм гэж үгүй, үхдэл болсон үхэр монголчууд аа гэж.

 

ЛОЛ  2012-01-18 11:52:02

“Хаан бууз” бас хужаагаас орж ирж байна гэсэн шүү. Ноднин цагаан сарын үеэр нэг хүн урьд гаалиар “Хаан Бууз” гэсэн шошготой битүү ачаа бууз орж ирж байхыг хараад их гайхсан гэж ярьж байсан

 

Зочин бичсэн нь:  2012/01/19 өдөр 10:10

Би лав Эрээнд явж байгаад шавар амбаарт “Мондавс” савлаж байгааг өөрийн нүдээр харсан. Түүнээс хойш нуурын давс хэрэглэдэг болсон. Эрээнд ажиллаж буй консулынхан юу хардгийг ёстой мэдэхгүй юм өөрсдөө ч хоол хор 2-ыг мэдэхгүй өдөр шөнөгүй идээд л байж байгаа байхдаа. Ер нь Хятадаас хүнсний зүйл импортлохыг хоривол яасын Монголчууд маань үнэн тэнэг өнгөнд хууртсан хүмүүс шүү дээ

tsetsegee (IP:202.179.11.194 | Огноо:2012-01-18 өдөр 13:24)

“Алтан тариа” гурил авахаа больё. Ер нь урдаас хунсний бүтэгдэхүүн оруулахаа болих хэрэгтэй. Саяхан танил ногооны худалдагч урдаас Ховд шар төмс гээд орж ирж байгаа тухай ярьсан шүү. Шар төмс бол сайн гэж ойлгож болохгүй болсон байна лээ. Хятадууд өнгө оруулаад түүнийг нь Монголчууд Ховд шар төмс гэж зарж байгаа гэсэн. Анхаараарай хүмүүс ээ.

 

Отгоноо 2012/01/18 ат 7:04

Сая би Эрээнд явж байxад xүнсний дэлгүүрт нь манайд зарагдаж байгаа бүx төрлийн ундаа, кекс, чиxэр гээд бүгд л бна лээ шд. Цөөхөн xэдэн Монголчуудаа амьддаа бие биенээ xайрлаачээ! Битгий Хятадаас xүнсээ зөөгөөчээ. Мөнгө бол олдоно шүү дээ xарин эрүүл биеэ битгий xордуулаач ээ гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр…

            Дотоодын үйлдвэрлэгчид маань үндэсний бүтээгдэхүүндээ итгэх олон нийтийн итгэлийг уландаа гишгиж, Эрээний хятадуудтай хуйвалдан нийт Монголчуудын эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулсан, үр удмыг нь таслахуйц хортой бүтээгдэхүүн нийлүүлж буйг юу гэж нэрлэх вэ?

Ашиг хонжоонд шунасан цөөн хүмүүс ард түмнийхээ эрүүл мэнд, амь насаар тоглож, улс үндэстнийг аажмаар мөхөөж байгаа бус уу?

Иргэдийн санал:

Сэтгэгдлээс үзэхэд уншигчид хэд хэдэн зүйлийг онцлон хүссэн байна. Үүнд:

1. Төр засгийн удирдлага, засгийн газар, ЭМЯ болон ХХААЯ-нд: хүнсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогоо эргэн харах, хүнсний стандартуудаа шинэчлэн боловсруулах, тусгай лаборатори байгуулах, хяналтын тогтолцоогоо боловсронгүй болгож, дүрэм журмуудын биелэлтийг хянадаг, биелүүлээгүй бол хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох;

2. Импортоор орж буй хүнсний бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтыг өндөржүүлэхэд нэн ялангуяа гаалийнхан болон мэргэжлийн хяналтынхан хариуцсан ажлаа шударга, хариуцлагатай хийх;

3 Телевиз, радио бусад мэдээллийн хэрэгслүүдээр сэрэмжлүүлэг тавих, иргэдийг тодорхой хүнсний бүтээгдэхүүний талаар зөв мэдээлэл авах боломжоор хангах, хүнсний аюулгүй байдлын асуудлаар холбогдох хүмүүс оролцсон яриа хэлэлцүүлэг зохион байгуулах;

4. Ард иргэддээ хандаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, урдаас ирсэн бараа бүтээгдэхүүн авахгүй байх, Хятад, Солонгос ресторанд хоол идэхгүй байхыг уриалах зэрэг саналууд оржээ.   

Тэдгээр саналын жишээ болгож нэг сэтгэгдлийг дор тавилаа:

B (IP:91.65.78.190 | Огноо:2012-01-18 өдөр 13:24)

Одоо цагаан сар болох гэж байна.Монголчууд минь хятад бараа хүнс авж баярлах, дайлах нэрээр бие биенээ хордуулахаа зогсооё. Xятад бараа бүтээгдэхүүн бүү худалдаж аваарай.Энэ мэдээг бие биедээ анхааруулж хэлье, цааш нь тараая. Ажлыхандаа, гэрийхэндээ, найз нөхөддөө заавал цааш нь хэлээрэй. Yүнээс гадна хятадаас хүнсний зүйл оруулж ирж буй наймаачид, захирлуудаа Монголыхоо ирээдүйг бодоод болиочээ. Та өөрөө идэхгүй, хүүхдэдээ өгдөггүй байж магадгүй. Гэтэл таны хамаатан садан, найз нөхөд чинь хордож байгаа.Олон хүүхдүүд хордож байгаа.Тэр хүүхдүүд том болоод таны хүргэн бэрүүд болно шүү дээ.Тэр цагт эрүүл үр удам гэж гаслах вий.Бүгдээрээ түр зуурын ашгаас илүү алсын хараатай шийдвэр гаргацгаая. Иймэрхүү өөдгүй зүйл хийж буй хүмүүсийг шууд ил тод мэдээлж байя.

Эцэст нь хэлэхэд:

Анзаарвал, ашиг хонжоо хайгсдын үнэгэн заль, арчаагүй булхайг нь илчилсэн хүмүүс рүү дайрч, элдвээр гүтгэн гүжирдэж ард иргэдийн сэтгэхүйгээр тоглодог “моод” Монголд дэлгэрчээ. Жишээлэхэд, 2010 оны 4 сарааc хойш гарсан “Алтан тариа” компанийн хуудуутай гурилын тухай бичлэг бүрийн дор “Бизнесийн өрсөлдөгчид худал яриа тарааж байна” гэсэн утгатай сэтгэгдэл үй олноор бичигджээ. Ингэж сэтгэхүйн давшилт тасралтгүй явуулбал хэрэглэгчид хэнд нь итгэхээ мэдэхээ больж, мухардалд ордогийг бэл бэнчинтэй хашир компаниуд анддаггүй аж.

Тиймээс, энэ нийтлэл нь ямар нэгэн компани, хувь хүн, улс төр, бизнесийн бүлэглэл руу чиглээгүй, хувийн тооцоо бодох зорилгогүй, зөвхөн хүнсний аюулгүй байдалд анхаарсан, сэрэмжлүүлэх зорилготой гэдгийг онцлон тэмдэглэе.

Сонирхсон хүмүүст давтан хэлэхэд Киргиз алимны наймаачдын гүжирдэж байсанчлан би Хятад алимны бизнес эрхэлдэггүй. Би газар тариаланч биш, “Улаанбаатар Гурил”-XXK-д ажилладаггүй,  архи, тамхи, ундаа, гурил үйлдвэрлэдэггүй, цөмийн энерги, ураны бизнест оролцдоггүй, ерөөсөө хувийн компанигүй, төрийн албанд зүтгэдэггүй, бас орохоор шамддаггүй, УИХ-д нэр дэвшээгүй, намын гишүүн бус, аль нэг намын нууц гар хөл ч биш, нам бус, сэтгүүлч бус, дээрээс нь Орос, Хятадын тагнуул ч биш. Энэ нийтлэлийг бичсэнээр авдаг шан харамж гэж надад үгүй.

Cүүлийн 20-иод жилийн туршид Хятадын хүнс түлхүү хэрэглэсэн Монголын хүн амын өсөлт асар удааширч, 3 сая хүрдэггүй төдийгүй, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдраар дэлхийд 1-2 дугаар байранд тэргүүлж байгаад (12) сэтгэл зовнин судалж суугаа Монгол улсын иргэн билээ би.

 

Амарлин

http://golomt.org

 

Жич: Нийтлэлийг “biznetwork.mn”-ийн хэлэлцүүлгийн нэрээр нэрлэсэн болно. Т.Г-д талархав.

 

Ашигласан эх сурвалжууд:

1.    Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье. Э. Амарлин. 2012 оны 1 сарын 17. Хувийн блог. https://golomt.org/2012/01/17/warning2/

2.    Mонгол хүн мал шиг үхэх ойрхон байна. Хэлэлцүүлэг. 2010 оны 4 сарын 28. http://biznetwork.mn/topic/show/14610/1

3.    Хvнсэнд хэрэглэж байсан гурилаас мєнгєн ус илэрчээ. 2008 оны 8 сарын 18. http://gallery.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1174900

4.    “Алтан тариа”-ны гурилын шинжилгээ хоёр хоногийн дотор тодорно. “Өдрийн Сонин”-ы 2010 оны 8 сарын 19-ны дугаар. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=14183&vmet_main=4940&vt=archive&vl=archive&vdate=&vofile=9tpui7&left=yes&vpage=296

5.    Алтан тариа”-аас илэрсэн мөнгөний усны шинжилгээний хариу 2 долоо хоногийн дараа гарна. 2010 оны 8 сарын 19. http://www.inet.mn/?vfile=7&vmet_id=25959&vmet_main=8428&vt=archive&vl=archive&vdate=&vofile=9tpui7&left=yes&vpage=112

6.    ”Алтан тариа”-гийн гурилаас арьсч цох илэрчээ. Х.Хулан. 2008 оны 10 сарын 1. Дугаар 235/2995. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=1137728

7.    Алтан тариа”-гаас шавьж илэрсэн ч худалдаалагдсаар. “Нийгмийн толь” сонин. 2008 оны 10 сарын 2. http://news.gogo.mn/r/43062

8.    “Алтан тариа”-н гурил Хятадаас орж ирдэг үү. 2012 оны 1 сарын 18. www.medee.mn/main.php?eid=8698

9.    Хэт их афлатоксин агуулсан тэжээл малд аюултай /Feed With Excessive Aflatoxin Levels Dangerous to Livestock. 2009 оны 9 сарын 3. Эх сурвалж: АНУ-ын Оклахома мужийн ХАА, Хүнс, Ойн Департамент. http://www.buylocalthinkglobal.com/Article.php?newsID=2753

10.  Эрдэнэ шиш дэх афлатоксин /Aflatoxin in Corn. АНУ-ын Айова мужийн их сургуулийн нийтлэл. 2009 оны 5 сар. www.extension.iastate.edu/publications/pm1800.pdfSimilar

11.  Афлатоксин. Үр тариан дахь аюул. Афлатоксины хордлого ба мал сүрэг/ Aflatoxins. Hazards in Grain. Aflatoxicosis and Livestock. Хойт Дакота мужийн их сургуулийнхны бүтээл. 2001 он. http://pubstorage.sdstate.edu/AgBio_Publications/articles/FS907.pdf

12.  Сэрэмжлүүлэг  1: Хүнсний аюулгүй байдал–хортой сүү, самар, тос. Э. Амарлин. 20112 оны 1 сарын 2. Хувийн  блог.   https://golomt.org/2012/01/02/warning1/

13.  Сэтгэгдлүүдийн линкүүд:

·         http://www.medee.mn/main.php?eid=8698

·         https://golomt.org/2012/01/17/warning2/

·         http://niigem.zaluu.com/index_med.php?id=797

·         http://news.top.mn/3dp

·         http://sonin.mn/2012/01/%D1%81%D1%8D%D1%80%D1%8D%D0%BC%D0%B6%D0%BB%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%B3-%E2%84%96-2-%E2%80%9C%D1%85%D2%AF%D0%BD%D1%81%E2%80%9D-%D0%BD%D1%8D%D1%80%D1%82%D1%8D%D0%B9-%D1%85%D0%BE%D1%80%D0%BD%D0%BE/

·         http://www.shuud.mn/2012/01/18/%d1%85%d2%af%d0%bd%d1%81-%d0%bd%d1%8d%d1%80%d1%82%d1%8d%d0%b9-%d1%85%d0%be%d1%80%d0%bd%d0%be%d0%be%d1%81-%d0%b1%d0%be%d0%bb%d0%b3%d0%be%d0%be%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%8c%d1%91/

 

 

Advertisements

36 Comments on “Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА”

  1. CcC says:

    Би Алтан тариан гурил авч хоол хийсэн чинь яг шавар шиг байсан. Ясны гурил байна лээ. Аргагүй дээ. Шаазангийн үйлдвэрт хэрэглэдэг юм бол. Нээрээ Монгол үндэстэн яанаа. Ядаж тариалангийн сүүлийн нутаг Халх голоо харийнхан алдцан

  2. Сайн байна уу?

    Эдгээр сэрэмжлүүлэг мэдээллийг уншсан хүмүүс радио ТВ, сонин хэвлэлээр цацах хэрэгтэй гэж надаас бүү шаардаарай. Харьд суугаа надад тийм боломж бололцоо алга.

    Үнэндээ эдгээр ноцтой мэдээллийг ТВ, сонин хэвлэлийнхэн олны сонорт хүргэхээр уриалагхан хүлээн авдаг гэж бодвол том ЭНДҮҮРЭЛ болно. Томоохон бизнесийн болон улс төрийн эрх ашгуудыг хөндсөн болохоор асар ХОЙРГО ханддаг юм.

    Тиймээс миний хийж чадах зүйл гэвэл судалж мэдсэн зүйлээ өөрийн http://golomt.org блог дээр тавьж та бүхэнд хүргэх явдал бөгөөд заримдаа сонин.мн, шууд.мн зэрэг цөөн мэдээллийн порталууд нийтэлвэл илүү олон хүнд хүрдэг билээ.

    Харин цааш нь хэний сонорт хүргэх, юу шаардах, мэдээллийг нийтэд хэрхэн түгээх талаар дор бүрнээ хичээгээрэй.

    Хүндэтгэсэн,

    Амарлин
    amarlin06@gmail.com

    • anom... says:

      УУчлаарай зарим н үнэн байх боловч, ихэнх нь логик-т бурэн нийцэхгүй бна, жишээ н мөнгөн устай гурил чинь асар зардалтай болно тэгэж яах юм, амитний далавчтай гурил оруулж ирж яах юм, яагад алтан тариан гурил хүмүүс идээд үхэхгүй байгаа юм, монос бухэл бутэн үрэлийн цэх том үйлдвэртэй байхад урдаас ганц анисний үрэл зөөх нь илүү зардалтай гарна тэгэж яах юм? Гэхдээ дажгуй нийтлэл бнаа, яваандаа юмийг 2 талаас н харж бичиж байгаарай.

      • Таны логикийг мэдэхгүй юм байна, ямартаа ч хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг логикоор бол хариултууд нэг иймэрхүү байх болов уу?

        1) Гуриланд мөнгөн ус холиход асар их зардал юу л бол доо. Зарим тохиолдолд ч техникийн аюулгүй байдлын дүрмийг баримтлахгүй байхад хангалттай болов уу. Тэгээд ч гуриланд мөнгөн ус байсныг би бус Онцгой байдлынхан тогтоож, Өдрийн сониныхон сурвалжилсан байгаа. Тэднээс болон тэр гурилыг нийлүүлсэн эздээс нь лавлана уу.

        2) Амьтны далавчтай гурил оруулж ирснийг мэдэхгүй, харин арьсч цохтой гурил оруулж ирсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Нээрээ яагаад Монголчууд цохтой гурил, өттэй будаа, хугацаа нь дууссан консерв, хуучин машин, доод зэрэглэлийн хүнсний ногоо оруулж ирдэг юм бол? Миний логик бол ганц л хариу хэлээд байх юм.

        3) Яагаад хүмүүс “Алтан тариа”-н гурил идээд дороо нам үхэхгүй байнаа гэж асуув уу? Хэ хэ хэ. Яагаад Фукушимад Япончууд тэрий хадан унахгүй байнаа? Украин, Белорусст ч гэсэн цацрагт хордсон хирнээ өдий хүртэл үхэхгүй хорт хавдраар шаналаад байгаа хүмүүсийг юу гэх вэ? Өдрийн цайндаа хордсон Орос 3-ын хүүхдүүд яагаад дороо нам яваагүй вэ?

        Хариулт: Дооз нь л арай багадсан байна дaa.

        4) Монос бухэл бутэн үрэлийн цэх том үйлдвэртэй байхад урдаас ганц анисний үрэл зөөх нь илүү зардалтай гарна. —Хэ хэ, аль нь илүү зардалтай гарахыг тухайн бизнес эрхлэгчид мэднэ байх. Гэхдээ Монголчууд яагаад дотооддоо үйлдвэрлэл, газар тариалангаа хөгжүүлэхгүй бүхнийг хужаагаас зөөдөг гэж бодож байна?

        Монос-ын хувьд угаасаа л материалаа хужаагаас зөөдгөөс хойш бараг бэлэн бүтээгдэхүүн оруулаад ирсэн нь хямд туссан юм байлгүй дээ, хөөрхий.

        Зарим үндэсний үйлдвэрлэгчид чанарын зөрчил удаа дараа гаргаж, иргэдийг хохироож байгаа нь БУРХАНГҮЙ ГАЗРА БУМБА ГАЛЗУУРАВ гэгчийн үлгэрийг санагдуулж байна. Ард иргэд тэдний бүтээгдэхүүнд эргэлзэж байгаа нь үүнээс улбаатай. Хэрэглэгчдэд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ тухай асуух, лавлах. хяналт тавих эрх байгаа. Харамсалтай нь том компаниуд бүтээгдэхүүнийх нь тухай санал сэтгэгдлээ ярих иргэдийн боломжийн хааж, эрхийг нь бүдүүлгээр зөрчин, бодит мэдээллийг ил гаргавал энд тэндэхийн тагнуул, гар хөлөөр дууддаг гэж би нийтлэлдээ бичсэн байгаа. Түрүүний Мандах гэгчийн сэтгэгдэл бол шилдэг жишээ.

        ҮНДЭСНИЙ үйлдвэрлэгчид чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийнхөө бүтээгдэхүүндээ ЖИНХЭНЭЭСЭЭ баталгаа гаргаж, ХӨНДЛӨНГИЙН лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах хэрэгтэй.

        Түүнээс биш хоосон үг, хоосон амлалт хэрэггүй.

  3. Mongol huu says:

    Монголчууд бид урд зүгээс хор л уудаг. Чингис хааны аав хуртэл хорлогдсон. Бид Есүхэй баатрыг мартаад Чингис хаан гэж ярих юм. Ийм суртчилгааг хийвэл монгол улс хятадтай хунсний наймаа хийхгүй байх.

  4. яах ёстой юм болоо улс орноо мөхөөх юм бна л даа энэ үе үеийн төр засаг үнэхээр айчлааа цааш нь яаж дамжуулнаа бодохоос ч хэцүү ирээдүйн эрүүл хүн гэж байх юмуу 9 жорын хавдар өдөр бур нэмэгдсээр тэр өвчинд шаналж зовж эдийн засаг элгэн саднаараа тарчилж бгаа хүмүүс ямар олон болж бгааг хэлээд ч нэмэргүй биздээ аймшигтай юмааа

  5. ДӨШБАТ says:

    АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЗА ГУРИЛ БОЛ ГАДНААС ОРЖ ИРЖ БОЛНОО. ОРЖ ИРЖ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ЗӨНДӨӨ БАЙНА.
    ХАРИН ТЭР БООВ БООРЦОГ БУУЗ БАНШ АА УРДААС ОРУУЛЖ ИРЖ БАЙНА ГЭЖ ҮҮ ДЭЭ. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙНХЭЭ НЭР ТӨРИЙГ АРАЙ ДЭГСДҮҮЛЖ СЭВТЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ

    ТЭГВЭЛ ЁСТОЙ НӨГӨӨ КАРТОН ЦААС, ХАЯГДАЛ ТҮРИЙВЧ ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭРНИЙ ХАВТАСУУДЫГ ЖИНХЭНЭЭСЭЭ ИДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА.
    МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ЮМ ТЭГЭЭД ЕР НЬ БАЙНА УУ? ТЭР БУУЗ БАНШ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ГАЗРЫН ТАЛААР ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ МАТЕРИАЛААР ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙДАГ. ЯАЖ ХӨЛДӨӨДӨГ ТЭР НЬ ЯМАР ХҮЧИН ЧАДАЛТАЙ, ГЭХ МЭТ СУРВАЛЖЛАГА АВААД ТВ-ЭЭР НЭВТРҮҮЛЭЭЧ. ЭЭ.
    ЭНЭ ДЭЛХИЙ ҮНЭХЭЭР ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
    ТӨВӨГ ЗҮГЭЭР ЭНЭ ХҮН ГЭЭЧ АРААТНЫГ БҮР МӨСӨН ӨӨРЧИЛМӨӨР БОЛЖ.

  6. gants says:

    З Энхболд Алтан тариаг Цэнгүүнд хувьчлаад стратегийн хүнс будаа болсон өөрөө хувь аваад сууж байдаг нь үнэн шүү дээ

  7. Мандах says:

    Дээрээс 2 дахь сэтгэгдлийг харахад нийтлэлийн зохиогч Амарлин гадаадад амьдардаг бололтой. Монголын дотоодын үйлдвэрлэгчид, том жижиг дунд гэлтгүй бүх үйлдэрлэгчид ямар хүнд бэрхшээл саадыг туулан байж, хятадын үйлдвэрлэгч нартай өрсөлдөж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлд гаргах гэж яаж зовдгийг огт мэддэггүй мал байна. Дотоодын үйлдвэрлэгч нарыг хорлосон, гүтгэн гүжирдсэн, тэдний борлуулалтыг хааж, дампууруулах нь хэнд хэрэгтэй вэ гэхээр хятадын үйлдвэрлэгч нарт, тэдний тагнуул болсон Амарлин мэтийн бууны ноходод л ашигтай. Ялангуяа цагаан сар дөхөж байгаа энэ үед.

    • Хэ хэ, миний блогоор зочилсон Мандах танд баярлалаа. Бичсэн сэтгэгдэлд чинь тохирсон хариуг нь өгчихье:

      1) Дотоодын үйлдвэрлэгчид хүнд бэрхшээлийг даван туулдаг нь ойлгомжтой. Гэхдээ тэндэнд бас нэг АСАР том давуу тал бий–тэр нь ард түмний итгэл найдвар. Ямар ч Монгол хүн хужаа бараанаас дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг, нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг илүү найдвартайд тооцдог.

      2) Харамсалтай нь тэр сайхан итгэлийг ЗАРИМ НЭГ үндэсний үйлдвэрлэгчид буруугаар ашиглаж, ард түмнийг хуурч байна. Үндэсний үйлдвэрлэгчид гэдэг сайхан нэр хаягийг бүгдэд нь хамаатуулах хэрэггүй байх. Хятадаас баталгаагүй хуурай сүү, гялгар уут оруулж ирээд крантны усаар найруулаад савлаж зарж буй компани ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ мөн үү??

      Хэдхэн жишээ дурьдахад, хэвлэлийн зарим компаниуд дотоодын үйлдвэртээ хэвлэнэ гэж захиалга авчихаад Хөх хот явж хямдхан хэвлүүлдэг нь үнэн. “Алтан тариа” компанийн хужаагаас гурил оруулж ирдэг нь үнэн, тэр гурилнаас нь арьсч цох, мөнгөн ус илэрсэн нь үнэн. Морьтой “Чингис” архинд 2 хүн хордож нас барсан нь үнэн. Сүүлийн үед сурагчид үдийн цайндаа хордох нь түгээмэл үзэгдэл болсон.

      Тэр бүү хэл, Монголоороо овоглосон зарим нэг компани Хятадаас хугацаа нь дууссан сироп оруулж ирээд, крантны усаар найруулж, Хятадад үйлдвэрлэсэн хайрцаг саванд хийгээд алаг үрсүүдэд минь өгч байна. Мөн зарим ундаа жүүсний кoмпаниуд хугацаа нь дууссан малын (МАЛЫН !) витаминаар ундаа найруулж зарж байна гэсэн мэдээлэл ч байна.

      Тэд бүгд үндэсний үйлдвэрлэгчид үү эсвэл хэдэн халтар төгрөгөөр эх орноо ч наймаалахаас буцахгүй бизнесийн ашиг хонжоо хөөгчид үү?

      3) Энд гүтгэж гүжирдсэн хүн танаас өөр алга. Өөрийнхөөр чинь энэ бүх хордсон хүүхдүүд, амь насаа алдсан хүмүүс Хятадын тагнуул уу? Алтан Тарианы гурилыг шинжлээд өт авгалдай олсон лабораторийнхан тагнуулууд уу?
      Энэ талаар сурвалжилж бичсэн сэтгүүлч, сонин хэвлэл, тухай нь “Өдрийн сонин” Хятадын тагнуул уу? Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгчийн эзэмшдэг сонин Хятадын тагнуул бол энэ улс орон тэр чигээрээ тагнуул юм байна л даа.

      4) Ер нь ч тэгээд үндэсний үйлдвэрлэгч гэх хүндтэй нэрийн цаана хувийн ашиг сонирхлоо нуусан зарим бизнесүүд байгааг xаах цаг болсон. Үнэндээ би биш, харин ард түмнийхээ итгэлээр далимдуулан бохир бизнес хийж, Цагаан сараар далимдуулан хөлжихийг санаархагчид л жинхэнэ үндэсний үйлдвэрлэгчиддээ халгаатай.

      Яагаад хэрэглэгчид хэрэглэж байгаа бараа бүтэгдэхүүнийхээ талаар саналаа хэлж болдоггүй юм???

      Гэмт үйлдлээ илчлэхээс эмээсэн баян компаниуд иргэдийн дуу хоолойг боогдуулж, ТВ, сонин сэтгүүлээр гаргадаггүй болохоор интернэтээр сэтгэдлээ илэрхийлсэн бол яах вэ? Зөвхөн ТВ рекламанд итгэж сууна гэж бодоо юу?

      Сурамгай хүн дадамгай гэгчээр үнэнийг хэлсэн хүмүүсийг тагнуул туршуулаар нь дуудаж, асуудлыг булзааруулдаг арга чинь ХУУЧИРСАН, Мандах гуай.

      Чаддаг юм бол тэр өмгөөлөөд байгаа Алтан тариа-ныхаа гурилд ӨТ ХОРХОЙ байдаггүй, ЯСНЫ гурил, Мөнгөн ус шингээгээгүй, зэрэглэлдээ тохирсон ангилалттай гэдэг БАТАЛГАА гаргачих л даа.

      Чадахгүй бол үүгээр түүгээр гиншиж гүйх хэрэггүй

      Мандах та зоопарк-даа очиж үймүүлээрэй. Голомт.орг руу мал орохыг ХОРИГЛОНО!

      • УЯНГА says:

        ЭНЭ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСАН БНАА МАШ ИХ БАЯРЛАЛАА. АФЛАТОКСИН МААНЬ ӨӨРӨӨ ДАНГААРАА ЭЛЭГНИЙ ХАВДРЫН ШАЛТГААН БОЛЖ ЧАДДАГГҮЙ БӨГӨӨД В ВИРУСЫН ХАЛДВАРТАЙ ТОХИОЛДОЛД ЭЛЭГНИЙ ХАВДАР ҮҮСНЭ ГЭСЭН ОЛОН СУДАЛГАА БДАГ БИЛЭЭ. ТЭГЭЭД АФЛАТОКСИН НЬ ДОТРОО ОЛОН ТӨРӨЛ ЗҮЙЛ БАЙДАГ АФЛАТОКСИН В1,М1,G1 ГЭХ МЭТ ХАМГИЙН ХОР ХӨНӨӨЛ ИХТЭЙ БУЮУ АФЛАТОКСИН B1 ЮМ.

      • УЯНГА says:

        ТЭГЭЭД НЭГ ЗҮЙЛИЙГ НЭМЭЭД ХЭЛЭХЭД БИ АФЛАТОКСИНЫГ ХҮНСЭНД ТОДОРХОЙЛОХ ГЭСЭН СЭДВЭЭР ДИПЛОМЫН АЖЛАА ХИЙХ ГЭЖ ЭНЭ ТАЛААРХ СУДАЛГАА ЕРӨӨСӨӨ МОНГОЛД ОГТ ХИЙГДЭЖ БГААГҮЙ ЭНЭ СУДАЛГААГ ЗАЙЛШГҮЙ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ. УГ СУДАЛГАА МААНЬ АМЖИЛТТАЙ БОЛВОЛ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ НЭГ АРГА ЗАМ НЭЭГДЭХ Ч ЮМ БИЛ ҮҮ. ГЭХДЭЭ ОНОШЛУУР НЬ 855000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ЭНЭ НЬ ОЮУТАН НАДАД МАШ ХҮНД БГА УЧРААС БИ ЭНЭ СЭДВЭЭРЭЭ ХИЙХГҮЙ Ч БАЙЖ МАГАДГҮЙ ЭЭ ХММММ

      • Анар says:

        Энэ сайт хэт их туйлширчиж. Манай гэр бүлийн хүн Атар Өргөө, Өгөөжид борлуулагч хийж байсан. Би үйлдвэрт нь орж бүх цех тасгуудаар орж үзэж байсан. Хятадаас оруулж ирдэг нь худлаа харин ариун цэврийн хувьд хяналтаар оруулах шаардлагатай санагдсан. Гадаадаас орж ирж байгаа химийн найрлагатай бүтээгдэхүүнээ хүмүүст таниулахын оронд үндэснийхээ үйлдвэрлэгчидийг ингэж шахаанд оруулах арай л онцгүй санагдахын. Харин тэрний оронд үйлдвэрлэгчдэд тавигдах шаардлага хяналтыг сайжруулах талаар бичээсэй. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй. Улсаа хөгжүүлэе гэвэл үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмж, харин эргүүлээд шаардлагаа зохих ёсоор нь тавьж баймаар байна. Солонгост амьдардаг Монголчууд мэдэх байх солонгосчууд 90% өөрийн орны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэхэд болно. Гэтэл манайхан чанар стандартыг нь сайжруулах шаардлага тавьж үнэхээр чанартай бүтээгдэхүүнээ дэмжиж байж улс орны хөгжилд нэмэр болох байтал бидний ухамсар арай л хүнээ байж дээ. Эх орон гэж мянга хашгирч дээл өмсөхийн оронд замдаа тааралдсан 1 ш чихрийн цаасыг хогийн саванд хийчихдэг, дэлгүүрт орохдоо дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг авах ухамсартай болсон цагт л Монгол улс хөгжинө. Амирлан таныг 1 талаараа дэмжиж байгаа ч миний хэлэх гэсэн санааг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.

  8. oyuna says:

    Маш хэрэгтэй мэдээлэл байна, эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдөө бүтээгдэхүүнийхээ баталгааг ард түмэндээ өгөх хэрэгтэй, тэгж чадаагүй байж сэрэмжлүүлж буй хүнийг элдвээр дайрахаа болиоч, Амарлин буу шантраарай ард түмнийхээ сайн сайхны төлөө хийж буй ажил чинь цагаан мөрөө үлдээх болноо, амжилт амжилт

  9. Hofr says:

    Монголд хорт хавдар ихсээд байгаа юм. Энэ гурилаас болсон ч юм бил үү

    • Монгол улсад улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдар асар өндөр байгаа нь нэгийг хэлээд байна. Хоол боловсруулах, хор шүүх эрхтнүүдийн хорт хавдраар дэлхийд тэргүүлнэ гэдэг өргөн хэрэглээний, өдөр тутмын хүнс аюултай болсныг зааж байна.

      ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАРАНГЫГ ДЭЛДЭХ цаг болсон байлтай….

  10. bataa says:

    Амирлаан чамд амжилт хүсье чиний нийтлэл маш зөв шүү. Швед

  11. munguu says:

    Амирлаан амжилт xусье үүнийг бүгд xоорондоо яриад бснаас биш гаргаж дугнэсэн , нийтэд зоригтой xэлсэн нь цөөхөн шүү Үнэнийг xэлсэнд тань үгүйсгэгчдээс бүү ай. Айл болгонд нэг xавдар үүсч аймшиг болж бгаа. Xудлаа гэвэл ард түмнээсээ асуу

  12. j.m says:

    Хужаагаас Япон луу хиймэл өндөг, цагаан будаа оруулаад баригдсан шүү дээ. Япон луу гээд бод доо. Гэтэл манайд бол ерөөсөө анхны туршилт л хийдэг байхгүй у. Орос Хужаагаас өндөг, будаа авахаа больсоноо зарласан. Гэтэл манай эрх баригчид өөрсдийнх нь бизнес болохоор айгаад дуугарч чаддаггүй.

  13. Vandka says:

    Үнэн мэдээлэл байж магадгүй юм байна.

  14. Dash says:

    HI АМАРЛИН, ЧИНИЙ БИЧСЭН НИЙТЛЭЛ СУДАЛГААГ УНШИЖ МЭДЭЭЛЭЛ АВЧ ЦААШ НЬ ТҮГЭЭЖ БАЙДАГ… ЭНЭ БҮХ ЗҮЙЛЭЭ ЭХ ОРНОО ХАМГААЛАН АЛС ХОЛООС БИЧИЖ БАЙГАА ГЭДГИЙГ ЧИНЬ МЭДЭРЧ БАЙНА.
    ЭНЭ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН ЛУЙВАРЧИН ҮНДЭСТНИЙ ДАЙСНУУДААС БОЛЖ ӨНӨӨДӨР МОНГОЛ ОРОН СӨХРӨН УНАЖ БАЙГА БИЛЭЭ, ГЭХДЭЭ МОНГОЛЫН ТҮҮХЭН ЭХ ОРНОО ХАМГААЛСАН, ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭМЭГТЭЙ ЭРЭГТЭЙ БААТРУУД БАЙЖ ТУСГААР ТОГТНОЛОО ХАМГААЛАН ТЭМЦЭЖ ИРСЭН БИЛЭЭ, БАЯРЛАЛАА ЧАМД ! ХҮНДЭТГЭСЭН ДАШ

  15. Хаан Буузанд дуртай нэгэн says:

    Дотоодын үйлдвэрлэгчид цэвэр монгол, эрүүл бүтээгдхүүн үйлдвэрлэж чадаж байгаа бол тэрийгээ баталгаажуулаад мэргэжлийн хяналтаараа батлуулаад олон нийтэд мэдээллэх хэрэгтэй, Ард түмнийг сэрэмжлүүлсэн хүнийг дайрч давшлахынхаа оронд. Айх юм байхгүй, баталгаажуулуулах юм бол харин эрүүл хүнс ховор болсон цагт гүйлгээ чинь улам илүү сайн болно. Амарлингийн шаардлага бол монголын хэрэглэгчдийн шаардлага гэж ойлгоорой. Хаан буузанд дуртай шүү, Харин баталгаа хэрэгтэй байна.

  16. j.m says:

    Hi, би ч гэсэн гадаадад амьдардаг нэгэн. Үнэн гэдэгт итгэлтэй бна. Хөдөө амьдардаг ээж рүүгээ утасдаад, ээж минь ээ, та нар ямар гурил иддэг вэ? гэлээ .. Тэгсэн бид 50-н гурил, 25-н гурил иддэг л гэнэ.Ээж минь бодвол хүндийн жингээр нь хэлээд бгаа бололтой.Ээжээ хаанахын гурил вэ ? гэлээ .Алтан тариа-н гурил гэж бнаа. Ээж миний наад Алтан тариа-ны гурил Өгөөжийн хэвийн боов чинь хужаагаас орж ирж бна гэнээ, одоо яанаа ээж ээ гэтэл .Оо сайн мэдэхгүй юм аа гэлээ. Энэ үнээн ээжээ сүүлийн үед Монголд хорт хавдраар олон хүн талийгаач болж бгаа шүү дээ, гэтэл тийм ээ тэр үнээн гэнэ.Ингээд л болоо. Бид хоорондоо тэгэж гэнэ ингэж гэнээ гэж хэлэлцсээр, хор идээд үхээд бгаагаа мэдсээр байж, аваад л идээд л үхээд л бна. Ямар нэгэн юм хийе. Үнэхээрийн болоош дээ больёоо, хор идэж үхэхээ зогсооё. Хужаагаас хүнс оруулахаа больё, Бүгдээрээ нийлээд нэгдсэн арга хэмжээ зохиоё.Би дээрх мэдээллийг 100 хүнд хубилаад хот хөдөө тараахад бэлэн бна. Хүн бүрт мэдээлэл хүргэе. Миний мэдээлэл хүргэсэн хүн үүнийгээ хувилаад 1 , нэг хүнд мэдээлэлл хүргэе гм, энэ бол миний бодол, сэтгэл бачуураад хэцүү бнаа, Яах вэ? please help,

    • Сайн байна уу?

      Монгол дахь хүнсний баталгаагүй байдалд сэтгэл зовниж буйд баярлалаа. Үнэндээ Монголчууд бид улаан хоолой, ходоод, элэг гэсэн хоол боловсруулах, хор шүүх эрхтнүүдийн хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа нь яалт ч үгүй хүнстэй холбоотой, тэгэхдээ бүр өдөр тутмын хэрэглэдэг хүнснээс болж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Удахгүй энэ талаар нарийвчлан судалж, бичих болно.

      Одоо яах вэ?

      Юуны өмнө хүмүүс идэж буй зүйлдээ онцгой анхаарч байх хэрэгтэй болов уу. Гэвч сонголт ховорхон өнөө цагт энэ бол маш хэцүү… Түүний зэрэгцээ үндэсний хүнсний стандартуудаа тогтоож, тэдгээрийн дагуу хүнсэнд хатуу хяналт тавьж, хүнсний бүтээгдэхүүнүүдийг шинжлэн, чанарыг баталгаажуулах орчин үеийн боловсронгуй лабораторитой болох нь анхны алхмуудын нэг байх. Түүнчлэн импортыг барааг хязгаарлах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдэнд тавих хяналт, шаардлагыг сайжруулснаар Монголчууд бид олон талаар хожих болно.

      Ингэхийн тулд хүмүүс өөрсдөө маш сайн мэдээлэлтэй байж, зохих газруудад шаардлагаа тавих хэрэгтэй. Харамсалтай нь Монголчууд маань интернэт мэдээ уншдаггүй тул тэдэнд мэдээллийг хүргэхэд туйлын бэрхшээлтэй байна.

      Хэрэв бид энэ бүхнийг хийж гүйцэтгэж чадвал ард иргэд маань баталгаатай хүнс хэрэглэх төдийгүй үндэсний үйлдвэрлэгчид маань ашиг орлоготой ажиллах нөхцөл бүрдэнэ.

      Гагц хүү энэ бол Монгол иргэн бүрийн оролцоо, дэмжлэгийг авч байж бүтнэ гэдгийг анхаарaарай. Түүнээс биш хаа нэгтэйгээс хэн нэгэн хүрч ирээд эрүүл хүнс өгөхгүй шүү.

  17. Sukhee says:

    Стимо компаний пакеттай цай Хужаа цайгаар хийдэг ш дээ Үүнийг тэдний ажилчид бүгд л мэддэг Нуух гэж хөгийн юм болноо

  18. Miga says:

    Дотор нь ажиллаж байгаа хүмүүс зориг гаргаж нэрээ нууцлан баримт дэлгэвэл болох юм. Үнэндээ бид баталгаагүй хоол хүнс идэж байгаагаа бүгд мэддэг шүү дээ ! Тэгээд буруутан нь хөөрхий хоолны газар ажиллуулдаг , хоолны материал худалдан авдаг улсууд л болдог. Яг үнэндээ хүнсний хор уршигийг Монголд оруулж ирж буй нөхдүүд л буруутай баймаар.

    Бас хүнсний сүлжээ томоохон дэлгүүрүүд /Номин, Миний дэлгүүр гэх мэт/ хугацаа дууссан, буруу хадгалсан, муудсан, ялзарсан хүнс их хэмжээгээр оруулж ирж хямдрал нэрийн доор бөөнөөр борлуулдаг, үүнтэй бид ганц нэгээрээ тэмцэж хэрүүл хийгээд нэмэр болдоггүй дэлгүүрт очерлож буй ихэнх хүмүүс дуугай ангайж зогсдог. Тиймээс үүнд бид өөрсдөө арчаатай, аминдаа хайртай хандмаар л байх юм !!!

    Бэлээхэн жишээ Орос улсыг харъя, тэдний эрт дээр үеэсээ баримталж ирсэн үндэсний аюулгуй байдлаа бодсон ганцхан жишээ бол Хоол хүнсээ аюулгуй, баталгаатайг сонгож, өөрсдөө үйлдвэрлэж, талх сүү мах өндөг зэргээ шив шинэхэнээр нь идэх шаардлага тавидаг гэтэл бид 70 жил орос хүмүүсийг дуурайж ирчээд энэ сайхан чанарийг нь уландаа гишгэж байдаг нь ухамсрын доройтолд орсоны тод жишээ гэж бодож бна. Үгүй ядахнаа хунсний ногоогоо хэд хэдэн гэр бүл нийлж тариалаад хурааж аваад идэж болно, найдвартай малтай айлаас мах сүүгээ аваад идээд байж болмоор доо. Бид залуу хумуус ч гэсэн, хөдөөний цагаан сэтгэлтэй хүмүүстэй холбоо тогтоогоод мах сүүгээ авч идээд болоод л байна, хөдөөний улсууд өөрсдөө малаа авчраад гаргаад өгчихдөг юм, бие биендээ итгэж биенээ дэмжиж л амьдарвал эрүүл биетэй саруул ухаантай амьдарна шүү монголчууд аа

  19. үнэн үнэн гэхдэ тууширахгуй шу

  20. sb says:

    ёоо юу иднээ манайх дандаа алтан тариан гурил авдагшд сүүлийн 1 жилийн дотор манай гэрийхний бүгдийх нь элэг цөс нойр булчирхай өвдөөд байгаа би юунаас болоод бөөнөөрөө ингэж өвдөөд байган бол гэж бодоод л байна энэ монголд үйлдвэрлэсэн гэх хүнс найдвартай биш л юм байнадаа

  21. delgermaa says:

    МОНГОЛД уйлдвэрлэсэн бутээгдэхүүн ХЯТАДААС оруулж ирж буй ЗУЙЛЭЭС хамаагуй ДЭЭР, дээрээс бид жоохон өөртэй арчаатай бага идэдэг их хөдөлдөг болох хэрэгтэй

  22. gerlee says:

    Манай найзын ах 4,5 жилийн өмнө давсны үйлдвэрт ажилд орсон тэгсэн хятадаас тампуугаар нь оруулж ирсэн давсаа “йоджуулсан дас” нэртэй жижиг уутанд савлаад зардаг газар байсан гэж байсан. Бас бялууны үйлдвэрүүдийн крем , хайрцаг нь хятадаас орж ирдэг гэсэн хятадууд үйлдвэрлэнгээ юу ч хийж байгаа юм билээ.Манай монголчууд өрөвдөлтэй ч юмуудаа өөрсдөө юу ч хийж чадахгүй улс төрчид нь юу ч хийлгэхгүй зүгээр л мөнгө өгөөд хятадаас ирж байгаа , хортой гэдгийг мэддэг ч идэхгүй байхын аргагүй ямар бид нар саятан биш мөнгөнийхөө дүнд тааруулаад л хүнсээ худалдаж авна.Бид нар шиг дундаж орлоготой хүмүүс тэр болгонд чанартайг нь авч хэрэглэж чадахгүй.

  23. dede says:

    За за хүүхдүүдээ аваад гадагшаа гарч амидрий доо. Tэгээд одоо юугаа ч идхийн, хэцүү болж дээ. би лав шууд бөөлжлөө, сая алтан тариан гурилаар цуйван хийж идсэн шүү дээ. Ёстой эмгэнэл гэж энийг л хэлэх бхдаа. Би ч бас зүгээр энийг уншаад гэртээ суумааргүй бна, та нар ямар нэг хэлбэрээр нэгдвэл би дуртайяа нэгдэх болно. Амарлин чамд амжилт хүсье, чи ч бас холын газраас энэ бүгдийг зүгээр бичээд бж болохгүй, ямар нэг юм хийх хэрэгтэй. Би чамайг дэмжих болно.

  24. oldshrine says:

    үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе бид ядуу зүдүү байна гээд л үнлэсний нэртэй томоохон гэж хэлж болох нөхдүүд ингээд хулхидаад байхаар яах вэ тэ. үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь ард түмний буруу биш өөрсдийнх нь л алдаа гэж бодож байна. чөтгөр аваасай энэ муу шуналын туламнуудыг

  25. gerlee says:

    одоо яах вэ монголчууд аа төрд суугаа 76 тэнэгүүд сэрээч ээ. Монгол улс чинь мөхлөө штэ. Урдаас хүнс орулаахаа зогсоогооч ээ. Амарлин чамд чиний нийтлэлийг уншиж чадаагүй ба чаддаггүй монголчуудынхаа өмнөөс маш их баярлалaа. Цааш нь өдөр бүр заавал түгээж байх болно. Баттай мэдээлэл олдвол нэн даруй нийтлэж бгаарай

  26. Bas neg sanaa zovogch says:

    Нийтлэлийг уншаад маш олон хүнд хүрээсэй гэж бодлоо. Юуны түрүүнд энэ асуудлыг “ажил болгож” судлан сийрүүлж байгаа Амарлинд амжилт хүсье, энэ эрчээ битгий алдаарай.
    Хэдийгээр хүнс нэгэнт орж ирдэг болсон хойно тэр бизнес эрхлэгчид, төр засаг гээд худлаа халаглаад яах вэ дээ хэрэглэгч бид өөрсдөө энэ зах зээлээс юм аа зөв сонгоод сурчихад, тэр сэрэмжлүүлээд байгаа зүйлсүүдийг нь авахаа больчихвол, тэр бизнес эрхлэгчидийн ашиг орлого унаад ирэхээр өөр юм бодож эхлэх байлгүй дээ. Өөрчлөлтийг өөрөөсөө л гэж хэлмээр байна даа.
    Аа бас сүүлийн үед хогийн уут гээд сар бүр хэрэглэх 15 ширхэг уут тараагаад байх юм тэр мөнгөөрөө дэлхийн чанарын стандартад нийцсэн лаборатори барьж байгуулж болдоггүй юм байхдаа гэж бодогдох юм.

  27. ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛААЧ says:

    Үнэн 2012-01-18 13:02:56

    …“Алтан тариа” хужаагаас гурил оруулдаг нь үнэн байх яагаад гэвэл тэдний төлөөлөгч гэж хүүхэн xужаад байдаг юм. Нэр нь Цацрал. Тэр нэг удаа ам нь халаад энэ тухай ам алдаж байсныг санаж байна. …. ИЙМ БАРИН ТАВИН МЭДЭЭЛЭЛ БҮҮ ОРУУЛААЧЭЭ, ХҮНИЙГ ОР ҮНДЭСГҮЙ ГҮТГЭЭД БАС НЭР ХҮНДЭД НЬ ХАЛДААД, ЦААНАА ЭНЭ ХҮНИЙГ ЯМАР БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙГААГАА Ч МЭДЭХГҮЙ, МАГАДГҮЙ ҮҮНИЙГ БИЧСЭН ХҮН ТАНЫГ ХЭРЭВ ИНГЭЖ ГҮТГЭВЭЛ ТАНЬД ЯМАР БАЙХ БОЛ? МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСАН ХҮН Ч ГЭСЭН БАРИМТ НОТОЛГООГҮЙ ХҮНИЙГ СЭТГЭГДЭЛИЙГ ШУУД ХУУЛААД ОЛОН НИЙТЭД ИНГЭЖ ЦАЦДАГАА БОЛИМООР ЮМ.ТЭГЭЭД ҮНЭХЭЭР ХЯТАДААС ОРУУЛЖ ИРСЭН ГУРИЛ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ БАТАЛГАА НОТОЛГОО ТАВИАД БИЧЭЭЧ! ОР ҮНДЭСГҮЙ ХҮМҮҮСИЙН БИЕ БИЕЭ ДЭВЭРГЭСЭН ЯРИАГ БИЧИЖ ХҮМҮҮСИЙГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД!!!

  28. зочин says:

    үнэн шүү.хятадад монголд зардаг чихэр тамхи архи гээд бүх юм байдаг.итгэхгүй бол захын дэлгүүрт ороод өөрийнхөө эндээс авдаг бараагаа хэлээд үз.лангуун доороосоо гаргаад л өгнө.чингэс,икс архинууд ачиж орж ирсэн чиргүүлтэй камаз машин онхолдсон нэг авгай 2 залуу 3 согтуу байхад нь таарсан.3-лаа шал согтуу хаашдаа шатлаа замын юм авбал ав гээд бидэнд 6 шил архи өгөөд явуулж байсан.алтантариаг та нар монголынх гээд бодож байна.уу. битгий төөрөлд.хятадын ясны гурил.орж ирж эхлээд 5-6 жил болж байна.гаалийн мануухайнууд шалгасан нэртэй падан бичээд оруулж байхтай би таарсан.монгол монголоо хөнөөж байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s