Судалгааны дүн: Цөмийн эрчим хүч бол эдийн засгийн ашиггүй баc цаг уурын дулааралд эерэг нөлөө үзүүлж чадахгүй
Posted: 2011/12/07 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц | Tags: Европын Монголчууд, Мэдүүштэй 5 CommentsОрчуулсан Мигаа
Австри улсын байгаль орчны хүрээлэн болон Эрчим xүчний төвөөс хийсэн “Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн тайлан ба хүлэмжийн хийн бохирдол” судалгааны дүн
Вена. Австри улсын эрчим хүчний агентлагийн захирал Петер Траутманн “Цөмийн энерги бол байгаль орчинд халтай төдийгүй эдийн засгийн хувьд алдагдалтай“ гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн тэрээр 1 киловатт цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд 1 киловатт сэргээгдэх эрчим хүч үйлвэрлэхээс илүү хүлэмжийн хий (CO2) ялгардгийг тогтоосон байна.
“Ирээдүйд ураны хүдэр дэх ураны агууламж улам багасах болно. Тиймээс уран олборлоход илүү их хэмжээний эрчим хүч шаардагдана. Ураны хүдэр дэх ураны агууламж 0,01%-д хүрэхэд түүнийг олборлож, ашиглах нь алдагдалтай болно” гэж Австрийн байгаль орчны хүрээлэнгийн мэргэжилтэн, тус судалгааны ажлын удирдагч Андреа Валнэр тэмдэглэсэн байна.
Харьцуулвал, дэлхий нийтэд олборлож буй ураны хүдэр дэх ураны агууламж сүүлийн 50 жилд дунджаар 0,05%-0,15% байжээ.
Умард Ирландын Даблин хотод болсон “Цөмийн эрчим хүчний тайлан” сэдэвт дэлхийн уур амьсгалын асуудлаарх бага хурал дээр цөмийн эрчим хүчний салбарын шийдэгдээгүй асуудлууд болох цөмийн хаягдал, АЦС-ын аюулгүйн байдал гэсэн олны танил асуудлуудыг хэлэлцсэнээс гадна цөмийн эрчим хүч нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс сэргийлэх шийдэл биш юм гэдгийг тодруулж өглөө.
Уран нь газрын тосны нэгэн адил шавхагдах байгалийн нөөц тул цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь ирээдүйгүй, ердөө түр зуурын хэрэгцээг хангах төдий ажээ. Тиймээс цөмийн эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт болгон нь сэргээгдэх эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд саад учруулж байна гэж Траутманн дурджээ.
Өнөөдөр 0.1%-ийн агууламжтай ураны хүдрээс 1 киловатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 26 грамм нүүрс хүчлийн давхар исэл ялгарч, орчныг бохирдуулдаг байна.
Ураны агууламж 0.01%-д хүрэхэд дээр дурьдсан хэмжээний цахилгаан үйлдвэрлэхэд ялгарах нүүрс хүчлийн давхар ислийн хэмжээ 210 грамм хүртэл өсөх болно. Энэ нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн явцад ялгарах 3-60 грамм нүүрс хүчлийн давхар ислийн бохирдолтой өрсөлдөх чадваргүй нь ойлгомжтой.
Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд СО2 хий бага ялгардаг, бас үнэ өртөг нь хямд байдаг гэсэн ойлголт нийгэмд төлөвшсөн байдаг. Гэвч яг үнэндээ цөмийн салбар шууд болон шууд бус татаас дэмжлэгүүдийг авч байж энэ ойлголтыг амьдралд хэрэгжүүлдэг ажээ.
“Хэрвээ цөмийн салбар үнэхээр асар хямд эрчим хүч үйлдвэрлэдэг бол чөлөөт зах зээлийн үед шинэ реакторуудыг хувиас санхүүжүүлэх бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл тийм тохиолдол хаана ч алга. Дэлхийд хувийн секторын санхүүжилттай ганц ч АЦС байхгүй. 60 гаруй жилийн туршид хямд цахилгаан үйлдвэрлэдэг гэж яригдсаар байгаа технологи өнөөдрийг хүртэл улсаас татаас дэмжлэг авсаар байдаг нь гайхалтай” гэж Реннэр дурджээ.
Цөмийн эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн тайланг бүрэн эхээр нь эндээс татаж авч болно. (Герман хэл дээр)
http://oekonews.at/index.php?mdoc_id=1065302
Reblogged this on Матад сум ба Петрочайна Дачин Тамсаг.
Reblogged this on Otgoojargal's Blog.
12 сарын 13 ны Асахи сонин дээр цөмийн хаягдлын талаар бага зэрэг бичсэн байна.
Монголын урд хилээс холгүй говийн урд захад хятадын мужид цөмийн хаягдал булах гэж байгаа талаар бичсэн байна билээ.
Hi nice reading yourr post