Амарлингийн “амыг барих” уу буюу Монголд цөмийн хаягдал булшлахаар шамдагсад хэн бэ?

 2011-11-08

Миний бие олон сарын туршид цуглуулсан мэдээ баримтандаа түшиглэж бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?”-1,2,3 цуврал нийтлэлээрээ эх орноо, ард түмнээ  хуурч, худалдаж буй эрх баригчдын гэмт хэргийн тухай үнэн мөнийг илчлэхийг зорьсон билээ.

Харамсалтай нь сонин хэвлэл, мэдээллийн порталууд эдгээр нийтлэлүүдийг, нэн ялангуяа Ц. Элбэгдорж, С. Батболд нарыг илчилсэн 2, 3-р цувралыг нийтлэхээс илтэд эмээж байна. Улмаар дээрх мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байгаа нь туйлын харамсалтай юм.

 Өнөөдөр Герман, Швейцарь, Бельги гээд дэлхийн улс орнууд цөмийн хаягдлын асуудлын өмнө хүчин мөхөсдөж, түүний хор хөнөөл , аюул ослыг хүлээн зөвшөөрсөндөө атомын энергээс татгалзах шийдвэр гаргаж байна. Олон оронд цөмийн энерги, АЦС эсэргүүцсэн жагсаал тэмцэл өрнөж, цөмийн бодлогоо эргэн харж, хянаж байна.

Харин Монгол улсад төрөөс энэ талаарх мэдээллийг гаргахгүй, бүр нуун дарагдуулж байгаа нь нэгийг бодогдуулна.

Олон нийтийг бүдүүлэг, харанхуй байлгах нь ХЭНД ашигтай вэ??? Харанхуй, мэдлэг муутай хүмүүсийг хуурахад амархан байдаг учраас, xаранхуйд хулгай хийхэд хялбархан учраас гэж нэгэн сэтгүүлч бичсэн байдаг билээ.   

Амарлингийн “амыг барьчихвал” цөмийн хаягдлын хор хөнөөл өөрөө устаж үгүй болох бил үү? Хүмүүс мэдэхгүй байвал уран олборлоx, боловсруулахад, АЦС ажиллуулахад хог хаягдал гарахгүй юу, хүн ард хордохгүй байх бил үү????

Монгол Улсад уран олборлож, АЦС барьсан цагт цөмийн хаягдал ЗАЙЛШГҮЙ гарч нийт Монголчуудыг, бидний удмын санг хордуулах нь тодорхой. Гадаад, дотоодын гэж үл ялган аль ч цөмийн хаягдал нь хүний эрүүл мэндэд үхлийн аюул учруулдаг нь нотлогдсон.

Тиймээс ерөнхийлөгч, ерөнхий сайдын “гадны цөмийн хаягдал булшлахгүй” гэсэн ээлжит хошгируулалтад сэтгэл амарч, цөмийн аюулын эсрэг тэмцлээсээ амсхийн ухарвал бид  хожим харамсаад баршгүй их гай зовлонг өөрсддөө болон үр ачдаа авчрах болно ! 

Ирээдүй ӨНӨӨДРӨӨС эхлэнэ. Монголын ирээдүй ТАНААС, НАДААС, БИД БҮГДЭЭС шалтгаална.

Тиймээс цөмийн бизнес эрхлэгч хувалзнуудын увайгүй гэмт үйлдлийг илчилсэн мэдээ материалыг цааш нь боломжоороо тараахыг та бүхнээс хүсье! Hийтлэлүүдийг golomt.org  дээрээс pdf-ээр татаж авч болно.

Цуврал 1:  https://golomt.org/2011/09/06/who/
Цуврал 2:  https://golomt.org/2011/10/11/business2/
Цуврал 3:  https://golomt.org/2011/11/07/business3

 
Гүнээ талархсан,

Амарлин

amarlin06@gmail.com


5 Comments on “Амарлингийн “амыг барих” уу буюу Монголд цөмийн хаягдал булшлахаар шамдагсад хэн бэ?”

  1. saaral says:

    Эдгээр нийтлэлүүдийн нэр бүхий солигддог баннер байдаг бол блог дээрээ байрлуулах юмсан. Коод бичиж мэддэг гарууд нь нэг юм бодно байгаа.

  2. delgermaa says:

    чамд итгэдэг шуу, дэмжиж бна!!!!

  3. Gun says:

    Болж өгвөл мэдээний site-үүдийн сэтгэгдэл дээр линк-ийг нь оруулж байвал.

  4. ek says:

    ганц мод гал болдоггүй гэдэг шиг, чи энэ маягаараа тэгэс хийгээд л хүмүүсийн сонирхолоос хөндийрэх байх, хун гэдэг амьтан чин тийм шүүдээ, ямар нэгэн зүйлд дасан уусаж, чамайг нөгөө л улиг болсон Амирлин цөмийн хог хаягдалаа ярьсаар хэмээн анхаархаа болих вий. Ийимд наад сэдэвээ улс төржүүлж, сөрөг хүчнийхний дэмлэгийг авах нь зүйтэй байх. Чи тэгээд тэр ард нь нууц ноёнтоноо хийгээд л байж байна биз. Эцийн эцэст чи од болохдоо биш , цөмийн хаягдал булшлахгуй монгол улс тэр салбарт орохгуй байх нь чамд чухал биздээ. Дээр нэг хүн чиний бичсэн сэдэвийг хулгайлан бичсэнд чи их бухимдаж байсан , ер нь ард иргэдэд хүрж байвал хулгайлнуу яана, эсвэл улс төржүүлнүү, хэн нэг нь хувьдаа ашиглана уу нэг их чухал биш мэт санагдах юм. ард иргэдэд хурэхгүй байгаа бол тэд сонгуулийн сурталчилгаандаа ашиглан ард иргэдэд тараа ни биз. Иймд наад сэгэвийг чин ашиглаж болох хүмүсийг олж хамтарсан нь дээр байх гэж бодож байна. Хунд анзаарагдахаа болихоосоо өмнө. Хуний психолог үнхээр тийм шү, ямар ч чухал сэдэв, хүнд хурц асуудал удхаара улиг болдог юм. тэгээдл мөхөхөө хүрвэл тэгэд л мөхнө. Чанга улсуудтай холбогвол чиний наад нийтлэлүүгийд чин хуссэн хэвлэлд чин гаргах өгхөөс гадна, хусвэл ерөнхийлэгчийн эсвэл юрөнхий сайдийн homepage дээр ч нийтлээд өгж чадах байх. дахин хэлхэд ганц мод гал болохгүй. (мэдээж нэг нуур амаа тагалсан хэдэн нойтон мөчир байгаа, гэхдээ тэд чин гал бадрааж дийлэхгүй байх шиг байна), Чамд амжилт хусе!

    • Ek gegch erguud hariu says:

      Энэ дээр бичсэн атаархуу этгээдийг битгий тоо, Амарлин, энэ бол чамд атаархсандаа байж ядсан чадвар ч үгүй чадал ч үгүй компьютерийн араас зүгээр өмхий үгээр утаж суудаг, нэр нүүрээ нуусан хорон санаатай гар байна. Бас болоогүй нам энэ тэрд нийл гэжээ. Өөрөө нийлээд явдаг юм байгаа биз, хөөрхий өөрийг нь бүр мөчир ч биш болохоор тоож хардаг хүнгүй болохоор байж ядаж байгаан энэ биз. Цөмийн асуудлыг улс төржүүлвэл энэ асуудлыг хүмүүс намуудын тоглоом гэж ойлгоод анхаарахаа болих нигууртай, тэгэхээр тэр өмхий санаатан чиний нэр хүндийг хог буртагтай хутгах гэж уртаас урт сэтгэгдэл бичээд сууж байгаа үнэн байна. Энэ мэтийн жингэр нохой хуцвал хуцаж л байг, жингийн цуваа явжл байдаг хойно, битгий ойшоо!!!


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s