2012-03-11 Монгол хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, хорт хавдаргүй орчин бэлэглэе! Цөмийн аюулын эсрэг жагсаалын зургаас
Posted: 2012/03/11 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй 12 Comments
Жагсагчдыг тойроод цагдаа нар байсан.. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр энгийн тайван жагсаал хийж байгаа хүмүүсийг хааж, боож, заналхийлсэн… Ийш тийш явж болохгүй, зогсож болохгүй, цуглаж болохгүй, тарцгаа..
Монгол улс ардчилсан орон мөн үү? Ямартаа ч Засгийн газар , эрхэм ерөнхийлөгч маань ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшлахаар далдуур санаархсаар буйг батлаж байна.
Жилийн өмнө энэ өдөр Фукушимад гамшиг учирсан…Харин өнөөдөр Ерөнхий сайд Цөмийн аюулыг Монголд нэвтрүүлэхээр Токиод гэрээ хийж суугаа…
2012-03-11
NO URANIUM MINING…NO NUCLEAR PLANT…NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!
Зургаа хуваалцсан сэтгүүлч Ч. Мөнхбаяр гуай, Kenji Panda нарт баярлалаа!
Зуу ч наслахгүй байж зуун мянган жилийн гай зовлон авчруузай!
Posted: 2012/03/09 Filed under: "Цоорхой" хууль, Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой 9 CommentsМайничи сонины 2 сарын 21-ний дугаарт ерөнхий сайд С. Батболд АЦС барих гэрээ хийх зорилгоор Япон улсад айлчлах тухай мэдээ гарчээ (1).
Сонирxож судлавал, ерөнхий сайд ба түүний гэргий нь ЭБЭX-ийн сайд Д. Зоригт, Сангийн сайд Д. Хаянхярваа, Дэд бүтцийн сайд Ц. Дашдорж, Байгаль Орчны дэд сайд Ч. Жаргалсайхан, ЭБЭХ-ийн дэд сайд Т. Энхтайван, Read the rest of this entry »
2012-03-11: “V for Vendetta” баг юуг өгүүлнэ вэ?
Posted: 2012/03/09 Filed under: Anti Nuclear Movement Facebook | Tags: Бодууштай 5 Comments Фукушимагийн нэг жилийн ойг тохиолдуулан Фэйсбүкийн Анти Нуклеар
Мүвмент бүлгэм цөмийн эсрэг багтай жагсаал зохион байгуулж байна. 3 сарын 11-нд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн хүмүүст “V for Vendetta” маск тараах юм. Харин энэ баг чухам юуг өгүүлнэ вэ…
Golomt.org нэг ой хүрлээ !
Posted: 2012/03/07 Filed under: Anti Nuclear Movement Facebook | Tags: Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс 10 Comments
………………………………………………………………………………………………………………………………….
Өнөөдөр голомт.орг 1 ой хүрлээ
2011 оны 3 сарын 06.
Ням гариг. Энэ өдөр би голомт.орг-ийг нээж, сар гаруйн туршид шөнө дөлөөр сууж орчуулсан Америкийн сэтгүүлч К. Сноугийн “ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ” нийтлэлийг тавьж байжээ.
Тухайн үед “голомт” гэдэг нэр бараг тохиолдлоор таарсан. Read the rest of this entry »
Цөмийн эсрэг багт жагсаал–2012-03-11-11:00-Сүxийн Талбайд уулзацгаая!
Posted: 2012/03/04 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй Leave a commentДэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/events/125119877611117/?ref=ts
..
Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ
Posted: 2012/02/18 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Эрүүл мэнд | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 1 CommentСүүлийн жилүүдэд атомын цахилгаан станцын (АЦС) хэвийн ажиллагааны явцад ялгардаг цацраг идэвхийн талаар олон янзын судалгаа хийгдэж, АЦС хортой, хоргүй гэж маргасаар ирсэн. Тэгвэл сүүлд хийгдсэн Герман болон Францын эрдэмтдийн судалгаагаар АЦС хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь баттай тогтоогджээ. Read the rest of this entry »
Уран олборлолтын тухай “Шap Нунтаг” баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна
Posted: 2012/02/18 Filed under: Видео, Зарлалын самбар, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй 1 CommentAnti Nuclear Movement Mongolia (ANM) бүлгийнхний орчуулсан “Шap Нунтаг” (“Yellow Cake”) баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна. Тус кинонд манай гариг дээрх уран олборлолтын түүхийг дэлгэрэнгүй тайлбарлана. Read the rest of this entry »
“4 дэх хувьсгал” киног монгол хэлээр youtube дээрээс сонирхоно уу?
Posted: 2012/02/18 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 Comment
Хорт хавдарт нэрвэгдсэн Герман тосгон
Posted: 2012/02/15 Filed under: Атомын цахилгаан станц, Уран ба АЦС-ын аюул | Tags: Ноцтой, Эрүүл мэнд Leave a comment2012 оны 2 сарын 10-ны “Шпигель” хэмээх Европын хамгийн том сонин болох Германы долоо хоног тутмын хэвлэлд гарсан нийтлэлийг бага зэрэг товчлон орчуулснаа та бүхэнд толилуулья. Цөмийн эрчим хүч гэгчийг “хамгийн цэвэр, хамгийн аюулгүй, байгальд ээлтэй” хэмээн уянгалуулан сурталчилж, үнэн бодит мэдээллийг хааж буй олон мэдээний цаана тэдэн тэрбумаар хэмжигдэх бохир бизнесийнхэн, тэдний гар хөл бологсод байдаг. Үнэн зөв, баримттай, эх сурвалжтай мэдээллийг та бүхэнд хүргэхийн тулд http://golomt.org цаашид ч ажилласаар байх болно.
Хорт хавдарт нэрвэгдсэн Герман тосгон
Хаук Гоос
Эх сурвалж: http://www.spiegel.de/international/germany/0,1518,813852,00.html
Германы баруун хойт хэсэгт, Элба мөрний адагт орших Вивилсфлет хэмээх 1,500 оршин суугчтай бяцхан тосгоны айл бүр хорт хавдар гэгч аймшигт өвчинтэй хэдийний танил. Тосгоныхон ч өөрсдийгөө хараал туссан мэт санах болжээ. Харин тэдний өвчлөлийн учир шалтгааныг тодруулахад эрх баригчид огтхон ч санаа тавихгүй байгаа нь тэдний зовлон дээр зовлон нэмсээр. Read the rest of this entry »
Монголчуудаа! Xөлд орох хүсэлтэй бяцхан охинд тусалцгаая!
Posted: 2012/02/11 Filed under: Зарлалын самбар, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Бодууштай Leave a comment
…
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу?
Цөмийн аюул ба түүнээс сэргийлэх арга замуудын тухай шинэ баримтат кино
Posted: 2012/02/08 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 CommentАНМ бүлгийн идэвхтнүүдийн орчуулсан ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ (2010) баримтат кино 2 сарын 12-ны НЯМ гаригт 13:10 цагт МҮОНТВ-р ГАРНА.
DIE 4. REVOLUTION – ENERGY AUTONOMY Trailer
www.youtube.com
Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Anti Nuclear Movement Mongolia (АНМM) Фэйсбүк бүлгийн гишүүд Монгол улсын нутаг дэвсгэр дээр уран олборлох, АЦС байгуулах, цөмийн эрчим хүч ашиглахыг тууштай эсэргүүцэж, дээрх үйл ажиллагааны улмаас гарах цөмийн хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулахаар ажилласаар ирсэн. Read the rest of this entry »
Кэмбрижийн боловсрол ба Монголчуудын эмгэнэл
Posted: 2012/02/06 Filed under: Uncategorized | Tags: Бодууштай, Туйлшрал 11 CommentsӨнөөдөр боловсрол судлаач Ө. Оч гэдэг хүнээс доорхи нийтлэлийг ирүүлснийг golomt.org-ийн уншигчдад танилцуулж байна. Цөөхөн Монголчууд бид бусдад уусалгүй, үндэсний хэл, өв уламжлалаа хадгалж чадваас цаашид оршин тогтнох бус уу? Та бүхнийг өөрсдийн санал сэтгэгдлээ судлаачтай хуваалцахыг хүсье.
Баярлалаа, Оч оо.
Амарлин
Японд цөмийн эсрэг олон улсын хурал болжээ
Posted: 2012/02/02 Filed under: Зарлалын самбар, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй Leave a comment2012 оны 1 сарын 14-15-нд Японы Yokohama цөмийн аюулын эсрэг олон улсын шинжээчид, тэмцэгч төрийн бус байгууллагууд, идэвхтнүүдийн хурал болж өнгөрчээ. Нийтдээ 30 гаруй орноос шинжээчид хүрэлцэн ирсэн ба Японы 200 байгууллагын төлөөлчид оролцсон байна. Тус хуралд Монгол улсаас НН-ын дарга асан Л. Сэлэнгэ оролцож, илтгэл тавьсан. Түүний илтгэлийг линкэн дээр дарж уншина уу.
Тус хурлын талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эндээс үзнэ үү.
Мөн хуралд оролцогчид Японы зарим нэг хотуудаар аялж, Фукушимад очсон ажээ.
Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА
Posted: 2012/01/30 Filed under: Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 36 CommentsГе
ноцид гэж аливаа нэг угсаатан, шашин буюу үндэстний бүлгийг зориудаар, зохион байгуулалттайгаар хорлох, устган үгүй хийхийг хэлнэ.
Дийлэнх бараа бүтээгдэхүүн, хүнсээ гаднаас авдаг Монголчуудын хувьд xүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийн эмзэг нарийн асуудал төдийгүй Монгол улс оршин тогтнохын баталгаа түлхүүр мөн билээ. Read the rest of this entry »


