Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ

Сүүлийн жилүүдэд атомын цахилгаан станцын (АЦС) хэвийн ажиллагааны явцад ялгардаг цацраг идэвхийн талаар олон янзын судалгаа хийгдэж, АЦС хортой, хоргүй гэж маргасаар ирсэн. Тэгвэл сүүлд хийгдсэн Герман болон Францын эрдэмтдийн судалгаагаар АЦС хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь баттай тогтоогджээ. Франц эрдэмтдийн International Journal of Cancer сэтгүүлд хэвлүүлсэн судалгааг англи хэл дээр уншихыг хүсвэл http://golomt.org дээр буй энэ линкээр орж үзнэ үү.

Ингээд хэдхэн хоногийн өмнө The Ecologist сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлийг орчуулснаа та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр Монголчууд хэдэн тэрбум долларын зээл авч АЦС барихаар шамдаж байгаа. Бидэнд үр хүүхдийн маань эрүүл мэнд, амь наснаас илүү үнэтэй эрчим хүч хэрэгтэй гэж үү?

Атомын цахилгаан станцын цацраг цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ

 2012 оны 2 сарын 15                                  Бичсэн: Матильда Ли

Их Британий засгийн газрын дэргэдэх эрдмийн зөвлөлийн судлаачид илрүүлж чадаагүй ч Герман болон Францын эрдэмтэд АЦС-аас ялгарах цацраг туяаны улмаас бага насны хүүхдийн цусны хорт хавдрын өвчлөл хоёр дахин ихэсдэгийг судалгааны баримтаар нотолжээ.

Эх сурвалж:

http://www.theecologist.org/News/news_analysis/1235795/new_study_links_childhood_leukaemia_to_nuclear_power_plant_radiation.html

АЦС-ын үйл ажиллагаа болон бага насны хүүхдийн цусны хорт хавдарын өвчлөлийн талаар судалсан Францын эрдэмтэд АЦС-аас 5 км-ын радиусын зайд амьдарч буй 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хорт хавдрын өвчлөл даруй хоёр дахин их байдгийг олж тогтоожээ.
 
2012 оны 1-р сард International Journal on Cancer гэх олон улсын xавдар судлалын  сэтгүүлд Францын  Institut de Radioprotection et de Surete Nucleaire (INSERM) гэгч цацраг идэвхи, цөмийн аюулгүй байдлын асуудал судалдаг хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаа нийтлэгджээ.  Мэдээллээс үзвэл судлаачид 2002–2007 онуудад цусны хорт хавдраар өвчилсөн Францын нийт хүүхдийн тоо баримтыг авч үзэхдээ тус улсын 19 АЦС-ын ойролцоо амьдардаг хүүхдүүдийг хаягаар нь кодолж тусгайлан судалсан байна. Ингэхдээ АЦС-ын ойролцоо  амьдардаг хүүхдүүд цусны хорт хавдраар хоёр дахин их өвчилдөг нь АЦС-аас бодитой хамааралтай гэдгийг статистик үзүүлэлтүүдээр нотолж чаджээ. 
 
Франц эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа өмнө нь Германд явагдсан KiKK гэж нэршсэн судалгааны үр дүнг баталгаажуулж байна. Тэдний нэгэн ижлээр, Германы эрдэмтэд бага насны хүүхдийн дунд тохиолдох цусны хорт хавдрын өвчлөл нь АЦС-ын ойр хавьд хоёр дахин өндөр байгааг олж илрүүлсэн бөгөөд  АЦС-ын ойролцоо амьдарч буй хүүхдүүдийн дунд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл 60 хувиар нэмэгддэг гэсэн нээлт хийжээ. KiKK судалгааны дүгнэлтийг Герман улсын Цацраг туяанаас хамгаалах төрийн албанаас үнэн зөв хэмээн баталсан юм байна.
 
Харин Их Британийн Засгийн газрын дэргэдэх Байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй цацраг идэвхийн нөлөөллийн асуудлаар зөвлөх Эрдмийн Зөвлөлөөс өнгөрсөн жил гаргасан тайланд АЦС-аас ялгарах цацраг нь бага насны хүүхдийн цусны хорт хавдар болон бусад төрлийн хорт хавдаар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлсэн тухай баттай нотолгоо алга гэж мэдэгджээ. Тус тайланг бэлтгэхдээ 1969-2004 онуудад бүртгэгдсэн Их Британий хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүртгэл мэдээг ашиглаж, мөн тус улсын 13 АЦС-ын ойролцоо амьдарч буй 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн тухай тоо баримтыг судалсан байна.

 
Өмнө нь The Ecologist сэтгүүлд ярилцлага өгөхдөө “АЦС нь бага насны хүүхэд цусны хорт хавдраар өвчлөхтэй холбоотой” хэмээн дурьдаж байсан  Ворвикийн Их Сургуулийн доктор Пол Дорфман “Герман улсын хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүртгэл мэдээллийн сангаас зохион байгуулсан статистикийн аргачлал, боловсруулалтын өндөр чанартай KiKK судалгааны дүгнэлтийг Францын судалгаа дахин нотоллоо” гэж мэдэгджээ. 

Их Британий Эрдмийн зөвлөл KiKK судалгааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ   хорт хавдарыг цацраг туяанаас бус харин хүн ам холигдсоны улмаас тархсан вирусын  халдвараас үүдсэн гэдэг онол дэвшүүлжээ. Харин доктор Дорфманы хэлж буйгаар Их Британий Эрдмийн зөвлөлийнхөн ямар нэг вирус илрүүлж чадаагүй бөгөөд хорт хавдар үүсгэж буй учир шалтгааныг тайлбарлаж чадахгүй байгаа аж. “Тэд бага насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлд олон янзын хүчин зүйл нөлөөтэй гэж үзэж байгаа тул одоохондоо зөвхөн онол дэвшүүлсэн. Ямар ч байлаа гэсэн Эрдмийн Зөвлөлийнхний өгсөн тайлбар нь хорт хавдар үүсгэгч нь цацраг идэвх байхыг огт үгүйсгээгүй” гэж тэрбээр  ярьжээ.

Доктор Дорфман нь урьд нь тус Зөвлөлийн нарийн бичгийн албыг хашиж байсан юм. Тэрбээр цааш нь Герман, Английн Селлафилд хавьд, бас Францын АЦС-ууд орчин тойронд ямар нэг гаж нөлөө байгаа нь тодорхой. Их Британий Эрдмийн Зөвлөл юу ч гэж мэдэгдсэн АЦС нь өвчлөлийг шууд үүсгэдэггүй юмаа гэхэд ямар нэг байдлаар холбоотой нь улам бүр илэрхий болж байна гэж хэлсэн байна.

Их Британий Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор Керри Брумаас энэ талаар тайлбар хүсэхэд 2012 оны 3-р сард болох ээлжит хуралдаанаараа Францын эрдэмтдийн судалгааг авч хэлэлцэнэ гэж хариулсан байна.

….
Орчуулсан Амарлин

http://golomt/org

Advertisements

One Comment on “Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ”

  1. oyuna says:

    Манай Монголд орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа маш цөөн хийгддэг, ард иргэдэд ийм мэдээлэл их хэрэгтэй цагт чухал мэдээллүүд өгч байгаад бид баярлаж байнаа. Монголын засгийн газрын хөрөнгөөр гадаадад сурч төгссөн Нийгмийн эрүүл мэндээр хамгаалсан гээд байгаа хүмүүсийн дуу хоолой ерөөсөө сонсдохгүй юмаа. Танай голомт.орг- д тийм хүмүүс нэгдэж бна уу


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s