Цөмийн аюул ба түүнээс сэргийлэх арга замуудын тухай шинэ баримтат кино

АНМ бүлгийн идэвхтнүүдийн орчуулсан ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ (2010) баримтат кино 2 сарын 12-ны НЯМ гаригт 13:10 цагт МҮОНТВ-р ГАРНА.

DIE 4. REVOLUTION – ENERGY AUTONOMY Trailer
www.youtube.com

Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Anti Nuclear Movement Mongolia (АНМM) Фэйсбүк бүлгийн гишүүд  Монгол улсын нутаг дэвсгэр дээр уран олборлох, АЦС байгуулах, цөмийн эрчим хүч ашиглахыг тууштай эсэргүүцэж, дээрх үйл ажиллагааны улмаас гарах цөмийн хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулахаар ажилласаар ирсэн.

Дэлхий нийтээрээ цөмийн технологийг халж, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг эрмэлзэх болсон өнөө үед Монголчууд бид хоцрогдсон, хөр хөнөөлтэй, найдваргүй цөмийн технологиор хөөцөлдөж байна.

Бид уранаа олборлож, цөмийн түлш гаргаж авч бусдад ашиглуулчихаад АСАР ИХ ЦАЦРАГ ИДЭВХТЭЙ хогийг нь дотоодын ураны хог хаягдал нэрээр Монгол нутагтаа булшлахаар эрмэлзэх нь удмын сангаа

мөхөөх аюултай. 

Цөмийн эрчим хүч ЦЭВЭР эрчим хүч биш. ҮЙ ОЛНООР нь ОЛОН МЯНГА, САЯ жилийн туршид хордуулдаг зүйл.

Цөмийн эрчим хүч бол ХОГ ХАЯГДЛЫН эх сурвалж. АЦС-аас ялгардаг хаягдал түлшийг нь аюулгүй, бүрэн дахин боловсруулах боломжгүй. АЦС = ЦӨМИЙН ХАЯГДАЛ

ГАДНЫ ДОТНЫ гэж ялгалгүй цацрагтай хаягдалд хүн, мал, амьтан, ургамал, хөрс, ус  ижил хордоно, гаж хөгжил, хорт хавдар үүснэ. 

Цөмийн эрчим хүч АЮУЛГҮЙ зүйл биш. Чернобыль, Фукушима-гаас гадна та бидний мэдэхгүй олон зуун аваар осол гарсан. Арева-д уранаа ухуулсан Нигер зэргийн Африкийн орнуудын ард түмэн өвчин зовлондоо хэрхэн шаналж буйг та мэдэх үү?

Цөмийн эрчим хүч АСАР ИХ УС шаардана. Францын Арева газар дор хүчилээр шингэлэх аргаар  Монголын ураныг боловсруулан гаргаж авч байна. Энэ арга нь маш их ус шаарддаг төдийгүй цацраг бодистой хүчил гүний ус руу нэвчиж түмэн олныг хордуулах аюултай.


One Comment on “Цөмийн аюул ба түүнээс сэргийлэх арга замуудын тухай шинэ баримтат кино”

  1. mnhh says:

    ТВ гээр гарсан бичлэгийг нэт-д тавихийг хүсэж бн


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s