2012-03-11: “V for Vendetta” баг юуг өгүүлнэ вэ?

                                                                Фукушимагийн нэг жилийн ойг тохиолдуулан Фэйсбүкийн Анти Нуклеар Мүвмент бүлгэм  цөмийн эсрэг багтай жагсаал зохион байгуулж байна. 3 сарын 11-нд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн хүмүүст “V for Vendetta” маск тараах юм. Харин энэ баг чухам юуг өгүүлнэ вэ…

“Тime” сэтгүүл жил бүр оны шилдэг хүн шалгаруулдаг уламжлалтай. 2007 онд Путин, 2008 онд Обама, уржнан жил Фэйсбүкийг үндэслэгч Марк Цюкеpберг нар тодорч байсан санагдана. Харин 2011 оны шилдэгээр улс төр, нийгэм соёлын тодорхой зүтгэлтэн бус төр засгийн бодлогыг эсэргүүцэн жагссан жирийн иргэнийг онцолсон нь учиртай.

Арабын орнуудыг хамарсан цус урсгасан тэмцлүүдээс гадна, дэлхийн эдийн засгийн хямралаас улбаатай энгийн тайван жагсаал ч цөөнгүй болсон. Сүүлийнхийн тухайд өгүүлвэл, анхлаад “Уолл Стритийг эзлэцгээе!” уриатай  том корпорациудыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Нью Йоркоос хальж АНУ-ын бусад хотуудад халдварлаад зогсолгүй тив далай алгасч, Торонто, Лондон,  Берлин, Ром, Осло, Цюрих  гээд 80-аад улсын 100-гаад хотод зохион байгуулагджээ. 

Тэгвэл “Эзэлцгээе” уриан дор жагсагчдын зүүх дуртай шовгор сахалтай, ёжтой төрхтэй хүний баг хэнийх болохыг та мэдэх үү?

Тэр бол 1605 оны 11 сарын 5-нд Английн Парламентийн ордонг дэлбэлэхийг оролдсон Гай Фоукс ( Guy Fawkes) хэмээх залуу юм. Дөрвөн зууны өмнө түүнийг бүтэлгүй оролдлогынх нь төлөө террорист хэмээн яллаж, цаазаар авсан түүхтэй. Харин он цагийн явцад тэрбээр дарангуйлагч төр засгийн эсрэг, эрх чөлөөний төлөө тэмцэгчийн билэгдэл болон хувирчээ.

 

Гай Фоуксийн багийг алдаршихад 2006 онд гарсан кино их үүрэг гүйцэтгэжээ.  “V for Vendetta”  киног үзсэн залуус тус киноны гол баатар, өөрийгөө орчин цагийн Гай Фоукс хэмээсэн фашист дэглэмийн эсрэг тэмцэгч анархист үзэлтэнтэй өөрсдийгөө адилтган жиших болсон байна.

Чухамдаа “V for Vendetta” кино гарсны дараахан хакеруудын  Anonymous (Нэр Үл Мэдэгдэх) хэмээх бүлэглэл Гай Фоуксийн багийг өмсөж Сайентологийн сүмийн (Church of Scientology) эсрэг жагссан  ба удалгүй тэдний араас Викилийкс болон “Эзлэцгээе” хөдөлгөөнийхөн нэгджээ.

 

Ёжтой төрхтэй энэ баг чухал утга учир агуулдаг ажээ. Энэ бол нэр нь үл мэдэгдэх тайван замаар эсэргүүцэгч, дарангуйллыг эсэргүүцэн боссон иргэний дүр. Гай Фоукс бол жинхэнэ эрх мэдэл ард иргэдийн өөрсдийнх нь гарт байдаг гэсэн итгэл үнэмшлийн илэрхийлэл.  Энэ баг бол манай гаригийнхныг нэгтгэсэн билэг тэмдэг. Нүүрээ халхалж баг зүүсэн хүмүүс баг зүүгээгүй үеийнхээсээ хавьгүй илүү идэвхжиж, илүү ихийг хийж бүтээдэг гэж олон нийтийн хөдөлгөөнийхөн итгэдэг байна.

Киног үзсэн Анти Нуклеар Мүвмент хөдөлгөөний идэвхтэний сэтгэгдлээс:

“V for Vendetta” үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадлаа… бурхан минь гэж, үнэхээр янзтай… Улс оронд юу болдог, яаж удирддагийг өгүүлж чаджээ. 2006 онд дэлгэцнээ амилсан тоталитар дэглэм, нийгмийн гажуудлын тухай гайхалтай өгүүлэмжтэй Alan Мoore болон David Lloyd-ийн бүтээлд хүний сэтгэлд хоногшмоор хэсэг олон ажээ.

Битгий март, хэзээ ч битгий март… Төр л иргэдээсээ айж байх ёстой… Эрх чөлөө… Чи мэдэрч байна уу… Үзэл бодлынхоо төлөө үхэхэд бэлэн байж чаддаг гээд л киноны баатрууд нь сэтгэлд хоногшим үгс ярилцана…

“V for Vendetta”…Гоц гойд юм үгүй мэт хирнээ асар том үйл явдлыг энгийнээр өгүүлсэн өгүүлэмжтэй гайхалтай бүтээл…”

3 сарын 11-ний 11 цаг. Сүхбаатарын талбай…Цөмийн аюулын эсрэг дуугаа өргөн нэгдэцгээе!

Амарлин

http://golomt.org

Advertisements

5 Comments on “2012-03-11: “V for Vendetta” баг юуг өгүүлнэ вэ?”

  1. өлзий says:

    Дэмжицгээе

  2. Mongol huu says:

    Залуусаа бидний амьд байх хугацаанд Монгол орон минь амар амгалан байг.

    • zoloo says:

      амиа бодсон новш вэ чи үр хүүхдээ боддог бол ирээдүйд баригдахаас өөр аргагүй болох атомийн цахилгаан станц барихийг эсэргүйцэх шаардлагагүй л юмсан!!!

  3. virus says:

    Дэлхий ертөнц үүрд амгалан байг. Зөвхөн намайг амьд байх хугацаанд, Зөвхөн Монгол минь?

    • Mongol huu says:

      Энэ бие минь эцсээ хүртэл тэмцэнэ гэснээс хар амиа бод гэж хэлээгүйг ойлгоорой.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s