Хэн юу хэлж, хийж явааг мэддэг хүн байна уу?


ТВ25 Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа”

 

Саяхан буюу 2011 оны 5 сарын 19-ний 20:00 ТВ25-аар гарсан Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа” нэвтрүүлэг ширүүхэн болж өнгөрчээ. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат, О.Чулуунбат, Л.Гантөмөр, Н.Батбаяр, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ундраа гэх мэт хүмүүс оролцжээ. (Харин чухал хүмүүсийн нэг МонАтомын Бадамдамдин хаана үлдчихэв дээ???) Read the rest of this entry »


Ундраагаас шинэ мессeж иржээ…


А. Ундраагаас шинэ мессеж ирснийг тайлбарын хамт үзнэ үү.

 

From: Undraa Agvaanluvsan
Date: 2011/5/20
Subject: medegdeh ni
To: amarlin06@gmail.com mailto:amarlin06@gmail.com

Amarlin-d

Read the rest of this entry »


Цөмийн хаягдал ба Монгол: Үйл явдлын тэмдэглэл


Явуулын хүнд улс орныхоо ирээдүйг даатгаж сууна даа бид…

 

 Амарлин        

Нийтэлсэн 2011-05-20

Сүүлчийн өгүүлбэрт засвар хийсэн 2011-05-21

 

Оршил буюу өнгөрснийг сануулахуй

Өнгөрсөн арваад хоногийн туршид Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай мэдээ олны анхаарлыг татсан халууxaн сэдвүүдийн нэг байлаа. Хэд хоног дээр дооргүй үймж, хэвлэлийн хурал, баримтат нэвтрүүлэг, эсэргүүцлийн жагсаалтай өнгөрүүллээ. Тэгвэл энэ асуудал хэзээ эхэлсэн, хэрхэн өрнөсөн талаар хүмүүст цогц ойлголт өгөхөөр товч тойм бэлдсэнийг уншиж танилцaна уу.  Read the rest of this entry »


Д.Ганхуяг: Цөмийн хаягдал булах асуудлыг О.Чулуунбат Тайваньд хэлэлцсэн байдаг


Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булшилна гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд орж, энэ мэдээллийг манай талын холбогдох албан тушаалтнууд үгүйсгэж байгаа билээ. Гэтэл энэ мэдээллийг улс төр судлаач Д.Ганхуяг бодит мэдээлэл хэмээн үзэж байгаа талаараа өөрийн блогтоо бичсэн байв. Энэ талаар түүнээс тодрууллаа. Read the rest of this entry »


А. Ундраа имэйл ирүүлжээ….


Хэдхэн хоногийн өмнө Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа имэйл ирүүлснийг өөрийн хариултын хамтаар дор тавилаа.

Амарлин

2011-05-15

 

from: Undraa Agvaanluvsan undraa98@gmail.com
to: amarlin06@gmail.com

date: Wed, May 11, 2011 at 10:59 PM
subject: Mongolia — nuclear

Сайн байна уу? Амарлин

Чиний блог дээр миний талаар хэд хэдэн удаа гарсан учраас энэ имэйлийг би чамд өөрт чинь бичье гэж бодлоо. Read the rest of this entry »


“Цөмийн хаягдал” цуврал – 2:


 

Монголд АТОМ хэрэгтэй юу?

Чернобылийн атомын станцын аймшигт ослоос хойш 25 жил өнгөрсөн ч цөмийн энергийг хүн төрөлхтөн бүрэн удирдаж сураагүй, цөмийн энерги баталгаагүй хэвээр байгааг Фукушимагийн осол дэлхий дахинд мэдрүүллээ.

Тиймээс атомын цахилгаан станц барьж, цөмийн энерги ашиглах хүсэлтэй бидэн шиг хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр ухвар мөчид шийдвэр гаргахаас болгоомжлох нь зүйтэй юм.

Эхлээд тэр хүсээд байгаа АЦС-ынхаа талаар тодорхой мэдлэгтэй болж, ядаж л ураны түлшний циклийг сайтар ойлгож мэдсэн байвал зохино. 

Хүн бүр атомын энерги ашигтай гэдэг ч тэр энергийг үйлдвэрлэдэг цөмийн түлшийг бэлтгэх үе шат болгонд цацраг идэвхт хорт хаягдал ялгардaг. Тэр бүх хорт хаягдлаас хамгийн хүчтэй, хамгийн аюултай нь атомын цахилгаан станцны хаягдал түлш гэдгийг бид мэддэг бил үү?  

Сэтгүүлчид, улс төрчид, бизнесийн бүлгүүдийнхний нэмэр хачир ороогүй, дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхээр цөмийн хаягдлын тухай өгүүлсэн 2 дахь цуврал судалгааны бичлэгээ дор нийтлэв. Read the rest of this entry »


“Цөмийн хаягдал” цуврал – 1


Монголд цөмийн хаягдал булшлах уу?

2011 оны 4 сарын 22

Азийн бүсийн цөмийн хаягдал булшлах цэгийг Монголд байгуулах талаар манайхан гадаад орнуудтай хэлэлцэж эхэлжээ гэсэн түгшүүрт мэдээ саяхны нэг өдөр хэвлэлээр цацагдсан. Сэтгэл сэрдхийлгэсэн энэ мэдээг монголчууд хэрхэн хүлээж авсныг сонирхож үзэxэд aсуудлыг бодитоор хүлээн авч, үр дагаврыг нь ухаж ойлгоход олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдаж байсан. Үнэндээ ч бидний олонхийн хувьд цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисны тухай мэдлэг арван жилд үзээд мартаж амжсан хими, физикийн хичээлийн хүрээнд байна. 

Харин энэ байдлыг Монголын төрийн түшээд, албаны зарим хүмүүс овжноор ашиглан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан буруу ташаа мэдээлэл тарааж, ард олныг төөрөгдүүлэх арга саам сүвэгчилж байнa. Read the rest of this entry »


Монголын улс төрчид ард түмнээ цөмийн хаягдлаар хордуулахаар аль эртнээс санаархаж байж дээ…


Бичсэн: Амарлин

Монгол улс гадныхны цөмийн хог хаягдлыг булшлах цэг болгохоор дээдсүүд гэрээ хэлэлцээр хийгээд эхэлснийг Америкийн сэтгүүүлээс мэдсэн Монголын ард түмэн ихээр цочирдож байна. Гэнэн зарим нь “Төр засаг маань 4 сарын 1 гээд биднийгээ хуурч байгаа байлгүй” гэж ч байх шиг, долигнуурууд нь болохоор “АНУ юм гуйхаар нь манайхан шууд үгүй гэж чадахгүй байгаа байлгүй , яалаа гэж манай улс төрчид тийм шийдвэр гаргахав” гээд нөгөө хэдийгээ өмөөрч байх…

Тэгвэл Монголд цөмийн хог хаягдал хаях асуудал хэдхэн сарын өмнө эхэлсэн ч биш юм байна. Аль дээр 2004 онд л Тайваньтай энэ талаар хэлэлцэж байжээ. Бүр тогтоол төлөвлөсөн нь 50-50% санал аваад батлагдаагүй буцсан ч гэх шиг…

 

Франц улс цөмийн хог хаягдлаа ОХУ-д булшилж байгааг эсэргүүцэгчид Москва дахь Францын ЭСЯ-ны гадаа.

Энэ талаар тэртээ 2009 оны 6 сард УИХ-ын гишүүн Д. Энхбат “Өдрийн Сонин”-ы сурвалжлагч Б. Жавзмаад ярилцлага өгч байсныг олж дор тавилаа.

 

Монгол цөмийн хаягдлыг булшилдаг орон болж хувирах магадлал өндөр

Манай улс цөмийн эрчим хvчний тvvхий эд ураны 63 мянган тонн нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. 1990-ээд оноос өмнө геологичид тогтоосон 1.2 сая тоннын нөөц байх магадлалтай гэсэн нь батлагдвал дэлхийд айргийн тавд орно.

Алтнаасаа ашиг хvртэх бодлого “Өөрийн нохой идэхээр, хvний нохой ид” гэсэн урвуу хувирбарын жишээг “Бороо гоулд” компантай хийсэн анхны тогтвортой байдлын гэрээ харуулсан.

Одоо УИХ уранаа зарж мөнгө олох, бvр цаашлаад эрчим хvчний эх vvсвэрээ цөмийн энергээс гаргадаг vйлдвэртэй болох бодлого батлахаар хэлэлцэж байгаа.

Уран бол энгийн нэг ашигт малтмал биш, буруугаар ашиглавал дэлхийг сөнөөх чадалтай эд. Цөмийн зэвсэг, цөмийн аюулын тухайд хvн төрөлхтөн мартахын аргагvй сургамжийг Японы Хирошимод хаясан атомын бөмбөг, Украины Чернобылын атомын станц дэлбэрэлтээс авсан. Read the rest of this entry »


Монгол улс цөмийн хаягдлын хонхор болох уу?


Монголд гадаад орнуудын цөмийн хог хаягдлыг хадгалах агуулах байгуулж болзошгүй байгаа гэж АНУ-ын төрийн өндөр албан тушаалтан мэдэгджээ

Орчуулсан Амарлин

 2011 оны 3 сарын 30. Лхагва

Илэйн М. Гроссман

Global Security Newswire сэтгүүл

http://www.globalsecuritynewswire.org/gsn/nw_20110330_8553.php

Вашингтон хот–Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ. Read the rest of this entry »