Монголд цөмийн хаягдлын агуулах барих Япон-АНУ-Монголын гэрээ батлагдах шатандаа оржээ
Posted: 2011/07/20 Filed under: Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 3 CommentsГэрээний төсөлд Монгол Улсад цөмийн хаягдал түлш байршуулна гэж заажээ
2011-07-19
Орчуулсан Амарлин
Токио (Киодо)–цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон-АНУ-Монгол 3 улсын хооронд байгуулагдах гэж буй гэрээний төсөлд Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн хэмээн бичжээ гэж тус гэрээний нэг хувийг олж авсан Киодо Ньюс сонин мэдээлсэн байна. Read the rest of this entry »
Цөмийн хаягдлын тухай үнэн зөв мэдээллийг нийтэд хүргэхэд туслана уу!
Posted: 2011/07/15 Filed under: Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай, Ноцтой 6 CommentsГоломт.орг-ийг уншдаг дэмждэг хүн бүрт хандах нь:
vvv
2011 оны 3-р сарын сүүлчээс эхлэн голомт.орг нь харийн гүрнүүдийн ашиг сонирхолд автсан Монгол улсын эрх баригчид АЦС байгуулах нэрээр 1.4 сая тонн гэгдэх ураныхаа нөөцийг гадныханд найр тавин өгч, хариуд нь асар хортой хог хаягдлыг нь “манай дотоодын ураны хаягдал” эсвэл “дахин боловсруулах баялаг” гэх нэрийдлээр эх нутагтаа булахаар улайран хөөцөлдөж байгааг баримт мэдээллийг дэлгэж тавьсаар ирсэн.
Өнөөдөр Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын эзэмшилд орсон тулд мэдээллийг олон нийтэд ил гаргаж тавихад асар хүндрэлтэй байсаар байна. Цөөн хэдэн интернэтийн сайтыг эс тооцвоос үнэн мэдээлэл ихэнх хүмүүст, нэн ялангуяа хөдөө орон нутгийнханд хүрэхгүй байгаа нь ажиглагдсаар.
Иймээс та бүхнийг цөмийн хор хөнөөлийн талаарх үнэн зөв, баримт нотолгоотой мэдээ сэлтийг агуулсан доорхи нийтлэлүүдийг хэвлэж гарган бусдад тараах, мөн имэйлээр таньдаг мэддэг хүмүүстээ түгээхийг уриалж байна.
Монгол нутагт цөмийн аюул асар ойрхон ирлээ. Эх орны маань ирээдүйн хувь заяа, цаашид оршин тогтнох эсэх нь ТАН шиг бас НАД шиг жирийн хүмүүсээс шалтгаалж байна.
Хүндэтгэсэн,
Амарлин
Голомт .орг дээрх мэдээллийн жагсаалт: Линкэн дээр дарж татаж авна уу?
Цөмийн хаягдлын тухай товчxон
Posted: 2011/07/09 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Европын Монголчууд Leave a commentОрчуулсан Мигаа Могод
2011-07-09
Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал
Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцарууд халж реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Xэсэг хугацааны дараа түлшний савханцарууд хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцарыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг.
Түлшний савханцар дотор хийн болон метал шинжтэй шинэ элементүүд бий болдогийн дотор плутониум , цезиум , америдиум , криптон зэрэг олон тооны элемент бий. Тэдний идэвхтэй байх хугацаа нь хэдхэн секундээс хэдэн мянга , сая жил хүртэл үргэжилдэг. Цацраг идэвхт хог хаягдал нь хүрээлэн буй орчин, хүн амьтанд асар хортой тул баттай тусгаарлах шаардлагатай. Цацраг идэвхт элемент хүрсэн бүх зүйлээ цацрагаар бохирдуулдаг. Ураны түлшний ашигласан савханцар бол цацраг идэвхт хаягдал тул түүнд хүрсэн бүх зүйлс цөмийн хаягдал болж хувирна. Тухайлбал, хөргүүрт хэрэглэсэн ус, шингэн, барилга байгууламж, багаж, ажилчдын хувцaс зэрэг нь цацраг идэвхт хаягдал юм.
Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ
Posted: 2011/07/02 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Mainichi Shimbun | Tags: Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японooc 42 CommentsНийтлэлийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн Д. Раднаад баярлалаа.
Амарлин
Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Read the rest of this entry »
Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл
Posted: 2011/06/30 Filed under: Атомын цахилгаан станц, Видео, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 16 CommentsЦуврал—1
(“Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгээс сэдэвлэв)
2011 оны 5 сарын 21-нд ТВ 25-аар “Дуусдаггүй яриа: Цөмийн хаягдал” шууд нэвтрүүлэг гарсан. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат (хөтлөгч), О. Чулуунбат, Н. Батбаяр, Л. Гантөмөр нараас гадна ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, мөн ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн доктор Тогоо гуай оролцсон юм. Тэдний зарим нь Монголд цөмийн хаягдал булах асуудaлтай нэр холбогдоoд авсан тул дээрх нэвтрүүлэг олны анхаарлыг татсан. Тэгвэл тус нэвтрүүлэгт хэн юу хэлсэнд дүн шинжилгээ хийcнээ та бүхэнд хүргэж байна.
Ингээд нэвтрүүлэгт ярилцсан зарим асуудлуудаас товч байдлаар толилуулъя. Хүмүүсийн яриаг ойлгомжтой болгох үүднээс зарим нэг сул үгийг хассанаас өөр засвар өөрчлөлт оруулаагүйг анхаарна уу. Мөн нэвтрүүлгийн аудио бичлэг болон видеог эндээс сонирхож болно.
2.7 сая хүний амь нас тэрбум долларын үнэтэй юу?
Posted: 2011/06/23 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Ноцтой 12 Comments
АНУ-ын Конгрессийн дэргэд тусгай судалгааны алба, эрдэмтэн судлаачид ажиллаж, Конгрессийн гишүүдийг шаардлагатай мэдээ, мэдээлээр хангадаг юм байна. Тэгвэл саяхан манай улсын ерөнхийлөгч АНУ-д айлчилсантай холбогдуулан тус судалгааны албанаас ийм тайлан мэдээ (энд дарж англиар уншина уу) гаргажээ. Гучаад хуудас бүхий энэ тайланд Монголын тухай олон мэдээ орсоны дотор цөмийн хаягдлын асуудал ч бас багтсаныг хэсэгчлэн авч, та бүхэнд санал дүгнэлттэйгээр орчуулан хүргэе.
Фукушимагийн цөмийн хаягдлыг Монголд булахаар тохиролцож байна
Posted: 2011/06/20 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, Фукушима Дайичи АЦС 10 CommentsФукушимагийн хайлсан түлшийг Монголд булшлах талаар ярилцжээ
.Осолд нэрвэгдсэн АЦС-уудаас цацраг идэвх бодис асар ихээр алдагдаж, Япон орны хувь заяа дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд Японы сэтгүүлч Ёичи Шимацугийн бичсэн чухал нийтлэлийг Монголчууддаа хүргэж байна. Шимацугийн нийтлэлийг Глобалчлал Судлалын Төв (The Centre for Research on Globalization) хэмээх Канадын Монтреальд байрладаг бие даасан судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын вебсайт дээр тавьсаныг орчуулан хүргэхийн дашрамд нийтлэлийг улам ойлгомжтой болгохын үүднээс цөөн хэдэн зүйлийг сануулахыг хүссэн билээ.
Цөмийн хаягдал гэж юу вэ?
Цөмийн түлш болох ураныг олборлох, үйлдвэрлэх, ашиглах, дахин боловсруулах явцад гарч буй цацраг идэвхтэй хаягдал. Дотор нь харьцангүй бага цацрагтай (жишээлбэл, уран олборлолтын явцын хаягдал, эсвэл үйлдвэрлэл ашиглалтын үеэд өмссөн хувцас, тоног төхөөрөмж г.м.) болон цацраг идэвжил өндөртэй (цөмийн хаягдал түлш) гэж 2 хуваадаг.
Цөмийн хаягдал түлш гэж юу вэ?
Ураны түлшээр цөмийн реакторт эрчим хүч үйлдвэрлэхэд тус түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашигладаг. Үлдсэн 90 гаруй хувь ураныг агуулсан түлшийг цөмийн хаягдал түлш гэдэг бөгөөд урвалд орж асар иx цацраг идэвхжилтэй болсон тул агшны дотор үхлийн тунгаар хор ялгаруулдаг аниргүй алуурчин болсон байдаг. Read the rest of this entry »
ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ???
Posted: 2011/06/15 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 30 CommentsДээдсийн бизнес
Майничи сонин Монголд цөмийн хаягдал булшлах тухай бичсээр…
Posted: 2011/06/14 Filed under: Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан, Mainichi Shimbun | Tags: Бодууштай 4 Comments.
Майничи сонин Монголын эрх баригчдыг үргэлжлүүлэн “гүтгэсээр” л байна уу?
2011 оны 5 сарын 9-нд Монголын эрх баригчид эх нутагтаа цөмийн хаягдлыг булшлахаар Япон, АНУ-тай нууц хэлэлцээр хийж байгаа тухай дуулиантай мэдээ Японы Майничи сонинд нийтлэгдсэн. Түүний дараахан Гадаад Хэргийн Яамныхан үүрээ сандчуулсан шоргоолж шиг үймж, Г. Занданшатар сайд, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, МонАтом компанийн захирал Бадамдамдин нар хэвлэл мэдээллийнхнийг дуудаж, хэвлэлийн хурал хийлгэж, сонинд ярилцлага өгч, “тэр бол буруу ташаа мэдээлэл” хэмээн үгүйсгэж, “Майничи сонинд залруулга хийнэ үү гэсэн захидал явуулсан” гэж олон нийтийг аргалсаар өнөөдрийг хүрсэн билээ. Read the rest of this entry »
Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний нэвчилт
Posted: 2011/06/14 Filed under: Атомын цахилгаан станц, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 3 CommentsФукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний нэвчилт гэдэг хайлахаасаа ч долоон дор
06/13/2011
Орчуулсан Амарлин
Эх сурвалж: http://www.shortnews.com/start.cfm?id=89710
Фукушима дахь байдал улам дордож буй тухай шинэ мэдээнд өгүүлэхдээ АЦС-ын 1,2,3-р реакторууд хэт халснаас цөмийн түлш хайлсан ба түүгээр зогсохгүй бүр гадагш нэвчин урссан байх талтай хэмээжээ.
Хайлах (“meltdown”) гэдэг нь цөмийн түлш хэт халснаар хайлж, реакторын голыг гэмтээхийг хэлдэг бол хайлсан цөмийн түлш реакторын ёроолоор нэвчиж, хөрсөнд шингэхийг нэвчилт (“melt-through”)гэдэг. Цөмийн түлшний нэвчилт нь цөмийн ослын улмаас гарч болох хамгийн золгүй үйл явдалд тооцогддог байна.
Нөхцөл байдал туйлын ноцтой байгаа бөгөөд Японы дээгүүр албан тушаалтан Ичиро Озава гэгч энэхүү нэвчилтийг зогсоох талаар арга хэмжээ авахгүй бол зөвхөн Фукушима төдийгүй нийт Японы газар нутаг дээр хүн амьдрах боломжгүй болох аюултай хэмээн анхааруулжээ.
Бидний тархийг ХЭН ХЭРХЭН угааж байна вэ?
Posted: 2011/06/10 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай, Ноцтой 6 CommentsТархи угаагчид
Шинэчилж засварласан : 2011 оны 6 сарын 20
Сэтгүүлч: Харанхуйд хулгай хийхэд хялбархан. Нөгөө талаасаа харанхуй өөрөөр хэлбэл, мэдлэг муутай байгаа хүмүүсийг хуурахад амархан байдаг учраас харанхуй хэвээр нь байлгах сонирхол байдаг, мэдээж улстөрчид эрх баригчдад…?
Фукушимагийн цацрагийн хорт үр дагавар мэдэгдэж эхлэв үү?
Posted: 2011/06/07 Filed under: Атомын цахилгаан станц, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Ноцтой, Эрүүл мэнд Leave a commentФукушимагийн АЦС-ын цацрагт төрөөгүй байхдаа хордсон анхны хохирогч илрэв бололтой
ОХУ-ын Russia Today ТВ-ийн сувгаар Фукушимагийн АЦС-ын ойролцоо чихгүй, мухар толгойтой чандага төрсөн тухай мэдээлж, цаашид Япон хүүхдүүд ч бас ийм гажигтай төрөх вий гэж түгшиж буйг тэмдэглэв. Энэ талаар Армяны хэвлэлд, мөн АНУ-ын “San Francisco IBTimes” сонинд бичсэн байна. Read the rest of this entry »
Тэрслүү үзэл
Posted: 2011/06/06 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай 7 CommentsБичсэн: Ш. Баатар
Эx сурвалж: http://shbaatar.blogspot.com/
Хятад хилээ хаавал Монгол хөгжинө
Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Xятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Read the rest of this entry »
Японы Гадаад Хэргийн дэд сайд үнэн гэж баталжээ буюу Майничи сонин “шар хэвлэл” мөн үү?
Posted: 2011/06/02 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Mainichi Shimbun | Tags: Бодууштай 1 CommentМайничи #3
Майничи сонины 2011 оны 5 сарын 12-ны дугаарт Япон дахь Америкийн ЭСЯ-наас мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд Монголд цөмийн хаягдал булах тухай АНУ болон Японы талууд нууцаар хэлэлцсэн гэдгийг үгүйсгээд, цөмийн түлш үйлдвэрлэж түрээслэх, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах эсэх, ингэхдээ ямар нөхцөл болзол тавих зэрэг асуудлыг аливаа улс орон бие даан шийдэх эрхтэй бөгөөд тэр эрхийг нь АНУ хүндэтгэж үздэг гэж тэмдэглэжээ.
Харин тус мэдээний хамгийн сүүлчийн өгүүлбэрт:
“Гэсэн ч 5 сарын 9-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Японы Гадаад Хэргийн дэд сайд Чиаки Такахаши “Үнэхээр бид АНУ-тай ч, Монголтой ч энэ талаар албан бус ярилцаж байсан нь үнэн” гэж хүлээсэн” гэж бичсэн байна.
http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110512p2a00m0na006000c.html
Энэ дашрамд, Майничи сониныг “шар хэвлэл” хэмээн нэр хүндийг нь гутаах хандлага гарч буйд хариу барих нь:
Майничи өдөр тутмын сонин нь Японы хамгийн том сонингуудын нэг төдийгүй 1872 онд байгуулагдсан хамгийн урт түүхтэй сонин юм байна. Тус сонины Япон дахь 364 салбарт нь 3200 ажилтан ажилладаг ба гадаадад 26 салбартай ажээ.
Хэвлэлтийн тоогоор Японы хамгийн том 3 сонины нэгд зүй ёсоор тооцогддог Майничи сонин нь өдөрт 2 удаа гардаг ба өглөөний дугаарыг нь 4 сая орчим , оройныхыг нь 1.6 сая хэвлэдэг байна. Майничи-д 79 дэд компани байдгийн заримаас нэрлэвэл Tokio Broadcasting System (TBS), Mainichi Broadcasting System (MBS) сувгууд, Sports Nippon сонин зэрэг багтдаг ажээ.
Майничи сонины гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2 ч хүн Японы Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Мөн Майничи бол Пулицерийн шагнал хүртсэн Японы цорын ганц сонин гэдгээрээ онцлог ажээ. Түүнчлэн, Японы 180 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Японы Сонины Ассоциацийн 1957 оноос олгож эхэлсэн дээд шагналыг Майничи сонин 21 удаа хүртсэн нь хамгийн олон шагнуулсанд ордог байна.
http://en.wikipedia.org/wiki/Mainichi_Shimbun
.







