Цөмийн хаягдлын тухай товчxон

Орчуулсан Мигаа Могод

2011-07-09

Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал

Уран олборлолт, боловсруулалтын үе шат бүрт цөмийн хаягдал гардаг

Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцарууд халж  реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Xэсэг хугацааны дараа түлшний савханцарууд хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцарыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг.

Түлшний савханцар дотор хийн болон метал шинжтэй шинэ  элементүүд бий болдогийн дотор плутониум , цезиум , америдиум , криптон зэрэг олон тооны элемент бий. Тэдний идэвхтэй байх хугацаа нь хэдхэн секундээс хэдэн мянга , сая жил хүртэл үргэжилдэг. Цацраг идэвхт хог хаягдал нь хүрээлэн буй орчин, хүн амьтанд асар хортой тул баттай  тусгаарлах шаардлагатай. Цацраг идэвхт элемент хүрсэн бүх зүйлээ цацрагаар бохирдуулдаг. Ураны түлшний ашигласан савханцар бол цацраг идэвхт хаягдал тул түүнд хүрсэн бүх зүйлс цөмийн хаягдал болж хувирна. Тухайлбал, хөргүүрт хэрэглэсэн ус, шингэн, барилга байгууламж, багаж, ажилчдын хувцaс зэрэг нь цацраг идэвхт хаягдал юм.



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s