Японы Гадаад Хэргийн дэд сайд үнэн гэж баталжээ буюу Майничи сонин “шар хэвлэл” мөн үү?
Posted: 2011/06/02 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Mainichi Shimbun | Tags: Бодууштай 1 CommentМайничи #3
Майничи сонины 2011 оны 5 сарын 12-ны дугаарт Япон дахь Америкийн ЭСЯ-наас мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд Монголд цөмийн хаягдал булах тухай АНУ болон Японы талууд нууцаар хэлэлцсэн гэдгийг үгүйсгээд, цөмийн түлш үйлдвэрлэж түрээслэх, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах эсэх, ингэхдээ ямар нөхцөл болзол тавих зэрэг асуудлыг аливаа улс орон бие даан шийдэх эрхтэй бөгөөд тэр эрхийг нь АНУ хүндэтгэж үздэг гэж тэмдэглэжээ.
Харин тус мэдээний хамгийн сүүлчийн өгүүлбэрт:
“Гэсэн ч 5 сарын 9-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Японы Гадаад Хэргийн дэд сайд Чиаки Такахаши “Үнэхээр бид АНУ-тай ч, Монголтой ч энэ талаар албан бус ярилцаж байсан нь үнэн” гэж хүлээсэн” гэж бичсэн байна.
http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110512p2a00m0na006000c.html
Энэ дашрамд, Майничи сониныг “шар хэвлэл” хэмээн нэр хүндийг нь гутаах хандлага гарч буйд хариу барих нь:
Майничи өдөр тутмын сонин нь Японы хамгийн том сонингуудын нэг төдийгүй 1872 онд байгуулагдсан хамгийн урт түүхтэй сонин юм байна. Тус сонины Япон дахь 364 салбарт нь 3200 ажилтан ажилладаг ба гадаадад 26 салбартай ажээ.
Хэвлэлтийн тоогоор Японы хамгийн том 3 сонины нэгд зүй ёсоор тооцогддог Майничи сонин нь өдөрт 2 удаа гардаг ба өглөөний дугаарыг нь 4 сая орчим , оройныхыг нь 1.6 сая хэвлэдэг байна. Майничи-д 79 дэд компани байдгийн заримаас нэрлэвэл Tokio Broadcasting System (TBS), Mainichi Broadcasting System (MBS) сувгууд, Sports Nippon сонин зэрэг багтдаг ажээ.
Майничи сонины гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2 ч хүн Японы Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Мөн Майничи бол Пулицерийн шагнал хүртсэн Японы цорын ганц сонин гэдгээрээ онцлог ажээ. Түүнчлэн, Японы 180 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Японы Сонины Ассоциацийн 1957 оноос олгож эхэлсэн дээд шагналыг Майничи сонин 21 удаа хүртсэн нь хамгийн олон шагнуулсанд ордог байна.
http://en.wikipedia.org/wiki/Mainichi_Shimbun
.
Эрх баригч албан тушаалтанууд улам гарах гарцгүй боллоо доо.