Майничи сонин Монголд цөмийн хаягдал булшлах тухай бичсээр…

.

Майничи сонин Монголын эрх баригчдыг үргэлжлүүлэн “гүтгэсээр” л байна уу?

           2011 оны 5 сарын 9-нд Монголын эрх баригчид эх нутагтаа цөмийн хаягдлыг булшлахаар Япон, АНУ-тай нууц хэлэлцээр хийж байгаа тухай дуулиантай мэдээ Японы Майничи сонинд нийтлэгдсэн. Түүний дараахан Гадаад Хэргийн Яамныхан  үүрээ сандчуулсан шоргоолж шиг үймж, Г. Занданшатар сайд, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, МонАтом компанийн захирал Бадамдамдин нар хэвлэл мэдээллийнхнийг дуудаж, хэвлэлийн  хурал хийлгэж, сонинд ярилцлага өгч, “тэр бол буруу ташаа мэдээлэл” хэмээн үгүйсгэж, “Майничи сонинд залруулга хийнэ үү гэсэн захидал явуулсан” гэж олон нийтийг аргалсаар өнөөдрийг хүрсэн билээ. 

http://news.gogo.mn/r/87533

http://www.zuuniimedee.mn/modules.php?name=News&nid=591

http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=19243&vmet_main=1017

 .

Энэ талаар мэдээлэл уншсан нэгэн уншигч ийм сэтгэгдэл үлдээжээ:

Монгол улс чаддаг юм бол Майничи сониныг олон улсын шүүхэд өг л дөө! Хэрэв монголын талаас оролцоогүй байхад ингэж муухай гүтгэж байгаа юм бол олон улын шүүхэд ханд л даа, РОЙТЕРС, МАЙНИЧИ ШИНБҮН 2 Санхүүгийн хариуцлага хүлээх чадвартай маш том хэвлэл мэдээллийн байгууллага Монголын хошгируулагч, хашгируулагч, хулхиддаг улс төрийнхнөөс илүүтэйгээр баримт түшиж мэдээ бичдэг гадны сэтгүүлүүдэд би хувьдаа итгэж байна, Худлаа мэдээлэл бичвэл хариуцлага хүлээдэг тогтолцоо ажилладаг юм, Наадмаар, цагаан сараар тааруулж олны хэл ам татсан хууль баталдаг наад хэд чинь байдлыг саармагжуулж байгаад боломж л гарвал гэрээг үзэглэнэ, ЧАДДАГ ЮМ БОЛ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГ Л ДӨӨ, Паушокыг дарсан шигээ асуудлыг шийд л дээ! гэжээ (http://news.gogo.mn/r/87533)

Тэгвэл нөгөө болдоггүй Майничи сонин өөрийнхөөрөө зүтгэсээр л байгааг доорх мэдээнээс үзнэ үү. Эсвэл А. Ундраагийн бичсэн захиа хүрээгүй юм болов уу? бичсэн захиа хүрээгүй юм болов уу?.

         Пулицерийн шагнал хүртсэн, олон улсад нэр хүндтэй Японы 3 том сонины нэг болох Майничи сонин  Монголын эрх баригчдыг үргэлжлүүлэн “гүтгэсээр” л байгаа бололтой. Тухайлбал, тус сонины 2011 оны 6 сарын 13-ны англи хэл дээрх хувилбарт нь доoрх зүйл  нийтлэгджээ:  

Цөмийн хаягдлыг хаяж булшлах нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн

Майничи сонин   2011-06-13

Орчуулсан Амарлин

Эх сурвалж: http://mdn.mainichi.jp/perspectives/news/20110613p2a00m0na001000c.html

          Секай (Дэлхий Ертөнц) гэдэг сар тутмын сэтгүүлийн 6 дугаар сарын дугаарт амьд ертөнцийг   судлаач Кэйко Янагисава нь хүний ДНХ-г ноцтой гэмтээдэг өндөр хүчтэй цацраг идэвхт цөмийн хаягдлыг хаяж цэгцэлж сурахаас нааш хүн төрөлхтөн АЦС ажилуулах ёсгүй хэмээн өгүүлжээ. Японы Коммунист Намын (ЯКН) тэргүүн Тецузо Фува ч мөн ижил бодолтой нэгэн аж. Тэрбээр өөрийн намын гаргадаг өдөр тутмын Акахата (Улаан Туг) сонинд өөрийн байр суурийг маш тодорхой, ойлгомжтой хэлээр тайлбарлажээ.

          Фува, Янагисава нарын хамгийн ихээр сэтгэл түгшиж буй гол асуудал бол цөмийн хаягдал. Хаягдлаа чухам хэрхэх талаар тодорхой шийдэлгүйгээр АЦС-уудыг олноор нь барьж, ажиллуулсны үр дүнд цацраг идэвх өндөртэй цөмийн түлшний хаягдал хэт ихээр хуримтлагдсан байна.      

           Цөмийн түлшний хаягдал нь ашиглаагүй цөмийн түлшнээс хавьгүй их хортой хөнөөлтэй, тогтмол сэрүүн хэмд хадгалахгүй бол асар аюултай. Хаягдал түлшнээс дулаан ялгарах нь багассан хойно ч  цацраг идэвхт туяа цацарсаар байдаг тул цөмийн хаягдал түлшийг хүн амьтнаас зайдуу газарт хэдэн зуун мянган жилээр хадгалах шаардлагатай болдог. 

           Одоохондоо дэлхий нийтэд цөмийн хаягдал булшлах байгууламж байхгүй тул цөмийн түлшний хаягдлыг АЦС-уудын дэргэдэх усан санд хөргөж түр хадгалдаг. Тиймээс ч саяхны ослын дараахан Фукушимагийн 1-р АЦС-ын усан сангийн ус ууршиж, хаягдал түлш халж, хайлж эхэлсэн тухай мэдээг сонсоод судсаар гүйх цус царцах мэт болж билээ.

          Өнгөрсөн сард NHK телевизийнхэн “Мөнхийн зүг” (“Into Eternity”) нэртэй нэгэн гайхамшигтай баримтат киног давтан гаргасан. Тус кинонд цөмийн хаягдал түлшийг хадгалах анхны байгууламжийг Финлянд улсад барьж буй тухай гардаг. Төлөвлөгөө ёсоор бол тус байгууламж нь цөмийн хаягдлыг газрын гүнд 500 метрт булшилж, Европын Холбооны улсын аюулгүй байдлын дүрэм журмын дагуу 100 мянган жилийн туршид хүн амьтнаас тусгаарлах юм байна.

.

           Хэдэн арван мянган жил өнгөрөхөд Финляндад, манай гариг ертөнцөд ч ямаршуухан соёл иргэншил ноёрхож байхыг бид хэлж мэдэхгүй. Өндөр хөгжилтэй соёлт нийгмүүд тэр үед мөхсөн байж ч болно. Ямар ч байлаа гэсэн бид ирээдүйн үеийнхэндээ газар ухаж болохгүй гэдгийг нь хэрхэн ойлгуулах вэ? Энэ захиасыг хүргэх баталгаатай арга одоог хүртэл олдоогүй байна.

 

            Бид цөмийн хаягдлын асуудлыг цөмийн энерги ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэхээсээ өмнө нь шийдэх ёстой байсан гэдгийг дээрх кинонд дурьдсангүй. Тиймдээ ч цөмийн хаягдал хадгалах агууламж Финляндад ч, өөр хаана ч байсангүй.

           Япончууд нэгэн цагт цөмийн түлшний хаягдлаа далайн гүнд хаяхаар төлөвлөж байсан ч олон улсын асар их шүүмжлэлд өртсөний улмаас газрын гүнд булахаар тогтсон билээ. Гэвч чухам ямар байгууламж, хаана байрлах тухай тодорхой шийдвэр гаргаагүй.  Орон нутгийн засаг захиргааныхан бол нутаг дэвсгэр дээр нь ердийн нэг хог боловсруулах төв байгуулахад ч дургүй байдаг. Тэд бол “Цөмийн хаягдал гэв уу? Больё доо” гэх нь тодорхой. 

          Монголд цөмийн хаягдал булшлах агуулах барих тухай Япон, АНУ-ын яриа ил болоход зарим хүмүүс “Монголчууд өөрсдөө зөвшөөрвөл болох л асуудал” гэцгээж байлаа. Гэвч үнэндээ энэ бол гол асуудал биш, тийм биз?

             Балар эртний үеийн далайн хясааны хогноос авахуулаад Эдогийн үеийн хогны цэг хүртэлх замыг туулахдаа хүн төрөлхтөн өөрийн тарьсан хог хаягдлаа өөрөө арилгаж, цэвэрлэсээр ирсэн түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр эрчим хүчээр ангасанаасаа болж төлөв даруу байж, хоёр тал руугаа үл хэлбийн ямагт дундыг баримтлах эртний  уламжлалт заншлаа гээхэд хүрэв үү? (бичсэн Мичико Ушиода, ахлах нийтлэгч)

.

 Монгол улсын засгийн газар үнэхээр гэм буруугүй нь үнэн юм бол  юунд ингэж гүтгүүлж сууна вэ?

ЧАДДАГ ЮМ БОЛ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГ Л ДӨӨ!

Advertisements

4 Comments on “Майничи сонин Монголд цөмийн хаягдал булшлах тухай бичсээр…”

  1. Ganzorig says:

    Хүмүүсээ бод доо???
    Өнөөдөр Монгол улсын засгийн газар байгалийн нөөц баялгаа ашиглалтын тал дээр ямар байгаа билээ?
    Хоорондоо ямар ч авцалдаагүй бөөн төсөл!
    Бөөн гадаад зээл! өр төлөөс! Бөөн хужаа нарын ажлын байр!
    Бөөн мөнгө! Малгүй , усгүй, газаргүй, ажилгүй бөөн ядуу Монголчууд!

    Бид яах вэ?
    Одоо бас дээр нь цөмийн хаягдал. Тархи угааж байгаа нь бас л нөгөө дэд бүтэц, ажлын байр, бөөн ашиг.
    Энэ олон замбраагүй үйл ажилгаа хэнд ашигтай вэ? монголчууд бид юутай хоцрох вэ?

    Та бод доо Эрүүл Монгол хэрэгтэй юу? Эсвэл өнөөдөрийн бранд сэтгэлгээ хулхи эдэлгээ хэрэгтэй юу?

  2. saruul says:

    Шившиг!!! Эд нар худал ярьсныхаа төлөө олон улсад шүүхэд дуудагдвал таарна.

  3. Ebe says:

    босох хэрэгтэй ш дээ

  4. мөнх тэнгэр says:

    Залхуу байж болно харин сэтгэн бодохоос бүү залхуур. Монголчууд бид их ухаантай ард түмэн.
    Бид залхуураад суугаад байгаа юм шиг гадныханд тэгэж тусдаг бололтой. Гэвч тийм биш монголчууд. Бид ажилийг илүү амархан хийх тэр аргыг нь бодоод л сууж байдаг хэрэг. Монголд болж байгаа бусармаг зүйлийг хараад зүгээр суугаагүй бүгд нэг нэг юм бодож суугаа гэж бодном.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s