НОГООН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИД МЭДЭГДЭЛ ХҮРГЭЛЭЭ
Posted: 2011/08/03 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй, Ногоон нам, хөдөлгөөн 14 CommentsМ.Мөнхзориг
http://www.montsame.mn/index.php?com=news&id=2011072737
Монголын Ногоон нам өчигдөр ойрын хэдэн сард яригдаад байгаа «Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булах тухай» асуудлын эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж хэвлэлийн хурал зарлав.Гурван сарын өмнөөс эхлэн «Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булахаар болжээ» гэсэн мэдээлэл тарах болсон. Ялангуяа уг мэдээлэл дэлхийн нэр хүнд бүхий сонин хэвлэл, вэб сайтуудад, тухайлбал «Глобал Секюрити Ньюсвайр», Японы «Кёодо Ньюс», АНУ-ын «Си Эн Эн», «Ройтерс», Их Британийн «Би Би Си», «Известия» зэрэг хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Read the rest of this entry »
“Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” баримтат кинонд өгсөн ярилцлагуудаас…
Posted: 2011/08/03 Filed under: Anti Nuclear Movement Facebook | Tags: Европын Монголчууд, Европooc, Цөмийн тухай бусад бичлэгүүд Leave a comment
Францын АRTE ТV бүтээл “Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” (“Waste–The Nuclear Nightmare”) баримтат киног Германд суугаа Монголчууд орчуулж 2011 оны 8 сард ТМ сувгаар гаргасан. Тус киног dawalgaa.com болон youtube -c үзэж болох бөгөөд киноны зарим нэг ярианаас дор хүргэж байна.
http://www.youtube.com/watch?v=KMlbIgIaFUk&feature=related
http://www.youtube.com/watch?v=M5S-wUMBbuQ&feature=related
http://www.youtube.com/watch?v=Sbb3T9wYb_o&feature=related
XXXXX
Corinne Lepage -Францын байгаль хамгаалахын сайд асан:
Бид атомын технологийг ашиглаж эхлэхдээ цөмийн хаягдлын асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх болно гэсэн мөрий тавиад л эхэлчихсэн. Read the rest of this entry »
ЗАРЛАЛ
Posted: 2011/07/29 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар | Tags: Ноцтой 8 CommentsМаргааш 7 сарын 30-ны 18:40–өөс ТМ сувгаар “Атомын хог-хаягдал–хар дарсан зүүд” гэдэг Францын Arte ТВ-ийн баримтат кино гарна. Тус киног манай Anti Nuclear Movement бүлгийн гишүүн Migaa Mogod болон түүний найз нөхөд, Германд суугаа монголчууд санаачлан орчуулсан юм. Read the rest of this entry »
САНАЛ АСУУЛГАТАЙ МОНГОЛ НААДАМ
Posted: 2011/07/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook | Tags: Лос Анжелесийн Монголчууд, Мэдүүштэй 1 CommentСАНАЛ АСУУЛГАТАЙ МОНГОЛ НААДАМ
…
Лос Анжелесийн Монголчуудын наадам дээр манай идэвхтэн гишүүдийн зохион байгуулсан ажлын тайланг сонирхож үзнэ үү.
Монголчууддаа хандаж оршин суугаа газрууддаа ийм төрлийн бодитой, хүмүүст шууд хүрсэн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалж байна. Read the rest of this entry »
Голомт.орг-ийн уншигчдад хандан уриалах нь:
Posted: 2011/07/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой 1 Comment
Голомт.орг нь Монгол эх орныг минь цөмийн хаягдал булшлах цэг болгохоор хөөцөлдөх эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо тасралтгүй өргөж, ард түмнийг сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн үед авилгачид улам эрчимжиж, улайран хөөцөлдөх нь нэмэгдлээ. Үүний нэг жишээ нь гэвэл саяхны Майничи сонинд мэдээлсэн Монголд цөмийн хаягдал булшлах 3 талын гэрээний эх ноорог билээ. Энэ эгзэгтэй цаг үед Монголын олон нийт цөмийн аюул хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл багатай байгаа нь бусармаг үйлдлийг дэвэргэхэд улам ихээр нөлөөлж байна.
Фэйсбук дээрх Цөмийн Эсрэг Бүлэгт нэгдээрэй!
Posted: 2011/07/14 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Иргэд , хөдөлгөөнүүд 3 CommentsБидэнтэй нэгдээрэй, Цөмийн Эсрэг дуу хоолойгоо өргөөрэй!
Бидний хаяг: http://www.facebook.com
Бидэнтэй нэгдэхийн тулд:
1) Фэйсбук дээр өөрийн дансыг (account) нээгээд
2) Anti Nuclear Movement Mongolia бүлгийг SEARCH хүснэгтийн тусламжтайгаар эрж олоод
3) JOIN гэдэг линкэн дээр дарж нэгдэнэ.
Тусламж шаардлагатай бол amarlin06@yahoo.com pyy хандана уу?
Бидэнтэй нэгдээрэй, Цөмийн Эсрэг дуу хоолойгоо өргөөрэй!
Anti Nuclear Movement Mongolia
Цөмийн хаягдлын тухай товчxон
Posted: 2011/07/09 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Европын Монголчууд Leave a commentОрчуулсан Мигаа Могод
2011-07-09
Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал
Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцарууд халж реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Xэсэг хугацааны дараа түлшний савханцарууд хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцарыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг.
Түлшний савханцар дотор хийн болон метал шинжтэй шинэ элементүүд бий болдогийн дотор плутониум , цезиум , америдиум , криптон зэрэг олон тооны элемент бий. Тэдний идэвхтэй байх хугацаа нь хэдхэн секундээс хэдэн мянга , сая жил хүртэл үргэжилдэг. Цацраг идэвхт хог хаягдал нь хүрээлэн буй орчин, хүн амьтанд асар хортой тул баттай тусгаарлах шаардлагатай. Цацраг идэвхт элемент хүрсэн бүх зүйлээ цацрагаар бохирдуулдаг. Ураны түлшний ашигласан савханцар бол цацраг идэвхт хаягдал тул түүнд хүрсэн бүх зүйлс цөмийн хаягдал болж хувирна. Тухайлбал, хөргүүрт хэрэглэсэн ус, шингэн, барилга байгууламж, багаж, ажилчдын хувцaс зэрэг нь цацраг идэвхт хаягдал юм.
Цөмийн хаягдал: Харж сууж ханалаа, xөдөлж ажиллах цаг иржээ…
Posted: 2011/07/02 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар 2 CommentsСайн байцгаана уу?
Та бүхэн голомт.орг дээр өнгөрсөн 3 сарын сүүлчээс эхлэн тавьж буй цөмийн хаягдал, цөмийн аюулын талаарх нийтлэлүүдийг уншсан байx. Тэгвэл өнөөдөр дэлхийн олон улсад тархан суугаа Монголчуудынхаа хүсэл санаачлагаар цөмийн аюулыг эсрэг нэгдэх Фэйсбукийн шинэ бүлгийг нээж байна. Бусад Фэйсбукийн санаачлагуудаас ялгаатай нь гэвэл Anti Nuclear Movement Mongolia нь итгэл үнэмшил нэгтэй хүмүүсийг уулзуулж, тэднийг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх, цөмийн аюулыг энгийн тайван замаар эсэргүүцэх идэвхтэй үйл ажиллагааг элдэв улс төржсөн санаачлагаас ангид явуулахад нь иргэдийг дэмжих зорилготой болно.
Эх орондоо цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, цөмийн хор хөнөөлийн илүү ихийг сурч мэдэх сонирхолтой төдийгүй энэ талаар олон нийтэд сурталчлах, цөмийн эсрэг дуугаа өргөх үйлсийг зохион байгуулахад гар бие оролцох чин хүсэлтэй эх оронч Монголчуудыг урьж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Амарлин (amarlin06@gmail.com)
2011-06–30
БИД АМЬДРАЛД ХАЙРТАЙДАА ТЭМЦЭЖ БАЙГАА ЮМ
Posted: 2011/06/30 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Ноцтой 6 Comments/ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН
БАРИВЧЛАХ БАЙРАНД ХОРИГДОЖ БАЙГАА
“ГАЛ ҮНДЭСТЭН” ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ГИШҮҮДЭЭС НИЙТ МОНГОЛЧУУДДАА ХҮРГЭХ ЗАХИДАЛ/
…
Магадгүй зарим хүн биднийг “Хэтэрхий давраад байсан юм. Шоронд нь хатаа!” хэмээн тавлах нь байгаа л байх. Гэхдээ бид хулгай хийж, бусдыг дээрэмдэж, хэн нэгнийг залилж, гэмгүй иргэдийг зодож, амь насыг нь хохироогоогүй. Бид бас төсвийн хөрөнгө идэж, авилга авч, газар нутгаа зарж, хорт бодисоор ус байгалиа хордуулаагүй. Банкнаас их хэмжээний зээл авч, казинод тоглож банк дампууруулаагүй, хилээр хууль бус бараа оруулж, эсвэл хар тамхи борлуулж, хүний наймаа эрхлээгүй ээ! Тендер будлиантуулж, гадаадын хаягдлыг хямд авчирч улсын байгууллагад өндөр үнээр шахаагүй. Эрх мэдэлд хүрэхийн тулд олон нийтэд худал амлаж, албан тушаалын суудлыг худалдаж аваагүй. Read the rest of this entry »
МОНГОЛ хүн та сонс—golomt.org-ийн уншигчдад уриалах нь
Posted: 2011/06/15 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд 11 Comments
Засварлав: Сэтгэгдэлд Анхаагийн санал болгосон видеог тавилаа. Баярлалаа, Анхаа.
МОНГОЛ хүн та сонс: Цаана чинь түгшүүрийн харанга дэлдэж байна
Golomt.org-ийн олон уншигч эх орныхоо өнөөгийн байдалд бухимдаж, ирээдүй хойчид түгшиж байгаагаа сэтгэгдлээр болон надад хаягласан имэйлээр илэрхийлдэг. Тэдний нэлээдгүй хэсэг нь гадаадад амьдардаг тул Монголын амьдралд оролцох боломжгүй эсвэл эх нутагтаа байсан ч чухам хэрхэхээ, хэнд итгэхээ мэдэхгүй хоосон бухимдаж суудаг тухайгаа бичдэг.
Тэгвэл та бүхэнд хандаж “Гал Үндэстэн” холбоог дэмжихийг хүсье. Эх орон, газар шорооныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тууштай тэмцэж байгаа эх орончид гэвэл чухам тэднийг хэлнэ. Read the rest of this entry »
“Урт нэртэй” гэж алдаршсан хууль
Posted: 2011/03/19 Filed under: Гал Үндэстэн | Tags: Эх орончид Leave a commentОлонд “урт нэртэй” гэж нэршсэн хуулийг бүрэн эхээр нь тавив. Лав л эрчим хүчний сайд Д. Зоригт Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдэх ёстой л юм байна… Амарлин.
“Урт нэртэй” гэx хуулийг энд дарж үзнэ үү.
Монголын ирээдүй: нео-фашистууд ?
Posted: 2011/03/14 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Туйлшрал 1 CommentМонголчуудын хэт үндсэрхэг үзэл гадныханд хэрхэн харагддаг бол?
Бичсэн: Амарлин
2011 оны 3 сарын 15
Энэ талаар дээр 2009 оны 9 сарын 7-нд youtube тавигдсан Оросын Russia Today ТВ-ийн сурвалжлагч Наталья Новиковагийн сурвалжлагаас үзнэ уу?
Read the rest of this entry »
Монголын ирээдүй: манлайлагчид
Posted: 2011/03/14 Filed under: Гал Үндэстэн | Tags: Эх орончид 1 CommentЦ. Мөнхбаяр гэж хэн бэ?
Бичсэн: Амарлин
2011 оны 3 сарын 15
Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнийхөн (МГННХ) байгаль орчноо хамгаалах хууль баталчихаад түүнийгээ анхаарч хэрэгжүүлдэггүй гэсэн үндэслэлээр засгийн газрыг шүүхэд өгсөн. Xэрэв БОАЖ-ын дэд сайд, засгийн газрыг төлөөлөн оролцож буй Ч. Жаргалсайхан гэгч “бултах” мэхээ өнөөдөр дахин хэрэглэхгүй бол шүүх хурал хойшлохгүй, болох л ёстой… Энэ дашрамд, дээр дурьдсан МГННХ-ий идэвхтэн Ц. Мөнхбаяр гэж хэн болох тухай 2010 оны 9 сард Шууд ТВ ийм мэдээлэл бэлтгэж байсныг youtube дээрээс олов.
Read the rest of this entry »
Монгол улс Япон улсад эхний ээлжинд 1 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо.
Posted: 2011/03/13 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Бодууштай, Туйлшрал Leave a commentЭх сурвалж: http://www.tseg.mn/i/12571
2011 оны 3 сарын 12
Цунамийн улмаас олон зуун хүн амь үрэгдэж, олон зуун хүн сураггүй болсонд Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд эмгэнэл илэрхийлж, хэд хэдэн чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар тогтоод буйгаа мэдэгдлээ. Засгийн газрын хуралдаанаар Япон улсад эхний ээлжинд 1 сая долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Аврах баг илгээх чиглэлээр Японы талтай ярилцаж буйгаа мэдэгдлээ.
Read the rest of this entry »





