Голомт.орг-ийн уншигчдад хандан уриалах нь:
Posted: 2011/07/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой 1 Comment Голомт.орг нь Монгол эх орныг минь цөмийн хаягдал булшлах цэг болгохоор хөөцөлдөх эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо тасралтгүй өргөж, ард түмнийг сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн үед авилгачид улам эрчимжиж, улайран хөөцөлдөх нь нэмэгдлээ. Үүний нэг жишээ нь гэвэл саяхны Майничи сонинд мэдээлсэн Монголд цөмийн хаягдал булшлах 3 талын гэрээний эх ноорог билээ. Энэ эгзэгтэй цаг үед Монголын олон нийт цөмийн аюул хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл багатай байгаа нь бусармаг үйлдлийг дэвэргэхэд улам ихээр нөлөөлж байна.
Сонин хэвлэл, ТВ-ууд эрх баригчдийн гарт орсон тул голомт.орг-ийн мэдээлэл ихэвчлэн онлайн цацагддагийг та бүхэн мэдэх буй заа. Иймд бид цөмийн аюул ослыг олон нийтэд мэдээлэн сурталчлах үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, мэдээ мэдээллийг зөвхөн интернэтээр цацах бус ард олонд илүү хүртээлтэй бусад арга барилуудыг сонгон ажиллахаар шийдлээ. Улмаар бид Улаанбаатар хотод мэдээллийн өдөрлөг зохион байгуулж, зургийн үзэсгэлэн гаргаж цөмийн хор хөнөөлийн талаар хот хөдөөний олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж эхлэлээ.
Өнөөдрийг хүртэл голомт.орг-ийг дэмжигч эх оронч залуус үйл ажиллагаагаа хувиасаа санхүүжүүлж явж ирсэн. Үүний нэг жишээ нь гэвэл наадмаар Лос Анжелес хотод манай дэмжигч Мөнхтөрийн зохион байгуулсан үзэсгэлэн, санал асуулга юм. Харин цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам олон хүнд хүрэхийн тулд дэмжигч та бүхний идэвхтэй оролцоо, санхүүгийн тусламж шаардлагатай боллоо.
Иймд голомт.орг та бүхнийг бидний зохион байгуулсан бүлгийн үйл ажиллагаанд хандив өргөхийг уриалж байна.
Олны хүч оломгүй далай гэдэг. Эх орныхоо ирээдүй хойчид сэтгэл зовниж явдаг хүн бүрт хандаж хир чадлаараа туслахыг бид уриалж байна. Монгол улсыг зөвхөн Монголчууд бидний хичээл зүтгэл л аварч чадна. Та бүхний чин сэтгэл шингэсэн тусламж эх орны минь тэнгэрт хуралдсан цөмийн аюулыг зайлуулахад асар чухал шүү!
Хүндэтгэсэн,
Амарлин ба Facebook дээрх Anti Nuclear Movement Mongolia бүлгийнхэн
*Дээрх PayPal дансан дээр дарж хандиваа өргөнө үү.Хандивыг доллар, паунд стерлинг болон бусад валют бүхий дебит болон кредит карт, банкны дансаар хийх боломжтой. Монголд байгаа дэмжигчиддээ зориулж төгрөгийн данс тусгайлан нээнэ.
**Бид та бүхэнд үйл ажиллагааныхаа тайланг цаг тухайд нь гаргаж өгч байна.
***Бид аливаа улс төрийн намаас ангид энхийн тайван замаар тэмцэх болно.
,
Эсэргүүцлийн үйл ажиллагаанд мөнгөнөөс илүү төрж өссөн Монгол нутгаа хамгаалах сэтгэл чухал хэдий ч Монгол нутгийг маань олон улсын цөмийн хаягдлын цэг болгох бодит аюул тулгарсан энэ үед бусдадаа үнэн байдлыг ойлгуулахад хэвлэсэн зураг, танилцуулга материал тараах ажил нь ганцхан сэтгэлээр бүтээгдэхгүй гэдгийг сайтар ойлгож байна. Ийм болохоор хүмүүсийг өөрсдийнхөө боломжийн хэрээр хандив өргөхийг уриалж байна. Би хувиасаа энэ удаад 20 доллар илгээхээ мэдэгдэж байна.