Монголын ирээдүй: нео-фашистууд ?

Монголчуудын хэт үндсэрхэг үзэл гадныханд хэрхэн харагддаг бол?

Бичсэн: Амарлин

2011 оны 3 сарын 15

Энэ талаар  дээр 2009 оны 9 сарын 7-нд youtube тавигдсан Оросын  Russia Today ТВ-ийн сурвалжлагч Наталья Новиковагийн сурвалжлагаас үзнэ уу?

Мөн Тime сэтгүүлийн 2009 оны 6 сарын 27-ны дугаарт гарсан Монголын неонацистуудын тухай   мэдээг Ц. Цогбадрах, Д. Төмөрхуяг нарын орчуулснаар dayarmongol.com 2009 оны 7 сарын 21-нд тавьсаныг дор толилуулья…

http://www.time.com/time/magazine/article/0,9171,1910893,00.html

Монголын Нео Нацистууд

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нэгэн кинотеатрын дэргэдэх ханан дээр “Хужаа нарыг буудъя” гэж будгаар шүршин бичжээ. Мөн ойролцоох гэр хорооллын хашаан дээр “Алуурчид! Аюултай!” гэсэн бичээс дурайна. Балмад танхай авир ихтэй Монголын неонацистуудын үлдээсэн иймэрхүү “уран бүтээл”-ийг нийслэл хотын хаанаас ч харж болно.

Нийт гишүүдийнх нь тоо нийлбэл хэдэн мянгаар тоологдохоор хэт үндсэрхэг үзэлтнүүдийн гурван ч бүлэг Монголын нийслэлд бий. Тэд нацист үзлийг дэмжээд зогсохгүй хятадуудын эсрэг янз бүрийн хэлбэрээр тэмцэл явуулдаг. “Даяар монгол” гэдэг нэг бүлэг нь хятад эртэй унтсан монгол эмэгтэйн үсийг хусч байжээ. Энэхүү бүлгийн толгойлогч нь охиныхоо Xятадад суралцаж байсан найз залууг хөнөөсөн хэргээр өнгөрсөн шоронд орсон байна. Хэдийгээр нео нацистууд нь нийгэмд нөлөө багатай ердийн нэг сайн дурынхан юм шиг санагдаж болох ч тэд бол өнөөгийн Mонголчуудын үндэсний үзлийн хэт туйлшрал илэрч буй нэг хэлбэр юм. Орос Xятадын завсар хавчигдан орших энэ оронд их хэмжээний байгалийн баялаг бүхий орд газрууд илэрсэн нь монголчуудад эдийн засаг болон үндэстний хувьд өөр улсын хараат болох вий гэсэн айдсыг төрүүлэх болжээ. Үүнээс  болоод гадаадын хөрөнгө оруулалтууд удааширсаар байна.

“Бидний цус харийнхантай холилдвол Mонгол мөхнө” гэж нео нацистуудын хамгийн нөлөө бүхий толгойлогч 50 настай загас Эрдэнэбилэг ярив. УИХ-д дөрвөн удаа нэр дэвшиж байсан өөрийн шүтэн биширдэг Чингис хаана Адольф Хитлерт дам нөлөөлсөн гэж үздэг ба Mонголд газар авч буй хар тамхи, садар самуунд хятадуудыг буруутгаж бас үзэн яддаг. “Таны тэмцлийн хэлбэр дайны үед германууд зөвлөлтийн хоригдлуудыг тамлаж байсантай адилхан санагдахгүй байна уу” гэж намайг асуухад “энэ чухал биш ээ” хэмээн мөрөө хавчиж “Бидний үзэл санаа бол адилхан” гэж хариулсан юм.

Цээжин дээрээ хас тэмдэг шивүүлсэн 23 настай шар Мөнгөн-Эрдэнэ 200 гишүүнтэй  “Монгол Үндэстний Холбоо”(Mongolian National Union)-г толгойлдог. Түүний хэлснээр Монгол үндэстний холбоо нь хятадуудын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. “Та нар тэгээд яг юу хийдэг юм бэ?” гэсэн миний асуултанд “Хятадуудын эсрэг юуг л бол юу” хийнэ гэж хариулав. Тэр өөрийн хавтсан компьютераа дэлгэж нео нацист нөхдийнхөө зургийг үзүүлэхэд “Guns”(буу), “Skinheads”(мулзан толгойтнууд), “My Car”(миний машин), “Mom in Japan”(ээж японд) гэж хаягласан хавтас(folder)-нууд харагдаж байв.

Улаанбаатар дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн менежер Д.Эрдэнэцэцгийн яриагаар хүрээлэнгийн нео нацистууд таатай байдгүй гэнэ. Угсаатан зүйч мэргэжилтэй тэрбээр монголчуудын үндсэрхэг үзлийн туйлшрал нь залуусын гадаадад суралцах, даяарчлагдах хүсэл эрмэлзэлийг сулруулж байна гэв. Өнгөрсөн хавар болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Ц.Элбэгдоржийг хятадын эрлийз гэсэн гүтгэлэг нь хуучин нийгмийн үед бол үр дүнгээ өгөх байсан гэж Эрдэнэцэцэг хэлсэн юм.

Нео нацистууд янз бүрээр танхайрсаар байгаа бөгөөд өнгөрсөн таван сард “Сайн Дураараа Гадаадад Ажиллагчдын Олон Улсын Хөгжлийн Байгууллага”-ын мэдээлснээр “Энх Тайвны Корпус”-ын хоёр ажилтан баарны гадаа Даяар Монгол хөдөлгөөнийхөнд зодуулсан байна (Эрдэнэбилэг өөрөө үүнийг үгүйсгэж байгаа). Улаанбаатар хотын хотын шөнийн клубт монгол эмэгтэй явж байгаад нео нацистуудад зодуулсан 25 америк залуу нэрээ нууцлаад “би тэд нарыг хас тэмдгээ үзүүлэхэд нь энэ зүгээр нэг зодоон биш, харин ямар нэг хэлээд байгааг ойлгосон” гэж ярьлаа. Тиймээ, дээр хэлсэн ханан дээрх элдэв бичгүүд, зодоон танхайрал зэрэг нь “Зайлцгаа та нар” гэж хэлээд байгаа юм биш үү.


One Comment on “Монголын ирээдүй: нео-фашистууд ?”

  1. хүний хүү says:

    УБ-ыг тойрон шавааралдан буусан гэр хорооллын жалгаар нэг хаясан нүүрсний үнс нь их цацргт бодис агуулдаг билээ. Одоо хаврын салхинд хотоор нэг бургин гэр орон контор, гудамж хаа байгаа бүх сүв нүхээр орж УБ-ын Фукусимо болж байна. Дозиметрээр хэмжвэл Фукусимо-гын цацрагаас ч их байх магадлалтай. Утааны ард гарах гэтэл одооны хорт үнсний цунамид өртөн УБ-ынхан хэцүү байна. Гэр хороолынхоныг газрыг авч байр өгье гэхээр олон зуун сая төгрөг нэхээд утаа, үнсний цунамигаар сүрдүүлээд байгаа сурагтай. Монголчуудын тал нь буюу сая гаруй хүн УБ шигдээд бие биеэ ийнхүү алаад байгааг юу гэлтэй билээ. Үнстэй хамт гэрийнхны жорлон, гудамаар нэг өвөлжин цацсан шүлс цэр нь хамт хийсч ирж давхар аюул тарьж байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s