МОНГОЛ хүн та сонс—golomt.org-ийн уншигчдад уриалах нь

Засварлав: Сэтгэгдэлд Анхаагийн санал болгосон видеог тавилаа. Баярлалаа, Анхаа.

 

МОНГОЛ хүн та сонс: Цаана чинь түгшүүрийн харанга дэлдэж байна

 

Golomt.org-ийн олон уншигч эх орныхоо өнөөгийн байдалд бухимдаж, ирээдүй хойчид түгшиж байгаагаа сэтгэгдлээр болон надад хаягласан имэйлээр илэрхийлдэг. Тэдний нэлээдгүй хэсэг нь гадаадад амьдардаг тул Монголын амьдралд оролцох боломжгүй эсвэл эх нутагтаа байсан ч чухам хэрхэхээ, хэнд итгэхээ мэдэхгүй хоосон бухимдаж суудаг тухайгаа бичдэг.

Тэгвэл та бүхэнд хандаж “Гал Үндэстэн” холбоог дэмжихийг хүсье. Эх орон, газар шорооныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тууштай тэмцэж байгаа эх орончид гэвэл чухам тэднийг хэлнэ. 

Эх орон, байгаль орчин, түүх соёл, өв уламжлалаа эсэн мэнд авч үлдэх гэсэн “Гал Үндэстнийхний” тэмцлийн замд олон янзын саад тотгор учирдаг. Тэдний нэр хүндийг гутааж,тэдэнд итгэх ард олны итгэлийг ганхуулах гэсэн олон янзын оролдлого, явууллага байнга хийгдэж байгаа нь ч ажиглагддаг. Авилгалын “загалмайлсан эцэг” Намбарын Энхбаярын гар хөл гэxээс авахуулаад хөдөөнийх,  болхи бүдүүлэг, мөнгөний төлөө тэмцдэг, боловсролгүй гээд төрөл бүрээр муучилсан нэргүй сэтгэгдэл гарах нь цөөнгүй. Үүний цаана хэн нуугдаж байгааг илэрхий тул тайлбар илүү бизээ.  

Гадныхны эзэмшиж буй орд газрууд хэдэн жилийн өмнө (одоо улам нэмэгдсэн)

.

“Гал Үндэстэн” хөдөлгөөнийхөн бол гадаад дотоодын хэний ч гар хөл биш, хулгайч дээрэмчид ч биш. Тэд бол эх орноо, байгаль орчноо аварч үлдэх гэсэн жирийн малчин, ажилчин, сэхээтэн зэрэг нийгмийн олон давхаргын, тан шиг бас над шиг эгэл жирийн хүмүүс. Тэд бол Монгол улсаа гэсэн сэтгэлтэй эх оронч Монголчууд!   

Нэг талаас авлигач түшмэдээр толгойлуулсан Засгийн газар, нөгөө талаас Монгол улсын эд баялагт шунасан харийнхныг сөрөн зогсож, бор зүрхээрээ тэмцэхэд нь Монголчууд бид л нэгдэж туслахгүй бол тэднийг (үнэндээ бол биднийг) гэх өөр хүн алгаа.

.

Орхон гол ширгэн тасарч буй нь

.

Бусдын ам, гарыг харж, тэнгис далайн цаанаас тусламж горьдож, бэлэнчилж суухаа зогсооё, Монголчууд минь. Бидний хувь заяа бидний гарт байна. Газар нутгаа зарна уу, алдана уу, өлөн зэлмүүн амьдарна уу болино уу, мөнгөн ус, цианид натри, АЦС, цөмийн хаягдалд хордоно уу, үр удам нь өвчин эмгэгтэй төрнө үү, Монгол улс мөхнө үү сэхнэ үү — БИДНЭЭС өөр ХЭНД ч чухал биш гэдгийг ойлгооч !

“Арай үгүй байлгүй дээ”, “Би итгэхгүй байна” эсвэл “Та бүхэнд амжилт хүсье” гэсэн бэртэгчин үгний цаана нуугдаж битгий суугаач дээ. Эрх мэдэлтнүүд эх нутгаа харийнханд зарж, цөмийн хаягдал булахыг санаархаж, байгаль орчныг хайр найргүй сүйтгэсэн, гол горхийг нь ширгээсэн, ард түмнийг нь цөхрүүлсэн харийнханд ээлтэй бодлого явуулж байна. Одоо л бид үүний эсрэг нэгдэж тэмцэхгүй бол “тэд–бид”, “хотынх– хөдөөнийх” гэсэн  жалга довны явцгүй бодолдоо хөтлөгдөж суусаар бид ОРОЙТОЖ байна шүү !!!

Хэрэв та Монгол эхийн ангир уурагаар амалсан бол, хэрэв таны судсанд Монгол цус гүйж, таны зүрх эх орноо гэж шимшрэн лугшдаг бол— бор зүрхээрээ тэмцэж яваа эх орoнчиддоо туслаач гэж МОНГОЛ хүн ТАНААС би гуйя.

 Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөний данс

ХААН БАНК                 51-07-019-211(₮)                           

Xүндэтгэсэн,

Амарлин 

P.S.   “Гал Үндэстэн” хөдөлгөөний Ц. Мөнхбаяр “Малчидтайгаа нийлээд харийн уул уурхайн компаниудыг хүрз, жоотуу хэрэглээд ч болохнээ зогсооно” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ.  http://sonin.mn/?p=137670

Харин дор нь “Гал Үндэстэн” уриалга гаргасан байна.

МОНГОЛЧУУДАА! ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГАЛ ҮНДЭСТЭН ХОЛБООНД НЭГДЭЦГЭЭЕ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЦГЭЭЕ!

МОНГОЛЧУУДАА!

ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГАЛ ҮНДЭСТЭН ХОЛБООНД НЭГДЭЦГЭЭЕ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЦГЭЭЕ! БИДНИЙ ТЭМЦЭЛ ИЛҮҮ ДАЛАЙЦТАЙ, ҮР ДҮНТЭЙ БОЛОХОД МОНГОЛ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

УРВАГЧ, ХУЛГАЙЧ НАРААС ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ЭРГҮҮЛЭН АВЦГААЯ! ГАДНЫ ЗАХИАЛГАТ ХУУЛИУДЫГ ЯАРАЛТАЙ ӨӨРЧИЛЦГӨӨЕ! МОНГОЛ УЛСЫГ ДОРОМЖЛОН ТОХУУРХСАН ЛУЙВРЫН ГЭРЭЭНҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОЁ!

95608376, 93053223, 96611373, 98604878, 327781, 451051, 98206006, 95711011, 99227608, 99164202, 88660306, 96675720.

ХААН БАНК                 50-62-04-09-44(₮)                            50-20-81-31-21(US $)

ХҮН БҮР БОЛОМЖООРОО ОРОЛЦООРОЙ!

.


11 Comments on “МОНГОЛ хүн та сонс—golomt.org-ийн уншигчдад уриалах нь”

  1. зүрх says:

    тэр ярилцлагыг нь уншаад яагаад ч юм нэг тийм дотор сонин оргиод хоолой зангираад ирсэн шд. Бас нэг өөр вэб дээр Засгийн газрын байрлуу нум сумаар харавсан гэдгийг уншаад монголчуудыгаа, ялангуяа малчдаа аймар өрөвдсөн. Тэд нарт бол дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болжээ. Эх эцэггүй хайрлаж хамгаалах хүнгүй өнчин хүүхэд шиг л санагдсан.
    Би сүүлийн үед төр засгийг 20н жил барьж байгаа бүх хүмүүст аймар гомдох болсон. Урьд нь хэзээ ч тийм гомдох мэдрэмж төрж байгаагүй. Нададтай адилхан мэдрэмжтэй зөндөө хүн байдаг байх. Ямар ч байсан эх орны маань ирээдүй тун бүрхэг байна. Тэр хэмжээгээрээ бид хийж бүтээж, тэмцэх болно.
    Гал үндэстэн холбоог дэмжиж байгаа.
    Удахгүй эх орноо худалдаж, зарсан, хордуулсан, хүн амьдрахын аргагүй болгосон хүмүүст зохих ял шийтгэл нь ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Хорвоо ертөнц дээр бас хийсэн үйлийнхээ үр дагаварыг амсах ёстой гэсэн тун хатуу хууль байдгийг мэдэх өдөр тэдэнд ирнэ. Тэр өдрийг ирүүлэхийн ч тулд монголын жирийн ард иргэд тэмцэх ёстой.

  2. ankh says:

    Aймшигтай, Монголчууд бид аль хэдийн хавханд унaчихсан байна!!!

  3. Ganzorig says:

    Над руу өөрийнхөө дансыг саваарай.
    Дэм дэмэндээ.
    Дээс эрчиндээ!
    Алдаагаа одоо засах уу? эсвэл Алдаагаа сүүлд нь наминчлах уу?

  4. Ganzorig says:

    daraah link-ryy orvol http://sonin.mn/?p=137670 doorhi 27 dahi comment-g zaaval unshaarai
    27.Мөнгөнцэцэг (IP:203.91.117.4 | Огноо:Өнөөдөр 13 цаг 41 минут)

  5. Дэмжигч says:

    Сонингуудаар Гал Үндэстэн холбооны нэр хүндийг унагаах гэж маш их явуулага хийж байгаа нь харагдаж байлээ. Бид дэмжих ёстой энэ луйвар арай дэндлээ, 20 жил тэслээ хүлээлээ одоо боллоо

  6. Ganzorig says:

  7. Almas says:

    Тэр бослого хөдөлгөөний талаар гэвэл “Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно” эвдэн сүйтгэнэ, хоорондоо алалцана. Дараа нь НҮБ, НАТО байдлыг зохицуулж байна гээд хэсэг бөмбөгдөнө. Тэгээд Монголчууд өлсөнө. Бүх юм бусдын хяналтанд орно. Өнөөгийн Египт болон сая бослого гараад ялсан сайхан Арабын улсуудын жишээнээс тод харж болно…

    Бид өөр аргаар л тэмцэх хэрэгтэй гэж бодож байна. Яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Лав л энэ аргаар бол биш гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар хааш ч дайрч давшлахгүй хотоос гадна жагсаал хийж бусдын анхаарлыг татах, тэр урт нэртэй хуулийг дэмжиж батлуулах талаас юм хийвэл ямар бол?

    Налайхаас УБ хүртэл зүгээр хүмүүс явган эгнээд зогсвол ямар вэ? Салхинд гарангаа төр засагтаа үгээ хүргэх нэг хэлбэр байж болох.

    (Уг нь Голомт.орг дээр тавьсан зүйлс таалагдаад дэмжээд сайт дээрээ холбоосыг оруулж байсан юм. Харин ийм дэмжиж байгаа нь харин таалагдсангүй тул холбоосыг арилгалаа.)

    • Bata says:

      Тийм юм байхгүй! Арабууд эрх чѳлѳѳнийхѳѳ тѳлѳѳ онилсон бууны ѳѳдѳѳс цамцаа тайлаад алхаж байсныг чи харсан уу? Нэгэнт алдсан эрх чѳлѳѳг салхинд гарч зогсоод буцааж авна гэвэл эндүүрэл болно. Маш их хичээл зүтгэл золиос шаардагдана даа. Хоригдох зэрэг бол энүүхэнд болж байна. Тэгээд эргүүлээд авч чаддаг бол бас яахав гээч! Эрсдлээс зугтаад бас л нэмэргүй. Дарангуйлалд хойч үеэ оруулаад тэдэндээ хараалгах уу одоохондоо байгаа боломжоо ашиглан бүх чадлаа шавхаад үзэх үү гэдэг үе л ирчихсэн байна шүү дээ. Амирлан шиг дэвшилтэт үзэлтэй хүмүүс олон байна уу? Ц.Мѳнхбаярын ярилцлагыг би унших гээд олсонгүй. Тэр линк дээр тийм юм алгаа. Амирлан чи хэвлэж болохгүй юм уу? Танайх руу ороод л уншчихъя. Яагаав нѳгѳѳ хүрз жоотуугаа бариад ч болов… гэдэг ярилцлага шүү дээ.

  8. Zoloo says:

    Mongol min delhiin taliig ezegnej yavsan tsag bii. Bidend baharhah tuuh olon. Ingej olon hunii haraal idej bgaa tom suudaltanguud hezee negen tsagt oort ni bish yumaa gehed vr huuhded ni tednii vr huuhded ni haraal ni ireh bolno. Iim sn uils hiij bgaa ta buhende bayarlalaaa. Ulam tsaash ni delgeruuleh bolno ooo. amjilt husiii.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s