Цөмийн хаягдал: Харж сууж ханалаа, xөдөлж ажиллах цаг иржээ…
Posted: 2011/07/02 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар 2 CommentsСайн байцгаана уу?
Та бүхэн голомт.орг дээр өнгөрсөн 3 сарын сүүлчээс эхлэн тавьж буй цөмийн хаягдал, цөмийн аюулын талаарх нийтлэлүүдийг уншсан байx. Тэгвэл өнөөдөр дэлхийн олон улсад тархан суугаа Монголчуудынхаа хүсэл санаачлагаар цөмийн аюулыг эсрэг нэгдэх Фэйсбукийн шинэ бүлгийг нээж байна. Бусад Фэйсбукийн санаачлагуудаас ялгаатай нь гэвэл Anti Nuclear Movement Mongolia нь итгэл үнэмшил нэгтэй хүмүүсийг уулзуулж, тэднийг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх, цөмийн аюулыг энгийн тайван замаар эсэргүүцэх идэвхтэй үйл ажиллагааг элдэв улс төржсөн санаачлагаас ангид явуулахад нь иргэдийг дэмжих зорилготой болно.
Эх орондоо цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, цөмийн хор хөнөөлийн илүү ихийг сурч мэдэх сонирхолтой төдийгүй энэ талаар олон нийтэд сурталчлах, цөмийн эсрэг дуугаа өргөх үйлсийг зохион байгуулахад гар бие оролцох чин хүсэлтэй эх оронч Монголчуудыг урьж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Амарлин (amarlin06@gmail.com)
2011-06–30
Цөмийн аюулыг энгийн тайван замаар эсэргүүцэх идэвхтэй үйл ажиллагааг явуулахад нь иргэдийг дэмжих зорилгыг дэмжиж байна.
Монголд олон жил ажиллаж байсан судлаач КИМYРА АЯАКО -гийн бичсэн “Тархины тураал” нийтлэлийн хэсгээс … Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ… http://nuutsarchiv.blogspot.com/2011_03_01_archive.html