Хошгируулаад л, хошгироод л байх уу?
Posted: 2014/01/13 Filed under: "Цоорхой" хууль, Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentEрөнхийлөгч Ц. Элбэгдорж саяхан Фэйсбүкийнхээ статусыг шинэчлэв. Тэрбээр Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэж сүр дуулиантайгаар зарлав. “Би энэ талаар зарлиг гаргасан, НҮБ-ийн индрээс ч байр сууриа илэрхийлсэн, Монголд цөмийн хаягдал булшлахыг хуулиар хориглосон, ерөөсөө би Львовт сурч байхдаа Чернобылийн аюулыг нүдээр үзэж мэдэрсэн хүн” гэж ирээд л Чернобылийн цэвэрлэгээнд оролцсон машин техникийн зураг тавьж хүртэл үзүүлэв. Тэр дорхноо л “баярлалаа”, “сэтгэл амарлаа”, “одоо л тайван нойртой хонох нь”, “манай ерөнхийлөгч мундаг” гэхчилэн уярсан хүмүүсийн магтаалын үгс хөврөв. Eрөнхийлөгчийн үгэнд эргэлзэж, итгэхгүй байна гэж бичсэн цөөн хүмүүсийн тоонд бид оров. Read the rest of this entry »
Бохирын цооногоос тос шүүсэн гэмт хэрэгтэнд тэнсэн алах ял хангалттай юу?
Posted: 2014/01/09 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал, Эрүүл мэнд Leave a comment
Хүнсний тосны хулгайгаар үйлдвэрлэгчдийг илрүүлсэн цагдаагийн ажилтан хүнсний тосыг шалгаж байгаа нь. 2010 оны 8 сар. Бээжин хот.
2014 оны 1 сарын 8
Бохирын цооногоос шүүсэн тос хүнсэндээ хэрэглэнэ гэдэг хамгийн ой гутам жигшүүртэй явдал гэдэг нь тодорхой. Гэвч бохирын цооног шуудуу, хогийн савнаас хаягдал тосыг нь шүүж аваад, цэвэр саванд савлаж борлуулах замаар мөнгө олох мэргэн аргыг Хятадын бизнес эрхлэгчид олж нээжээ. Read the rest of this entry »
Голомт.орг —2013 оны тайлан
Posted: 2014/01/08 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentThe WordPress.com stats helper monkeys prepared a 2013 annual report for this blog.
2013 оны товч тайлан:
Луврын Музeйд жилд 8.5 сая хүн зочилдог. Харин голомт.орг блогийг 2013 онд 140 мянган хүн үзжээ. Хэрэв голомт.орг-ийг Луврын музей дэх нэг үзүүлэн гэж бодвол 140 мянган хүн үзэхэд бүтэн 6 өдөр зарцуулах юм байна. Read the rest of this entry »
УЛААНБААТАР-УЛААНБАДРАХ: ХАМТДАА ТЭМЦЭЦГЭЭЕ!
Posted: 2014/01/07 Filed under: Дорноговь Улаанбадрах Leave a commentОгторгуйн түнэрт гэрэлтэх дэлгэцээр гагц урсах зам л хөвөрч, эртний хүн гал манах адил суунам. Гэхдээ аян зам ямагт амирлангуй сэтгэгдлийг төрүүлдэг. Тамын тогооноос холдон тагтын диваажин руу дэвшиж ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ямар сайхан юм болов гэхэд хэлэх үг төдийлөн олдохгүй. Гэвч аялсан л болохоор дурсамжтай.
Арева Нигер дэх уурхайчдаа харсаар байгаад үхүүлэх гэж үү?
Posted: 2014/01/05 Filed under: Нигер/ Конго-- Африк, Уран ба АЦС-ын аюул 2 Comments2013 оны 3 сарын 13
Сурвалжлагч: Эммануэль Хаддад
Нигерийн хэдэн зуун уурхайчид амьдралынхаа 20-30 жилийг Арева корпорацийн ураны уурхайд өнгөрүүлж буйн ач буянаар өнөөдөр Францчууд гэрэл цахилгаантай, тохилог дулаан амьдарч байна. Нигерийн уранаар хийсэн түлшээр Францын 58 цөмийн реакторыг цэнэглэдэг. Харин энэ бүгдийн цаана цацрагт нэрвэгдсэн уурхайчид хэрхэн шаналж, өвчин эмгэг тусаж, амь насаа алдаж буйг анзаарч мэдэх хүн алга. Хэдий болтол Францын цөмийн салбарынхан нүдэн балай, чихэн дүлий царайлах юм бэ?
Нигерт явагдаж буй уран олборлолт нь манай гариг дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаа мөн үү? 1970-аад оноос өнөөг хүртэл Францын Арева корпорацийн эзэмшдэг ураны 2 уурхайд 2600 хүн хөдөлмөрлөсөөр иржээ. Гэвч хагас зуун жил өнгөрөхөд Нигерийн хойт хэсэгт байрлах Арлит, Акукан гэдэг 2 уурхайн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол ердөө долоохон удаа гарсан гэж Нигер улсын Нийгмийн Xаламжийн Төвд бүртгэгджээ. Мэргэжлийн өвчин туссан 7 хүний 5 нь Францын цагаачид байсан гэж Нигерийн нийслэл Найами дахь Нийгмийн Халамжийн Төвийн ажилтан Усман Закари ярив. Нөгөө 2 өвчтөн нь насанд хүрээгүй Нигер хүүхдүүд байсан гэнэ. Аревагийн уурхайн ажилчдын 98% нь нутгийн иргэдээс бүрддэг. Тэгэхээр тэд үнэхээр гайхалтай эрүүл хүмүүс байх нь! Read the rest of this entry »
Фукушимагийн АЦС-ын цэвэрлэгээнд Якуза нар орон гэргүй хүмүүсийг хүчээр илгээдэг… тэднийг цацрагийн өндөр тун авмагц ажлаас нь халдаг
Posted: 2013/12/11 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a comment• Фукушимагийн осолдсон АЦС-ыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэх хүн хүч олохын тулд Японы эрх баригчид аргаа барж байна
• Улмаар ажил гүйцэтгэгч гэрээт компаниуд гэмт хэргийн бүлэглүүдэд хандсан гэсэн яриа гарчээ
• Зүсээ хувиргасан нэгэн сурвалжлагч АЦС-ыг цэвэрлэх ажлын гүнд нууцаар нэвтэрч чаджээ
• Тэрбээр АЦС-ыг цэвэрлэгээнд ард иргэдийг хүчээр ажиллуулдаг тухай “баттай баримт” олсон гэж мэдээлжээ
ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяны эхний үеийн тайлан
Posted: 2013/11/15 Filed under: Гал Үндэстэн | Tags: Авилга гэмт хэрэг, Ичиж амьдаръя, Эрх баригчид 4 CommentsГоломт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөн ТББ-ын гишүүд Урт нэртэй хуулийг өөрчлөн цуцлахыг эсэргүүцсэн акц зохион байгуулсны улмаар шоронд хоригдож буй Гал Үндэстэн Холбооныхон болон тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээр ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяныг өрнүүлсэн юм.
Өнөөдөр та бүхэнд хандивын аяны эхний үеийн тайланг хүргэж байна.
Гал Үндэстэн Холбооны эх орончдыг суллах хүртэл тэднийг сэтгэл санаагаар дэмжиж, ар гэрийнхэнд нь тусалж, газар шороо, нутаг усаа хамгаалах үйл ажиллагааг дэмжицгээе! Эрхэм таныг цаашид ч боломжoopoo хандив, туслалцаа үзүүлэхийг уриалж байна!
Амарлин
Facebook: Anti Nuclear Movement page
Н. Алтанхуягийн ярьсан үлгэр дуусахад…
Posted: 2013/11/13 Filed under: Цөмийн хуйвалдаан | Tags: AH, Авилга гэмт хэрэг, Хариуцлага, шударга ёс 7 Comments
Гэгээлэг бүхнийг харлуулж, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах нандин үзлийг гутаан доромжилж, мөнгийг бурханчлан тахиж, ард түмнийг Орос Хятадын тагнуулаар айлгаж тархийг нь угаангаа өнгөтэй өөдтэй бүхнийг нь луйвардан завшдаг өнөөгийн гажигтай тогтолцоонд үнэ худал хоёрыг ялгарахад бэрх болжээ. Түнэр харанхуй энэ нийгэмд зүг чигээ баримжаалахдаа та өөрийн оюун ухаан, зүрх сэтгэлдээ найдахаас аргагүй. Энэ нийтлэлийг уншиж суугаа Монгол хүн танаас сайтар эргэцүүлж бодохыг хичээнгүйлэн гуйя. Та зүрх сэтгэлээ дахиад нэг чагнаарай. Яаравчлаарай. Үлгэр дууссан шүү, биднийг булшлахаар тэд айсуй…
ЖИЛИЙН ӨМНӨ
2012 оны 6 сарын 19-нд буюу УИХ-ын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга Н. Алтанхуяг, Ч. Read the rest of this entry »
ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!
Posted: 2013/11/11 Filed under: Гал Үндэстэн, Зарлалын самбар | Tags: Хариуцлага, Эх орончид, шударга ёс 2 Comments
Гал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ. Read the rest of this entry »
Урангүй Монголын тѳгсгѳл буюу хараал идсэн бямба гариг
Posted: 2013/10/31 Filed under: Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, Эрх баригчид 16 Comments2013 оны 10 сарын 26-ны бямба гариг. Энэ өдөр Монгол улсын түүхэнд мөнхөд хараар дурсагдах болно. Чухам энэ өдөр Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорациудтай уран олборлож боловсруулах цөмийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол улсад цацрагт идэвхит бодис олборлож, боловсруулан тээвэрлэх нь тодорхой боллoо. Энэ өдөр Монгол улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагaac санаачилсан “цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” гэгчийг үзүүлэхэд бэлнээ зарлан тунхаглаж, ирээдүй хойчдоо хорт цацраг, гаж удамшлыг өвлүүлэхээр улайран дайрсан эмгэнэлт өдөр гэж дурсагдах болно.
Усанд Селени ихэссэнд Ураны олборлолт буруугүй юу ???
Posted: 2013/10/28 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Уран олборлолт, Эрүүл мэнд 1 Comment
Цөмийн урвалын томъёоноос хагас дутуу харсанаа “Эрдмийн оргил” гэж андуурдаг, Технологи гэж юу болох тухай огт төсөөлөлгүй мөртлөө Уран олборлоно, Атомын цахилгаан станц ашиглана гэж хөөрцөглөдөг Эрдэмгүй эрдэмтэд, Сэтгэлгүй улс төрчид Монголын Төр, Засгийн эрхийг барьсаар удаж байна.
Энэ бол “Нялхас шүдэнзээр зугаацаж гэрээ шатаах” тоглоом Монгол улсын хэмжээнд явагдаж байна гэсэн үг юм. Энэ бол хариуцлагагүйн оргил.
Нигерчүүд Ареваг эсэргүүцэн жагсаж байна
Posted: 2013/10/17 Filed under: Нигер/ Конго-- Африк, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Уран олборлолт, Эрүүл мэнд Leave a comment
2013-10-12. Agence France-Presse (AFP) Францын мэдээний агентлаг.
Бямба гаригт хэдэн мянган Нигер иргэд Францын цөмийн Арева компанийг эсэргүүцэн жагсчээ. Арева компани нь нэн ядуу Нигер улсад сүүлийн 50 жил уран олборлож ирсэн юм.
Жагсаалд оролцсон 5,000 орчим иргэд Нигерийн засгийн газраас Ареватай ураны асуудлаар тусгайлан ярилцах явдлыг дэмжин цугларчээ. Жагсаалд 5 мянган хүн оролцсон гэдгийг бусад эх сурвалжууд ч баталж байна.
Шинзо Абэ цацрагт ялагдсанаа хүлээн зөвшөөрөв
Posted: 2013/10/15 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Япон, Фукушима | Tags: Фукушима Дайичи АЦС, Цөмийн хаягдал 2 CommentsЯпоны үе үеийн удирдагчид буюу ерөнхий сайд асан Жуничиро Койзуми, Наото Кан нар цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж (1), “АЦС хүн төрөлхтөн хоёр зэрэгцэн орших боломжгүй” (2) гэж мэдэгдэх болсон. Саяхан Шинзо Абэ ч бас тэдний эгнээнд нэгдэхээр сэтгэл шулуудаж эхэлжээ.
2011 оны 3 сарын 11-ний Фукушимагийн осол нь Чернобылээс хойш тохиолдсон, манай гаригийн хамгийн том, хамгийн ноцтой цөмийн гамшиг билээ. Гэвч Японы засгийн газар дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөд бүхэл бүтэн 2.5 жил шаардагджээ.
Read the rest of this entry »
Фукушима ба цөмийн далан худалчууд
Posted: 2013/10/08 Filed under: Видео, Япон, Фукушима | Tags: Фукушима Дайичи АЦС 1 Comment
Баримтат сурвалжлагыг бэлтгэсэн сурвалжлагч Йоханнес Хано.
Германы ЗДФ ТВ-ийн сурвалжлагч Японы цөмийн эрчим хүчний салбарт үүрлэсэн гэмт хэрэгтнүүд, тэдний хэрсэн худал хуурмагийн сүлжээ, гэмт хуйвалдааны тухай эрэн сурвалжилжээ.
Фукушимад гарсан аймшигт ослын шалтгаaн нь зөвхөн “газар хөдлөлт, цунами” байсангүй. Мэргэжлийн хүмүүс цөмийн реакторын аюулгүй ажиллагаан дахь зөрчлүүдийг илрүүлж, олон жилийн туршид анхааруулж байсан ч тэдний үгийг тоож авах эрх мэдэлтэн олдоогүй ажээ. Read the rest of this entry »




