Фукушима ба цөмийн далан худалчууд

Баримтат сурвалжлагыг бэлтгэсэн сурвалжлагч Йоханнес Хано.

Германы ЗДФ ТВ-ийн сурвалжлагч Японы цөмийн эрчим хүчний салбарт үүрлэсэн гэмт хэрэгтнүүд, тэдний хэрсэн худал хуурмагийн сүлжээ, гэмт хуйвалдааны тухай эрэн сурвалжилжээ.

Фукушимад гарсан аймшигт ослын шалтгаaн нь зөвхөн “газар хөдлөлт, цунами” байсангүй. Мэргэжлийн хүмүүс цөмийн реакторын аюулгүй ажиллагаан дахь зөрчлүүдийг илрүүлж, олон жилийн туршид анхааруулж байсан ч тэдний үгийг тоож авах эрх мэдэлтэн олдоогүй ажээ.

Японы ерөнхий сайд асан Наото Кан: “Хамгийн ноцтой нь 3 сарын 11-нээс өмнө гамшгаас урьдчилан сэргийлж авах шаардлагатай арга хэмжээнүүдийг огт аваагүй байсан. Энэ утгаараа цөмийн ослын шууд шалтгаан нь цунами байсан гэдэг ч үнэндээ бол АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХУЙЦ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ нь ослын хамгийн гол шалтгаан. Энэ бол АЦС-ыг хариуцан ажиллуулж байсан хүмүүсийн гаргасан алдаа дутагдал. Тэд ажил үүргээ цаг тухайд нь биелүүлээгүйгээс ийм явдал тохиолдсон” гэжээ.

Токиогийн цахилгаан хангамжийн ТЭПКО компани олон арван жилийн туршид тайлан бичгээ хуурамчаар үйлдэж, ноцтой цөмийн ослуудыг нуун дарагдуулж байсан нь илэрчээ. Үүний дунд 30 гаруй жилийн өмнө Фукушимад цөмийн түлш хайлсан тухай түгшүүрт мэдээлэл ч бас ил болжээ.

Ашиг хонжоо олохоор улайрсан цөмийн салбарынхан “ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ АЮУЛГҮЙ” гэдэг үлгэрээ үнэмшилтэй болгохын тулд зүсэн бүрээр ХУДАЛ ХЭЛЖ, үнэнийг тас нуудаг байжээ. Гэвч өнөөдөр тэд олон жилийн туршид худал ярьж, хууран мэхлэж байснаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд орчихоод байна.

Цөмийн байгууламжид ажиллаж буй хүмүүсийн хүртсэн цацрагийн тун хэмжээ нэн удахгүй  аюулгүйн дүрмээр зөвшөөрөгдсөн  дээд хязгаарт хүрэх тул цаашид ажиллах боломжгүй болно. Олон арван жилийн туршид АЦС-ын балгас дээр ажиллах мэргэжилтнүүдийг хаанаас олохоо Япон улс мэдэхгүй байна.

Фукушимагийн 4-р реакторын блокын барилга ихээр эвдэрчээ. Балгасан дотор ашигласан цөмийн түлшний 1300 орчим ширхэг саваа хөргөх усан санд нь хадгалагдсан хэвээр. Дээр нь хүнд машин механизм хураажээ. Дахин газар шилгээвэл цөмийн реакторын балгас нурж, асар аюултай ашигласан түлш газарт унах аюултай. Түлш ил задгай хайлвал Япон улс сүйрлийн ирмэгт тулж очино. Халуун цөм хайлахад үхлийн цацраг ялгарч, ямар ч саадгүйгээр хаа сайгүй тархана. Хөрсөн дээр амьд хүн ажиллах боломжгүй болно. Улмаар 1,2,3,5 болон 6-р реакторууд хяналтаас гарна. Тэгээд жинхэнэ галав юүлнэ дээ.

Японд дахин газар хөдлөвөл Фукушимагийн АЦС-ын барилга бүрмөсөн нурж, хөргөлтгүй болсон ашигласан цөмийн түлшинд цөмийн гинжин урвал тасралтгүй явагдах ноцтой аюул байсаар байна. Японы эрдэмтдийн үзэж буйгаар  ирэх 4 жилд Японд дахин хүчтэй газaр хөдлөх магадлал 75 хувьтай ажээ. 

Баримтат киног орчуулсан: Ц. Хүслэн, З. Дэлгэрмаа   Цөмийн аюулын эсрэг “Голомт” хөдөлгөөн

Advertisements

One Comment on “Фукушима ба цөмийн далан худалчууд”


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s