Тархины тураал


12 жилийн өмнө бичсэн ч олон зүйл нь өнөөдөр ч хэвээр байна. Амарлин
Эх сурвалж: “Өдрийн Сонин” 1999 оны 4 сарын 2
Бичсэн: Кимура Аяако

Японд суугаа Малайзын элчин сайд “Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрүүлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хүчин зүтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хүн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдүй үеийнхний төлөө “Визон-2020” гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ.

Read the rest of this entry »


Монголын ирээдүй: нео-фашистууд ?


Монголчуудын хэт үндсэрхэг үзэл гадныханд хэрхэн харагддаг бол?

Бичсэн: Амарлин

2011 оны 3 сарын 15

Энэ талаар  дээр 2009 оны 9 сарын 7-нд youtube тавигдсан Оросын  Russia Today ТВ-ийн сурвалжлагч Наталья Новиковагийн сурвалжлагаас үзнэ уу?
Read the rest of this entry »


Монголын ирээдүй: манлайлагчид


Ц. Мөнхбаяр гэж хэн бэ?

Бичсэн: Амарлин

2011 оны 3 сарын 15

Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнийхөн (МГННХ) байгаль орчноо хамгаалах хууль баталчихаад түүнийгээ анхаарч хэрэгжүүлдэггүй гэсэн үндэслэлээр засгийн газрыг шүүхэд өгсөн. Xэрэв БОАЖ-ын дэд сайд, засгийн газрыг төлөөлөн оролцож буй Ч. Жаргалсайхан гэгч “бултах” мэхээ өнөөдөр дахин хэрэглэхгүй бол шүүх хурал хойшлохгүй, болох л ёстой… Энэ дашрамд, дээр дурьдсан МГННХ-ий идэвхтэн Ц. Мөнхбаяр гэж хэн болох тухай 2010 оны 9 сард Шууд ТВ ийм мэдээлэл бэлтгэж байсныг youtube дээрээс олов.
Read the rest of this entry »


Авилгал, хээл хахууль, nepotism


Ах арын дааж дүү нь мөнгө босгодог тогтолцоо Mонголынх

Бичсэн: Б. Дэндэв

Эх сурвалж: http://sonin.mn/?p=121422

2011 оны 3 сарын 15

Монгол Улс хөгжихгүй хөшиж орхисны шалтаг шатггааныг харийнхан улаан нүүрийг минь улалзуулж байгаад хэлчих нь нэг бодлын сайхан ч юм шиг. Нэгэнтээ үзэг нэгт анд маань “Монголын төрийн бодлого ийм байхад хөгжих тухай яриад ч хэрэггүй. Танайх бол ах дүү, төрөл садан, найз нөхдийн хүрээнд төрийн ажлаа явуулдаг. Тийм байж бас авлигатай тэмцэнэ гээд байгаа шүү. Шударга юм гэж танайд алга. Хэн танилтай, мөнгөтэй байна, тэр нөхөр албан тушаал ахидаг. Тэнэг ч байсан хамаагүй” гэж ирээд л толгой сэгсэрч, хэлсэн үгэндээ бухимдан тоос манартал гүйн одсон.

Read the rest of this entry »


Монгол хийрхэл


Уул нь Монголчууд бид чинь “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй” гэж бас “Хөнжлийнхөө хирээр хөлөө жий” гэж ч ярьдагсан даа…

Бичсэн : Амарлин  amarlin06@gmail.com

2011 оны 3 сарын 14

“БХЯ-наас 200-300 цэргийн албан хаагчийг Япон руу илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ” болон Монгол улс сая долларын тусламж үзүүлэхээр амлажээ гэсэн нийтлэлүүдийг уншаад төрсөн бодол (http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=16446)

Read the rest of this entry »


Монгол улс Япон улсад эхний ээлжинд 1 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо.


Эх сурвалж: http://www.tseg.mn/i/12571

2011 оны 3 сарын 12

Цунамийн улмаас олон зуун хүн амь үрэгдэж, олон зуун хүн сураггүй болсонд Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд эмгэнэл илэрхийлж, хэд хэдэн чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар тогтоод буйгаа мэдэгдлээ. Засгийн газрын хуралдаанаар Япон улсад  эхний ээлжинд 1 сая долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Аврах баг илгээх чиглэлээр Японы талтай ярилцаж буйгаа мэдэгдлээ.
Read the rest of this entry »


Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив


Бичсэн: Х.Мөнх

Эx сурвалж: http://sonin.mn/?p=119884

2011 оны 3 сарын 14

Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэмжээнд ч анхаарал татахаар нэгэн үйл явдал тохиолоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, Койка байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Энэ нь 2700 хавтгай дөрвөлжин км бүхий их хэмжээний нутаг юм. Жишиж хэлбэл, энэ нь өнөөгийн Улаанбаатар шиг хэд хэдэн хот байгуулахад хангалттай хүрэлцэх газар ажээ.
Read the rest of this entry »


Төрийн түшээд нь хүртэл харийнхны гар хөл болжээ


Бичсэн: О.Мөрөн

Эх сурвалж: “Нийгмийн толь”

http://sonin.mn/?p=121134

2011 оны 3 сарын 14

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход жил хэдхэн cap үлджээ. Тиймдээ ч эл хүрээнийхэн хаврын урьтай уралдан хөдөлгөөнд орж, уул уурхайгаар занималдах эрх баригчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай болчихлоо. Тэгээд ч сүүлийн хэдэн жилд манайдаа л хөрөнгө бэлтэйд тооцогдох томчууд энэ салбарт хүч үзэж, аз сорих нь олширсон.

Read the rest of this entry »


Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна?


Японд болсон газар хөдлөлтөөр амьсгалсан, хийрхэлд автсан хүмүүст зориулав.

Энэ нийтлэл нь голомт.орг Баабарыг дэмждэг гэсэн илэрхийлэл биш болохыг анхаарна уу?

Амарлин

Бичсэн: Баабар

http://baabar.niitlelch.mn/content/207.shtml

2009 оны 11 сарын 16


Малчин өвгөн зурагтаар уйлагнана. Нүдэнд нь нулимс бүрхжээ. Шинэ он гарч нийтээрээ цэнгэж байхад юу болов? Малаа зуданд хиаруулчихаа юу, шүлхийнд үхрээ үхүүлчихээ юу, өвөлжөө нь шатчихаа юу, үр хүүхэд нь хэрэгт орчоо юу? Үгүй гэнээ, Монгол улсын өр дарагдсанд баярлаж нам засагтаа талархаж байгаа нь тэр гэнэ. Нуруун дээрээс нь олон жил дарсан хүнд ачааг аваад л хаячих шиг болж гэнэ.

Read the rest of this entry »


Хонгороос эхлэлтэй “Минамата”-гийн өвчлөл …


Эх сурвалж: http://www.medee.mn/content/24753.shtml

2011 оны 3 сарын 4


2007 оноос үүдэлтэй Хонгор сумын байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. 2000 оноос хойш Хонгор суманд уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжиж эхэлсэн. Харин уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг дагаад 2005 оноос эхлэн Хонгор сумын төвд мөнгөн ус ашиглан алт угаах болсон талаар иргэд ярьж байсан. Гэвч  2007 оны 4 дүгээр сарын 23-нд Хонгор сумын бохир ус цэвэрлэх байгууламжийн орчимд 2 үхэр, 1 хонь үхсэн тухай мэдээллээр Xонгорынхны “Минамата”-ийн өвчлөл эхэлсэн юм. Удаа ч үгүй химийн бодисонд хордсон дөнгөж төрсөн тугал, сүүлтэй хонь, хүүхдүүдийн биен дээрх тууралт гээд олон хүмүүсийн дунд айдас төрүүлэхээр мэдээнүүд тасраагүй.

Read the rest of this entry »


ГАДНЫХАН ба бидний ГАЗАР НУТАГ


Бичсэн: Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах gala_mn@yahoo.com

2011 оны 3 сарын 12


…Монголчууд бид өдгөө уул уурхайн халууралд дагжин чичрээд юуг ч анзаарах сөхөөгүй. Эхэндээ “эх орон, газар шороо минь” хэмээн цээжээ дэлдэн самсаа шархируулж байсан эх орончид, иргэний хөдөлгөөнүүд ч өдгөө таг чиг. Харин “Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн” /МГННХ/-ийнхөн Засгийн Газрыг шүүхэд өгсөн тухай, Ц.Мөнхбаяр нарыг шүүхэд дуудаж, ял оноож байгаа тухай мэдээ сэлт л хааяа харагдах аж. Read the rest of this entry »


О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!



Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй

Read the rest of this entry »


Ц.Бямбажаргал: Эх орон уйлж байна



Долоон газрын шуналтнууд
Дээл өмссөн тал нутгийн минь
Элгийг нь ухаж эрдэсийг нь цөлмөж байна
Эх орон минь уйлж байна
Доголон нулимстай
Монгол үрсийн ирээдүй
Далайн чанад руу цаас болон урсаж байна
Хар дотортой харалган нүдтэй түшмэдүүдийн
Хахуулийн мөнгөөр худалдагдсан эх орон уйлж байна

Read the rest of this entry »


О.Дашбалбар


О.Дашбалбар: Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө

Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулав.

Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж єгнє!
Туг, Сүлд, Тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
үр ачдаа хүлээлгэж єгнє.
Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,
Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө!

Read the rest of this entry »